| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00090/И |
| Дугаар | 137/ШШ2026/00083 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 137/ШШ2026/00083
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,005,253.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Х дүүрэг ..-р хороо, ... тоотод байрлах М ХХК /ХХД: 9011840038, РД: 6874657, утас: 75339944/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б нь 2024 оны 06 сарын 14-ний өдөр В31124061401 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,899,900 төгрөгийг сарын 2,95 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар SAMSUNG загварын угаалгын машин цахилгаан барааг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. М ХХК нь зээлдэгч Б.Б-д 2024 оны 06-р сарын 14-ний өдөр цахилгаан барааг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Б.Б нь зээл авснаас хойш үндсэн зээл 1,199,998.32 төгрөг, зээлийн хүү 777,416.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,011.54 төгрөг нийт 2,054,364.01 төгрөг төлсөн. 2025 оны 12-р сарын 11-ний өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 147 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд зээлдэгч Б.Б-тай байгуулсан В31124061401 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2,005,253.21 төгрөгийн өр төлбөрийг М ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Өргөн сум, ...-р баг, .. тоотод оршин суух, Г овогт Б-ийн Б /РД: .., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б-ийн Б нь М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн 2,005,253.21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,005,253.21 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн 2,005,253.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,005,253.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,035 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 23,517.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23,517.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б