| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00015/И |
| Дугаар | 137/ШШ2026/00085 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 137/ШШ2026/00085
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б, А.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,182,069.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р багт байрлах Х банк ХК-ийн Замын-Үүд салбар /ХХД: .., РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б, А.Г нар нь Хаан Банкны Замын-Үүд Эрчим тооцооны төвөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр №ЗГ/202146463407 тоот зээлийн гэрээ байгуулж 23,015,110.85 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр №БГХ202146463407 тоот Барьцааны гэрээ байгуулж:
1.Гэрийн эд хогшил /Зурагт, Хөргөгч, Плетка/ болон Ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалсан. Тус зээлийн гэрээнд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/202146463407-1 тоот зээлийн гэрээнд 20,360,253.12 төгрөгийн нэмэлт өөрчлөлт оруулж сар бүр 1,010,000 төгрөгийг хамгийн сүүлийн сард 863,628.10 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 9,376,970.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,054,070.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 490.11 төгрөг, нийт 10,431,531.35 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 1450 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд 2025 оны 12 дугаар сарын 25 -ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлийн төлбөр:
1. Үндсэн зээлийн үлдэгдэл 13,638,140.22 төгрөг
2. Зээлийн хүүгийн төлбөр 10,969,602.37 төгрөг
3. Торгуулийн хүүгийн төлбөрт 1,574,327.37 төгрөг, нийт 26,182,069.96 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, .. тоотод оршин суух, И овогт Л-ийн Б /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Л-ийн Б би Х банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа зээлийн үнийн дүн 26,182,069.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, .. тоотод оршин суух, А овогт А-ийн Г /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч А-ийн Г би Х банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа зээлийн үнийн дүн 26,182,069.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Л.Б, А.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,182,069.96 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б, А.Г нар нь зээлийн 26,182,069.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б, А.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,182,069.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Б, А.Г нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,860.35 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 144,430.175 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 144,430.175 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Л.Б, А.Г нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б