| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0249/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/260 |
| Огноо | 2018-08-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/260
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******4 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 0*******дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* 1996 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *******дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах”-ын хашаанд иргэн *******тай бооцоотой биллиард тоглож байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хэл амаар доромжлон, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *******дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах”-ын хашаанд иргэн *******тай бооцоотой биллиард тоглож байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хэл амаар доромжлон, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…******* бид хоёр “Дархан” зах дотор биллиард тоглож байсан. Тэгээд ******* хожоод надаас “мөнгөө өг” гэж нэхэхээр нь би мөнгөө өгөөгүй. Тэгсэн ******* намайг “пизда чинь дандаа ингэж байх юм, мөнгөө өгч чадахгүй юм бол яах гэж тоглосон юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******т “ахын дүү хэл амаа бодож яриарай” гэсэн чинь ******* “чамд хамаагүй, чи тэгээд яах гээд байгаа юм” гэхээр нь би *******ыг нэг татсан чинь ******* газар унасан. Гэтэл удалгүй *******ын ээж нь ирээд намайг үг хэлүүлэхгүй элдвээр хэлээд байсан.
…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр, нярай хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Манай эхнэр ажилгүй, хүүхдээ харж гэртээ суудаг учир би гэртээ ганцаараа ажил хийж амьдарлаа залгуулдаг. Тиймээс надад торгох ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 4/,
-Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 сарын 01-ний өдөр би 12 цагийн үед Дархан захын хашаан дотор зүс таних *******тэй хамт 1000 төгрөгийн бооцоотойгоор биллиард тоглосон. Тэгээд би хожоод мөнгөө авах гэсэн чинь ******* өгөөгүй. Үргэлжлүүлээд бас нэг ахын хамт тоглож ******* дахиад хожигдсон боловч мөнгөө өгөхгүй байхаар нь би *******ийг “мөнгөө өгч чадахгүй бол яах гэж тоглодог юм бэ?” гэсэн чинь ******* “чи муу бацаан хэзээ ийм том болчихсон юм бэ?, өөр ширээн дээр тоглоё” гэхээр нь “үгүй ээ” гэсэн чинь ******* уурлаад “пизда минь чи муу зүгээр ганц цохих ая даахгүй байж” гээд байсан. Ингэхээр нь “тэгвэл нэг цохиод үзэхгүй юу?” гэсэн чинь ******* ирээд гарнаас барьж татаад хөл рүү өшиглөөд хавсарч унагаад, дээрээс өшиглөөд байсан. Тэгсэн ээж нь ирээд болиулсан бөгөөд би босох гэхэд хөл эвгүй болоод хөдөлж болохгүй байсан. Тэгэхээр нь сууж байгаад ээж рүүгээ залгаад “хөлөө гэмтээчихлээ, ирээд ав” гэж хэлсэн. Ээж ирээд бид 2 эмнэлэгт үзүүлэхэд “хөл чинь хугарчихсан байна, гипсдүүл” гэж хэлсэн. Тэгээд ээж *******тэй уулзахаар яваад дагуулж ирээд *******эд “хөлийг нь гипсдүүлсэн, мөнгө өг” гэж хэлэхэд тэр “чадахгүй” гэж хэлсэн. Тухайн үед ээж уурлаад жаахан загнасан байх. Яг юу гэснийг нь би мэдэхгүй байна. Тэгээд ******* шийдүүлдэг газраар нь шийдүүлнэ гээд уурлаад гараад явсан учир би Цагдаагийн байгууллагад хандахаар болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 6-7/,
-Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэртээ байж байсан, цагийг нь тодорхой сайн санахгүй байна. Манай хүү өөрийнхөө утаснаас залгаад “ээж миний хөл эвгүй болчихлоо, та хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд очсон чинь зүүн хөлийнхөө гутлыг тайлчихсан ёолоод хөдөлж болохгүй байна гээд байсан. Бас зүүн байхаа шанаа, хувцас нь шороо болчихсон байсан. Юу болсон талаар асуухад “хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд хүүгээ аваад эмнэлэгт очоод рентгенд харуулахад “хөл нь хугарсан” байсан. Тэгээд өвчин намдаах тариа хийгээд гипсдэж егсөн. Тухайн үед би хүүгээсээ хэнд, яагаад зодуулсан талаар нь асуухад зах дээр биллиард ажиллуулдаг ******* эгчийн хүү Жоохноод /*******/ зодуулсан гэж хэлсэн. Тэгээд би зах руу яваад *******тэй уулзаж болсон асуудлын талаар хэлээд эмнэлэг дээр авчраад “гипсний мөнгө өг, яагаад хүүхэд зодсон юм бэ?” гэсэн чинь “тоглож байгаад маргалдаад би хүүг чинь хавсраад унагаачихсан юм аа” гэж хэлсэн. ******* нь мөнгө өгөх шинжгүй, цагдаад өг гээд их л ууртай байхаар нь би мөнгийг нь төлөөд хүүгээ аваад гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/,
-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 01-ний үдээс хойш цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна, зах дээр биллиард тоглож байтал хажуу ширээн дээр тоглож байсан хоёр залуу хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь эргээд хартал биллиард ажиллуулдаг *******гийн хүү /нэрийг нь мэдэхгүй/ нэг намхавтар залууг гарнаас нь татаад газар унагаасан. Тэгтэл цаанаас ******* очоод хүүхдээ боль гээд нөгөө газар унасан залууг босгоод сандал дээр суулгасан. Тэгээд би тоглоомоо үргэлжлүүлсэн. Нэг харахад газар унасан залуу байхгүй, явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,
-Гэрч П.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 01-ний үдээс өмнө шиг санаж байна. Би бирж дээрх биллиардны ширээний хажууд байж байхад ******* над дээр ирээд миний хажуу талын ширээн дээр нэг залуутай тоглож байгаад нөгөө залуу нь мөнгөө өгсөнгүй гээд маргаж байсан. Тэгээд нэг харсан чинь нөгөө залууг ******* газар унагаачихсан, хажууд нь зогсож байхаар нь би очоод *******ийг “боль” гээд нөгөө хүүхдийг гарнаас нь татаж босгоод сандал дээр суулгатал “ёо, хөл” гэхээр нь бирж дээр байдаг юм үздэг хүн рүү очтол байхгүй байхаар нь буцаад иртэл нөгөө залуу “ээж рүүгээ залгачихлаа” гэж байсан юм. Тэгээд нэг хартал нөгөө залуу байхгүй болчихсон байсан. Орой нь нөгөө залуугийн ээж ирээд “хүүхдийн хөл хугалчихсан байна” гээд *******ийг дагуулаад явсан. ******* буцаж ирээд “эмнэлэг дээр очлоо, гипсдүүлсэний 15000 төгрөг өг гээд ээж нь элдвээр хэлээд доромжлоод байхаар нь мөнгө байхгүй гэж хэлээд хүрээд ирлээ, цагдаад өгнө цагдаагийн өмнө мөлхөхийг чинь харнаа” гэж занаад байна гэж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 14/,
-“…*******ын биед зүүн шагайн хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эвгүй дарж унах, мөн гадна хэсгээс хатуу мохоо зүйлд хүчтэй цохигдох, өшиглөх үед үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 60*******дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16/,
-Шинжээч эмч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******ын биед үүссэн зүүн шагайн хавчаар ясны хугарал гэмтэл нь татаж унагаах үед үүсгэгдэх боломжтой. Учир нь хүнийг ямар нэг хүчээр татах үед хүн рефлексээрээ биеэ чангалах буюу булчингуудаа чангалсан байдаг. Энэ үед хүчтэй татсанаас хөлөө дарж унах буюу хатуу гадарга дээр цохигдох үед үүсэх боломжтой. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, хөшиж цохигдох зэрэгт үүсгэгдэх боломжтой.” гэх мэдүүлэг /хэргийн 19/,
-Хохиролтой холбоотой баримтууд /хэргийн 20-24/,
-Хохирол төлбөр төлсөн баримт /хэргийн 29/ болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед “зүүн шагайн хавчаар ясны хугарал” бүхий гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах болох нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 60*******дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 16/ нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч ******* нь эмчилгээ, сувилгаа хийлгэсэн талаар 125500 төгрөгийн нотлох баримт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч ******* нь эмчилгээний зардал, хохирол төлбөрт 335500 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримт /хэргийн 29/-аар нотлогдож байна.
Харин хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ гэж байгаа боловч түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх тул энэ талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *******дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах”-ын хашаанд иргэн *******тай бооцоотой биллиард тоглож байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хэл амаар доромжлон, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би *******ыг нэг татсан чинь ******* газар унасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 4/, хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* ирээд гарнаас барьж татаад хөл рүү өшиглөөд хавсарч унагаад, дээрээс өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 6-7/, гэрч Ш.Энхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүүгээ аваад эмнэлэгт очоод рентгенд харуулахад “хел нь хугарсан” байсан. Тэгээд өвчин намдаах тариа хийгээд гипсдэж өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/, гэрч*******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******гийн хүү /нэрийг нь мэдэхгүй/ нэг намхавтар залууг гарнаас нь татаад газар унагаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/, гэрч П.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нөгөө залууг ******* газар унагаачихсан, хажууд нь зогсож байхаар нь би очоод *******ийг “боль” гээд нөгөө хүүхдийг гарнаас нь татаж босгоод сандал дээр суулгатал “ёо, хөл” гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 12/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 14/, “…*******ын биед зүүн шагайн хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.” гэх 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 60*******дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16/, шинжээч эмч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******ын биед үүссэн зүүн шагайн хавчаар ясны хугарал гэмтэл нь татаж унагаах үед үүсгэгдэх боломжтой.“ гэх мэдүүлэг /хэргийн 19/, хохиролтой холбоотой баримтууд /хэргийн 20-24/, хохирол төлбөр төлсөн баримт /хэргийн 29/ болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **************ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Жагарнамнан овогт Энхболдын *******эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч *******эд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******эд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч ******* нь цалингийн зөрүү болон цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ