| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 1702 00057 0329 |
| Дугаар | 2025/ДШМ/925 |
| Огноо | 2025-08-05 |
| Зүйл хэсэг | 10.1.2.3., 10.1.2.5., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/925
Ё.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Н.Мандах /цахимаар/,
шүүгдэгч Ё.Б-, түүний өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ч.Эрдэнэбат, Ж.Ганболд,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 1232 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ё.Б-, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Ц.Мягмарсүрэн, Ж.Ганболд нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг үндэслэн Ё.Б-д холбогдох 1702 00057 0329 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Ё-ын Б-, ..............,
урьд: Төмөр замын тусгай шүүхийн 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 1994 оны 3 дугаар сарын 12-ны өдөр суллагдсан,
Нийслэлийн шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, 1996 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 140 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 18 жил хорих ял шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 326 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял болгон өөрчилж, 2005 оны 6 дугаар сарын 9-ний өдөр суллагдсан, /РД:............/,
Шүүгдэгч Ё.Б- нь өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор Э.А- захиалга өгч, бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цаг 24 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ....... хотхоны 85 дугаар байрны 2 дугаар орцонд тус байрны 15 тоотод оршин суух Г.А-ийн нурууны зүүн ар хэсэгт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ё.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “.... Б- овогт Ё-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар “хүнийг захиалгаар, өөртөө эдийн, эдийн бусад ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж алсан” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ё.Б-д 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-ийн цагдан хоригдсон нийт 204 /хоёр зуун дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчийн зардал 8,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-өс 420,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулж Төрийн сангийн 100900000707 дансанд төлүүлэхийг...” тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Амь хохирогч Г.А- нь Ц.Б-ийн нэр дээр бүртгэлтэй байсан Хан-Уул дүүргийн ..........., 85 дугаар байр 45 тоот хаягт байрлах 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж “Ланд круизер 200” загварын автомашиныг 2015 оны 02 дугаар сарын 5-ны өдөр худалдан авсан боловч худалдан аваад 3 сарын дараа бусдад хутгалуулан нас барсан тул тус автомашины үнийг төлж чадалгүй 141.338.600 төгрөгөөс 40.000.000 төгрөг төлж, 101.338.600 төгрөгт хураалгасан. Ханиа, аавыгаа нас барснаас нь хойш хүү, охины хамтаар хохирогч гэр бүл түрээсийн байранд амьдарч ирсэн ба өнөөдрийн байдлаар түрээсийн төлбөрт 2022 оны 9 дүгээр сарын 30-аас 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 29.850.000 төгрөг төлсөн ба энэ нь гэмт хэргийн хор уршигт хамаарна гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хөлсөнд 8.000.000 төгрөг нийт 139.188.600 төгрөгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж нэхэмжилсэн боловч шүүх өмгөөлөгчийн хөлсийг хэрэгсэхгүй болгож үлдэгдэл 131.188.600 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангуулан хохирол, хор уршигт тооцуулахаар гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг түүнтэй холбоотой эсэхийг дүгнэлгүй орхигдуулж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа хүлээхгүйгээр оргон зугтаасан зэрэг нөхцөл байдал, амь хохирогчийн ар гэр олон жилийн турш гэм буруутай этгээд, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг олж эцэслэн шийдвэрлүүлэхээр хүлээсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эхнэр, 2 хүүхдэд хохирол, хор уршиг хохирогчид учирсан байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 1232 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар хохирогчийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Мандах давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Шүүгдэгч Ё.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Г.А-ийн амь насыг өөрөө болон бусдад захиалж хохироох гэмтээх ямар ч санаа зорилго байхгүй, тийм зүйл байхгүй гэдгээ нэн түрүүнд хэлмээр байна. Сэдэл санаа зорилгын хувьд Г.А-ийг алах ямар ч санаа зорилго бодол надад байхгүй байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагаанд миний сэдэл санаа зорилгыг нотолж тогтоосон ганц ч мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй, зөвхөн дамжмал мэдээлэл бүхий гэрч нарын мэдүүлгээр надад хүчээр ял оногдуулсанд гомдолтой байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж шалгах шаардлага үүссэн гэж үзэж байна. Цаг хугацааны хувьд талийгаачтай үүсээд байсан өр авлагын тооцоо дууссанаас хойш миний бие А-тэй огт холбогдож байгаагүй гэрч нар нотолсон. Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.
Мөн гэмт хэрэг үйлдсэн гэх Э.А-ай ч удаан хугацаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хангаагүйгээс хэргийг үнэн зөвөөр шийдэгдэх буюу миний цагаатгагдах боломж хаагдсан. Миний эрх зүйн байдал маш ихээр дордож буйг ядаж харгалзан гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах учиртай байсан ба ингээгүй нь улмаас миний гэм буруугүйгээ нотлох, 10 жил өнгөрсөн асуудлыг шүүх хуралд сэргээн сануулж цагаатгах нотлох баримт бүрдүүлэх боломжийг хаасан. Үүнээс болж шүүхээс буруу шийдвэр гарсан. Нөгөөтэйгүүр ялтан Э.А-ыг шүүх хуралдаанд гэрчээр оролцож хэргийн талаар бодит үнэнийг илчлэх хүсэлт гаргасныг хүлээж аваагүй нь анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй шийдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
Г.А-, Т- нар нь зээлээ, түрээсээ хугацаандаа өгөхгүй, энэ асуудлаа шийдвэрлэж өгөхгүй утсаа салгаад алга болохоор нь ар гэрт минь зээл, төлбөр, санхүүгийн асуудал үүсээд бухимдахаараа олж уулзаад бухимдлаа илэрхийлээд эсвэл утсаар ярьж загнаж хараагаад хэсэг хугацааны дараа тайвшраад л орхидог байсан ба зээл мөнгөний асуудал дуусаад дахин холбогдоогүй бараг 6,7 сар өнгөрсний дараа ийм харамсалтай хэрэг гарсан.
Шүүх хуралд гэрч нарыг оролцуулах миний өмгөөлөгч нарын хүсэлтийг удаа дараа хангахаас татгалзсан бөгөөд хэрэгт хамгийн их хамааралтай байж мэдэх Х.А- нь яагаад татгалзсан бэ гэдгийг миний бие ойлгоогүй. Учир нь Х.А- бол хэрэг гарсны маргаашнаас эхэлж гэрч нарт нөлөөлж Э.А-ыг мөнгөөр хангах зэргээр маш идэвхтэй оролцсон байдаг. Гэтэл энэ асуудлыг огт дүгнэж, хуулийн дүгнэлт өгөөгүй нь шүүх зөвхөн намайг буруутай гэж анхнаасаа хөдөлбөргүй байр суурьтай орж ирсэн гэж үзэхээр байна. Э.А-, Х.А- нарыг шүүх хуралд оролцуулсан бол хэргийн бодит үнэн бүрэн дүүрэн тогтоогдох байсан.
Б.А- нь мэдүүлэхдээ “Ё.Б- буруугүй, Х.А- бид хоёрын шуналаас болж энэ хэрэгт хутгалдсан, би өөрийнхөө эрхшээлд оруулж эдийн засгийн хувьд тэтгүүлэх гэсэндээ Ё.Б-ийг захиалсан гэж худлаа мэдүүлсэн. Х.А- ч Б-гаас зуураад бай гэсэн” гэж тодорхой мэдүүлсэн байгаад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өгнө үү.
Хэрвээ миний биеийг энэ хэргийн хамтран оролцогч гэж үзэх юм бол хүн алсан этгээдийн гутал хувцсыг шатаасан гэрч А-, гэмт хэрэг гарсан даруйд Э.А-ын хамгийн анх холбогдож уулзсан хүн болох Х.А-ын гэмт этгээдэд мөнгөн тусламж үзүүлэх, гэрч У-д цагдаагийн байгууллагад Э.А-ын талаар хэрхэн мэдүүлэг өгөхийг зааварчлах, гэрч А-той уулзаж хэргийн талаар ярилцаж тэдний яриаг бичлэг хийж бэхжүүлэх, Э.А-ыг БНХАУ руу бүү яв, ОХУ руу яв гэх мэтээр чиглэл өгөх зэрэг үйлдлүүд нь гэмт хэрэгт хамааралгүй гэж үзсэн прокурор, анхан шатны шүүхийн шийдвэрүүд хуульд нийцээгүй ба хэргийг бүрэн гүйцэд шалгаж хамааралтай бүх этгээдүүдэд хариуцлага ногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Иймд гэрч А-, Х.А- нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг хийлгэж өгнө үү. Учир нь гэрч Х.А- нь “А- хэрэг гарах үед Э.А-ай хамт явсан бөгөөд хүн алаад гарч ирэхэд нь хувцас гутлыг нь солиод өөрийн машинаар хамт явсан” гэж мэдүүлсэн бол гэрч А- нь “Х.А- нь хэрэг гарахад Э.А-ай хамт байсан” гэж мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэгт шүүх ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Гэрч нар ийм зөрүүтэй, ноцтой мэдүүлэг өгч байхад мэдүүлгийн зөрүүг арилгахгүйгээр Э.А-ыг шүүх шийтгэсэн шийдвэр нэгэнт гарчихсан учраас Ё.Б-ийн үйлдлийг дахин нотлох, шалгах шаардлагагүй мэт үзээд надад хүчээр ял тулгаж хилсээр шийтгэж байгаад гомдолтой байна.
Би А-ийн чөлөөт бүсийн өөрийн эзэмшлийн газартаа хүн гуйж бизнес босгох шаардлагагүй байсан. Учир нь тэр үед чөлөөт бүсийн хууль гарах сургаар Монгол, Хятад олон хүн л хамтран санал тавьж, дээрх газрыг биечлэн очиж үзэж янз бүрийн санал тавьдаг байсны нэг нь А- юм. А-ийн хувьд хамаатны хүүхэд учраас бас хятадад сургууль төгссөн учраас хууль батлагдаад ажил хийвэл хамтраад хийе гэж л энэ ажлын талаар хөрөнгө оруулагчтай уулзаж, санал солилцож байсан бөгөөд хүмүүсийн хэлж байгаачлан намайг хуураад чөлөөт бүсийн ажлыг хийх гэлээ гэж А-, Ш-, Т- нарыг айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй ээ. Учир нь хөрөнгө оруулах газар нь манай гэр бүлийн эзэмшлийнх учраас А-, түүний найзууд намайг хуурсан ч хөрөнгө оруулагч нар зөвхөн газрын эзэнтэй л ажлаа хийнэ гэж айж сандрах улмаар тэднийг энэхүү асуудлаас улбаалж айлгаж сүрдүүлэх шаардлага байгаагүй. Хууль нь гарчихвал ажлаа амжилттай болгочих талаар бол ярьж уулзаж байсан удаа байгаа. Тиймээс А-ийг алах санаа зорилго байхгүй гэдэг нь тодорхой байхад анхан шатны шүүх энэ мэт асуудлуудыг үл хайхарч 20 жилийн ял өгсөнд маш их гомдолтой байна.
Би ажил төрлөөр, эмнэлэг эрүүл мэндийн асуудлаар Монгол Улсын хилээр 15 удаа орж гарч байсан. Би Э.А- гэгчид амь хохирогчийг алуулах захиалга өгөөгүй. Намайг өмнө нь алдаж явсан болохоор л хохирогчийн ар гэрийнхэн хардсан байх гэж бодож байгаа. Х.А- гэгч намайг энэ хэрэгт гүтгэх талаар Э.А- заасан гэж хэрэгтэй танилцах үед мэдсэн. Э.А-, Х.А- нар намайг энэ хэрэгт гүтгэх талаар яагаад асуудлыг шалгаж тогтоож өгөхийг хүсье. Намайг Э.А- гэмт хэрэг хийх санаа зорилго албаар төрүүлсэн гэж прокурор дүгнэсэн нь үндэслэлгүй.
Э.А- А-ийг зааж өгөх гэж санаатай дагуулж яваагүй. Зам дээр таараад л хамт өр зээлээс болоод маргаж муудсан талаар ярьснаас өөрөөр түүнд юу ч зааж өгөөгүй, юуг ингэ тэг гэж санаа өгсөн зүйл байхгүй гэдгээ хэлье,Тэгвэл энэ санаа зорилгыг яг хэзээ, яаж төрүүлсэн бэ гэдгийг зөвхөн дам сонссон зүйлээ ярьсан, эсвэл намайг гэж хардсан хүмүүсийн хардсан байдлаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон гэж шүүх дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Тиймээс давж заалдах шатны шүүхээс энэ мэт тодорхой биш асуудлыг дахиж шалгуулж нэг мөр болгож өгнө үү.
Би 2016 оны 4 дүгээр сарын 29-нд хилээр гарахдаа хэргээс зугтаах гэж яваагүй. Нэг жил гаран хэргийн талаар намайг дуудаагүй болохоор амьдрал ахуйдаа нэмэр болох санаатай явсан боловч намайг Австрали улсад Монголын талаас гаргасан хүсэлтээр хорилоо гээд 6 жил гаран хорьсон учраас миний бие эргэж ирэх боломжгүй болсон. Миний хувьд визний зөрчил гаргаагүй, ял шийтгэлийн лавлагааг зохих ном журмаар нь аваад л явсан. Австрали улсаас намайг харьяатын асуудал зөрчилгүй гэсэн атлаа хориод байсан шалтгаанаа Монгол Улсын холбогдох байгууллагын саналаар хорьж байгаа талаар хэлсэн. Австралийн Засгийн газраас Монгол улсад хүнээ авахыг шаардсан мэдээлэл бүхий албан бичиг, визний зөрчилтэй иргэний асуудлыг бүхэл бүтэн 6 жил хорьж шийдсэн түүх бараг над дээр л тохиолдож байгаа байх. Нэг бол албадан гаргадаг, нэг бол тухайн улсад нь хүлээлгэн өгдөг ба виз олгох сунгахаас татгалзаж шийдвэрлэдэг. Намайг манай улсын цагдаа, прокуророос энэ хэргийн асуудлаар явуулж байгаа албан бичиг тоотоос шалтгаалж намайг хорих байгууллагад шүүхийн шийдвэргүй хууль бусаар 6 жил хорьж цагдсан асуудлыг мөн Монгол Улсын шүүх, Хүний Эрх, Хүний Эрхийн Тунхаглал, Үндсэн хуульд заасан хүний эрхийг хангах байдлуудыг харгалзан 6 жил хоригдсон болохыг тогтоож өгөхийг хүсье.
Захиалгаар хүн алуулсан гэж үзвэл би ямар нэгэн мөнгө төгрөг, эд зүйл Э.А- өгсөн байх ёстой, гэтэл би түүнд ямар ч юм өгөөгүй, надад дахин алдаж буруу замаар явах сонирхол байхгүй. Намайг хорлох гэсэн хүмүүсийн л явуулгаар би ийм асуудалд орчхоод байна. Амь хохирогч нь надтай садан төрөл болох хүн бөгөөд загнаж харааж байсан ч би хүн алахгүй, тэр тусмаа эцгийнхээ хамаатныг алахгүй. Үнэхээр ийм гэмт хэрэг бол би үнэнээ хэлчихнэ. Гэмт хэрэг гарснаас хойш а.А-ын гаргаж байгаа үйлдлийг би сэжиглэж байна. Э.А-, Х.А- нар урьдаас энэ хэргийг төлөвлөөд надад тохох улмаар намайг эрхшээлдээ оруулж мөнгө төгрөг авна гэж тооцсон учраас Х.А- бүх зүйлийг мэдэж байгаа, магадгүй энэ хэрэгт захиалагч үнэхээр байгаа бол надаас өөр хүн байх туйлын магадлалтай. Би энэ талаар ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөх бодолтой байсан ч надаас мөрдөгч мэдүүлэг тайлбар авахгүй байсаар шууд хэргийг шилжүүлсэн. Гэрч Х.А-ын хувьд намайг “.........” ХХК-д менежерээр ажиллаж байхад манай компанид ажиллаж байсан бөгөөд ажил хийхгүй цаг алдуулаад байхаар нь ажлаас гаргаад, хөөж явуулснаас хойш надад жаахан таагүй ханддаг болчихсон хүн. Тэр ч талаасаа намайг элдэв асуудалд хутгах боломж гарахаар өс хонзонгийн үүднээс намайг гэмт хэрэгт гүтгэж байна. Э.А- нь Х.А- бид хоёрын шуналаас болж Ё.Б- хэлмэгдэх гээд байна. Тиймээс Х.А-ыг худал мэдүүлэхээ боль гэсэн талаар Э.А-ын мэдүүлэгт байдаг. Э.А- миний машиныг барьж явснаас хойш 20 хоногийн дараа гэмт хэрэг гарсан байдаг. Хэрвээ намайг захиалга өгсөн гэж байгаа бол хэзээ, яаж, юу амлаж захиалга өгсөн, Э.А- захиалгыг гүйцэтгэсэн талаар надад ямар нэгэн байдлаар мэдээлэл өгсөн үү гээд зөвхөн Э.А-ыг энэ үйлдэлд буруутай гэж үзсэн шүүхийн тогтоол шийдвэр байгаа учраас Ё.Б-ийн үйлдэл холбогдлыг шаардлагагүй урьдаас нотлогдсон гээд прокурор хүчээр шууд яллаад байгааг давж заалдах шүүх бүрэлдэхүүн тал бүрээс нь үнэн зөв шалгаж шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна.
Надад одоо ганцхан өмгөөлөгч нарын зүгээс гаргаж өгсөн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх, Э.А-, Х.А- нарыг болон бусад гэрч нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж үнэн зөвөө олох л хүсэлт байна. Тиймээс эдгээр хүмүүсийг надтай нүүрэлдүүлэн байцаалт авч хэргийн бодит үнэн тогтоогдох тул энэ ажиллагааг хийлгэж өгнө үү. Гэрч нарын мэдүүлэгт гарч байгаа шалгах ёстой асуудлуудыг шалгаж, гэрч нараас дахин тайлбар мэдүүлэг авч, намайг энэ хэрэгт хамааралгүй эсэх талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж өгнө үү. Гэрч нар хүртэл яг намайг гэмт хэрэг хийсэн гэдгийг, мөрдөн шалгах ажиллагаагаар ч намайг гэмт хэрэг үйлдсэн гэж нотолсон ганц ч нотлох баримт хэрэгт байхгүйг шүүх бүрэлдэхүүн тал бүрээс нь анхаар өгөхийг хүсье.
Иймд хууль зөрчсөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, гэрч нарыг шүүх хуралдаагд оролцуулах боломж олгож, цагаатгах байр сууриа нотлох өмгөөлөгч нарын эрхийг зөрчсөн үйлдлийг зөвтгөж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг ноцтой зөрчиж дур зоргын нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Шүүхээс тогтоосон үйл баримт: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8-р сарын 01-ний өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоол /16-р хх 25-67 тал/, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 30-ны өдрийн 993 дугаар магадлал /16-р хх 68-74 тал/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01-р сарын 25-ны өдрийн /56 дугаар тогтоол 16-р хх 75-76 тал/, гэрч Т.Ш-, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г-, гэрч С.С-, Ц.С-, Д.И-, О.О-, У.Б-, Э.М-, Г.Э-, Яж-, С.Б-, Л.Э-, 3. Г-, Д.Д-, Х.Б-, М.А-, Х.А-, Б.Д-, Ц.О-, Н.А-, гэх хүмүүсийн мэдүүлэг, Э.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Нийслэл фитнессээс ирүүлсэн албан бичиг, Гадаадын иргэн, харьяатын газрын албан бичиг, Ё.Б-ийг эрэн сурвалжилсан Интерполын шугамаар ирүүлсэн мэдээлэл, албан бичгүүд, Э.А-ын гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Х.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Х.А-, М.А- нарын ярианы бичлэг бүхий си-дид үзлэг хийсэн тэмдэглэл, ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчооноос ирүүлсэн албан бичиг, холбогдох баримтуудаар Ё.Б- нь өөртөө эдийн, эдийн бус ашигтай давуу байдал бий болгох зорилгоор Э.А- захиалга өгч бүлэглэн, хатгагчаар хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нотолбол зохих байдлыг хангалттай, хөдөлбөргүй нотлоход хүрэлцэхүйц хэмжээний нотолгооны эх сурвалж байх боломжгүй. Дээрх гэрч нар нь Ё.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл холбогдлын талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүмүүс гэж үзэхэд эргэлзээтэй. Гэрч нар нь хэрэг учрал гарахаас өмнөх хүмүүсийн хооронд үүссэн маргаан, харилцааны явцад хэрэглэж байсан зүй бус үг, үйлдлийн талаар мэдүүлэхдээ түүн дээр үндэслэж хувийн дүгнэлтээ хийх замаар хардсан, сэжиглэсэн, бодсон гэх байр сууринаас мэдүүлснийг анхан шатны шүүх гэмт хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Эдгээр гэрч нараас Ё.Б-ийг Э.А- Г.А-ийн амь насыг хөнөөлгөхөөр захиалга, хөлс өгсөн, тодорхой үйлдэл хийсэн талаар шууд гэрчилсэн ганц ч гэрч байхгүй байгаад анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбарыг үл хэрэгсэн шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан.
Гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг огт явуулаагүй. Гэрч Х.А-, М.А- нарын харилцан бие биенээ Э.А-ын үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэргийг үйлдэхэд болон үйлдсэний дараа хамт байсан гэх мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, улмаар гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх нөхцөл байдлыг тогтоох, мэдүүлгийн зөрүүг арилгахад чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй нь хэргийг тал бүрээс нь бодитой шалгаж, тогтоосон гэж үзэх боломжгүй, нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгээгүйг харуулж байна. Ё.Б-ийг буруутгах мэдүүлэг өгсөн гол гэрч Х.А-ын мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон атлаа ялтан Э.А-, Х.А-ын нарын мэдүүлгийн зөрүү, гэмт хэрэг гарснаас хойшхи бусад гэрч нарт нөлөөлсөн үйлдэл, Э.А- санхүүгийн дэмжлэг үзүүлж гэмт этгээдийг оргон зайлах боломжийг бүрдүүлсэн үйлдэл, Э.А-ыг БНХАУ руу явахгүй байхыг зөвлөж хэрвээ БНХАУ руу явбал хэн нэгэн түүнийг алах болно гэх мэдээллийг хэнээс, хаанаас олж авч М.А-од өгсөн талаарх нөхцөл байдал нь энэ гэмт хэрэгт хамааралтай эсэх зэрэг нотолбол зохих байдал байгаад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотолбол зохих байдлыг хангалттай нотлохгүйгээр Ё. Б-д эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8-р сарын 01-ний өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоол /16-р хх 25-67 тал/, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 30-ны өдрийн 993 дугаар магадлал /16-р хх 68-74 тал/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01-р сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоол зэрэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримттай гэж Ё.Б-ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн нь урьдаас хөдөлбөргүй үнэн гэх нотлох баримт байх ёсгүй гэсэн хуулийн зарчмыг илэрхий зөрчихийн зэрэгцээ ЭХХШТХ-ийн 16.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэж нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангахгүйд хүргэж байна. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн тогтоол 2006 оны 04 сарын 24 өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоолын 2.2. “хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана”, 2.2.5. "шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт шүүх хуралдаанаар заавал хянан хэлэлцэгдсэн байна.
Хэрэгт авагдсан боловч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй нотлох баримт шийдвэрийн үндэслэл болсон байвал шүүх хуралдааныг шууд явуулах шүүн таслах ажиллагааны үндсэн зарчмын нэг зөрчигдсөнд тооцно” гэсэн тайлбарыг зөрчиж байна. Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх шүүхийн хүчин төгөлдөр тогтоолуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй атлаа шийдвэрийн үндэслэл болгож Ё.Б-ийг гэм буруутай гэж тооцож байгаа нь анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааны үндсэн зарчмын нэг зөрчсөн болохыг харуулж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 1.2-т заасан хууль зүйн дүгнэлт хэсэгт ишилсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01-р сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд энэ хэрэгт шалгагдаж байсан Ё.Б- нь амь хохирогч Г.А-ийг зээлсэн мөнгөө төлөхгүй, өөртэй нь хамтарч ажиллана гэж хуурч мэхэлсэн гэх шалтгаанаар байнга заналхийлж, эрэн сурвалжилж байснаас гадна түүнийг алах хүсэл зорилгоо удаа дараа илэрхийлж байсан бөгөөд энэ талаар амь хохирогч Г.А- өөрийн гэр бүл, найз нөхдөд хэлж байснаас гадна Ё.Б-ийн дарамтаас зугтаж 2014 оны 9-р сард гэр бүлийн хамт БНХАУ руу явсан, гэрийнхээ хаалгаа бусдад тайлж өгөхгүй байх, хүн асуувал энэ байрнаас нүүсэн гэж хэлэхийг бусдад захих, тусгай бэлтгэл эзэмшсэн Э.А-ыг өөрийн бие хамгаалагчаар ажиллуулах, гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан хэдий ч Ё.Б- нь шүүгдэгч Э.А- амь хохирогч Г.А-ийг өөрийг нь болон түүний оршин суух байрны орц, автомашиныг зааж өгч улмаар Э.А- нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутгыг урьдчилан бэлтгэж, гэмт хэрэг үйлдэх боломжтой нөхцөл байдлыг судалж, улмаар хохирогчийг шөнийн цагаар гэртээ ирэх үед орцонд нь отож байгаад хутгалж алсан нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ” гэсэн дүгнэлт нь Ё.Б-ийг хүн алах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг нотолсон хөдөлбөргүй нотлох баримт гэж дүгнэсэн шийтгэх тогтоолын агуулга Улсын дээд шүүхийн тогтоолын агуулгаас илэрхий зөрүүтэй байна. Тогтоолд Э.А-ын үйлдлийг нотлогдсон байдлын талаар дүгнэсэн болохоос Ё.Б-ийн үйлдлийг нотлон тогтоогдсон талаар дүгнээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс бодитой дүгнэж өгөхийг хүсье.
Тогтоолд “Ё.Б- хохирогчийн гэрийг зааж өгсөн” гэх үйлдлийн талаар дурдсан байх хэдий ч захиалга өгсөн, эсвэл Э.А-ыг хүнийг алах гэмт хэрэг хийх сэдэл санааг өгсөн талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй. Анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн зүгээс Ё.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн субьектив талын шинжийг нотлон тогтоосон нотлох баримт байхгүй байгаа нь хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байгаа талаар тайлбар гаргасан боловч хүлээж аваагүй. Энэ нөхцөл байдлаас Ё.Б-д холбогдох хэргийг бүрэн бодитой шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзэхэд эргэлзээтэй байгаа тул зайлшгүй сэдэл, санаа, зорилгыг тогтоох нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай байгаа талаар анхан шатны шүүхэд санал гаргасан боловч хүлээж аваагүйгээс Ё.Б-ийн эрх зүйн байдал дордсон.
Анхан шатны шүүх Ё.Б-ийг Австрали улсад 6.2 жилийн турш хоригдсон нөхцөл байдлыг энэ гэмт хэрэгт хамааралгүй, Монгол Улсын эрх бүхий байгууллагын шийдвэрээр хоригдоогүй гэж шүүх хуралдааны явцад дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын үндэслэлд Гадаадын иргэн, харьяатын газрын албан бичиг, Ё.Б-ийг эрэн сурвалжилсан Интерполын шугамаар ирүүлсэн мэдээлэл, албан бичгүүд, ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчооноос ирүүлсэн албан бичиг, холбогдох баримтуудыг гэмт хэргийг нотолсон нотлох баримтаар үнэлсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Хэрвээ Интерполын шугамаар ирүүлсэн мэдээлэл, албан бичгүүд, ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчооноос ирүүлсэн албан бичиг, холбогдох баримтууд нь Ё.Б-ийг гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотойгоор үйлдэгдсэн, эдгээр бичиг баримт нь Ё.Б-ийг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт мөн гэж үзвэл анхан шатны шүүх Ё.Б-ийн Австрали улсад хоригдсон 6.2 жилийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлтийг зайлшгүй хийх ёстой байсан ба дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүхээс Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8-р зүйл “Үндсэн хууль, болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий Үндэсний шүүхээр эрхээ сэргээн тогтоолгох эрхтэй”, 9-р зүйл “хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах эрхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн, дээр бичиг баримтыг үндэслэн Ё.Б-ийг Австрали улсад энэ хэргийн улмаас эрэн сурвалжилж, 6.2 жил хоригдсон болохыг тогтоож, дээрх хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцож өгөхийг хүсье. Интерполын шугамаар ирүүлсэн баримт бичгүүдийг албан бус орчуулгаар орчуулсан байгаа бөгөөд дээрх албан бичгүүдэд Ё.Б-ийг бусдыг захиалгаар алуулсан, энэ хэрэгт хамтран оролцсон талаар нотолсон нэг ч үг, өгүүлбэр байхгүй байхад анхан шатны шүүх эдгээр бичиг баримтаар Ё.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж байгаа нь Монгол улсын шүүх зөвхөн хуульд захирагдах зарчмаас хазайж, хүний эрхийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Өмгөөлөгч нарын зүгээс Ё.Б-ийн эрх зүйн байдалд, шүүхийн шийдвэрт шууд нөлөөлөх нэр бүхий гэрч нарыг түүн дотроо гэрч Х.А-, Э.А-, М.А- нарыг шүүх хуралдаан оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хангахаас татгалзсан. Гэрч, хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаан оролцуулах нь хэргийг эргэлзээгүй, бодитой шалгаж шийдвэрлэхэд хамгийн чухал байсан, өмгөөлөгчийн хуулиар хүлээсэн үйл ажиллагааны хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзээ бүхий нөхцөл байдлыг шүүхийн өмнө нотлох боломж байсныг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хязгаарласан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Эдгээр гэрч нарын Ё.Б-ийн үйлдэл, сэдэл, санаа зорилгын талаар гаргасан илт зөрүүтэй мэдүүлгийг шүүх яллах талын үндэслэл болгосон байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэх боломжгүй болгож байгаа төдийгүй шүүн таслах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг хаан боогдуулсан үйлдэл болсон.
Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг зөвтгөж, шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй мөрдөн шалгах зайлшгүй хийвэл зохих ажиллагаануудыг хийхээс татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүйг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгааг харгалзан Ё.Б-д холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ё.Б- нь өөртөө эдийн, эдийн бус ашигтай давуу байдал бий болгох зорилгоор Э.А- захиалга өгч бүлэглэн, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн боловч ямар, хэдий хэмжээний эдийн, эдийн бус ашигтай давуу байдал бий болсон талаар нотолж чадаагүй. Энэ талаар нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй. Анхан шатны шүүх Ё.Б-ийн үйлдсэн гэх гэмт хэргийн сэдэлт зорилгыг бүрэн хангалттай нотолж чадаагүйн илрэл нь яллах дүгнэлтэд Ё.Б-ийг Э.А-ыг гэмт хэрэг үйлдэх шийдмэг санаа бодол төрүүлэх замаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн гэж дүгнэснээр харагдаж байна. “бусдад эдийн болон эдийн бус давуу ашигтай байдал бий болгох зорилгоор” гэж субьектив талын нэмэгдэл шинжийг тодорхой заасан атлаа Ё.Б- энэ хэргийг захиалснаар ямар эдийн болон эдийн бус ашигтай байдал үүсэх байсан, үүссэн талаар шалгаж, тогтоох мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй нь ЭХХШТХ-ийн 16.2-р зүйлийн 1.6-д заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгээгүй байгааг харуулж байна. Яллах дүгнэлтийн 19-р талд Ё.Б-ийг амь хохирогч Г.А-ийн нурууны зүүн ар хэсэгт хутгалж алсан хэрэгт хамжигч эсвэл хатгагч /хатгагчаар гэсэн тул ойлгомжгүй/-р хамтран оролцсон үйлдлийг ЭХЕА-ийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.1-р зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.4-р зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан ЭХТА-ийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11-т зааснаар зүйлчилсэн.
Онолын хувьд захиалагч гэж “гэмт хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлсөн этгээдийг”, хатгагч гэж “Гэмт хэрэг үйлдүүлэхийн тулд бусдыг ятгах, заналхийлэх, хуурч мэхлэх болон бусад аргаар өдөөн түлхсэн, зоригжуулсан этгээд”-ийг ойлгодог. Тиймээс Ё.Б-ийн хамтран оролцоог “хөлсөлсөн” гэх үндэслэлээр яллаж байгаа юу? эсвэл “шийдмэг санаа бодол төрүүлсэн” эс үйлдэхүйгээр гэмт хэргийн хамтран оролцогч болсон гэж яллаж байгаа эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийхгүйгээр, шийтгэх тогтоолын гуравны нэгт хэргийн талаар шууд гэрчлэх боломжгүй хүмүүсээс авсан тайлбар мэдүүлэг, хэрэгт огт хамааралгүй интерполын бичиг баримтууд, мөн Ё.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн талаар шууд дүгнээгүй шүүхийн шийдвэрүүдийг яллах дүгнэлтээс хуулбарлах замаар хэргийг ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлд зааснаар бүрэн нотлогдсон гэж дүгнэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн болон УДШ-ийн тайлбаруудыг зөрчиж байна. Э.А-ын гэмт хэрэг үйлдсэн сэдэл санаа буюу субьектив талыг “ Э.А- өөрт давуу байдал үүсгэх гэсэн шунахайн сэдлээр хүн алсан авсан гэсэн дүгнэлт хүчин төгөлдөр шийдвэрт байхгүй, шунахайн сэдлээр гэж дүгнэснээс Э.А- нь хүн алах талаар бусдаас захиалга, хөлс Ё.Б-ийг эрхшээлдээ оруулж амьдралын хэрэгцээгээ хангах гэсэн санаа зорилготой байсан гэж тухайн гэмт хэргийн субьектив талын шинжийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8-р сарын 01-ний өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 30-ны өдрийн 993 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01-р сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоолын аль, алинд дүгнэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс бодитой дүгнэж Ё.Б-д хүнийг санаатай алах гэмт хэргийн субьектив талын шинжид хамаарах ямар үйлдэл, эс үйлдэхүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж өгөхийг хүсье.
Анхан шатны шүүхийг шийдвэрийн үндэслэл болсон дээрх 3 шатны шүүхийн шийдвэрт Ё.Б-ийн үйлдэл холбогдлыг нотлон тогтоосон талаарх шууд хийсэн дүгнэлт байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно. Ё.Б- гэмт хэрэг үйлдэх зорилго нь юу вэ? гэдгийг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй. Ё.Б- нь А-ийг хөнөөлгөснөөр ямар үр дүнд хүрэх байсан, хүрсэн талаар ч хийгдсэн ажиллагаа огт байхгүй байгаа нь субьектив талын шинжүүдийг бүрэн нотлон тогтоосон гэж үзэхэд эргэлзээ үүсгэж байна. Хүн алах болсон шалтгааныг хөрөнгө оруулагчтай холбоотой гэж үзсэн. Гэтэл чөлөөт бүс дэх үйл ажиллагаа буюу казино нь байгуулагдах нь УИХ-аас тухайн нийгмийн харилцааг зохицуулсан хууль батлагдах эсэхээс хамаарч байсан тул хөрөнгө оруулагч байсан ч, эс байсан ч тэдний хүсэл зоригоос хамаарахгүй нөхцөл байдал байгааг хэн аль нь мэдэж байсан учраас энэ зорилгоор хүн алах сэдэл зорилго төрсөн гэж үзэхэд эргэлзээтэй. Г.А-ийн амь насыг хохироосноор казиногийн тухай хууль батлагдахгүй нь ойлгомжтой байхад Ё.Б-д эхний ээлжинд хөрөнгө оруулах этгээд нэн хэрэгцээтэй, эсвэл амь хохирогчийн уулзуулсан хөрөнгө оруулагчаас өөр хөрөнгө оруулах этгээд олдохгүй байсан гэх үйл баримт мөн хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй зэргээс харахад Ё.Б-ийн бусдын амь насыг захиалгаар алуулах гэмт хэргийн зорилгыг бүрэн тогтоогдож чадаагүй гэж үзэхээр байна. Ё.Б-ийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн эрх зүйн онолын хувьд санаатай үйлдэгдэж буй гэмт хэрэг нь тодорхой үе шатуудтай байх бөгөөд дээрх үе шатуудад Ё.Б- хэрхэн оролцсон, түүний идэвхтэй үйлдэл байгаа эсэхийг хүрэлцэхүйц нотлох баримтын хэмжээнд нотлон тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй зөвхөн хохирогч, дамжмал мэдээлэл бүхий гэрч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр хязгаарлаж Ё.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь эргэлзээтэй. Хэрвээ Ё.Б- нь энэ гэмт хэргийн захиалагч юм бол урьдаас үгсэн тохирсон байх хуульд заасан нөхцөлийг шаардах ба Э.А- нь Г.А-ийн амь насыг хөнөөх асуудлыг урьдаас үгсэж тохиролцоогүй, энэ талаар Ё.Б- мэдэхгүй гэж тогтвортой мэдүүлсэн тайлбар байдаг. Ё.Б-, Э.А- нарыг урьдаас үгсэн тохирсон үйлдлийг шалгаж, тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй, Э.А-ын Ё.Б- энэ хэрэгт хамааралгүй гэсэн мэдүүлгийг үгүйсгэж няцаасан нотлох баримт хэрэгт цугларч бэхжүүлэгдээгүй байгаад дүгнэлт хийх шаардлагатай байгаа болно. Ё.Б- нь Э.А-ыг хөлсөлсөн, шан харамж өгсөн талаар ямар нэгэн нотолбол зохих ажиллагааг огт хийгээгүй зөвхөн дамжмал мэдээлэл бүхий гэрч, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал, харилцааны доголдолтой байдал зэрэгт үндэслэх замаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь ЭХХШТХ-ийн 16.2-р зүйлийг, ЭХ-д заасан зарчмуудыг зөрчөөд байна. Нөгөө талаар энэ хэрэгт хамтран оролцсон бусад этгээдийг шалгаж тогтоох ажиллагааг гүйцэд хийгээгүйгээс хамжигчаар оролцсон байж болзошгүй этгээдүүд хариуцлагын гадна үлдэх нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор бүрэн хянаагүйгээс хэргийг эргэлзээгүй, бодитой тогтоох нөхцөл алдагдсан нь хэргийн шийдвэрлэлтэд, Ё.Б-ийн эрх зүйн байдалд сөргөөp нөлөөлсөн, мөрдөн шалгах ажиллагаа хэт явцуу, хэт нэг талыг барьсан шинжтэй хийгдсэнээс гэм буруутай этгээдүүд хариуцлагын гадна үлдэх нөхцөлийг бүрдүүлсэн байж магадгүй нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байдлыг давж заалдах шатны шүүх тал бүрээс нь бодитой хянаж өгнө үү.
Ё.Б-ийн хувьд гэмт хэрэгт хамтран оролцсон гэж анхан шатны шүүхээс дүгнэхдээ ямар хэлбэрээр, үйлдлээр хамтран оролцсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэт ерөнхий байдлаар шийтгэх тогтоолд дурьдаж байгаа нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаагийн илрэл гэж үзэж байна. Хэрэг гарсан даруйд Э.А-ын хувцас хэрэглэл, бусад зүйлийг устгасан, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр идэвхитэй үйлдлээр биечлэн дэмжлэг үзүүлсэн М.А-, гэмт хэрэг гарсан даруйд яаралтай уулзаж нөхцөл байдлын талаар зөвлөлдөж зөвлөгөө өгсөн, Э.А-ын хамгийн сүүлд уулзсан гэрч нарыг дуудан уулзаж хуулийн байгууллагад гаргах тайлбар мэдүүлгийг заах, байршлыг нуухыг зөвлөж гэмт хэргийн ул мөрийг балласан, ялтан Э.А-ын мэдүүлэгт дурдсанаар энэ хэргийг хийх санаа зоригийг төрүүлсэн, үр дүнд нь хамтдаа эдийн давуу байдал олж авах гэсэн үйлдлээрээ Х.А- гэгч нь хамжигч төдийгүй хатгагчаар хамааруулан шалгавал зохих этгээд байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй нь хэргийг эргэлзээгүй, тал бүрээс нь бодитой тогтоох нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэхээр байгаа бөгөөд үүнийг шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх зайлшгүй шаардлагатай байгаад давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж өгнө үү.
Ё.Б-ийн үйлдсэн гэх хэргийн хувьд чанарын шинжийг мөрдөн шалгах ажиллагаанд хэрхэн тогтоосон бэ? гэдэг нь тодорхой биш. Ё.Б-ийн хүссэн үр дүн нь казино байгуулах байсан бол хөрөнгө оруулагчтай холбох магадлалтай хүнээ захиалгаар алуулснаар Казино байгуулах үр дүндээ хүрэх үү? эсвэл гэрч гэх энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох Х.А-ын гэрчилснээр ямар нэгэн бичиг баримт авах байсан бол тэр нь ямар бичиг баримт вэ? гэдгийг тогтоосон уу? гэдэг асуудал нөгөө талаасаа Ё.Б-өс А- нь өртэй түүнээсээ болж айж эмээдэг юм бол заавал хөлс өгч амь хохирогчийн алуулж эдийн засгийн үр ашиггүй нөхцөлөөр асуудал шийдэх шаардлага байсан уу? зүгээр л айлгаж байгаад авчих бүрэн боломжтой байхад гэх мэт чанарын шинж, зорилго, үр дүн зэрэг субьектив талын нөхцөл, шинжүүдийг тогтоох нь хэргийг үнэн зөв шийдэхэд ач холбогдолтой нотолбол зохих ажиллагааг хийгээгүйгээс хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлэхээр байна. Гэмт хэргийн сэдэлт бол субъектийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн дотоод өдөөгч ашиг сонирхол, эрэлт, хэрэгцээ нь байдаг. Тэгэхээр Ё.Б-ийн хувьд ямар сэдэлтээр энэ хэргийг захиалсан бэ? эсвэл хатгагчаар оролцоод байна вэ? гэдгийг тогтоосон мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримт байхгүй. Нотолбол зохих энэ субьектив талын шинжийг тогтоож шүүхэд ирүүлэх нь мөрдөгч прокурорын үүрэг бөгөөд үүнийг шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх хэрэгтэй байсан боловч энэ талын мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй. Объектив хэрэгцээнд үндэслэгдсэн сэдэлт нь өөрөө гэмт хэргийн субъектив эх сурвалж болдог. Сэдэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын нэмэгдэл шинж болохын хувьд энэ гэмт хэргийг үйлдүүлэхэд Ё.Б-ийн ямар обьектив буюу бодит хэрэгцээ байсан бэ гэдгийг шалгаж тогтоохгүйгээр шүүдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх итгэл үнэмшлийг зөвтгөх хүрэлцээтэй нотолгооны эх сурвалж бүрдэж чадахгүй бөгөөд энэ нь ЭХХШТХ-ийн 1.15-р зүйлийн 2 “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн нөхцөл байдал хангагдсан, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн боломжтой байсан боловч анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй шүүхийн шийдвэрийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримт бол итгэл үнэмшлийг зөвтгөдөг. Сэдэлт, зорилго нь хуульд тусгайлан заасан тохиолдолд субъектив талын нэмэгдэл шинж бөгөөд ЭХХШТХ-ийн 16.2-р зүйлд зааснаар нотолбол зохих ажиллагаанд хамаардаг. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал нь хэн нэгний, тухайлбал, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч бусад оролцогчдын ухамсраас ангид бодитойгоор оршин байдаг учраас объектив шинжтэй гэж онолын хувьд үздэг. Субъектив талын шинжийг тогтоохдоо хэн нэгний ухамсраас шалтгаалахгүй хэрэгт холбогдуулан цуглуулсан нотлох баримтыг үнэлэх замаар тогтоох ёстой гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль хэрэглээний дээрх зарчмыг зөрчиж урьдаас бий болсон хүний дотоод ухамсраас шууд шалтгаалсан гэж үзэж байна. Э.А-ын үйлдсэн гэмт хэрэгт Ё.Б- ямар үйлдлийн хамаарлаар шалтгаант холбоотой нь мөн тодорхойгүй. Ё.Б-ийн ямар үйлдэл нь Э.А-аар дамжиж хор уршигт хүргэсэн, ямар аргаар дээрх хор уршигт хүргэсэн талаар нотолбол зохих обьектив талын үндсэн шинжүүд ч мөн нотлогдсон тогтоогдсон гэж үзэх хангалттай хүрэлцэхүйц нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгчээс гадна хамтран оролцогчоор тогтоож шалгавал зохих гэмт хэргийн ул мөрийг балласан, санхүүгийн хувьд дэмжсэн, зааж зөвлөсөн, гэрч нарт нөлөөлсөн зэрэг үйлдлүүдэд холбогдох этгээдүүдийг нэг мөр шалгах зүй ёсны шаардлагатай.
Хоёр өөр субъектийн өөр өөр цаг хугацаанд, тус тусдаа үүссэн санаа зорилго, бие даасан салангид үйлдлүүдээр хохирогчтой харилцсан, халдсан үйлдэл, хор уршигт хүргэсэн нөхцөл байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүй яллах дүгнэлтийг үндэслэн Ё.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгахад эргэлзээ үсэж байна. Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй байшүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Давж заалдах шатны шүүх эргэлзээ бүхий нөхцөл байдлыг нэмэлт мөрдөн байцаалтаар тогтоох нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нөхцөлд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг зөвтгөж хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх боломжтой байгааг харгалзан үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ЭХХШТХ-ийн 9.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал буюу гэрч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдалд дүгнэлт өгөөгүй, ялтан Э.А-ын шүүх хуралдаан биечлэн оролцох хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон, шүүх хуралдаан гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаагүй, тэдгээрийн ач холбогдолтой талыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухайн үндэслэлийг заагаагүй буюу Х.А-ын мэдүүлэг Э.А-ын тайлбар мэдүүлгийн зөрүү, гэрч М.А-, гэрч Х.А- нарын гэмт хэрэгт хамтран оролцсон талаар харилцан мэдүүлгийн талаар шийтгэх тогтоолд заагаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шинжийг хангаагүйг харуулж байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны сарын 05-р сарын 05-ны өдрийн №1232 дугаартай шийтгэх тогтоолыг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийг тал бүрээс нь эргэлзээгүй, бодитой нотолж тогтоогоогүй байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн, хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн, нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, цагаатгах талын нотлох баримт бүрдүүлэх, өөрийн гэм буруугүй байдлаа нотлохоор хэргийн оролцогч, өмгөөлөгч нараас гаргасан гэрч оролцуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, харилцан зөрүүтэй нотлох баримтын аль нэгийг үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй, шүүгдэгчийн гадаад улсад хоригдсон хугацааг хэрхэн шийдвэрлэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх зөрчигдсөн зэргийг харгалзан Ё.Б-д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, тухайлбал, шүүхээс Ё.Б-ийн гэм буруугийн талаарх дүгнэлтийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан. “...нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дахин шинжлэн судлахгүй ... Г.А- болон Э.А- нар нь бие биеэ таньдаггүй, тэдгээрийн хооронд өр авлага, өс хонзонгийн маргаан байхгүй... Г.А- нь Ё.Б-ийн эхнэрийн ......... банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, хугацаа хожимдуулж төлж байсан, Сэлэнгэ аймгийн А- сумын чөлөөт бүсэд бизнесийн үйл ажиллагаа явуулна гэсэн боловч хамтран ажиллахаа больсон гэх шалтгаануудаар шүүгдэгч Ё.Б- нь амь хохирогч Г.А-тэй хувийн таарамжгүй харилцаатай, байнга дарамталж сүрдүүлж байсан болох нь Ц.Б-, ... Т.Ш-, Н.А-, Х.Б-, Г.Э-, Яж- нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна... 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоол… заналхийлж, эрэн сурвалжилж, түүнийг алах хүсэл зорилгоо удаа дараа илэрхийлж байсан нь хөдөлбөргүй тогтоогдсон...” (ШТ 14-16 тал) гэжээ. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин дахин шинжлэн судлахгүй гэж Э.А- холбогдох хэргийн үйл баримтыг энэ хэрэгт тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ хэрэгт шинээр авагдсан мэдүүлэг, нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа талаарх, Ё.Б-ийн Г.А-ийг хайж байсан цаг хугацаа нь зээл төлөхөөс өмнөх цаг хугацаанд байсан бөгөөд зээл төлөгдсөнөөс хойш Ё.Б- амь хохирогч Г.А-ийг хайгаагүй (зээл төлсөн огноо 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр), нэгэнт чөлөөт бүсийн хууль батлагдаагүй учраас хөрөнгө оруулагч шаардлагагүй байсан болох нь тогтоогдсон, харин эсрэгээрээ хэрэг болсон гэх цаг хугацаанд (хэрэг болсон гэх цаг хугацаа 2015 оны 05 сарын 21-нөөс 22-ны шилжих шөнө) олон хүн амь хохирогчийн амь насыг заналхийлж, эрж хайж, өглөг авлага, өс хонзонгийн асуудалтай байсан гэх үйл баримт тогтоогддог. Шийтгэх тогтоолд “Ё.Б- нь өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, захиалгаар, бүлэглэн хүнийг санаатай алсан гэмт хэрэгт хамтран оролцсон” гэх боловч Э.А- нь Ё.Б-өс захиалга авсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй тус нөхцөл байдлууд огт тогтоогдоогүй буюу шийтгэх тогтоолын үндэслэл болсон 44 нотлох баримтаас аллага захиалсан гэх нэг ч шууд нотлох баримт байхгүй, мэдүүлэг өгсөн гэрчүүдийн дийлэнх нь Г.А-тэй өглөг, авлага, өс хонзонгийн асуудалтай байсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч болон гэрчүүд Ё.Б-өс гадна өөр олон хүнээс айдастай байсан нь миний үйлчлүүлэгчийг шууд буруутгах үндэслэл болохгүй. Ялангуяа шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхдээ гэрч Т.Ш-, Б.Т-, Н.А-, Х.Б-, Г.Э-, Яж- нарын мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг буруутай гэж дүгнэсэн боловч эдгээр гэрч нар хувийн сонирхолтой буюу амь хохирогчтой өглөг авлага, өс хонзон, хувийн таарамжгүй харилцаатай байсан талаарх хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлгийг харьцуулан дүгнээгүй орхигдуулсан. Ё.Б-ийн болон Э.А- нарын “... хэн нэгний захиалгаар, хэн нэгэнтэй бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдээгүй...Ё.Б- надад хүн алах захиалга өгөөгүй... Ё.Б- талийгаачийг алах захиалга өгөөгүй ба надаас болж хэлмэгдэж байна... Би А- нас барсан хэрэгт ямар ч оролцоогүй..." гэх мэдүүлгүүдийн эх сурвалж хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.
Нэг: Ё.Б-ийн болон Э.А- нарын “... хэн нэгний захиалгаар, хэн нэгэнтэй бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдээгүй... Ё.Б- надад хүн алах захиалга өгөөгүй Ё.Б- талийгаачийг алах захиалга өгөөгүй ба надаас болж хэлмэгдэж байна... Би А- нас барсан хэрэгт ямар ч оролцоогүй...” гэх мэдүүлгүүдийн эх сурвалж хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. 1.1. Ё.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гурван удаагийн мэдүүлэг зөрүүгүй. Тухайлбал, Ё.Б-ийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн сэжигтнээр өгсөн “... Би А- нас барсан хэрэгт ямар ч оролцоогүй, үйлдэгдэх үед Улаанбаатарт байгаагүй, мөн хэн нэгэнтэй бүлэглэж алуулсан юм байхгүй, надад энэ хэрэгт оролцоо байхгүй” (3-р хавтас 143-р талд) гэх мэдүүлэг, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн яллагдагчаар өгсөн “А- бусдаа алагдсан гэх хэрэгт би хамааралгүй Би буруугүй” (3-р хавтас 145-146-р талд) гэх мэдүүлэг. Ё.Б-ийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн “... Цагдаа дээр өөрөө ирсэн ... ажил хэргийн нэр төр алдагдаж байна... би буруугүй” (3-р хавтас 147-149-р талд) гэх мэдүүлгүүд зөрүүгүй. 1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ё.Б-ийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн сэжигтнээр өгсөн “... Би А- нас барсан хэрэгт ямар ч оролцоогүй, үйлдэгдэх үед Улаанбаатарт байгаагүй, мөн хэн нэгэнтэй бүлэглэж алуулсан юм байхгүй, надад энэ хэрэгт оролцоо байхгүй” (3-p хавтас 143-р талд) гэх мэдүүлэг, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн яллагдагчаар өгсөн “Би сонсгох гэж байгаа ял зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна, А- бусдад алагдсан гэх хэрэгт би хамааралгүй Би буруугүй” (3-р хавтас 145-146-р талд) гэх мэдүүлэг. Ё.Б-ийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн “Цагдаа дээр өөрөө ирсэн... Ш- А-даа хаягдсан байсан, таны ингэж хараал хэлэх чинь ашигтай байсан шүү гэж байсан Би А-гийн гэрт орж байгаагүй, гадаа нь ирээд явдаг байсан... Шоронгоос гараад 10 гаруй жил өнгөрлөө, би энэ хугацаанд зөрчил гаргаж байгаагүй... Mөн ажил хэргийн нэр төр алдагдаж байна...” (3-р хавтас 147-149-р талд) гэх мэдүүлгүүдийн эх сурвалж нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 2018
оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Э.А-ын яллагдагчаар өгсөн “... Би хэн нэгний захиалгаар, хэн нэгэнтэй бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдээгүй. Харин зүгээр л Б-д нэр хүнд олж авъя гэж бодоод А- гэдэг залууг айлгах гээд очсон боловч санаандгүй байдлаар ална гэсэн бодолгүй байж байгаад эргээд харахаар нь хутгалчихсан юм. Тэгээд л амь нас нь хохирсон байсан. Би тухайн үедээ хүн ална гэж бодоогүй, тэр залуугийн амь нас хохирсон гэж мэдээгүй байсан... Би анх гэмт хэрэг үйлдсэн талаараа Х.А-ай уулзаад хэлсэн. Тэгтэл Х.А- надад зовлогоо өгөхдөө чи ямар нэг байдлаар энэ хэрэгт Б-ийг холбоотой гэж яриад зууралдаад хамт яваад бай Б- мөнгөтэй хүн болохоор яаж ийж байгаад хэргээ аргалахаар чиний хэрэг хамт шийдэгдэнэ гэсэн үг гэж надад хэлсэн... Х.А- анх надтай ярилцсанаа бодоод л Б-ийг хамааруулж мэдүүлсэн байх гэж бодож байна. Би Х.А-ай хорих 461 дүгээр ангид байхдаа таараад чи яагаад Б-ийг энэ хэрэгт холбоотой гэж мэдүүлсэн юм бэ, одоо энийгээ боль гэхэд би нэгэнт Б- энэ хэрэгт холбоотой талаар мэдүүлчихсэн. Одоо мэдүүлгээсээ буцвал онц хүнд гэмт хэрэгт хүн гүтгэсэн гээд би өөрөө шалгагдаж балрах гээд байна. Тийм учраас мэдүүлгээсээ буцахгүй гэсэн ... Харин гэмгүй хүнийг энэ хэрэгт хамааруулмааргүй байна...” (6-р хавтас 13-р тал) гэх мэдүүлэг, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Э.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би Ё.Б-д нэр хүнд олж, амьдралаа залгуулах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн. Ё.Б- нь тухайн үед надаас зайгаа бариад, ах нь одоогийн байдлаар сайхан амьдрах хэмжээндээ хүрээгүй байна, чамайг хажуудаа аваад явах хэмжээндээ хүрээгүй байна гэдэг байсан учир түүнд нэр хүнд олох санаатай ийм юм болсон. Ё.Б- надад хүн алах захиалга өгөөгүй... Ё.Б- талийгаачийг алах захиалга өгөөгүй ба надаас болж хэлмэгдэж байна. талийгаачийн амийг хөнөөх зорилго анхнаасаа байгаагүй юм...” (6-р хавтас 26-р тал) гэх мэдүүлэг, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрч Ч.Д-гийн “... Б- тэр залуугийн аминд хүрэх боломжгүй..." гэх мэдүүлэг, Итгэлт хамба аяллын бүртгэл (4-р хавтас 25-р тал), “..............” ХХК-ийн эрхийн бичиг (4-р хавтас 26-р тал), 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хохирогч С.Г-ын “... Асуулт. А- хэн нэг хүнтэй ойрын үед маргаж, муудалцаж байсан тохиолдол бий юу? Хариулт: Миний хувьд энэ талаар юу ч мэдэхгүй, би 2015 оны 05 сарын эхээр манай эхнэр эмнэлэгт хэвтээд би 10 гаруй хоног А-ийн гэрт байсан энэ үед ямар ч зүйл мэдэгдээгүй...” (1-р хавтас 201-р талд) гэх мэдүүлэг, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрч Ё.Б-ийн “... Б- надруу залгаад Б- ярь гэлээ юу болсон бэ ах гэхээр нь чи наанаа юу хийж яваа юм гэхэд итгэлт хамбад мөргөөд байгаль нуур үзээд явж байна гэсэн. Тэгэхээр нь би... чамайг цагдаа асуугаад байна 2-3 Анхаа гэдэг залууг бас хайгаад байна гэнэ чи юунд холбогдоод байгаа юм гэхэд би яаж мэдэх юм, би жуулчлалаар яваад хэд хонож байна, ямар нэг хэрэг төвөгт холбогдоогүй гэсэн. Тэгэхээр нь би наад аялал чинь хэзээ дуусах юм гэхэд өнөө маргааш гээд хот орно гэхээр нь хурдан наашаа ир гэж хэлсэн.” (5-р хавтас 231-232 тал) гэх мэдүүлэг, Хохирогч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Ё.Б- талийгаачийг цаг хугацааны хувьд 2014 оны 8 сараас эхлэн эрж хайж байсан талийгаачийг нас барах хүртэл буюу 2015 оны 05 сар хүртэл үргэлжилсэн эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна. 1.3. Ё.Б-ийн 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн яллагдагчаар өгсөн “... А-д өс хонзон санаж айлгах ямар ч зорилго байгаагүй ... Талийгаач А- Сэлэнгэ аймгийн чөлөөт бүсэд зочид буудалд хөрөнгө оруулагч олж өгнө гэсэн боловч энэ асуудал бүтэхгүй болсон нь тодорхой болсон... Хөрөнгө оруулагч хятад газар дээр нь очоод тодорхой шалтгаанаар хойшлуулсан...” (3-р хавтас 145-146-р талд) гэх мэдүүлгийн эх сурвалж, гэрч Б.Э-ын “... 2014 оны 10 сар орчим байсан санагдаад байна, ... Хятад талаас Хж- дарга гэж байсан... Тэгэхэд Монгол талаас Б-, түүний эхнэр Н- нар ... байсан... Монгол талаас ярьсан зүйл нь, А- саяхан чөлөөт бүс болсон, тэнд Оросуудад зориулан бооцоот тоглоомын газар, зочид буудал барих боломжтой, гэхдээ одоогийн байдлаар Монголд бооцоот тоглоомын газар нээх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа, мөн хүний урсгал байхгүй байгаа гэж байсан. Н- эгч тэгж хэлсэн. Тэгээд хууль батлагдсаны дараа л бооцоот тоглоомын газар нээх хэрэгтэй байх гэсэн... Ж-гийн байр суурь нь, тэнд хүн ам төвлөрөөгүй, хүний урсгал байхгүй бол тэнд хэн очиж үйлчлүүлэх юм бэ, тийм газар байгуулаад ашиггүй гэж байсан. Тэгэхэд Н- эгч Ж-гийн хэлсэн зөв байна, гэхдээ та нар өөрсдөө очоод газраа үзэхгүй юу гэсэн ...Б- ах, за-за, бооцоот тоглоомын хууль батлагдахыг хүлээе, хууль батлагдчихвал хүний хөдөлгөөн нэмэгдэнэ гэсэн...” (2-р хавтас 137 тал) гэх мэдүүлэг. Ё.Б-ийн 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн яллагдагчаар өгсөн “... Түүнээс гадна манай эхнэрийн компанийн зээлээ цаг тухайд нь өгөхгүй байсан, би түүнтэй холбоотой л талийгаачийг эрж хайж байсан. Энэ талаар тодорхой мэдүүлэг өгсөн, мөн 2014 оны 09.10 дугаар сард л байх...” (3-р хавтас 145-146-р талд) “......... ББСБ” ХХК болон Г.А-, Б.Б- нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээ (4-р хавтас 29-30-р тал), Зээл дансны хуулга “... Г.А-, Б.Б- нар нь 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 60,000,000 төгрөгийн төлөлт хийсэн...” (4-р хавтас 40-р тал), 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн гэрч Ц.Б-ийн “Т-ын орон сууцыг барьцаалаад бас зээл авсан. Тэр ээлээ төлөөд өөр газраас бас зээл авсан байгаа, одоо төлөгдөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл өөр хүнээс зээл аваад .........ийн мөнгийг өгсөн байгаа юм.” (1-р хавтас 224-р талд) гэх мэдүүлэг, 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн гэрч Ц.Б-ийн “...талийгаачийг 2014 оны 8 сар орчмоос л дарамталж эхэлсэн...” (1-р хавтас 223-р талд) гэх мэдүүлэг, хохирогч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ё.Б- талийгаачийг цаг хугацааны хувьд 2014 оны 8 сараас эхлэн эрж хайж байсан... талийгаачийг нас барах хүртэл буюу 2015 оны 05 сар хүртэл үргэлжилсэн эсэхийг санахгүй байна..." гэх мэдүүлэг, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б.Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэг “... 2015 оны 2-р сард цагаан сарын өмнөх өдөр буюу битүүний өдөр миний ........ дугаар руу өөрийн ........ дугаарын утсаараа надтай ярьсан. Түүнээс хойш бол над руу яриагүй санагдаад байна. Над руу залгасан байж магадгүй, гэхдээ би ямар байсан утсаар яриагүй. Харин битүүнд ярихдаа одоо цагаан сар болж байна, хэдүүлээ эвлэрье, ажил хэргээ явуулъя, шинийн нэгэнд ахындаа ирээрэй ах нь хүлээж байя, манайхаар ирээрэй гэсэн...” (2-р хавтас 34- 35 тал) гэх мэдүүлэг; 2015 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Сэжигтэн Ё.Б- Т.Ш-тай утсаар ярьсан ярианы бичлэг бүхий сд-д үзлэг хийсэн тэмдэглэл (2014 оны 10 сарын 22-ны өдөр) “... 2 дах хүн: Тугдайлгана гэж яг юу гэсэн үг вэ, би одоо ерөөсөө сая бодож байсан юм, тугдайлгана гээд байх юм, яг юу гээд байгаа юм бол гэж бодлоо 1 дэх хүн: Наадах чинь юу л байхгүй юу, цагдаагаар тугдайлгана... 2 дах хүн: Юу гэсэн утгатай юм бэ 1 дэх хүн: Цагдаагаар наадахын чинь хөлийг тушна...” (1- р хавтас 163-164-р талд)-ээр тогтоогдож байна.
Хоёр: Шийтгэх тогтоолд “Ё.Б- нь өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, захиалгаар, бүлэглэн хүнийг санаатай алсан гэмт хэрэгт хамтран оролцсон” гэх боловч Э.А- нь Ё.Б-өс захиалга авсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй тус нөхцөл байдлууд огт тогтоогдоогүй буюу шийтгэх тогтоолын үндэслэл болсон 44 нотлох баримтаас аллага захиалсан гэх нэг ч шууд нотлох баримт байхгүй, мэдүүлэг өгсөн гэрчүүдийн дийлэнх нь Г.А-тэй өглөг, авлага, өс хонзонгийн асуудалтай байсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч болон гэрчүүд Ё.Б-өс гадна өөр олон хүнээс айдастай байсан нь миний үйлчлүүлэгчийг шууд буруутгах үндэслэл болохгүй. Ё.Б-т Т-, А- 2-уулаа өртэй байсан бөгөөд хоёулаа өрөө төлсний дараа дахин тэдэнтэй холбогдоогүй. Өөрөөр хэлбэл хүн алах захиалга өгсөн нотлогдохгүй ба шүүхээс таамаглалд тулгуурлан миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Тухайлбал, 1. Х.А-ын мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг буруутгаж байна. Гэтэл Х.А-ын мэдүүлэг зөрүүтэй, түүний мэдүүлгийг Ц.О-, Б.Д-, Э.А-, Ё.Б- нар үгүйсэж мэдүүлсэн байдаг. Х.А-ын мэдүүлэг зөрүүтэй тухайд, 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Х.А-ын гэрчээр өгсөн мэдүүлэг “... Бид хоёрын хооронд ямар нэгэн яриа болоогүй тухай үед А-ын сэтгэл санаа тайван байсан...” (2-р хавтас 25 тал) нь 2015 оны 11 сарын 26 -ны өдрийн Х.А-ын мэдүүлэг “... Тэгэхэд А- хоол идэх үү. пиво уух уу гэхээр нь би юм уухгүй, юу болсон бэ, яасан гэж асуухад би хүн нухчихлаа гээд нэлээн сандарсан, түгшсэн байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад балайраад байгаа юм бэ гэхэд харин би тийм юм хийчихлээ, сая сонссоныг чинь л хэллээ шүү дээ гэсэн. Энэ үед А- түгшсэн, яарч сандарсан байдалтай, урьд нь уулзаж байснаасаа шал өөр царай төрх, шал өөр үйл хөдлөлтэй болчихсон байхаар нь би А-ыг үнэхээр хүн алчихсан юм байна гэж ойлгосон... Надад энэ талаар А- хэлээгүй. Би сонирхож ч асуугаагүй. А- надад би хүн алчихлаа гэж хэлэхээр нь би ороогдоод асуудалд орж магадгүй гэж бодоод А-аас хурдхан холдохыг бодсон учраас энэ талаар тодруулж асуулгүйгээр чи өөрөө хэрэг хийсэн бол өөрөө л мэд гэж хэлсэн. Би бодохдоо А-ыг нэг хүнийг хутгалаад алчихсан юм болов уу гэж бодсон. Тэгээд ч А- ер нь ямар нэг асуудал гарвал маргалдаж байгаа хүнээ шууд л хутгалчхаад байдаг юм. Мөн тэрнээс хэд хоногийн өмнө уулзахдаа нэг хар иштэй, арзгар том хутга үзүүлээд би ийм хутга худалдаж авсан гээд байсан юм. Тухайн үедээ л А-ыг тэр хутгаараа хүн алчихсан байж магадгүй гэж бодсон. Тэрнээс биш хутгалсан энэ тэр гэж өөрөө надад хэлээгүй..." (2-р хавтас 193 тал) мэдүүлгээс зөрүүтэй ба үүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсний дараа Х.А-ын мэдүүлэг өөрчлөгддөг. 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “... Тэнд Э.А- надтай юм яриад сууж байхдаа Б-гийн захиалгаар хүн алсан гэж хэлсэн... Д- гэх айлд яагаад очих болсон юм бэ? Д- яагаад А- 500,000 төгрөг хүргүүлэх болсон юм бэ? хариулт: А-ай уулзсан эхний өдөр А- нь Д-той уулзмаар байна гэхээр нь би Д-ийн гэр Улиастайд байдгийг мэдэх учраас хүргэж өгсөн юм. Маргааш нь би А-ыг дүүтэй т үлдээгээд явсны дараа А- араас над руу залгаад "Д-т мөнгө төгрөг байвал туслаадах" гэж хэлмээр байна гэхээр нь би Д- руу залгаад "А- мөнгө байвал тусламж үзүүлээч гэж байна" гэж яриад Д- 500,000 төгрөг өгсөн..." (2-р хавтас 209-210 тал) гэх мэдүүлэг,
2017 оны 4 дүгээр сарын 7 ны өдөр Х.А- "... Асуулт. Э.А- Б-өс урьдчилж мөнгө авсан эсэх талаар ярина уу? ...2015.05.23-ны өдөр А- надтай ....... ресторанд уулзахдаа би хүн алахаасаа өмнө Б-гаас урьдчилаад 3 сая төгрөг авсан юм гэж байсан... Б-гийн бүтэн нэрийг мэдэхгүй, харин Л-ын Б- л гэж дууддаг. Л-а гэж Б-ийг хэлж байгаа юм. Б- нь Л-а Б-ийн төрсөн дүү байгаа юм. Би ер нь Б-г танина, гэхдээ найзууд биш ... Э.А- ... О-той олон жил шоронд хамт байсан 100,000 ам доллар өгнө, Д-т 50,000 ам.доллар өгнө гэж хэлсэн." (2-р хавтас 212-241 тал) гэх мэдүүлэг, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б.Д-, Х.А- нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг "ХА- 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Д-ийн гэрт очиж уулзсан эсэхээ санахгүй байна Д- ахтай уулзаад би хүнд өртэй болчихлоо, та надад 500.000 төгрөг зээлээч гэж хэлээд Э.А-ай уулзаад өгсөн юм... тухайн үед мэдүүлэг өгөхдөө андуурч мэдүүлэг өгсөн байна... Би 2015 онд Д- ахын зуслангийн байшинд Э.А-ай... хамт очсоноо санахгүй байна. Тэнд О- байсан гэж мэдүүлэг өгсөн бол би андуурч мэдүүлэг өгсөн байх. О-ад 50 мянган доллар. Д-т 100 мянган доллар өгнө гэж тийм мэдүүлэг өгсөн гэдгээ мэдэхгүй байна. Тийм асуудал болоогүй..." (6- р хавтас 1-4 тал) бүгд зөрүүтэй. Х.А-ын мэдүүлгийг Ц.О-, Б.Д-, Э.А-, Ё.Б- нар үгүйсэж мэдүүлэг өгсөн тухайд, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Ц.О-, Х.А- нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг “... Асуулт: 2015.05.24-ний өдөр Х.А-, Э.А- нартай Гачууртад байрлах Б.Д-ийн зуслангийн байшинд уулзсан уу? Хариулт..... тэнд очиж үзээгүй. Тэгэхээр тэр зуслангийн байшинд Х.А-, Э.А- нартай уулзаагүй гэсэн үг. Асуулт: Таныг 2015 оны 05 сард Э.А-ай уулзахад танд О-ад 50 мянган, Д-т 100 мянган доллар өгнө гэж ярьж байсан уу? Хариулт: Би тийм юм сонсоогүй юм байна. Анх удаа л ийм юм сонсож байна..." (6-р хавтас 3-4 тал) 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б.Д-, Х.А- нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг “...2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Х.А-, Э.А- нартай Гачууртад байр зуслангийн байшиндаа уулзсан уу? Хариулт. Би тухайн өдөр зуслангийн байшиндаа энэ хоёртой уулзаагүй. Өмнө нь ч энэ талаар мэдүүлэг өгсөн..." (6-р хавтас 1-4 тал), 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Э.А-ын яллагдагчаар өгсөн “... Би хэн нэгний захиалгаар, хэн нэгэнтэй бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдээгүй. Харин зүгээр л Б-д нэр хүнд олж авъя гэж бодоод А- гэдэг залууг айлгах гээд очсон боловч санаандгүй байдлаар ална гэсэн бодолгүй байж байгаад эргээд харахаар нь хутгалчихсан юм. Тэгээд л амь нас нь хохирсон байсан. Би тухайн үедээ хүн ална гэж бодоогүй, тэр залуугийн амь нас хохирсон гэж мэдээгүй байсан... Би анх гэмт хэрэг үйлдсэн талаараа ... Х.А-ай уулзаад хэлсэн. Тэгтэл Х.А- надад зөвлөгөө өгөхдөө чи ямар нэг байдлаар энэ хэрэгт Б-ийг холбоотой гэж яриад зууралдаад хамт яваад бай Б- мөнгөтэй хүн болохоор яаж ийж байгаад хэргээ аргалахаар чиний хэрэг хамт шийдэгдэнэ гэсэн үг гэж надад хэлсэн Х.А- анх надтай ярилцсанаа бодоод л Б-ийг хамааруулж мэдүүлсэн байх гэж бодож байна. Би Х.А-ай хорих 461 дүгээр ангид байхдаа таараад чи яагаад Б-ийг энэ хэрэгт холбоотой гэж мэдүүлсэн юм бэ, одоо энийгээ боль гэхэд би нэгэнт Б- энэ хэрэгт холбоотой талаар мэдүүлчихсэн. Одоо мэдүүлгээсээ буцвал онц хүнд гэмт хэрэгт хүн гүтгэсэн гээд би өөрөө шалгагдаж балрах гээд байна. Тийм учраас мэдүүлгээсээ буцахгүй гэсэн... Харин гэмгүй хүнийг энэ хэрэгт хамааруулмааргүй байна..." (6-р хавтас 13-р тал) гэх мэдүүлэг, Ё.Б-ийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн сэжигтнээр өгсөн “... Би А- нас барсан хэрэгт ямар ч оролцоогүй, үйлдэгдэх үед Улаанбаатарт байгаагүй, мөн хэн нэгэнтэй бүлэглэж алуулсан юм байхгүй, надад энэ хэрэгт оролцоо байхгүй..." (3-р хавтас 143-р талд) гэх мэдүүлэг, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн яллагдагчаар өгсөн “Би сонсгох гэж байгаа ял зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна, А- бусдад алагдсан гэх хэрэгт би хамааралгүй Би буруугүй” (3-р хавтас 145-146-р талд) гэх мэдүүлэг.
2. Бусад гэрч нарын мэдүүлэг өгсөн гэрчүүдийн дийлэнх нь А-тэй өглөг, авлага, өс хонзонтой байсан болох нь тогтоогдсон бөгөөд гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй, Ё.Б-өс гадна өөр олон хүнээс айдастай, байсан. Тухайлбал, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Г.А-ийн хэрэглэж байсан гэх утсанд үзлэг хийсэн тэмдэглэл “... 200 гэж тэмдэглэсэн ....... гэсэн дугаараас Ні hugatsaa chin bolj bna shuu bolj bga biz de гэсэн бичиглэлийг 2015 оны 5 дугаар сарын 19-ний 11 цаг 30 минутанд ... 200 гэж тэмдэглэсэн ....... гэсэн дугаараас chi odoo ynz ezeed bga yum uu гэсэн бичиглэлийг 2015 оны 5 дугаар сарын19-ний 14 цаг 46 минутанд... 200 гэж тэмдэглэсэн ....... гэсэн дугаараас chi odoo utsaa abaachee гэсэн бичиглэлийг 2015 оны 5 дугаар сарын 21-ний 20 цаг 58 минутанд... ........ гэсэн дугаараас hariu гэсэн бичиглэлийг 2015 оны 5 дугаар сарын 21-ний 21 цаг 20 минутанд" (1-р хавтас 114-р талд); 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хохирогч С.Г-ын "... Би тоглоомын газраасаа гарахаар нь би чи яагаад гарав гэхэд аа яршиг Ш-ээ атаа жөтөө хийгээд байх юм гэж нэг удаа дуугарч байсан..." (1-р хавтас 201-р талд) гэх мэдүүлэг; 2015. оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хохирогч Вс-гийн "... А- Хж-нион нар надад энэ уурхайг 750 кг алтны нөөцтэй гэж өөрсдөө хэлсэн, надад өгсөн баримт бичиг дотор алтны нөөцийн талаар бичсэн байсныг мэдээгүй. Харин сүүлд нь 2015 оны 2-р сард геологичтой уулзаад баримт бичгүүдийг үзүүлэхэд алтны нөөцийн урд байгаа 7 гэсэн тоог гараар бичсэн байна гэж хэлсэн... Асуулт: А-ийг нас барсны дараа цүнхэнд нь үзлэг хийхэд таны гарын үсэгтэй компанийн тэмдэгтэй хоосон бичгийн цаас гарсан. /өөрт нь үзүүлэв/ Та энэ талаар юу хэлэх вэ, А- энэ компанийн гүйцэтгэх захирал мөн үү. Улсын бүртгэлийн гэрчилгээнд 2015.05.12-нд бүртгэгдсэн байна. Хариулт. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө ч харсан, энэ миний гарын үсэг биш Би энэ компанийн захирал, А- захирал биш. А-г яаж бүртгүүлснийг би мэдэхгүй байна, би зөвшөөрөл өгөөгүй, би эко талаар мэдэхгүй байна... 1.710.000.000 төгрөг ямар ч байсан Монгол улсын Дансанд орсон..." (1-р хавтас 214-р талд) гэх мэдүүлэг, 2015 оны 5 дугар сарын 22-ны өдрийн гэрч Л.Д-гийн (хохирогчийн ээж) "Гэхдээ өдөр болгон надтай утсаар ярьдаг бөгөөд ээжийн бие яаж байна гээд ярьдаг юм... Би өс хонзонтой хүмүүс байсан эсэх талаар мэдэхгүй би хүүгийнхээ надад Улаанаатай нь уулзахад 2015 оны 05 сарын 18-ны өдөр найз У-, Б-, И- нарыгаа дагуулаад машин зээлээр авсан хүн дээрээ очоод би уул уурхайн чиглэл ажил эхлэх гээд 1 тэрбум төгрөг дансанд орж ирэх гэж байгаа машины чинь мөнгийг 20-ны өдөр өгнө, 3 сарын хугацаа нь өнгөрсөн учраас хүүг нь бодоод 10 сая төгрөг нэмж өгье гэж ярилцсан бөгөөд ****** гэсэн дугаарын утас руу нь машин авсан хүмүүс дарамтлаад залгаад байхаар нь гар утсаа салгасан гэж хэлсэн гэсэн. Машин зарсан хүмүүс нь 1 залуу 2 хөгшин хүн байсан бөгөөд найзуудтайгаа очиход нь хүртэл дарамталж байсан гэнэ. 20-ны өдөр найз У- руугаа утсаар яриад би гэртээ харьж чадахгүй байна машиныхан дарамтлаад байна, Т-аагийн авгай нэг хүнтэй ирчхэж манай гэрийн гадаа ирж намайг хүлээгээд утсаар дарамтлаад байна гэж утсаар хэлэхэд нь У- байгаа очиход хүмүүстэй архи уугаад нилээн согтсон байдалтай байхаар хүлээж байгаад 20-21-нд шилжих шөнийн 04:30-04:50 цагийн хооронд гэрт нь хүргэж ирээд машиныг нь гражид нь тавихад хүү маань машинд жаахан унтъя гэхээр нь үгүй гээд гэрт нь оруулж өгсөн гэсэн... Бас нэг юм нэмж хэлэхэд манай байрны манаачийн хүүхэд нь 20-ны өглөөгүүр талийгаачтай 3 эрэгтэй 1 эмэгтэй хүн граж дотор мөнгөний асуудлаар хэрүүл хийгээд байсан гэж манай хүү А-т хэлсэн байсан цаанаас нь хятад хүн яриад *** гэж юун хүн юм бэ энэ хулгайчтай уулзаж алнаа гэж ярьсныг нь миний хүү сонсоод бас хамт явж байсан хятад хүнийхээ хажууд нь ярьж чадахгүй найз У-гийнхаа хамт жорлонд ороод утсаар нь ярьсан хятад хүн рүү залгаж ярихад та хоёрыг алнаа гэж заналхийлсэн гэсэн. Тэр Хятад хүний цаана Монгол хүн ярьж байсан гэсэн. Тэгэхээр Өвөр монголын гар утас дээр нөгөө ална гэж заналхийлсэн хятад хүний утасны дугаар байгаа байх..." (1-р хавтас 217-218-р талд) гэх мэдүүлэг, 2015 оны 5 дугар сарын 22-ны өдрийн гэрч Ц.Б-ийн"... Л- нь 5 дугаар сарын 21-ний орой 19:40 цагт миний гар руу залгаад "нөхөр чинь яагаад утсаа авахгүй байна залгахаар салгаад байна" гэж хэлсэн. Ингээд бас нөхөр чинь хэдэн цагт ирэх үү гэж асуухаар нь орой 22.23 цагийн орчим байх гадаадаас хөрөнгө оруулагч нар ирсэн гэсэн чинь аа тийм үү би тэгүүл гадаан хүлээгээд байж байхаас даа гэж хэлээд утсаа салгасан. Л-г ий утас 9904... дугаартай... Асуулт: өөр хэн нэгнээс шахалт дарамт байсан уу? Хариулт: ойрд мөнгө төгрөг Л- мөнгөө нэхээд бас Т-аа гэж найзаасаа 23 сая төгрөг зээлсэн байсан түүнийгээ Т-аа 8-9 сая төгрөг өөрөө авсан юм. Т-аа байраа суллаад өгөөч гээд байсан. Т-аагийн утас: ........ дугаартай..." (1-р хавтас 219-220-р талд) гэх мэдүүлэг, 2015 оны 5 дугар сарын 22-ны өдрийн гэрч Г.А-ын "... Ярьж байгаагаар нь Т-аа гэх хүн дарамталж яриад байдаг гэж сонссон..." (1-р хавтас 245-р талд) гэх мэдүүлэг, 2015.05.22-ны өдрийн Гэрч Г.А-ын "... Өр авлагын хувьд надад мэдэх зүйл нэг их байхгүй миний сонсож байснаар бол У- гэдэг найз нь яг өнөөдөр А-ийг нас барсан гэдгийг сонсоод 2 хонгийн өмнө авлагатай Ү гэдэг Хятад хүн А-ийг ална гэж заналхийлсэн байсан ба А-ийн дотнын найз *** энэ Ү гэдэг хүнээс мөнгөний авлагатай байгаад өөрөө Хятад явсан тул А-ийг мөнгө аваад өгөөч гэж гуйсан гэсэн тэгээд А- Ү-гээс мөнгийг бага багаар аваад Хятад улс явуулдаг байсан гэсэн гэхдээ энэ талаар У- өнөөдөр надад хэлсэн түүнээс би өөрөө А-ээс сонсож байгаагүй. Үүнээс өөр өр авлагын талаар би мэдэхгүй байна... Ү гэдэг Хятад хүнийг хаана байгааг олж яаралтай шалгах хэрэгтэй байна..." (1-р хавтас 250-р тал, 2 хавтас 1 тал) гэх мэдүүлэг, 2015 оны 5 дугар сарын 22-ны өдрийн гэрч С.С-гийн "... Өр авлагатай хүн гэвэл 2015 оны 02-р сард манай талийгаач хүү Энхээ Лхагва нараас 10-01 гэсэн улсын дугаартай Лексус 570 маркийн машин авсан. Тэр машиныг 3 сарын хугацаатай зээлээр авсан гэсэн. Тэр машины мөнгийг бол хамтарч ажиллах дууд нь төлнө гэж байсан юм. Тэгсэн Энхээ намайг таньдаг учраас ****** гэсэн дугаараас танай хүүгийн машины мөнгө төлөх хугацаа болсон гэж хэдэн хэдэн удаа залгаж хэлж байсан. Өчигдөр буюу 2015 оны 05-р сарын 21-ны өдөр над руу утсаар залгаад танай хүргэн ямар утастай байгаа юм бэ ярих гэсэн юм гэж хэлж байсан... Т- гэх залуу бол талийгаач хүүгийн багийн найзууд гэсэн. Тэгсэн 2015 оны 05 дугаар сарын 21-ны өдөр манай охин Б- над руу утсаар залгаад ээжээ би мэдээгүй байхад А- Т-аас 12 сая төгрөг зээлж авсан гэнэ. Т- надаас мөнгө нэхээд байна би гайхаад хэзээ авсан юм бэ гэхэд байраа зараад өгсөн одоо байр нэхээд байна. Ямар сонин юм бэ гэхээр нь би чи над руу яриад яах юм бэ чи (2 хавтас 3-4 тал) гэх А-тэй сайн ярилц үнэн худлыг асуу гэж хэлсэн юм мэдүүлэг. 2015 оны 5 дугар сарын 23-ны өдрийн гэрч С.С-ийн "... Ер нь миний 2 уурхай нь дуудлага худалдаагаар орох ёсгүй байсныг Шүүхийн шийдвэртэй хамтраад дуудлага худалдаагаар оруулж хууль бус юм хийсэн.... А- нь миний хоёр уурхайг надад 40 сая төгрөг өгөөд өөрийн нэр дээр авчихсан л гэсэн үг... 2013 оны 02 сарын 14-нөөс 3 сарын 01-ний хооронд А-ийн найз У- гэх залуу нь дээрх Б-, Б- хоёртой 3 удаа хорих анги дээр ирээд “..........” ХХК-ийг надаа шилжүүлээд өгөөч уурхайг нь дуудлага худалдаагаар авчихлаа тамга, тэмдгээ өгөөч гээд байсан. Тэгэхэд нь би өгөхгүй, үлдэгдэл мөнгөнийхөө тооцоог хийж байж ав гээд өгөөгүй. Компани шилжүүлэхэд миний гарын үсэг байхгүй байгаа бөгөөд хуурамчаар баримт бүрдүүлээд шилжүүлээд авчихсан байсан. Үүнээс болж би асар их хохирол амсаад байна... А-ийн машин засах хэрэгтэй байна гэхээр нь би байрыг нь заалгаад очиж үзэж байсан..." (2-р хавтас 6-7 тал) 2015 оны 5 дугар сарын 22-ны өдрийн гэрч Ц.С-ийн “... миний мэдэж байгаагаар байраа барьцаалж 3 сарын хугацаатай ланд крузер автомашин авсан байх..." (2-р хавтас 12 тал) 2015 оны 5 дугар сарын 23-ны өдрийн гэрч Д.И-ын “Анх А- ярихдаа сардаа би уг нь энэ Тоглоомын газрыг үүсгэн байгуулсан, бүх тоног төхөөрөмж, хөрөнгө 2015 оны 04-р оруулалтыг шийдсэн. надад орлого орох байтал, мөнгө огт орж ирэхгүй байна, Ш-ээ бүх асуудлыг шийдээд байна миний мэдэж байгаагаар лав 20.0 сая төгрөг Ш-ээ зохицуулсан юм шиг байна мөнгө их зарцуулаад байна гэж хэлсэн, гэхдээ энэ мөнгийг яг ямар байдлаар авсан гэдгийг хэлэхгүй байсан, үүнээс гадна зээлээр авсан машины мөнгө нэхэгдээд байна, хугацааг сунгалаа гэж байсан ба миний санахаар 10-р хорооллын Хермес товийн тэнд машин авсан хүмүүстэй уулзана гээд О-, А- бид 3 хамт очин А-, О- 2 очин тэр хүмүүстэй уулзаад ирсэн тэгэхдээ 5 дугаар сарын 20-ний өдөр хүртэл сунгачихлаа гэж ирсэн. Үүнээс өөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас худалдаж авсан Заамар сум ах алтны уурхайн алтны нөөц тогтоосон баримт архиваас огт гарч ирэхгүй, ямар нөөцтэй болох нь тогтоогдохгүй байсан болохоор хөрөнгө оруулсан Ли гэх Хятад хүн А-ээс мөнгөө нэхээд, нөөцгүй уурхай зарсан байна, мөнгөө буцааж авья гэж хэрүүл болсон... 2015 оны 05-р сарын 20-ний өдөр байсан ба яг энэ өдрийн орой 23 цагийн үед бид нар хамт бэлхэд явж байхдаа О- А-тэй утсаар ярьж дуусаад бид нарыг У дээр очин дарамталж бариагүй биз дээ гэж асуугаад байна тийм зүйл болоогүй гэдгийг хэллээ" гэхэд А- Ү пизда намайг оролдоод байгаа юм байхдаа С-, Х-, гангын үйлдвэрийн захирал нар Модны 2-ын тоглоомын газар уулзаад хоорондоо юм яриад зогсож байхад С-гийн утас дуугараад цаанаас нь Монгол хүн Хятадаар Х- гэж ямар хужаа байна, тэр хүнийг чинь 20.0 сая төгрөг өгөөд алуулах юм ярьж байна гэж хэллээ, би С-тэй 00 өрөөнд уулзаад сая ямар хүнтэй ярьсан Х- ахаар оролдоод үзээрэй гээд залгасан дугаар гэтэл дугаараа устгасан байна гэж А- О-од хэлээд А- бид нар суугаад ярихад У захирал намайг алуулна гэж ярьсан байна би маргааш ганцаараа очин уулзана гэж ярьсан" (2-р хавтас 38-39 тал) гэх мэдүүлэг, 2015 оны 5 дугар сарын 23-ны өдрийн гэрч О.О-ын "... Тухайн үед өрнөөсөө төлөхдөө ү жин нь А-д мөнгө өгсөн талаар баримт бичиг үйлдэж гарын үсэг зуруулдаг байсан бид нарт тэр бичгийн хувь байхгүй Ү жинд л байгаа байх... Манай найз гэтэл өчигдөр шөнө бусдын гарт амиа алдсан байна найз минь амиа алдсан хэрэгт би дараах хүмүүсийг сэжиглэж байна. Би У жин хэмээх хятадыг сэжиглэж байна... А- тэр эр үед ****УНД Ланд 200 маркийн машин нэхээд гэрийн гадаа ирсэн байна бас найз Т-аа гэрийн гадаа ирчихсэн байна би очиж чадахгүй байна... Маргааш би ганцаараа У жинтэй очиж уулзана би очиж гэрээгээ авна би өөрт нь мөнгө байгаа гэдгийг мэдэж байгаа мөнгөө авна гэсэн би түүнд 5 дахь өгье гэсэн ш дээ гэж хэлэхэд Үгүй ээ мөнгө нь байгаа би өөрөө мэдэж байна би гэхдээ ганцаараа очно гэж хэлсэн. Би энэ хүнийг татварын шалгалт оруулж цагдаад өгнө гэж хэлсэн... Дараагийн сэжиглэж буй хүн бол ****УНД улсын дугаартай Ланд 200 маркийн автомашиныг гэрээ хийж зээлээр зарсан машины ченд 3 эрэгтэй юм... С-... Талийгаач надад С- гэх хүний талаар ярьдаг байсан... Намайг хоёр удаа очиж уулзахад... миний энэ компанийг надаас битгий аваач, манай эцэг эхийн нутгийн уул усаар нэрлэгдсэн, надад үлдсэн ганц юм, шоронгоос гараад энэ компаниараа ажил төрөл хийнэ, ана компани дээр өр ч бий, авлага ч бий, миний ард хурим хийх гэж байгаа нас биед хүрсэн хүүхдүүд байна... гэж ярьж байсан. Хоёр шийдвэр гүйцэтгэгч авлагыг нь мэдэхгүй, өр бол байгаа гэж байсан. Хоёр шийдвэр гүйцэтгэгч бол компаниа шилжүүл гэж нэлээн шахаж шаардсан...." (2-р хавтас 46-49 тал) гэх мэдүүлэг, гэрч А.Э-ын "... 2015 оны 5 дугаар сарын 26-ний өглөө 09 цагт Хятад улсаас Я- захирал Ви чатаар надад мессеж ирүүлсэн байна энэ мессеж нь надад нэг сэжүүр байна А- нэг хүний нүдийг сохолж байсан, тэгээд машинаа... хүнээр дамжуулан хөөцөлдөөд машинаа буцааж авсан өгөөгүй, миний сэжүүрээр бол тэд нар хүрч ирж мөнгө нэхэж хэрэлдээд дараа нь машиныг авч явсан гэж мессеж ирэхээр нь би асуусан нэг ч төгрөг тэрэнд А- хүний нүдийг байхгүй болгосон юм уу, энэ явдал хэзээ болсон юм бэ гэж асуухад энэ явдал ойролцоогоор 3 сарын үед гэхдээ тодорхой хэлж мэдэхгүй байна, миний бодлоор цагдаа нар мэдэхгүй байх, чи А-гийн ахад хэлээд, цагдаад энэ асуудлыг хэлж чадах уу..." гэх мэдүүлэг, гэрч Ж-ийн "... Ш-аас 70, 80 сая төгрөг авах ёстой тэгээд хамтарч Паб нээе гэж ярьсан гэсэн А- одоогоос 3-н 7 хоногийн өмнө байх надад: Ш- ажилдаа ирэхгүй архи дарс уугаад бид хоёр таарамжгүй байгаа гэж байсан..." (2-p хавтас 69 тал) гэх мэдүүлэг, гэрч Б.Д-ийн мэдүүлэг "... Хамгийн сүүлд 2016 оны дундуур Х.А- 5 сая төгрөг өгсөн..." (2-р хавтас 221 тал) Т.Ш-ын мэдүүлэг "... 2014 оны 7, 8 сарын үед шиг санаж байна Г.А- ер нь Б-өс зугтаад эхнэр, хүүхэдтэйгээ хамт БНХАУ-д хэсэг байж байгаад ирье, тэр хооронд Б-ийн уур нь бага зэрэг дарагдаад намжих байлгүй гэж хэлээд удалгүй хэд хоногийн дараа БНХАУ руу явсан..." (3-р хавтас 166-167) гэх мэдүүлэг Э.М-ын "... Тэр үед би А- ахын фейсбүүкээр урд аялалд яваад авхуулсан зургийг хардаг байсан..." (2-р хавтас 73 тал) гэх мэдүүлгээр няцаагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй буюу Ё.Б- нь Э.А- хэзээ, хаана, хэрхэн захиалга өгсөн нь тогтоогдоогүй, гэмт хэргийн сэдэлт зорилгыг тогтоогдоогүй, амь хохирогч Г.А-тэй, өс хонзон, өглөг авлагатай хүмүүсийн үйлдлийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Тухайлбал, Миний үйлчлүүлэгч Ё.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтоор Чихрийн шижин хэв шинж ІІ, С вирусийн шалтгаант элэгний архаг үрэвсэл, Артерийн даралт ихсэлт ІІ, амьсгалын дутмагшил гэсэн оноштойгоор цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2024 оны 12 дугаар сард цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөнөөс хойш амьсгалын дутмагшил, архаг хордлого, чихрийн шижин, тулай зэрэг өвчний улмаас амьсгалын аппаратад орж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2025 оны 01 дүгээр сард эмнэлгээс гарч, хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт өгөн ба 2 хавтас материалтай танилцаж байхад Улсын ерөнхий прокуророос хэргийг татаж байгаа гэсэн үндэслэлээр үлдсэн 6 хавтаст хэргийн материалыг танилцуулаагүй бөгөөд үлдсэн 6 хавтас хэргийн материалыг танилцах хүсэлтийг миний үйлчлүүлэгч Ё.Б- гаргасан боловч хавтаст хэргийн материалыг бүрэн танилцах боломжоор хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийг зөрчсөн. Прокурорын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасны дагуу өмгөөлөгч хүсэлт гаргасан бол дээд шатны прокурор доод шатны прокурорын шийдвэрийг заавал хянахаар хуульчилсан байхад яллах дүгнэлт гардуулаад, гомдол гаргах, дээд шатны прокурор хянах боломжийг олгоогүй шүүхэд өгсөн бөгөөд Д.Цэцэг-Эрдэнэ прокурор өөрийнхөө шийдвэрийг өөрөө хянаад өөрөө гарын үсэг зураад өмгөөлөгчид хариу өгсөн. (9-р хавтас... тал) 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А- худалдааны чөлөөт бүсэд Ё.Б-ийн эзэмшдэг “******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, А- худалдааны чөлөөт бүсэд Ё.Б-ийн эзэмшдэг “******” ХХК-ийн 50,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэж хандив өгсөнтэй холбоотой баримт 4 хуудас, орчуулагч Б.Э-ын гараар бичсэн өргөдөл 1 хуудас, нийт 6 хуудас баримт гаргаж өгсөн (8-р хавтас 229-235 тал) ба энэ баримтуудаа үнэлүүлэх хүсэлтэй байгаа тул яллах дүгнэлтийг хүчингүй болгуулах гомдол гаргасныг нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг нотлох, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах... нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасантай нийцэхгүй, миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн. Дараах ажиллагаануудыг хийх хууль зүйн үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч Ё.Б- нь "...би Э.А- бусдыг алах талаар захиалга өгөөгүй, үүнийг Э.А- мэднэ. Тиймээс яллагдагч Э.А-ай нүүрэлдэж мэдүүлэг өгмөөр байна" гэх агуулга бүхий бүхий хүсэлтийг илэрхийлсэн. Нөгөө талаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Э.А-ын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангиар дамжуулан гаргасан "... Ё.Б-ийг энэ хэргийн захиалагч биш гэдгийг анхнаас нь хэлсэн... Өөрийн хэргийн талаар дахин тайлбар өгөх хүсэлт гаргаж байна..." гэх хүсэлт (9-р хавтас... тал) гаргасан. Иймд Э.А-аас хэргийн талаар дахин мэдүүлэг авах, Э.А-, Ё.Б- нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, А-ийн чөлөөт бүсэд казино байгуулах асуудлаар БНХАУ-н хөрөнгө оруулагч нартай миний үйлчлүүлэгч Ё.Б- болон амь хохирогч Г.А- нар уулзахад орчуулагч Б.Э- тухайн уулзалтад орчуулагчаар ажилласан. Орчуулагч Б.Э- нь Ё.Б- болон Г.А- нарын хооронд энэхүү хөрөнгө оруулалт хойшилсон асуудлаар маргаан болсон, өс хонзонгийн асуудал болсон эсэх талаар хэргийн бодит байдлыг мэдэж байгаа тул Б.Э- (утас: ******)-аас мэдүүлэг авах, Чөлөөт бүсийн газарт хөрөнгө оруулагч хөрөнгө оруулахаа больсон ч тус газрын үнэ цэнэ буурахгүй тул тус чөлөөт бүсийн газарт хөрөнгө оруулснаар Ё.Б- алдагдал хүлээх эсэх талаар чөлөөт бүсийн захирагч байсан Чимэдцэрэнгээс мэдүүлэг авах, Т.Ш-, Б.Т-, Н.А-, Х.Б-, Г.Э-, Яж- нараас “Ё.Б- амь хохирогч Г.А-ийг хэзээнээс эхэлж эрэн хайхаа больсон, хэзээнээс эхлэн холбогдохоо больсон" талаар цаг хугацааг тодруулж мэдүүлэг авах, Э.А- холбогдох хэргийг бүхэлд нь энэ хэрэгт хуулбарлан аваагүй нь талуудын тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх зарчмыг зөрчиж байх бөгөөд ямар үндэслэлээр Х.А-, Х.Б-, Т.Ш-, Н.А-, М.А- нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, ямар үндэслэлээр бусад өглөг авлагатай, ос хонзонтой хүмүүсийг шалгаагүй нь тодорхойгүй байх тул (тухайлбал, хэрэг болсон гэх цаг хугацаанаас 2 сарын өмнө Г.А- бусдын нүдийг сохолж байсан гэх мэдүүлэг хэрэгт авагдсан боловч энэхүү сэжиг бүхий мэдүүлгийг шалгаагүй, хэрэг болсон гэх цаг хугацаанаас 1 хоногийн өмнө У жин гэх Хятад улсын иргэн амь хохирогчийг заналхийлсэн үйлдлийг шалгаагүй, Ё.Б-, Э.А-ыг таньдаг байсан гэсэнд хөтлөгдөн хэргийг дутуу шалгасан) Э.А- холбогдох хэргийг бүхэлд нь энэ хэрэгт хуулбарлан авах, А.Э-аас мэдүүлэг авч хэрэг болсон гэх цаг хугацаанаас 2 сарын өмнө Г.А- бусдын нүдийг сохолж байсан гэх үйл баримтыг шалгах зэрэг ажиллагаа дутуу хийгдсэн байна. Х.А-, Э.А- нарын танил О- нь амь хохирогч Г.А-ийг таньдаг, өглөг авлагатай байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт Ё.Б- мэдүүлдэг бөгөөд Ё.Б- хэргийн материалыг бүрэн гүйцэт танилцуулаагүйгээс гомдол, хүсэлт гаргах эрхийг нь хязгаарласны улмаас хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Иймд дээрх үндэслэлүүдээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу миний үйлчлүүлэгчийн гэм буруутайг тогтоож байгаа нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "Гэмт хэргийн шинжгүй", 1.8-д заасан "Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож миний үйлчлүүлэгч Ё.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Дээрх нотлох баримтуудыг хангалттай цуглуулж бэхжүүлээгүй атлаа буюу хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хэрэв шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд Ё.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэв.
Шүүдэгчийн өмгөөлөгч Ж.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 17-18 тал, Үндэслэх хэсэг “... хууль зүйн дүгнэлтэд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал дахин шинжлэн судлахгүй гэж заасан ...Хан Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 993 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор Э.А-ыг гэм буруутайд тооцож... 19 жилийн хорих ял оногдуулсан байна... гэж... Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай тогтоолын үндэслэх хэсэгт ... Ё.Б- нь шүүгдэгч Э.А- амь хохирогч Г.А-ийг өөрийг болон түүний оршин сууж орц, авто машиныг зааж өгч улмаар Э.А- нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутгыг урьдчилан бэлтгэж, гэмт хэрэг үйлдэх боломжтой нөхцөл байдлыг судалж, улмаар хохирогчийг шөнийн цагт гэртээ ирэх үед орцонд отож байгаад хутаалж алсан болох нь.... тогтоогджээ...” гэсэн дүгнэлт хийсэн байна...” гэх хэсгийг үндэслэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тогтоогдсон гэж дүгнэсэн, мөн ... хохирогч Г.А-ийг алсан тохиолдолд өөрийн амьдралын хэрэгцээгээ цаашид Б-өр хангуулж болохыг урдаас тооцож... гэсэн дүгнэлтийг хийсэн..." гэх хэсгийг үндэслэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Ё.Б-ийг гэм буруутай тооцож шийдвэрлэжээ. Энэ дүгнэлт тухайд: шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал дахин шинжлэн судлахгүй гэсэн хуулийн агуулга бол шүүгдэгч Э.А- оногдуулсан хэргийн шүүхийн тогтоолыг шинжлэн судлахгүй гэсэн агуулгын илэрхийлнэ. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай тогтоолын үндэслэх нь шүүгдэгч Ё.Б-ийн гэмт үйлдлийг нотлох баримт болохгүй. Харин Ё.Б-ийг үйлдлийг хуульд заасан арга хэрэгслээр нотлохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийх ёстой атал урд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь шударга ёсны зарчимд үл нийцнэ. Өмгөөлөгчийн үгэнд Шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхдээ ямар баримтаар үгүйсгэгдэж, няцаагдаж байгаа тодорхой бус бичсэн: Тухайлбал: "....шийтгэх тогтоолын 18 талд ...ялтан, шүүгдэгч нарыг нүүрэлдүүлэх, хууль зүйн боломжгүй... хэргийн материал танилцах боломжоор ханаасан..." гэх агуулгаар бичигджээ. Нүүрэлдүүлэн мэдүүлэг авах тухайд: Энэ хэргийн бодит үнэн тогтоох, хэргийн гол зангилааг тайлах этгээд бол ялтан Э.А- тул энэ хэргийн яллагдагч Ё.Б- нь нүүрэлдүүлэн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг хүсэлтийг яллагдагч Э.А- нь хүлээн зөвшөөрсөн бол нүүрэлдүүлэх мэдүүлэг авах боломжтой гэж үзэж байна. Хэргийн материал танилцуулаагүй нөхцөл байдлын тухайд: Шүүгдэгч Ё.Б- нь мөрдөн байцаалтын шатанд нүдний шилгүй учраас хэргийн материал танилцаж, чадаагүй, прокурорын хяналтад бүрэн танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 11-д зааснаар шүүгдэгч Ё.Б- нь хэргийн материал танилцах гомдлоо прокурорт гаргасан бөгөөд прокурорын шатанд прокурорт гаргасан нь хэргийн материалтай танилцаж, гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийн материал танилцах нөхцөлийг прокурор бүрдүүлэх үүрэгтэй. Яллах дүгнэлтэд гомдол гаргах тухайд: яллах дүгнэлтийг Ё.Б-д гардуулсан өдөр өмгөөлөгчийн зүгээс Дээд шатны прокурорт гомдол гаргасны дараа хэргийг хяналтын прокурор нь хэргийг шүүхэд хүргүүлсэн. Хэргийн оролцогчийн дээд шатны Прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхийг хязгаарласан. Гэмт санаа, зорилгын тухайд: Шүүгдэгч Ё.Б-ийн гэмт санаа зорилго хувьд: Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн талаарх мэдүүлэг хэрэгт авагдаагүй, харин Ё.Б- нь "Э.А- амь хохирогчоос авлагатай талаар ярианы дундуураа цухас дурдаж хэлсэн үгийг ялтан Э.А- нь өлгөн авч Ё.Б-д мэдэгдэлгүйгээр түүнд “тал засах” зорилгоор айлгах үйлдэл хийсэн боловч нөхцөл байдал өөрчлөгдөж амь хохирогчийг санаатайгаар алахад хүргэсэн гэж үзэхээр, нөгөө талаар гэмт үйлдэл хийсний дараа тухайн нөхцөлд Ё.Б-ийг хамаатуулах гэсэн ялтан Э.А-ын субьектив санаа зорилго байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Зөрүүтэй мэдүүлгүүдийн тухайд: 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрч Х.А-ын "...А- надад хүн алчихлаа гэж хэлэхээр нь би ороогдоод асуудалд орж магадгүй гэж бодоод А-аас хурдхан холдохыг бодсон учраас энэ талаар тодруулж асуулгүйгээр чи өөрөө хэрэг хийсэн бол өөрөө л мэд гэж хэлсэн. Би бодохдоо А-ыг нэг хүнийг хутгалаад алчихсан юм болов уу гэж бодсон. Тэрнээс биш хутгалсан энэ тэр гэж өөрөө надад хэлээгүй... гэх мэдүүлэг /2-р хавтас 192-194-р хуудас/
- 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн гэрч Х.А-ын мэдүүлэг ... Б-гийн захиалгаар хүн алсан гэж хэлсэн. Бас тэр алсан хүнээс нэг бичиг авах ёстой байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 17,18 цагийн үед буудлаас гарч яваад Улиастай явж Д- гэж айлд очсон. Тэндээсээ буцаад 10-р хорооллын автобусны буудал дээр А- буугаад үлдсэн... А- нь Д-т мөнгө төгрөг байвал туслаадах гэж хэлмээр байна гэхээр Д- хэлсэн Д-т 500.000 төгрөг өгсөн... Д-ийн гэрийн гадаа очоод би Д-ын утасруу залгаж дуудсан энэ үед Д- нь **** хочтой О-тай хамт гарч ирсэн, тэр хоёрт А- нь хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд нь би А-ыг "морин жолоочийг чинь хийж байгаа надад хэдийг өгөх юм бэ гээд тоглоомоор хэлсэн.... Яахав дээ, Б-гийн захиалгаар энэ хэргийг хийсэн, үйлдсэн хэргийнхээ ажлын хөлсийг л хэлж байгаа юм. Надад болохоор Ланд 100 авч өгнө гэж байсан... А- бид хоёр Д-той уулзахад О**** хамт байсан бөгөөд А- тэр хоёрт би хүн алчихлаа, хөлс мөнгөө авахаараа та хоёрт 50мянга, 100мянган доллар өгнө гэж ярьж байсан.... гэх мэдүүлэг, / 2-р хавтас, 209-212-р хуудас/
2017.04.07-ны өдрийн гэрч Х.А-ын мэдүүлэг... би тэр өдөр Анхаа ахыг буулгаад эргээд гараад ирэхээр нь хамт яваад хувцсыг нь солиод тайлсан хувцсыг нь шатаасан...." гэх мэдүүлэг, /2-р хавтас 213-215-р хуудас/ Дээрх мэдүүлгүүд нь: Гэрч Б.Д-ийн "... том А-, жижиг А- хоёр... 2015-05-22-ны өдөр манай зусланд ирж уулзаагүй... мөнгө өгснөө санахгүй байна..." мэдүүлэг / 2 дугаар хавтас 218-221 хуудас/
Гэрч Ц.О-ын "... Д-ийн зуслан Гачууртад гэж сонссон том А-, жижиг А- хоёртой Д-ийн зуслан дээр уулзаагүй...мөнгө өгсөн эсэхийг мэдэхгүй..." гэх мэдүүлэг 12 дугаар 224 хуудас/ болон сэжигтэн, яллагдагч Ё.Б- мэдүүлгүүдтэй утга агуулгын хувьд эрс зөрүүтэй байна. Эдгээр мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг харьцуулахад: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д заасан Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй" гэсэн зохицуулалтын хүрээнд сэжигтэн, яллагдагчаар шалгагдаж байсан Х.А-ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй. Харин гэрч Б.Д-, Ц.О- нарын мэдүүлгийн нотлох баримтаар үнэлэх боломжтой. Дээрх нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй нь оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж үзэж байна.Шүүгдэгч Ё.Б- нь хүнийг захиалгаар, өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж алсан гэх гэмт хэргийг үйлдээгүй болох нь хэрэг авагдсан..., 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрч Л.Н-гийн ... ажилчдын хамт 2015 оны 05 сард Итгэлт хамба аялахаар шийдсэн.... Монгол аялал компанийг сонгосон... 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Пүрэв гаригийн орой Монгол аялал компани оффис болох Дөлгөөн нуурын хажуугаас автобусанд суусан. Манай компаниас надтай нийлээд 6 хүн явсан... нөхөр Б- найз Намжааг нэмээд нийт 8 хүн явсан... 2015 оны 5 дугаар сарын 21-ны орой 21:15 цагт хөдлөөд шөнөжин яваад 2015 оны 5 дугаар сарын 22-ны өглөө Сэлэнгийн А-ийн боомтоор хил гарсан... 2015 оны 5 дугаар сарын 22-ны орой Улаан үдэд ажилчдын хамт нэлээн архи уусан...тэр орой Б- бид хамт хоноод 2015 оны 5 дугаар сарын 23-наас 24-ний өдөр аяллын багийн хамт Монгол руу буцсан... 2015 оны 5 дугаар сарын 24-ний орой Монголд ирсэн... гэх мэдүүлэг, 2-р хавтас 180-181 хуудас/ 2025-05-26-ны өдөр Ё.Б-ийг сэжигтэн байцаасан "...2014 оны 9-р сард Г.А- надаар дамжуулж манай эхнэр **** ББСБ-аас өөрийн амьдардаг болон найз Т-аагийн амьдардаг сууцыг барьцаанд 65 орчим сая төгрөгийн зээл авсан. Т- нь хугацаандаа мөнгөө өгсөн А- мөнгөө төлөхгүй хугацаа эхнэр "чиний олж ирсэн А- мөнгөө төлөхгүй" байна гээд байсан. Би А-тэй уулзаж чадахгүй утсаар болохгүй байсан, Би бүр уураа барж бухимдсан... гэсэн мэдүүлэг, /3-р хавтас 142-144 хуудас/ 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч Ё.Б-ийн "...би А- бусдад алдагдсан гэх хэрэгт хамааралгүй... яллагдагчаар татахыг зөвшөөрөхгүй... 2014 оны 09 сард эхнэрийн компаниас авсан зээлээ цаг тухайд өгөхгүй байсан... түүнтэй холбоотой талийгаачийг эрж хайж байсан..." мэдүүлэг, /3-р хавтас 145-146/, 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн яллагдагч Э.А-ын "... би хэн нэгний захиалгаар, хэн нэгэнтэй бүлэглэж, энэ гэмт хэргийг үйлдээгүй...харин зүгээр Б-д нэр хүнд олж авах авъя гэж бодоод А- гэдэг залууг айлгах гэж очсон боловч санаандгүй байдлаар ална гэж бодолгүй байж байгаад эргээд харахаар нь хутгалчихсан юм... би тухайн үедээ хүн алга гэж бодоогүй...би анх алсан талаар Х.А- хэлсэн Х.А- надад зөвлөгөө өгөхдөө чи ямар нэгэн байдлаар энэ хэрэгт Б-тэй холбоотой гэж яриад зууралдаад хамт яваад бай... Б- мөнгөтэй хүн болохоор яаж ийж байгаад хэргээ аргалахаар чиний хэрэг хамт шийдэгдэнэ гэсэн үг гэж надад хэлсэн... Х.А- надтай ярилцсанаа бодоод Б-ийг хамааруулж мэдүүлсэн байх гэж бодож байна....би Х.А-ай 461 дүгээр хорих ангид байхдаа таараад чи яагаад Б-ийг энэ хэрэгт холбоотой талаар мэдүүлчихсэн юм бэ, одоо энийгээ боль гэхэд би нэгэнт Б-ийг энэ хэрэгт холбоотой талаар мэдүүлсэн одоо мэдүүлгээсээ буцвал онц хүнд хэрэгт хүн гүтгэх гээд өөрөө шалгагдаж балрах гээд байна. Тийм учраас мэдүүлгээс буцахгүй...гэмгүй хүнийг энэ хэрэгт хамаатуулмааргүй, энэ хэргийг шударгаар шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг, /6-р хавтас 12-14 хуудас/
- Хан Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 354 дугаар шийтгэх тогтоолд: "...шүүгдэгч Э.А-ын өгсөн..." гэх мэдүүлэг, /6-р хавтас 52-53 хуудас/, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа: / 6-р хавтас 179 хуудас/, хавтас 29-30 хуудас/ болон бусад баримтуудаар нотлогдоно. ****с финанс ББСБ-аас авсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ 14-р
Иймд шүүгдэгч Ё.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн сэдэл, санаа зорилгогүй, гэмт хэрэг үйлдэгдэхэд цаг хугацаанд өөр орон нутаг байсан, бусдыг хэрэг үйлдэхэд хүргэсэн, бусдыг хөлсөлсөн нөхцөл байдлууд нь нотлогдохгүй байгааг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан... Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ..." гэсэн зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүгдэгч Ё.Б-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан гомдол, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хүртэл яригдаж байсан асуудал. Энэ хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Ё.Б-тэй холбоотой үйлдлийг н.А-ай хамтран оролцсон үйл баримтыг тогтоох, түүнийг дүгнэх, уг дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтыг шүүх шийтгэх тогтоолдоо хангалттай дурдсан байна гэж үзэж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан яллах талын нотлох баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар энэхүү нотлох баримтыг хууль зөрчиж, хуульд заасан үндэслэл журмын дагуу аваагүй гэх талаар хасуулах, үнэлэхгүй байх талаар санал хүсэлтийг огт гаргаагүй. Шүүхийн шийдвэрт тусгаж байгаа асуудал нь өмнө нь шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтад дахин дүгнэлт хийхгүй гэх асуудал нь одоо ял эдэлж буй гэмт хэргийн гүйцэтгэгч Э.А-ын бусдын амь насийг санаатай хохироосон үйл баримттай холбоотой асуудлыг дүгнэж байгаа тухай асуудал. Үүнийг шүүх зайлшгүй шийдвэртээ тусгана. Учир нь уг хоёр этгээдийн хувьд нэг гэмт хэргийн гүйцэтгэгч болон хатгагч гэх агуулгаар явж байгаа. Яагаад Ё.Б-ийн хэрэг одоо энэ шатандаа шийдвэрлэгдээд явж байна вэ гэхээр шүүгдэгч Ё.Б- хилээр гарч оргон зайлсантай холбоотой байсан. Э.А-ай холбоотой хэргийн хувьд нотлогдон тогтоогдсон гэж гурван шатны шүүхээс дүгнэсэн. Энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан. Энэ гэмт хэрэг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны шилжих шөнө гарсан. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүхий л нотлох баримтыг цуглуулсан. Өмгөөлөгч нарын ярьж буй мэдүүлгүүдийн зөрүүтэй байдал, өр авлагын асуудалтай харилцаа холбоотой хүмүүс мөн өөрийн хамгаалагчыг нь хүртэл яллагдагчаар татаж мэдүүлэг авсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн гүйцэтгэгч буюу Э.А-ай огт холбоо хамааралгүй байна гэх нь тогтоогдоод прокуророос хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарч урьд гурван шатны шүүх энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй. Амь хохирогч Г.А-ийн хувьд шүүгдэгч Ё.Б-өс гадна бусад хүнтэй өр, авлагын харилцаатай байсан. Бизнесийн талаар таарамжгүй харилцаатай хүмүүс байсан талаарх нөхцөл байдлыг шүүх болон прокуророос үгүйсгээгүй. Харин энэ нөхцөл байдлын улмаас бодитой сүрдүүлэг, заналхийлэд ирж байгаа этгээд нь шүүгдэгч Ё.Б- байсан. Үүнийг нотлох баримт нотолж байна гэж үзэж байна. Уг үйл баримтын хувьд 2024 оны 08 дугаар сараас эхлэн өөрийн эрүүл мэнд, амь нас, гэр бүлд бодитой дарамт, сүрдүүлэг ирж байсан. Үүний улмаас Б.Д-оор дамжуулаад н.А- гэх тусгай бэлтгэгдсэн этгээдийн авч биеэ хамгаалуулж байсан. Энэ хугацаанд Хятад улс руу 20-30 хоногийн хугацаанд гэр бүлийн хамт шүүгдэгч Ё.Б-ийн дарамт заналхийллээс зугтаж, амьдарч байсан нөхцөл байдал бий. Энэ байдлаар өөрийгөө хамгаалж байсан боловч гэмт хэрэг үйлдэгдэх тодорхой хугацаанд амь хохирогч амь насаа алдсан үйл баримт бий. Хэрэгт авагдсан баримтуудаар харилцаа хамаарлын талаар ярьж байгаа. Э.А- гадаад улсад ял эдлээд Монгол улсад орж ирсэн. Энэ үйл баримт нь 2015 оны 02 дугаар сард. Үүнээс хойш Ё.Б-, Б.Д- гэх хүмүүстэй ойрын харилцаа хамааралтай байсан. Б.Д-ийн хувьд тухайн фитнесд яваад бага зэргийн мөнгө өгч, гэр бүлд нь тусалдаг байсан нь үнэн. Гэвч Э.А- нь тухайн үедээ тогтсон ажил байхгүй, дахин гэмт хэрэгт холбогдох нөхцөл байдал байсан учраас Б.Д- зайгаа барьж эхэлсэн. Энэ үед шүүгдэгч Ё.Б-тэй фитнесд явж байгаа гэх нэрээр харилцаа холбоо тогтоосон. Гүйцэтгэгч Э.А- амь хохирогч Г.А-ийг огт таньдаггүй. Огт харж байгаагүй бөгөөд ямар нэгэн өр авлага, өс хонзон байгаагүй. Харин бодитой дарамт шахалт ирж байсан Ё.Б-ийн харилцаа хамаарлаар гүйцэтгэгч Э.А-ын үйлдэл явж байна гэж шүүх дүгнэсэн. Мөн прокурорын зүгээс ч ингэж харж байгаа. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хатгагчаар оролцсон зүйчлэлийн хувьд энэ гэмт хэргийн хувьд өөрийн өс хонзон, өр авлагийн байдлаа санаатай Э.А- мэдүүлээд Э.А-ыг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхэд өдөөн хатгасан. Энэ гэмт хэргийг туйлдаа хүрэхэд идэхитэй байдлаар амь хохирогчийг зааж өгөх, тээврийн хэрэглсийг зааж өгөх, амьдардаг байрыг тодорхой хэмжээгээр зааж өгөх үйлдэл нь хатгасан гэх үйлдэлд хамаарна гэж үзэж байна. Шүүхээс ч энэ байдлаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд тухайн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн гэмт хэргийн үндсэн шинж, хүндрүүлэх шинжтэй үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй маргадаг зэрэг байдал, өөрийнх нь урьд энэ гэмт хэргээр эрүүгийн хариуцалага хүлээж байсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж, энэ гэмт хэргийн гэм буруутайд тооцохдоо 20 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Гэмт хэрэгт тооцохдоо Австрали улсад хоригдсон гэх 6.2 жилийн хугацааг хасаж тооцоогүй. Учир нь шүүгдэгч Ё.Б-ийг Монгол улсаас олон улсад улаан булан гэх зард зарласан байсан. Тухайн цаг хугацаанд Австрали улсад байгаа гэдгийг нь мэдсэн. Австрали улсаас интерполын шугамын дагуу хариу ирэхдээ танай улсын иргэн Ё.Б-ийн хувьд визний баримт гаргаж өгөхдөө урьд ял шийтгэлгүй гэх баримтыг гаргаж өгсөн учраас эх сурвалжийг нь магадлаж өгөөч, мөн манай нутаг дэвсгэрт байна гэх мэдээллийг ирүүлж, албан ёсны хариуг хүссэн. Манай талаас уг баримт хуурамч бөгөөд өмнө нь манайд ял шийтгэгдэж байсан иргэн байна, мөн манай талаас гэмт хэрэгт сэжиглэж, олон улсад эрэн сурвалжилсан гэх мэдээллийг өгөөд Австрали улсаас визний баримт сунгуулахдаа хуурамч баримт гаргаж өгсөн гэх үндэслэлээр саатуулсан гэх албан ёсны хариуг 2025 онд ирүүлсэн. Үүнийг шүүхийн шийдвэрт хэрэглэх боломжтой албан ёсны хариу гэдгийг ч Австрали улсаас дурдаж өгсөн. Өмгөөлөгч нарын ярьж буй 2017 оноос 2020 онд интерполын шугамаар ирүүлсэн мэдээлэлд дурдаснаар энэ нь шүүхийн шийдвэрт дурдахгүй, хууль ёсны баримт биш гэдгийг тухай бүр дурдаж байсан. Шүүгдэгч Ё.Б-ийн зүгээс болон түүний өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Австрали улсад хууль бусаар хорьсонтой холбоотой асуудлаар олон улсын шүүхэд гомдол гаргасан. Үүнд тусдаа өмгөөлөгч нар явж байгаа талаар дурдсан. Энэ талаар баримт гаргаж өгөөгүй ч гэсэн шүүхийн хэлэлцүүлэгт нэгэнт өөрсдөө илэрхийлж байгаа. Удаан хоригдсон 6.2 жилийн хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар баривчлагдсан болон цагдан хоригдсон хоногт тооцох боломжгүй талаарх дүгнэлтээ анхан шатны шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхийн зүгээс мөн энэ талаарх дүгнэлтээ хийсэн. Шүүгдэгч талаас гэрч нар зөрүүтэй мэдүүлэг өгсөн талаар тайлбарладаг. Мөн Э.А-аас шүүгдэгчтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авах тухай асуудлыг хэлдэг. Хэргийн үйл баримтын хувьд шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдлоо гэх зүйл байхгүй учраас нэгэнт ял эдэлж байгаа ялтныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу энэ хэрэгтэй холбоотой дахин мэдүүлэг авах, шүүгдэгчтэй холбоотой нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааг хийх боломжгүй. Хууль зүйн хувьд ч үндэслэлгүй. Ц.О-, Б.Д-, М.Ариунбат гэх дурдаж буй гэрч нар бүгд шүүгдэгч Ё.Б-тэй хамаарал бүхий гэрч нар. Зөрүү гарч байна гэх асуудал нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хойш байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн Э.А-ын тухайн шөнөөс хойш явсан маршруттай холбоотой байдаг. Энэ дундаа шүүгдэгч Ё.Б-тэй холбоотой зүйлүүдийг дурдаж байгаа. Гэвч Ё.Б-тэй холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчил гарсан гэж прокрорын зүгээс үзэхгүй байна. Шүүхийн зүгээс ч мөн энэ талаар дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч нар тодорхой зүйлийг удаа дараа гомдолдоо дурддаг боловч ямар агуулгаар гаргаж байгаа талаараа тодорхой дурддаггүй. Нэг агуулгаар байнга гаргадаг. Агуулгын хувьд ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна гэж ойлгож байна. Учир нь шүүхийн тогтоосон үйл баримт хэргийн бодот байдалтай нийцэхгүй байна гэж тайлбарлаж байна. Шүүхээс бодит байдлыг Ё.Б- өөрийн хувийн байдал буюу өр төлбөртэй холбоотой тараамжгүй асуудлаар санаатайгаар Э.А- мэдэгдэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдэхэд өдөөн хатгасан гэж дүгнэсэн. Үүнийг хэрхэн үгүйсгэж байна вэ гэх нотлох баримтыг дурдахгүй байна. Гүйцэтгэгч Э.А-ай холбоотой ямар ч хамааралгүй өр төлбөртэй байсан этгээдүүдийг дурдаж байна. Э.А-ай холбоотой ганц этгээд нь шүүгдэгч Ё.Б-. Э.А- зөвхөн Ё.Б-тэй холбоотой асуудлаар амь хохирогчийн асуудлыг хөндөж байгаа нөхцөл байдал нотлогдсон гэж үзэж байгаа учраас уг тайлбарыг гаргаж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Ё.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ё.Б-, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Ц.Мягмарсүрэн, Ж.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Ё.Б- нь өөрт эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор Э.А- захиалга өгч, түүнтэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цаг 24 минутын үед Хан-Уул дүүргийн ..........., ....... хотхоны 85 дугаар байрны 2 дугаар орцонд тус байрны 15 тоотод оршин суух Г.А-ийн нурууны зүүн ар хэсэгт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай...Э.А- холбогдох эрүүгийн 201526030310 дугаартай хэргээс Ё.Б-ийг интерполоор эрэн сурвалжлахад Австрали улсад оршин сууж байгаа гэсэн үндэслэлээр 2017 оны 8 дугаар сарын 24-нд түүнд холбогдох хэргийг тусгаарласугай.../1хх 01/,
- Т.Ш-, Ч.Б- нарын ярианы бичлэг бүхий сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 163-164/,
- хяналтын камерын бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 174-175/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн: “...Б- /Б-/ манай нөхрийг дарамтлаад ...“ална шүү пизда минь, шоронд явуулна шүү, шоронд явуулсны дараа ална шүү” гээд байдаг байсан. ...Нөхрийн найз Ш-ээ яаж дарамталдаг байсныг сайн мэдэж байгаа. ...А- гэдэг ахыг бол Б- манай нөхөр Г.А-ийг дарамтлаад байхаар нь олж хА-луулж байсан. ...Б- гэж манай хамаатны ахыг л гэж бодож байна. Өөр ямар нэгэн байдлаар өр зээл, өс хонзонгийн учраас амь насыг нь хохироох хүн байхгүй гэж бодож байна..., ...Б- манай талийгаачийг дарамталж эхлээгүй байхдаа манай гэрийн гадаа ирээд талийгаачийг аваад явдаг байсан. ...Харин дарамтлах болсноосоо хойш нэг удаа гэрт ирж жижүүр эгч Б-ээс асуусан байсан. Манай хүн жижүүрт манайхыг асуувал байхгүй гэж хэлээрэй гэж захисан байсан. Талийгаачийг 2014 оны 8 сар орчмоос хойш дарамталж эхэлсэн..., ...Би нөхөр хүүхдийн хамт Б-өс зугтаж БНХАУ руу яваад 20-иод хоноод эргэж ирсэн. ...талийгаач Хятад явж ирчихээд надад “Б-тэй онгоцоор буцаад явж байхад тэр “Чи одоо надаас холдоно гэж байхгүй шүү, чиний хийж байгаа зүйлүүд минийх ч бас болно” гээд дарамтлаад байх юм, “танай хамаатан чинь архи уучихаад согтохоороо хэцүү юм” гэж хэлж байсан. ...Б- над руу залгаад талийгаачийг асуудаг байсан. Энэ үед талийгаач “Намайг байхгүй байна гээд хэлээрэй” гээд би байхгүй байна гэж хэлдэг байсан. Б- надаас “нөхөр чинь хаана байна, юу хийгээд яваад байна” гэж асуудаг байсан. 2014 оны намар Б- нь талийгаачийг утсаа авахгүй байгаад байхаар нь Х- гэх хятадыг дагуулаад Сэлэнгэ аймгийн А- руу явсан байсан. Энэ үед Б- нь Х-д “танай А- чинь надтай уулзахгүй хаагуур юу хийгээд яваад байна, надаас холдох юм бол ингэнэ шүү” гээд гараараа хоолойгоо тойруулаад байсан гэсэн. Үүнийг Х- ирээд бидэнд хэлсэн. Талийгаачийн найзууд Т-аа, Ш-ээ нар руу утасдаад А-ийг олж өг гээд дарамталдаг талаар тэд ярьдаг байсан. Б- нь Ш-ээ рүү залгаад “та нарыг шоронд оруулна, банди болгоно, би булайг нь мэдэж байгаа" гэж хэлсэн байсан. ...Уг нь талийгаач Б-тэй хамтраад Хятадаас хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон боловч хөрөнгө оруулалт нь орж ирэхгүй удаад байхаар Б- нь талийгаачийг дарамталж эхэлсэн. Тэгээд л Б-ийн дарамтаас холдох гэж Хятад руу явж хэд хоносон юм. ...Манай нөхөр нэг хүнтэй утсаар яриад “намайг гэрээс гараад явж байтал нэг танихгүй хүн ирээд дүүгийн утас хэд билээ гэж асуусан, Б- хүн явуулсан байх” гэж хэлж байсан. Би утсаар ярьж байхад нь сонссон юм...” /1хх 205, 219-224/,
- гэрч С.С-гийн “...өш хонзонтой хүн нь Б- гэх хүн байгаа гэж хүү минь хэлж байсан. Энэ хүн ямар учиртай юм бэ гэхээр манай талийгаач хүүтэй хамтарч ажиллах санал тавьсан гэсэн. Тэгэхээр нь манай хүү ажиллахгүй гэхэд “ална, хядна” гэх зэргээр дарамталж байна гэж 2014 оны намар хэлж байсан. Б- бол миний 2011 онд нас барсан талийгаач нөхөр Ц-ий ойрын хамаатан байгаа юм. Өнгөрсөн намар буюу 2014 оны намар манай талийгаач хүү надад Б- цуг ажиллахгүй бол ална хядна гэж дарамтлаад байх юм би хамт ажиллах уу, яах уу гэж надаас асуухаар нь би тэд нартай хэзээ ч битгий нийл мөр мөрөөрөө яв гэж хэлсэн. Тэгээд би өөрөө Б- рүү залгаад чи миний хүүхдийг дандаа ална хядна гэж занаж байдаг гэнэ янз бүрийн юм болох юм бол чамтай ярина шүү гэж хэлж байсан. Тэгэхэд Б- надад их юм хэлэхгүй байсан. Б- бол Л-а хочтой Б-ийн дүү нь байгаа юм..." /2хх 2-4/,
- гэрч Ц.С-ийн “...Миний мэдэж байгаагаар Б- гэж дууддаг манай аавын талын хамаатны хүнтэй хамтарч Казиногийн хууль батлагдсан хөрөнгө оруулагч хайя гэж хамтдаа БНХАУ руу явж байсан. ...А- ах Б- гэх хүнтэй уулзахаа больсон байсан. 2014 оны 12 сараас хойш Б- нь байнга утсаар холбогдож дарамталж би чамайг гэрээсээ хэдэн цагт гарсан хаагуур юу хийж явааг чинь мэднэ гэх мэтээр дарамтлаад байдаг байсан...” /2хх 10-12/,
- гэрч Б.Т-ын “...А- Б-тэй А-ийн чөлөөт бүсэд зочид буудал, казино нээнэ гэж ярьж байсан. Ингээд тэр хоёр нэг хэсэг урагшаа Хятад руу хөрөнгө оруулагч хайхаар явсан. Б-, А- 2 чөлөөт бүсийн захирал болон 10-аад хүнийг дагуулаад Хятад руу “****” компанийн захиралтай уулзах гэж яваад 7 хоносон. Тэр хугацаанд компани нь А-т баригдах буудлын барилгад хөрөнгө оруулаад барьж өгье гэж тохирсон байсан юм байна лээ. Үүнээс хойш Б- А-, Ш- бид нарыг хөрөнгө оруулалт яасан гэж дарамталж зангаа өөрчилж эхэлсэн. Б- өөрийгөө 100 гаруй сая төгрөгөөр А-т 3 га газар авсан гэж ярьдаг юм байна лээ. “****” компани нь барилгын зургийг үнэгүй гаргаж өгье, дээрээс нь нэлээн алдангитай ажил хийж еөье гэж тохирсон юм байна лээ. Зураг төсөл нь нэлээн удаан гардаг учраас Б- нь хүлээж чадахгүй та нар намайг хулхидлаа гэдэг болсон. Барилгын зураг удахгүй гарсан чинь Б- байшингаа хурдан барья гэж шамдуулж уурладаг байсан. А- барилга баригдаж эхэлбэл бид нарыг жийх юм байна гэж бодоод Б-өс зайгаа авч эхэлсэн. Зураг гараагүй байхад Б- А-ийг яагаад удаад байгаа юм бэ захирагч нь шамдуулж яаруулаад байна гэх мэтээр дарамталдаг байсан. Ингээд А- хууль гарахыг хүлээе гээд Б-тэй харьцахгүй алга болсон. Б- Ш- бид хоёр руу утсаар яриад А- хаана байна, А-ийг олж ирж надтай уулзуул, ажил болгож гүйчхээд одоо болохоор намайг бараг хаячихлаа олоод ир олж ирэхгүй бол ар гэрийнхэнтэй нь харьцана шүү гэдэг байсан. Ингээд А-, Ш- бид нар Б-өс айдаг болоод биеэ хамгаалах зорилгоор хүмүүстэй уулзаж зөвлөгөө авч уулздаг байсан. ...Мөн Б-өс өөрсдийгөө хамгаалахын тулд А- гэдэг ахыг хамгаалагчаар авчирсан. А-ыг ирснээс хойш Б- чимээгүй болоод хааяа Ш- бид хоёр руу утсаар ярьдаг болсон..., ...бид ер нь Б-тай ярихаас зайлсхийгээд Ш- л ярьдаг байсан...” /2хх 30-36/,
- гэрч Д.И-ын “...Бид Б- гэж л мэднэ. Өмнө нь Б- гэдэг бүтэн нэрийг мэддэг байгаагүй. ...Т-тай тааралдсан чинь Бо нь барьж аваад, Б- нь түрүүвчийг нь аваад уурхайн тендерт ороод мөнгөө төлсөн баримтыг нь авсан гэсэн. Машинд уулзахдаа Т-ааг ална, шоронд банди болгоно, А-ийг олж өг гээд дарамтлаад байсан. Намайг дараа нь дахиад л шоронд аваад орно, банди болгоно гээд байхаар нь би муудалцсан юм. ...Б- Т-т та нар луйвар хийсэн, энэ баримтаар чинь шоронд хийнэ, цагдаад өгнө, би араас чинь жижиг хэрэг хийгээд орно, тэгээд ална, болгоно гэсэн байсан...” /2хх 41-43/,
- гэрч О.О-ын “...сэжиглэж байгаа хүн бол Б- хэмээх хүн юм. Б- нь манай найз А- болон түүний ойр орчмын найз нарыг хэл амаар доромжилж дарамтлах болсон. Үүний улмаас үл ойлголцол үүсээд Б-ийн худалдаж авсан газар дээр баригдах ёстой байсан казино баригдаагүй. Б- 2014 оны зуны дунд үеэс Хятад явж ирээд А-ийг дарамталж сүүлдээ ална, хядна шоронд оруулна гэх болсон. Б- хэлэхдээ “та нарыг би шорон руу явуулчхаад өөрөө араас чинь ороод та нарын мууг үзнэ” гэдэг байсан байна лээ. Тухайн үеийн дарамталж буй яриа А-, Т-, Ш- 3-ын утсан дээр бичигддэг байсан...,...би 2013 оны 5, 6 сарын орчим талийгаачтай хамт ажиллах болсон. А- гэх хүнийг харж байгаагүй. ...Сүүлд А-тэй уулзаж явахдаа ч энэ хүнийг харж байгаагүй. А- А- гэж хүний талаар ярьж байгаагүй...” /2хх 44-50/,
- гэрч У.Б-ийн “...2014 онд ажиллаж байсан Б- ална гээд сүрдүүлээд байна, эхнэр хүүхдийг чинь ална гээд сүрдүүлээд байна гэж надад ярьж байсан. Тухайн үед би ойлгохдоо Б- нь буруу гарын хүн болоод А- зайгаа барьсан түүнээс болоод Б- сүрдүүлээд байгаа юм байна гэж ойлгож байсан..." /2хх 54-56/,
- гэрч Э.М-ын “...А- ах ажил хөөцөлдөөд 2 сар шахуу болж байхад Б- гэх А- ахын эхнэрийн хамаатны ах хамт ажил ярьж оролцож эхэлсэн. ...Миний гар утас руу 2-оос 3 удаа залгаад А- хаана байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь Б- “Тэд нарыг хаанаас ч байсан олно шүү чамайг худлаа хэлээд байвал ална шүү чи хаана байгааг бол мэдэж байгаа” гэх мэтээр дарамталж байсан. ...БНХАУ-аас 2014 оны 11-р сард тоглоом орж ирсэн. Тэр үед Б- ах Т-, Ш- ах нар руу залгаад “А-ийг олж өг, та нарыг ална” гээд байсан. Тэгэхэд А- ах Монголд ирээд айгаад И-, О- ах нартай хамт явдаг болсон. ...Миний бодлоор Т- ахыг А- ах, Ш- ах 2 тоглоомын газраас мөнгө орж ирэхээр жийгээд байх шиг байсан. Тэрнээс болоод яриа гаргаж намайг тоглоомын төвөөс гаргасан гэж боддог. Сүүлд А- ахтай уулзахад ах нь бол чамд итгэж байна. Б- хэдэн сар дээрэлхэж дарамталж байхад байж байсан, ахынх нь бодлоор бол чи бид 3-тай хамгийн ойр байдаг учраас худлаа яриа гаргаж, чамайг бид 3-аас холдуулж, чамаас үг сонсох гэсэн Б-гийн бодлого байж магадгүй гэж хэлж байсан. ...1-рт гэвэл надаас өмнө байсан туслах Э- урвасан, 2-рт бол Б-д *** ****гийн гэрийн хаягийг зааж өгсөн гэсэн яриа гаргаснаас болоод намайг тэгж бодсон юм байна лээ...,...Б- ах намайг гадуурхаад байдаг байсан, талийгаач бол намайг хажуудаа байлгаж байдаг. Гэтэл Б- ах болохоор чи гар, ажилчны хажууд юм ярихгүй, орж ирвэл ална шүү гэх зэргээр дээрэлхдэг байсан. Сүүлд талийгаач харьцахаа больсон чинь л дарамтлах болсон. ...А- ах ч уулзахгүй зугтаагаад эхэлсэн. А- гэж хүний цээж зургийг харлаа. Сайн мэдэхгүй юм байна. Би уг нь талийгаачийн дотно найз нөхдийг мэднэ, энэ хүнийг хараагүй юм байна. Би машиныг нь бариад явдаг байсан болохоор найз нөхдийг нь мэднэ. ...2014 оны зун А- ах эхнэр хүүхдээ аваад Хятад явсан. Тэгэхэд Б- ах над руу 2-оос 3 удаа залгаад А-ийг олж өг, тэр муу чинь надаас хаа болдох юм гэх зэргээр дарамталж ярьж байсан...” /2хх 71-77/,
- гэрч Г.Э-ын “...Би Г-ын А- гэж хүнийг танина. Манай нагац ах А-ын эхнэр Д-ын дүү С-гийн хүргэн нь байгаа юм. ...Би тухайн үед А-ийн компанид менежер, орчуулагчаар ажилладаг байсан. ...Намайг ажиллаж байх хугацаанд Б- нь А-г байнга дарамтлахгүй ч гэсэн надтай ярихдаа танай энэ А- чинь сэргэлэн бацаан юм аа намайг тонгорчих гээд байх юм ах нь олон жил шоронгоор явсан хүн шүү А-г цааш нь харуулчихад юу байх вэ? дээ гэж олон удаа хэлж байсан. Ерөнхийдөө бол Б- нь байнга А-д дарамт үзүүлдэг байсан. Нэг удаа бүр А- надад Б- дарамтлаад эхнэрийг чинь хүчиндэнэ шүү гэж хэлээд энэнээс яаж салах вэ гээд 2014 оны 7, 8 сараас эхлээд Б-гаас залхаж эхлээд яаж энэ хүнээс хөндийрөх вэ гээд яриад явдаг байсан. Найз нөхөдтэйгөө цуглаад уулзахдаа энэ талаар ярьдаг байсан. Мөн Б- ч гэсэн намайг сүрдүүлж байсан тохиолдол бий. Танай тэр А- чинь хаагуур юу хийгээд яваад байгаа нь мэдэгдэхгүй байна. Надаас зугтаад байна чи мэдэж байгаа бол бүгдийг нь хэлээдэх ер нь бол чи А-гаас холдсон нь дээр шүү наад А- чинь маапаантай бацаан шүү би наадахыг чинь хэрэгт хийчхээд араас нь би өөрөө ороод алчхаж чадна шүү гэж хэлж дарамталж байсан. Иймэрхүү мэр сэр дарамтууд Ш-, Т- бид нарт байнга ирдэг байсан. ...Б- нь надад нэг удаа хэлэхдээ би А-т байгаа газрыг чинь 100 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Энэ мөнгийг би А-гаас гаргуулж авах ёстой гэсэн утга бүхий яриа ярьсан. Магадгүй энэ асуудлаас болж ямар нэг ес хонзон санасан байж магадгүй гэж бодож байна...” /2хх 78-81/,
- гэрч Яж- (БНХАУ-ын иргэн)-ийн “...Тоглоомын газар байгуулна гэж байх үедээ Б- гэдэг хүнтэй Г.А- танилцсан. Б- нь Г.А-ийн компаниудын 10 хувийг эзэмших эрхийг үнэгүй авах гэхэд нь зөвшөөрөөгүй гэсэн. 2014 оны 7, 8 сарын үед байх Б- нь “Г.А-ийг ална” гэж сүрдүүлсний улмаас Г.А- эхнэр, хүүхдийн хамт БНХАУ-ын Тань Шань хотод байх манай гэрт ирж нуугдаж байсан. Тэгээд Монголд байдаг хэсэг найзуудаараа дамжуулан Б-тай зохицож учраа олсон. Зохицохдоо Б- нь Г.А-ийн компанийн хувьцааг эзэмшихгүй гэж тохирсон ч Г.А-ийг байнга сүрдүүлэх болсон талаар мэдсэн...” /2хх 158-160/,
- гэрч С.Б-ийн “...Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан нэг удаа Г.А- надад “хэрвээ намайг хүмүүс хайгаад, асууж ирвэл манайхыг нүүсэн гэж хэлээрэй” гэж хэлж байсан. Ямар учраас ингэж хэлээрэй гэснийг сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар эхнэр хүүхэдтэйгээ Хятад рүү явахынхаа өмнө ингэж хэлж байсан. ...Манай нөхрөөс бол ганц хоёр удаа хүмүүс асууж ирж байсан гэж сонсон...” /2хх 185/,
- гэрч Л.Э-ы “...Энэ хэрэг болохоос өмнө буюу 2015 оны 2, 3 дугаар сарын үед янз бүрийн машинтай янз бүрийн хүмүүс ирээд Г.А-ийг асуудаг байсан. Эхэндээ гэрийг нь зааж өгөөд өдөрт байдаггүй, оройд л гэртээ ирдэг гэж хэлж байсан. Тэгээд Г.А-д чамайг хүмүүс хайж ирээд байна гэж хэлэхэд дахиад намайг хүн асууж ирвэл манайхыг мэдэхгүй, нүүгээд явчихсан гэж хэлж байгаарай гэсэн. Тэрнээс хойш асууж ирсэн хүмүүст нь Г.А-ийнх нүүчихсэн л гэж хэлж байсан. ...Ер нь бол Г.А-ийн гэрт найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс нь байнга л ирдэг байсан бөгөөд зарим тохиолдолд Г.А-ийг гэрт нь хүргэж өгчихөөд явдаг байсан...” /2хх 183-184/,
- гэрч Х.Б-ын “...Т.Ш-, Г.А- нар манай дүү Т-тай найз бөгөөд Т-ар дамжуулан танилцаж байсан. Н.А- бол 1997 оноос хойш надтай хамт Монгол каратэд дасгалжуулагчаар ажиллаж байсан манай найз байгаа юм. ...2014 оны 9 дүгээр сарын үед манай дүү Т- надтай уулзаад манай хэдэн найз нийлээд бизнес хийдэг юм. Тэгтэл тэд нарыг шоронгийн Б- гэдэг хүн зогсоо зайгүй дарамтлаад байдаг болсон гэнэ. ...Т-ар дамжуулан А-, Ш-, Т- нартай танилцсан бөгөөд уулзаж юу болсон талаар нь тодруулахад А- нь Б- гэдэг ах манай эхнэрийн талын хамаатан байгаа юм. Б-тай хамтраад Сэлэнгэ аймгийн А- сумын чөлөөт бүсэд зочид буудал барихаар болсон юм. Энэ ажлаар хөөцөлдөж байгаад чөлөөт бүсийн дарга Чимэдцэрэн болон тэдний ажилчдыг дагуулаад БНХАУ-руу хөрөнгө оруулах гэж байгаа “****” группийн зардлаар яваад ирсэн. Тэнд очоод хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээд, ажил төрөл нь бүтээд буцахаар болоход Б- нь А-ийг за одоо надаас сална холдоно гэж байхгүй шүү, хэрвээ салаад өөр хүнтэй хамтрах гээд байвал гэр бүлийг чинь ална, хүйс тэмтэрнэ, та нарыг тугдайлгана шүү, ар гэрийнхний чинь хаяг, аав ээжийг чинь бүгдийг нь мэднэ шүү, би бол шоронд байсан хүн шоронгоос гараад амьдарч чадахгүй буцаад шорондоо оръё гэсэн залуучууд зөндөө байна. Тэд нарт ойр зуур хэдэн төгрөг шидээд л та нарыг тугдайлгачхаж чадна, тэр залуучууд шоронд ямар нэг дарамтгүй мөнгөө хэрэглээд л хэвтчихнэ гэх зэргээр дарамталж эхэлсэн гэж хэлсэн. Мөн А- нь Б- дандаа гараараа хоолойгоо тойруулж үзүүлээд ална шүү гээд айлгаад байдаг болохоор унтаж ч чадахгүй зүүдлэгдээд байна, би ер нь эхнэр хүүхдээ зугтаалгаад Хятад руу явуулчхаад энд өөрөө Б-тай алалцчихдаг юм билүү гэж байсан. Тэгэхээр нь би тийм шаардлага байхгүй, эхний ээлжид та нар Б-гийн дарамталж байгаа үеийнх нь яриаг бичиж аваад цуглуулж байгаад цагдаад өг. Мөн дээрээс нь хамгаалагчтай бай, хА-лагч авсан нь дээр гэж хэлсэн. Тэгээд хамгаалагчийн талаар ярихдаа тухайн үед А- ажилгүй байсан болохоор А-ын талаар каратэгээр олон жил хичээллэсэн, манай багш байсан, цагаан шонхрын Э-гийн хамгаалагч, жолоочоор ажиллаж байсан манай найз байгаа. Тэр хүнтэй уулзаж үзэх үү гэж санал болгосон. Тэгэхэд тэд нар хамгаалагчтай болох нь зүгээр санаа байна гэхээр нь А-т энэ талаар хэлээд тэд нарыг хооронд нь уулзуулж өгсөн. А- тэд нартай уулзаад үнэ хөлсөө тохироод хамт ажиллаж эхэлсэн. А-ыг ажиллаж эхэлснээс хойш залгаад юу болж байгаа талаар асуухад А- утсаа сольчихсон болохоор Б- нэг их залгахгүй харин Ш-, Т- нар руу залгаад байгаа. Гэхдээ залгах нь ер нь багасчихсан гэж байсан. Мөн А-ийн байрных нь жижүүрт мөнгө өгч хүн ирээд асуувал нүүчихсэн гэж хэлүүлж байгаа гэж байсан. ...Хэрэг гарсны дараа А-тай ярихад намайг архи уугаад явж байх хооронд А- орцондоо хутгалуулчихсан юм шиг байна гэж ярьж байсан. ...Б- залгаж, дарамтлах нь багасчихсан байсан учраас А- байнга А-тай хамт явахаа болиод Х-той хамт ажлаа хөөцөлдөөд явдаг болчихсон байсан...” /2хх 172-173/,
- гэрч М.А-ын “...2015 оны 5 дугаар сарын сүүлээр А- ах над руу залгаад “Орост байна, энд өртөг ихтэй юм байна, ахад нь 1000 доллар хэрэгтэй байна шилжүүлчих” ах нь очиж байгаад өгье гэсэн. Тэгэхээр нь би та наанаа юу хийж байгаа юм бэ гэсэн чинь чамд тэр хамаагүй гэж хэлсэн. Тэгээд би 1000 ам.долларыг Орос руу шилжүүлсэн. ...2015 оны 5 дугаар сард шиг санаж байна, А- ах ирээд хэдэн хоног түр барих дугаар байна уу гээд миний ******* дугаарыг авч явсан...,...2015 оны 5 дугаар сарын сүүлээр А- ах Орос руу явахаасаа 3-өөс 4 хоногийн өмнө нэг шөнө яарч сандарсан байдалтай над руу байн байн утсаар яриад хаана байна гэж асууж байгаад манай ажил дээр хүрээд ирсэн. ...Намайг шөнө 02 цагийн үед угаалгын газрын орлогыг авч байхад А- ах хүрч ирээд их л сандруу ойр ойрхон тамхи татаад байхаар нь та яасан зүгээр үү гэхэд зүгээрээ гэсэн. Тэгснээ саарал өнгийн үүргэвч үүрсэн байснаа заагаад энд байгаа хувцсыг шатаамаар байна гэхээр нь юу юм гэхэд зүгээр муу хувцас байгаа юм гэсэн. ...Цүнхтэй хувцас шатаад дуусахад Анхаа ах явлаа гээд яваад өгсөн бөгөөд би ч ажлынхаа орлогыг аваад гэртээ орчихсон. Хувцас шатаж байхад бид хоёр хоорондоо юу ярьсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан яарч сандарсан, айж тэвдсэн байхаар нь та зүгээр үү гэж асуухаар зүгээрээ, зүгээр чамд хамаагүй гээд надад юу ч хэлэхгүй байсан. ...Сүүлд А- ах Орос явсны дараа хүн алсан гэдгийг нь мэдчихээд хүн алсныхаа дараа надаар хувцсаа шатаалгасан юм байна гэж ойлгосон. ...Энэ хэрэг болохоос өмнө манай дүү Б-, эмээ, өвөө нар А- ах чинь том хутга биедээ авч яваад байх боллоо, ингэж байгаад хэрэгт орчих вий чи хэлж яриач гээд надад хэлэхээр нь би А- ахаас та юун хутга барьж яваад байгаа юм гэхэд ах нь зүгээрээ, яав л гэж гээд байсан. Надад бол хутгаа харуулаагүй. А- ах манай ажил дээр ирж хувцас шатааснаасаа 1, 2 хоногийн дараа надтай утсаар яриад ах нь Орос руу явахгүй бол болохгүй байна гэхээр нь яах гэж байгаа юм гээд тодруулахад миний холбогдсон хар тамхины хэрэг болохоо больчихлоо, зугтаагаад Орос руу явах хэрэгтэй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би танд мөнгө байгаа юм уу гэхэд надад мөнгө байгаа, 3 сая төгрөг байгаа гэж хэлсэн. Тэр мөнгөө хэнээс авсан, ямар учиртай мөнгө болох талаараа надад хэлээгүй. ...Х.А- надтай манай ажил дээр ирж уулзахдаа ах чинь захиалгаар хүн алчихсан байна гэж ярьж байсан... (...Э.А-ыг Хятад руу явсан байхад нь “Гуйж байна, Ах минь хэнтэй ч битгий уулзаарай, Болгоомжтой байгаарай” гэж мессеж...) бичсэн шиг санагдаж байна. Х.А- надад хэлэхдээ “А- ахыг чинь Хятадад очвол хүн алах гээд байна, чи ахтайгаа яривал цаашаа Бээжин яваад хэрэггүй наанаа байж бай гээд А-руулж хэлээрэй” гэсэн. Тэгэхээр нь би А- ахыг хэн нэгэн алчхаж магадгүй гээд тэр мессежийг бичсэн. Би Э.А-ыг баригдахаас нь өмнө утсаар холбоотой байсан...” /2хх 188-190, Зхх 208-211/,
- гэрч Х.А-ын “...Э.А- бид хоёр шоронд байхдаа найз нөхдийн холбоотой дотно найзууд байсан. А-ыг шоронгоос гарснаас хойш 1, 2 удаа уулзаж байсан. ...А- 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 12, 13 цагийн үед залгаад чамтай уулзах хэрэгтэй байна. Би хүнсний 20-н ****** ресторанд байна, асуудал гарчхаад байна, чи такси бариад таксигаа олон дахин солиод энд хүрээд ир гэсэн. юу болсон бэ, яасан гэж асуухад би хун нухчихлаа гээд нэлээн сандарсан, түгшсэн байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад балайраад байгаа юм бэ гэхэд харин би тийм юм хийчихлээ, сая сонссоныг чинь л хэллээ гэсэн. Энэ үед А- түгшсэн, яарч сандарсан байдалтай, урьд нь уулзаж байснаасаа шал өөр царай төрх, шал өөр үйл хөдлөлтэй болчихсон байхаар нь би А-ыг үнэхээр хүн алчихсан юм байна гэж ойлгосон. ...А- надтай уулзаад сууж байхдаа нэг хүнтэй утсаар яриад байсан бөгөөд асуудалгүй би өөрөө зохицуулчихна гэж яриад байсан...,...Би гадаа машинд ээж, дүүгийн хүүхдүүдийг суулгаад үлдээчихсэн байсан учраас Э.А-ай уулзаад “Баянхошуу руу явах гэж байна, ажлаа дуусгачхаад эргээд залгая” гэж хэлээд салсан. Тэгээд Баянхошуу орж ээж, дүү нараа буулгачхаад эргээд Э.А-ай ярьсан чинь 10 дугаар хороололд байна хүрээд ир гэхээр нь байгаа газрыг нь заалгаад 10 дугаар хорооллын сувилагчийн сургуулийн хойд талын шороон замаар яваад 3 бил үү 4 давхар буудалд очсон. ...Тэнд Э.А- надтай юм яриад сууж байхдаа Б-гийн захиалгаар хүн алсан гэж хэлсэн. ...би машинтай явсан болохоор А- нь надаар 5 шарын тэнд байдаг ****** угаалгын газарт хүргүүлсэн. Орой нь 5 шарын призерийн тэнд очиж А-ай уулзсан. Энэ үед А- өдөр нь уулзсан дүүтэйгээ хамт байсан. ...А-ай уулзсан эхний өдөр А- нь Д-той уулзмаар байна гэхээр нь Д-ийн гэрийн гадаа очоод би Д-ийн утас руу залгаж дуудсан. Энэ үед Д- нь **** гэх хочтой О-тай хамт гарч ирсэн. Тэр 2-т А- нь хүн алчихлаа гэж хэлсэн. Мөн А- нь ажлынхаа хөлсийг аваад О-той олон жил шоронд хамт байсан гээд 100,000 ам.доллар өгнө, Д-т 50,000 ам.доллар өгнө гэж хэлсэн. ...Б-гийн захиалгаар энэ хэргийг хийсэн, үйлдсэн хэргийнхээ ажлын хөлсийг л хэлж байгаа юм. Надад болохоор ланд 100 авч өгнө гэж байсан. ...Б-гийн бүтэн нэрийг мэдэхгүй, харин Л-ын Б- л гэж дууддаг. Л-а гэж Б-ийг хэлж байгаа юм. Б- нь Л-а Б-ийн төрсөн дүү байгаа юм. ...Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө Б- Э.А-ыг дагуулж яваад талийгчийн байран дээр очоод машинаа тавьдаг газар болон грашаас гэр рүү яаж ордгийг зааж өгсөн, шатаар өгсөх үед нь тэр хүнийг хутгалсан, хутгаа худалдаж авсан гэж А- ярьсан. Мөн лиценз ч гэл үү нэг бичиг авах ёстой байсан боловч хутгалах үед цаад хүн нь муухай орилохоор нь айсандаа буцаад зугтаачихсан гэсэн. А- ер нь их адгуу хүн байгаа юм. ...А-ыг Орос руу гарч явсны дараа би А-той уулзсан... А-ын ярьсан зүйлийг тухайн үед би бичлэг хийж авсан...,...Миний өмнө нь өгч байсан мэдүүлэгт дурдагдсан байгаа Б- Д- гэдэг хүнийг би хэлэхдээ Д- гээд мэдүүлэг өгчихсөн юм. ...2015.05.23-ны өдөр А- надтай ....... ресторанд уулзахдаа би хүн алахаасаа өмнө Б-гаас урьдчилаад 3 сая төгрөг авсан гэж байсан. Тэр мөнгөө хэрхэн үрснийг мэдэхгүй. Үлдсэн мөнгөө хэзээ авах гэж байгаа талаараа надад ямар нэг юм хэлээгүй. Харин Д- ах, О**** хоёрт их мөнгө, доллар өгнө гээд байхаар нь би их мөнгөний ажил хийсэн юм байна гэж ойлгосон. ...Би өдрийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр над руу ОХУ-ын утасны дугаараас залгаад хөгшөөн намайг Б-тай яриулаад өгөөч гэхээр нь Б- чинь аль хэдийн хоригдчихсон ш дээ гэхэд тэгвэл Л-атай яриулаад өг гэсэн. Тэгэхээр нь би Төмөр замд Л-а Б-ийн гэрт очоод А- тантай яръя гэнэ гээд утсаараа А-тай Л-ыг яриулсан. Тэгэхэд Л-а нэг өрөөнд ороод утсаар ярьсан бөгөөд “тэр мөнгө төгрөг, бусад асуудлаа чи өөрөө Б-тай ярьж зохиц, надад хамаа байхгүй” гэж ярьж байгаа нь сонсогдсон. Тэгэхэд би Б- А-ын үйлдсэн хэргийн захиалагч нь юм байна гэдгийг баттай мэдсэн. ...би хорих ангийн коридорт Э.А-ай таарсан чинь чи намайг гэрчлэхээ боль л доо, одоо зогсчхооч дээ гэсэн. Мөн нэг захиа хүнээр өгч явуулсан байсныг нь уншихад чи миний найз шүү, би ганцхан чамайг л найзаа гэж боддог гээд миний санааг эргүүлэх гэж байгаа юм шиг зүйл бичиж явуулсан байсан. Би тэр захиаг нь устгачихсан, учир нь хорих ангид захиа өгч авч байгаад баригдвал бид нар буруудаж сахилгад суудаг юм...” /2хх 149-152, 192-194, 209-215/,
- гэрч Б.Д-ийн “...Тэрнээс хойш А- Б-тай хамт явдаг болсон бөгөөд тэр хоёрыг хамт явж байхад нь хэд хэдэн удаа фитнест таарч байсан. Б- хүмүүст мөнгө зээлдэг болохоор мөнгөө өгөхгүй байгаа хүмүүсээс А-гаар мөнгө төгрөгөө нэхүүлэх гэж л хамт ажиллаж байгаа юм байна гэж ойлгосон. Тэр хоёрын хамт хийнэ гэсэн бизнес нь ийм л ажил байх гэж ойлгосон...” /2хх 218-221/,
- гэрч Ц.О-ын "...2015 оны эхээр Э.А- надтай ирж уулзаад. ...одоо нэг хүн шиг амьдармаар байна гэхээр нь. ...чи Д- ахыгаа бараадаад явбал архи дарс, элдэв асуудлаас хол, зөв явж байгаа учраас чамд хэрэгтэй гэсэн. Тэгээд би А-ыг Д****р хочтой Д-той уулзуулсан. ...2015 оны сүүлээр А- гадаадад явж байгаад Манжуурын шоронд хоригдчихсон гэж дуулдсан. Нэлээн сүүлд хүмүүсийн ярианаас “Б-, А- хоёр хамт яваад байсан юм. Тэгсэн Б-гийн таньдаг тоглоомын газрын эзэн хүнд алуулчихсан. Тэрний хэргээр А- шоронд орсон, мөн Б- мөрдөн орсон” гэж сонссон...” /2хх 222-224/,
- Т.Ш-ын “...Би Г.А-тэй найзлаад 12 жил болж байгаа, бид хоёр хоорондоо сайн, дотно найзууд байсан. ...Б- гэх хүнтэй Сэлэнгэ аймагт зочид буудал бариулахаар харилцан тохирч хийх гэж байгаа хөрөнгө оруулагч нь больсон чинь тэр Б- нь та нар өөрсдөө болиулчихлаа гэж бас сүртэй хэрүүл хийж байсан...,...А-ийн найз нөхдийн дунд А- гэж хүн байхгүй. Ё.Б-ийг бид нар Б- гэж дууддаг. Б- ер нь 2014 оны 09 дүгээр сар орчмоос талийгаачтай уулзах гээд над руу яриад элдэв үг хэллэгээр дарамтлаад байх болсон. Талийгаач өмнө нь нэлээн хэдэн дугаар сольсон болохоор Б- утас нь болохгүй байна гээд бид нар руу ярих болсон. Т- хааяа над руу ярьсан гэдэг байсан. Б- над руу бол их залгадаг байсан. Б-, А- нар Сэлэнгэ аймгийн чөлөөт бүсэд хамтарч ажиллахаар ярьж тохирсон боловч Б-гийн ааш авир хэцүү байсан, дарамттай байсан учраас талийгаач хамтарч ажиллахаа болихоор шийдсэн. ...Анх Б- дарамталж эхлэхэд бид хоорондоо ярилцсан юм. Энэ хүн дарамтлаад бид цагдаад хандах бол баримттай байя, хүн гүтгээгүй гэдгээ нотлох хэрэгтэй гэж тохиролцсон юм. Тэгээд би Б-тай ярихдаа утсан дээрээ бичлэг хийдэг болсон. ...Б- ах өөрийн ........ дугаараас л залгадаг ер нь дугаараа сольдоггүй, харин би дугаараа сольж байсан. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ярианы бичлэгт л элдэв дарамталсан яриа нь байгаа. ...Наад муу гөлөг, тэр муу гэх зэргээр хэлээд байгаа хүн нь талийгаач А- юм. ...2014 оны 7, 8 сарын үед шиг санаж байна Г.А- ер нь Б-өс зугтаад эхнэр, хүүхэдтэйгээ хамт БНХАУ-д хэсэг байж байгаад ирье, тэр хооронд Б-ийн уур нь бага зэрэг дарагдаад намжих байлгүй гэж хэлээд удалгүй хэд хоногийн дараа БНХАУ руу явсан. Б-ийг бид нарыг айлгаж, сүрдүүлээд дарамтлаад байгаа талаар Б- ахад та нар эхний ээлжид ярьж байгаа яриаг нь бичээд авчих, энэ эргээд та нарт нотлох баримт болно, бүр болохгүй бол манай найз А- гэж байгаа ер нь хүний хамгаалагч, шадар туслахаар ажиллаж байсан хүн. Энэ хүнтэй хамтарч ажиллаад хамгаалуулж болно гэсэн. Тэгээд анх А-тай танилцсан бөгөөд би түүнийг дагуулаад талийгаачтай уулзахаар БНХАУ-ын Таншин хотод очсон. Тэгэхэд Г.А- эхнэр, 2 хүүхэд, эхнэрийн дүү С-, өөрийнхөө эгч А- нарын хамт байсан. Тэгээд А-ыг танилцуулахад хамгаалалт авъя гэдэг болж байна, сэтгэл санаа тайвширч байна гэсэн. Хятадаас ирснээс хойш А- А-тэй байнга хамт явдаг болсон...” /2хх 163-166, Зхх 167-177/,
- Н.А-ын сэжигтнээр өгсөн “...А- маань Б- гэдэг хүнтэй хамтарч ажиллах гэж байсан чинь нөгөө хүн нь дарамтлаад эхэлсэн гэсэн. Тэгэхээр нь бид нар зайгаа аваад тэр хүнтэй аль болох холбогдохгүй, уулзахгүй байсан чинь над руу яриад та нарыг ална, А-гаа олж өг гээд байдаг болсон гэж хэлсэн. Би тэр залуучуудтай нэлээн удаан энэ талаар ярилцахад тэр залуучуудтай хамтран ажиллаж болохоор дажгүй залуучууд шиг санагдсан. Би тэр залуучуудтай хамтарч ажиллаад ажил энэ тэрд нь туслаад шаардлага гарвал хА-лахаар болсон. Мөн тэр хүний дарамталж яриад байгаа гэх яриаг нь бичээд авчихсан байгааг нь сонсоход “би тэр А-г чинь тугдайлгана, та нарыг харна аа” гэсэн ерөнхийдөө дарамталж, айлгаж сүрдүүлсэн утгатай зүйлс ярьсан байсан. Тухайн үед А- нь тэр Б- гэдэг залуугийн дарамтаас айгаад гэр бүлийнхээ хамт БНХАУ-д очсон байгаа гэсэн. Тэгээд Ш- бид хоёр А-тэй уулзахаар 2014 оны 09 дүгээр сарын дундуур БНХАУ-ын Тань Шань хотод очсон. ...А- араас гэр бүлийнхээ хамт ирсэн бөгөөд Монголд ирснээс нь хойш би А-тэй байнга хамт явж ажил төрөлд нь тусалдаг болсон. Ерөнхийдөө жолооч нь ч болоод хамгаалагч нь ч болоод, дотнын туслагч ах нь ч болоод явсан. ...Миний ойлгосноор нэг төсөл дээр Б-тай хамтрах гэж байгаад больчихсон юм шиг байгаа юм. Яагаад больсон гэхээр Б- дарамтлаад байсан учраас больчихсон гэж байсан. ...Б- А-ийг хэрхэн дарамталж байсныг Ш-ын хийсэн утасны бичлэг, мөн Ш-, Т-, А- нарын ярианаас сонсож мэдсэн. Би 2015 оны 5 дугаар сарын 21-ний орой гэртээ байж байтал 21 цагийн үед миний өмнө үерхэж байсан М- гэх эмэгтэй хэдэн найзуудтайгаа байна гэхээр нь шоудах гэж очсон. Шөнөжин архи уугаад энэ тэнд ороод явсан хойгуур ийм хэрэг гарчихсан байсан...” /Зхх 198-200/,
- “.........” фитнесээс ирүүлсэн албан бичиг, ирцийн бүртгэлийн хуудас /4хх 100-107/,
- Гадаадын иргэн, харьяатын газрын албан бичиг, хавсралт мэдээлэл /4хх 191-192/,
- Ё.Б-ийг гадаад улсад эрэн сурвалжилсан болон Интерполын шугамаар ирүүлсэн мэдээлэл, албан бичгүүд /4хх 194-250, 5хх 1-22/,
- Э.А-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 75-77/,
- Х.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Х.А-, М.А- нарын ярианы бичлэг бүхий сиди (СD)-д үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 78-85/,
- Э.А-ын яллагдагчаар өгсөн “...2015 оны 05 дугаар сарын эхээр би Б- буюу Б-тэй хамт хэрэг болсон байрны хойд талаар машинтай явж байхад нэг залуу хажуугаар зөрж өнгөрөөд хар өнгийн Ланд-200 загварын машинд суусан. Тэгэхэд би тэр залууг анх удаа харсан бөгөөд Б- тэр залууг заагаад энэ залууг А- гэдэг юм, надтай хамт А-ийн чөлөөт бүсэд хамтарч бизнес хийнэ гэж явж байгаад новширчихсон юм гэж хэлж байсан. ...Тухайн үед би А- гэх залуугийн машиныг нь харж авсан бөгөөд нэг байрны хашаанаас гарч ирж байсан болохоор энэ байранд амьдардаг юм уу гэхэд Б- бишээ тэр байранд амьдардаг юм гээд уг байрны баруун талын байрыг зааж байсан. ...залуугийн байрны гадаа очсон чинь нөгөө Ланд-200 загварын машин нь харагдахгүй байхаар нь би хүлээгээд зогсож байсан. Тэгтэл нэлээн орой болсон байхад А- гэх залуу машинтайгаа граж руугаа орсон. Тэгэхээр нь гражийнх нь хаалгаар өнгийгөөд харахад хүмүүстэй уулзаад зогсож байсан. Би тэр залууг байр руугаа орж ирэх юм чинь гээд орцонд нь түрүүлж ороод 3 давхарт гараад хүлээж байсан. Удалгүй талийгаач ороод ирсэн бөгөөд шатаар өгсөөд 3 давхарт гараад ирэхээр нь “юу байна” гээд ширүүн байдлаар хэлэхэд над руу “сайн байна уу” гэж хэлээд миний хажуугаар гараад явсан. Тэгэхээр нь би араас нь шатаар өгсөөд “чи яах гээд байна аа” гэж хэлээд баруун бугалга руу нь хутгаар савж цохиход нөгөө залуу гэнэт эргэж харж таарсан. Тэгээд талийгаач нэг эвгүй орилохоор нь шууд гараад зугтчихсан юм. ...Би Б-д “Би танд үнэнч гэдгээ харуулах гэсэн юм, намайг уучлаарай” гэж хэлсэн, “Та бид хоёр нэг завинд суусан, намайг уучлаарай” гээд утсаа тасалсан. Хэрэг болсноос хойш би буудлуудаар амьдарч байгаад өвөөгийндөө нэг өглөө ороод гарсан. Мөн А-, У- нартай хэд хэдэн удаа уулзсан. Х.А-ай мөн 2 удаа уулзсан. Хэрэг гарсны маргааш өдөр нь шиг санаж байна, би “.........” ресторанд Х.А-ай уулзаад найз нь хүн алчихлаа гээд болсон асуудлын талаар хэлэхэд ... А- "Б- бол мөнгөтэй, хэрэгт холбогдсон ч яаж ийж байгаад өөрийгөө аваад гарна, тэгэхээр Б-тай зууралдаад явж байх юм бол гайгүй салж магадгүй” гэсэн. ...Таксинд явж байхад Б-гийн ах Л-а над руу залгаад “чи хаана явж байна, чи дүүг минь юу болгоод байгаа юм бэ, цагдаа дээр одоо яваад оч” гэхээр нь “би энэ асуудлаа өөрөө зохицуулна, та харин мөнгөний туслалцаа байвал үзүүлээч гэхэд намайг загнаад орилж хашхираад байхаар нь би утсаа тасалсан. ...Би Монголоос 2100 доллартой гарсан. Тэр мөнгөөрөө замын зардал хийгээд явсан. Энэ мөнгө бол миний цалин байгаа юм. Би Д- ахаас сардаа 2 сая орчим төгрөгийн цалин авдаг байсан. Энэ мөнгөө 2-3 хоноод 200-300 мянгаар нь эсвэл хэд хоноод 500 мянган төгрөгөөр л авчихдаг байсан...” /5хх 237-238/,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн 354 дугаар шийтгэх тогтоол /6хх 25-6/, .........ийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 993 дугаар магадлал /6хх 68-74/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоол /6хх 75-7/,
- Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооноос ирүүлсэн албан бичиг, холбогдох баримтууд, хүний биед үзлэг хийсэн болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 249-250, 7хх 1-23, 69-105/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
3. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ё.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар “хүнийг захиалгаар, өөртөө эдийн, эдийн бусад ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж алсан” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцжээ.
Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэл, Эрүүгийн хуулийг хэрэглэсэн байдлыг үндэслэлтэй гэж үзэж, “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулах”-аар шүүгдэгч Ё.Б-, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Ц.Мягмарсүрэн, Ж.Г- нарын гаргасан гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үүнд дараах дүгнэлтийг өгч байна.
3.1.Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “...бусдын амь насыг хөнөөлгөхөөр захиалсан, хөлс өгсөн талаар шууд гэрчилсэн гэрч байхгүй, Ё.Б-ийн үйлдэл захиалагч уу, хатгагч уу аль үндэслэлээр хамтран оролцогч болсон талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, эрх зүйн байдлыг дордуулсан...” гэж гомдолдоо дурджээ.
“Гэмт хэрэгт хамтран оролцох” гэдэг нь үүргээ хуваарилах, эсхүл хуваарилахгүйгээр хамтрах хүсэл зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн хоёр ба түүнээс дээш тооны субъектүүдийн үйл ажиллагааны нэгдэл юм.
Урьдчилан тохиролцсоны үндсэн дээр гэмт хэрэгт хамтран оролцохдоо сэтгэл зүйн нэгдэлтэй байх нь ойлгомжтой асуудал бөгөөд урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэргийн обьектив талыг хамтран хэрэгжүүлсэн тохиолдолд субъект ямар санаа зорилготой үйлдэл гүйцэтгэснийг зайлшгүй нягтлах шаардлагатай.
Хэргээс үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-...Б- манай нөхрийг дарамтлаад ...“ална шүү пизда минь, шоронд явуулна шүү, шоронд явуулсны дараа ална шүү” гээд байдаг байсан. ...нөхөр хүүхдийн хамт Б-өс зугтаж БНХАУ руу яваад 20-иод хоноод эргэж ирсэн. ...талийгаач Б-тэй хамтраад Хятадаас хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон боловч хөрөнгө оруулалт нь орж ирэхгүй удаад байхаар Б- нь талийгаачийг дарамталж эхэлсэн. ...Манай нөхөр нэг хүнтэй утсаар яриад “намайг гэрээс гараад явж байтал нэг танихгүй хүн ирээд дүүгийн утас хэд билээ гэж асуусан, Б- хүн явуулсан байх” гэж хэлж байсан. Би утсаар ярьж байхад нь сонссон юм.../1хх 205, 219-224/, гэрч С.С-...өш хонзонтой хүн нь Б- гэх хүн байгаа гэж хүү минь хэлж байсан. ...Манай хүү ажиллахгүй гэхэд “ална, хядна” гэх зэргээр дарамталж байна гэж 2014 оны намар хэлж байсан. ...Би өөрөө Б- рүү залгаад чи миний хүүхдийг дандаа ална хядна гэж занаж байдаг гэнэ янз бүрийн юм болох юм бол чамтай ярина шүү гэж хэлж байсан.../2хх 2-4/, гэрч Ц.С-...2014 оны 12 сараас хойш Б- нь байнга утсаар холбогдож дарамталж би чамайг гэрээсээ хэдэн цагт гарсан хаагуур юу хийж явааг чинь мэднэ гэх мэтээр дарамтлаад байдаг байсан.../2хх 10-12/, гэрч Б.Т-...Б- А-, Ш- бид нарыг хөрөнгө оруулалт яасан гэж дарамталж зангаа өөрчилж эхэлсэн. Б- нь та нар намайг хулхидлаа гэдэг болсон. Б- А-ийг яагаад удаад байгаа юм бэ захирагч нь шамдуулж яаруулаад байна гэх мэтээр дарамталдаг байсан. Б- Ш- бид хоёр руу утсаар яриад А- хаана байна, А-ийг олж ирж надтай уулзуул, ажил болгож гүйчхээд одоо болохоор намайг бараг хаячихлаа олоод ир олж ирэхгүй бол ар гэрийнхэнтэй нь харьцана шүү гэдэг байсан.../2хх 30-36/, гэрч Д.И-...Т-ааг ална, шоронд банди болгоно, А-ийг олж өг гээд дарамтлаад байсан. Намайг дараа нь дахиад л шоронд аваад орно, банди болгоно гээд байхаар нь би муудалцсан юм. ...Б- Т-т та нар луйвар хийсэн, энэ баримтаар чинь шоронд хийнэ, цагдаад өгнө, би араас чинь жижиг хэрэг хийгээд орно, тэгээд ална, болгоно гэсэн байсан.../2хх 41-43/, гэрч О.О- ...сэжиглэж байгаа хүн бол Б- хэмээх хүн юм. Б- нь манай найз А- болон түүний ойр орчмын найз нарыг хэл амаар доромжилж дарамтлах болсон. Б- 2014 оны зуны дунд үеэс Хятад явж ирээд А-ийг дарамталж сүүлдээ ална, хядна шоронд оруулна гэх болсон. Б- хэлэхдээ “та нарыг би шорон руу явуулчхаад өөрөө араас чинь ороод та нарын мууг үзнэ” гэдэг байсан байна лээ. Тухайн үеийн дарамталж буй яриа А-, Т-, Ш- 3-ын утсан дээр бичигддэг байсан...” /2хх 44-50/, гэрч У.Б-...2014 онд ажиллаж байсан Б- ална гээд сүрдүүлээд байна, эхнэр хүүхдийг чинь ална гээд сүрдүүлээд байна гэж надад ярьж байсан.../2хх 54-56/, гэрч Э.М- ...Миний гар утас руу 2-оос 3 удаа залгаад А- хаана байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь Б- тэд нарыг хаанаас ч байсан олно шүү чамайг худлаа хэлээд байвал ална шүү чи хаана байгааг бол мэдэж байгаа гэх мэтээр дарамталж байсан. А- ах Монголд ирээд айгаад И-, О- ах нартай хамт явдаг болсон. ...Б- хэдэн сар дээрэлхэж дарамталж байхад байж байсан, ахынх нь бодлоор бол чи бид 3-тай хамгийн ойр байдаг учраас худлаа яриа гаргаж, чамайг бид 3-аас холдуулж, чамаас үг сонсох гэсэн Б-гийн бодлого байж магадгүй гэж хэлж байсан. Сүүлд талийгаач харьцахаа больсон чинь л дарамтлах болсон. Б- ах над руу 2-оос 3 удаа залгаад А-ийг олж өг, тэр муу чинь надаас хаа болдох юм гэх зэргээр дарамталж ярьж байсан.../2хх 71-77/, гэрч Г.Э-...Б- нь А-г байнга дарамтлахгүй ч гэсэн надтай ярихдаа танай энэ А- чинь сэргэлэн бацаан юм аа намайг тонгорчих гээд байх юм ах нь олон жил шоронгоор явсан хүн шүү А-г цааш нь харуулчихад юу байх вэ? дээ гэж олон удаа хэлж байсан. А- надад Б- дарамтлаад эхнэрийг чинь хүчиндэнэ шүү гэж хэлээд энэнээс яаж салах вэ гээд 2014 оны 7, 8 сараас эхлээд Б-гаас залхаж эхлээд яаж энэ хүнээс хөндийрөх вэ гээд яриад явдаг байсан. А- чинь маапаантай бацаан шүү би наадахыг чинь хэрэгт хийчхээд араас нь би өөрөө ороод алчхаж чадна шүү гэж хэлж дарамталж байсан.../2хх 78-81/, гэрч Яж- (БНХАУ-ын иргэн)-ийн “...2014 оны 7, 8 сарын үед байх Б- нь “Г.А-ийг ална” гэж сүрдүүлсний улмаас Г.А- эхнэр, хүүхдийн хамт БНХАУ-ын Тань Шань хотод байх манай гэрт ирж нуугдаж байсан.../2хх 158-160/, гэрч С.Б-...Г.А- надад “хэрвээ намайг хүмүүс хайгаад, асууж ирвэл манайхыг нүүсэн гэж хэлээрэй” гэж хэлж байсан. Ямар учраас ингэж хэлээрэй гэснийг сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар эхнэр хүүхэдтэйгээ Хятад рүү явахынхаа өмнө ингэж хэлж байсан.../2хх 185/, гэрч Л.Э-ы... 2015 оны 2, 3 дугаар сарын үед янз бүрийн машинтай янз бүрийн хүмүүс ирээд Г.А-ийг асуудаг байсан... /2хх 183-184/, гэрч З.Г-...Ё.Б- гэх махлагдуу залуу нь анх ирэхдээ Э.А-ын хамт ирсэн бөгөөд гэрээ байгуулахгүйгээр өдрөөр нэг удаагийн үйлчилгээгээр хамрагдаж байсан.../2хх 153-155/, гэрч Д.Д-...Миний санаж байгаагаар 2015 оны 2, 3 сарын үед А-, Д- нар фитнест ирээд дасгал хийж байхад Б- гэх махлаг ах хамт орж ирээд дасгал хийж байсан. Тэр хүн нэг их дасгал хийгээд байдаггүй ба дараа нь 2, 3 удаа л ирж харагдсан...” /2хх 170-171/, гэрч Х.Б-ын “...Б- нь А-ийг за одоо надаас сална холдоно гэж байхгүй шүү, хэрвээ салаад өөр хүнтэй хамтрах гээд байвал гэр бүлийг чинь ална, хүйс тэмтэрнэ, та нарыг тугдайлгана шүү, ар гэрийнхний чинь хаяг, аав ээжийг чинь бүгдийг нь мэднэ шүү, би бол шоронд байсан хүн шоронгоос гараад амьдарч чадахгүй буцаад шорондоо оръё гэсэн залуучууд зөндөө байна. Тэд нарт ойр зуур хэдэн төгрөг шидээд л та нарыг тугдайлгачхаж чадна, тэр залуучууд шоронд ямар нэг дарамтгүй мөнгөө хэрэглээд л хэвтчихнэ гэх зэргээр дарамталж эхэлсэн гэж хэлсэн. Мөн А- нь Б- дандаа гараараа хоолойгоо тойруулж үзүүлээд ална шүү гээд айлгаад байдаг болохоор унтаж ч чадахгүй зүүдлэгдээд байна, би ер нь эхнэр хүүхдээ зугтаалгаад Хятад руу явуулчхаад энд өөрөө Б-тай алалцчихдаг юм билүү гэж байсан... /2хх 172-173/, гэрч М.А-...Хэрэг болохоос өмнө манай дүү Б-, эмээ, өвөө нар А- ах чинь том хутга биедээ авч яваад байх боллоо, ингэж байгаад хэрэгт орчих вий чи хэлж яриач гээд надад хэлэхээр нь би А- ахаас та юун хутга барьж яваад байгаа юм гэхэд ах нь зүгээрээ, яав л гэж гээд байсан. ...Х.А- надтай манай ажил дээр ирж уулзахдаа ах чинь захиалгаар хүн алчихсан байна гэж ярьж байсан.../2хх 188-190, Зхх 208-211/, гэрч Х.А-ын...Э.А- би хун нухчихлаа гээд нэлээн сандарсан, түгшсэн байдалтай хэлсэн. ...А- надтай уулзаад сууж байхдаа нэг хүнтэй утсаар яриад байсан бөгөөд асуудалгүй би өөрөө зохицуулчихна гэж яриад байсан. ...А- нь Д-той уулзмаар байна гээд уулзахад Д- нь **** гэх хочтой О-тай хамт гарч ирсэн. ...А- нь ажлынхаа хөлсийг аваад О-той олон жил шоронд хамт байсан гээд 100,000 ам.доллар өгнө, Д-т 50,000 ам.доллар өгнө гэж хэлсэн. ...Б-гийн захиалгаар энэ хэргийг хийсэн, үйлдсэн хэргийнхээ ажлын хөлсийг л хэлж байгаа юм. Надад болохоор ланд 100 авч өгнө гэж байсан. ...Б-гийн бүтэн нэрийг мэдэхгүй, харин Л-ын Б- л гэж дууддаг. Л-а гэж Б-ийг хэлж байгаа юм. Б- нь Л-а Б-ийн төрсөн дүү байгаа юм. ...Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө Б- Э.А-ыг дагуулж яваад талийгчийн байран дээр очоод машинаа тавьдаг газар болон грашаас гэр рүү яаж ордгийг зааж өгсөн, шатаар өгсөх үед нь тэр хүнийг хутгалсан, хутгаа худалдаж авсан гэж А- ярьсан. Мөн лиценз ч гэл үү нэг бичиг авах ёстой байсан боловч хутгалах үед цаад хүн нь муухай орилохоор нь айсандаа буцаад зугтаачихсан гэсэн. ...Д- ах, О**** хоёрт их мөнгө, доллар өгнө гээд байхаар нь би их мөнгөний ажил хийсэн юм байна гэж ойлгосон. ...Би өдрийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр над руу ОХУ-ын утасны дугаараас залгаад хөгшөөн намайг Б-тай яриулаад өгөөч гэхээр нь Б- чинь аль хэдийн хоригдчихсон ш дээ гэхэд тэгвэл Л-атай яриулаад өг гэсэн. Тэгэхээр нь би Төмөр замд Л-а Б-ийн гэрт очоод А- тантай яръя гэнэ гээд утсаараа А-тай Л-ыг яриулсан. Тэгэхэд Л-а нэг өрөөнд ороод утсаар ярьсан бөгөөд “тэр мөнгө төгрөг, бусад асуудлаа чи өөрөө Б-тай ярьж зохиц, надад хамаа байхгүй” гэж ярьж байгаа нь сонсогдсон. Тэгэхэд би Б- А-ын үйлдсэн хэргийн захиалагч нь юм байна гэдгийг баттай мэдсэн. ...би хорих ангийн коридорт Э.А-ай таарсан чинь чи намайг гэрчлэхээ боль л доо, одоо зогсчхооч дээ гэсэн. Мөн нэг захиа хүнээр өгч явуулсан байсныг нь уншихад чи миний найз шүү, би ганцхан чамайг л найзаа гэж боддог гээд миний санааг эргүүлэх гэж байгаа юм шиг зүйл бичиж явуулсан байсан. Би тэр захиаг нь устгачихсан, учир нь хорих ангид захиа өгч авч байгаад баригдвал бид нар буруудаж сахилгад суудаг юм.../2хх 149-152, 192-194, 209-215/, гэрч Б.Д-...Э.А- намайг фитнест яваад ороход Б-тэй хамт дасгал хийчихсэн байж байсан. Б- хүмүүст мөнгө зээлдэг болохоор мөнгөө өгөхгүй байгаа хүмүүсээс А-гаар мөнгө төгрөгөө нэхүүлэх гэж л хамт ажиллаж байгаа юм байна гэж ойлгосон.../2хх 218-221/, гэрч Ц.О-...хүмүүсийн ярианаас “Б-, А- хоёр хамт яваад байсан юм. Тэгсэн Б-гийн таньдаг тоглоомын газрын эзэн хүнд алуулчихсан. Тэрний хэргээр А- шоронд орсон, мөн Б- мөрдөн орсон гэж сонссон...” /2хх 222-224/, Т.Ш-...Б- ер нь 2014 оны 09 дүгээр сар орчмоос талийгаачтай уулзах гээд над руу яриад элдэв үг хэллэгээр дарамтлаад байх болсон. Талийгаач өмнө нь нэлээн хэдэн дугаар сольсон болохоор Б- утас нь болохгүй байна гээд бид нар руу ярих болсон. Б-гийн ааш авир хэцүү байсан, дарамттай байсан учраас талийгаач хамтарч ажиллахаа болихоор шийдсэн. Би Б-тай ярихдаа утсан дээрээ бичлэг хийдэг болсон. ...2014 оны 7, 8 сарын үед шиг санаж байна Г.А- ер нь Б-өс зугтаад эхнэр, хүүхэдтэйгээ хамт БНХАУ-д хэсэг байж байгаад ирье, тэр хооронд Б-ийн уур нь бага зэрэг дарагдаад намжих байлгүй гэж хэлээд удалгүй хэд хоногийн дараа БНХАУ руу явсан.../2хх 163-166, Зхх 167-177/, Н.А-... тэр хүний дарамталж яриад байгаа гэх яриаг нь бичээд авчихсан байгааг нь сонсоход “би тэр А-г чинь тугдайлгана, та нарыг харна аа” гэсэн ерөнхийдөө дарамталж, айлгаж сүрдүүлсэн утгатай зүйлс ярьсан байсан. ...Би А-тэй байнга хамт явж ажил төрөлд нь тусалдаг болсон. Ерөнхийдөө жолооч нь ч болоод хА-лагч нь ч болоод, дотнын туслагч ах нь ч болоод явсан. ...Б- А-ийг хэрхэн дарамталж байсныг Ш-ын хийсэн утасны бичлэг, мөн Ш-, Т-, А- нарын ярианаас сонсож мэдсэн.../Зхх 198-200/ Э.А-...2015 оны 05 дугаар сарын эхээр би Б- буюу Б-тэй хамт хэрэг болсон байрны хойд талаар машинтай явж байхад нэг залуу хажуугаар зөрж өнгөрөөд хар өнгийн Ланд 200 загварын машинд суусан. Тэгэхэд би тэр залууг анх удаа харсан бөгөөд Б- тэр залууг заагаад энэ залууг А- гэдэг юм, надтай хамт А-ийн чөлөөт бүсэд хамтарч бизнес хийнэ гэж явж байгаад новширчихсон юм гэж хэлж байсан. ...Тухайн үед би А- гэх залуугийн машиныг нь харж авсан бөгөөд нэг байрны хашаанаас гарч ирж байсан болохоор энэ байранд амьдардаг юм уу гэхэд Б- бишээ тэр байранд амьдардаг юм гээд уг байрны баруун талын байрыг зааж байсан. ...Би Б-д “Би танд үнэнч гэдгээ харуулах гэсэн юм, намайг уучлаарай” гэж хэлсэн, “Та бид хоёр нэг завинд суусан, намайг уучлаарай” гээд утсаа тасалсан. ...Б-гийн ах Л-а над руу залгаад “чи хаана явж байна, чи дүүг минь юу болгоод байгаа юм бэ, цагдаа дээр одоо яваад оч” гэхээр нь “би энэ асуудлаа өөрөө зохицуулна, та харин мөнгөний туслалцаа байвал үзүүлээч гэхэд намайг загнаад орилж хашхираад байхаар нь би утсаа тасалсан... /5хх 237-238/ гэсэн мэдүүлэг, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн 354 дугаар шийтгэх тогтоол /6хх 25-6/, .........ийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 993 дугаар магадлал /6хх 68-74/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоол /6хх 75-7/ зэрэг баримтуудаар Ё.Б- нь амь хохирогч Г.А-ийг сүрдүүлж байсан нь хөдөлбөргүйгээр тогтоогдож байх бөгөөд Э.А- нь Ё.Б-тэй нэгдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Э.А-ын үйлдсэн хүнийг алах гэмт хэргийн хатгагч /захиалагч/-аар Ё.Б- тодорхойлогдож, хамтран оролцсон байх бөгөөд урьдчилан тохиролцож, амласан нөхцөл байдал тогтоогдсон ба гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтыг үгүйсгэх, няцаах хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нар нь Ё.Б- амь хохирогчийг алахаа илэрхийлж байсныг хангалттай нотолж мэдүүлсэн байх бөгөөд уг үйлдлээ гүйцэлдүүлэх зорилгодоо Э.А-ыг ашигласан үйл баримтууд хэрэгт авагдсан байх тул Ё.Б-ийг хүнийг алах гэмт хэрэгт хатгагчаар оролцоогүй гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгч Ё.Б- нь Э.А-ыг гэмт хэрэг үйлдэхдээ татан оруулж хөлслөн Г.А-ийн байр, машин, гражыг зааж зааварчилгаа өгч, идэвхитэй үйлдэл хийсэн байх ба тэрээр энэхүү үйл ажиллагааг хэрхэн, ямар аргаар хэрэгжүүлэхийг мэдээгүй нь гэмт хэргийн хамтран оролцогч буюу хатгагч /захиалагч/ биш гэж үзэх үндэслэлгүй болно.
Гэмт хэрэгт хамтран оролцогч буюу хатгагч нь хэрэг үйлдэхийг өдөөхдөө хүсэх, гуйх, ятгах, ямар нэг зүйл амлах, хариуцлага хүлээхгүй мултарч болно гэж итгүүлэх, тушаах, үүрэг өгөх, цаашилбал, заналхийлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэрэг боломжит аргыг хэрэглэсэн байдаг бөгөөд хэргээс үзэхэд Ё.Б- боломжит эдгээр аргуудаас хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “...Захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогч...”, 35.2-т “...Гэмт хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлсөн этгээдийг захиалагч...” гэж хуульчилсаныг 2015 оны Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “...Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч...”, гэж, 3.4 дүгээр зүйлийн 1-д “...Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ...” гэж тус тус хуульчилж, нэр томъёоллын заримыг нэгтгэсэн болно.
Шүүгдэгч Ё.Б-ийн дээрх гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр буюу “захиалагч”-аар хамтран оролцсон гэсэн шинжид хамаарч байх бөгөөд түүний үйлдлийг бусдад захиалга өгч, бүлэглэн, хүнийг алах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
3.2. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “...Ё.Б- өөртөө эдийн, эдийн бус ашигтай давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй...” гэж гомдолдоо дурдажээ.
“Өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах” гэмт хэргийн гол шинж нь хүнийг алснаар тухайн гэмт этгээд болон бусдад эдийн болон эдийн бус ямар давуу тал, ашигтай нөхцөл байдал бий болох үр дүнг урьдчилан тооцоолсноор хүнийг санаатай алахад чиглэсэн гэмт үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл хүнийг санаатай алах үйлдэл хийхээс өмнө эдийн засгийн хувьд давуу байдал олж авах сэдэлт үүссэн байх, гэмт этгээдийн хувьд гэмт хэргийн үр дагавраас хамаарч эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгоно гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл тогтоогдсон байх явдал юм.
Хэрэгт Х.А-ын…Д- ах, О**** хоёрт их мөнгө, доллар өгнө гээд байхаар нь би их мөнгөний ажил хийсэн юм байна гэж ойлгосон. …Л-а нь Э.А-ай “тэр мөнгө төгрөг, бусад асуудлаа чи өөрөө Б-тай ярьж зохиц, надад хамаа байхгүй” гэж ярьж байгаа нь сонсогдсон. Тэгэхэд би Б- А-ын үйлдсэн хэргийн захиалагч нь юм байна гэдгийг баттай мэдсэн...гэсэн мэдүүлэг авагдсан байна.
Дүгнэхэд, Э.А- нь амь хохирогч Г.А-ийн амь насыг хөнөөхөөс өмнө өөртөө эдийн засгийн давуу байдал олж авах сэдэлт үүссэн ба урьдчилан тооцолсон үйл баримт хэрэгт хөдөлбөргүйгээр тогтоогдсон.
Хэрэгт шүүгдэгч Ё.Б- нь хүнийг алах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон болох нь нэгэнт нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг “хүнийг эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор бүлэглэж алсан” гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.3.Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “...ялтан Э.А-ыг шүүх хуралдаанд гэрчээр биечлэн оролцох хүсэлтийг хангаагүй. Эрх зүйн байдлыг дордуулсан...” гэж гомдолдоо дурдажээ.
Хан-Уул дүүргийн ..........., ....... хотхоны 85 дугаар байрны 2 дугаар орцонд 2015 оны 5 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цаг 24 минутын үед тус байрны 15 тоотод оршин суух Г.А- бусдад хутгалуулж нас барсан, нэг гэмт хэрэг буюу уг гэмт хэргийн гүйцэтгэгчээр Э.А-, харин захиалагчаар Ё.Б- нар хамтран оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 354 дугаар шийтгэх тогтоол, .........ийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 993 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Э.А-ын гэм буруугийн талаар дүгнэж, ял оногдуулсан байна.
Харин анхан шатны шүүх Ё.Б- дээрх гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэхдээ уг хэргийн гүйцэтгэгч Э.А-ыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Хэргийн талаар харилцан эсрэг эсхүл нэгдмэл сонирхолтой шүүгдэгчдийн хувьд тэдгээрт холбогдох хэргийн нотлох баримтын цогц байдал буюу хоорондын уялдаа, харилцан хамаарал, тухайн үйл явдлыг нотлох эсхүл үгүйсгэхэд гүйцэтгэж буй үүрэг, тэдгээрийн нийлбэр нь хэргийн үйл баримтын талаар нэгдсэн нэг дүгнэлт хийхэд хангалттай, хүрэлцэхүйц байгааг дурдаж байна.
3.3. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “...амь хохирогч Г.А-ийг өөр бусад хүмүүс сүрдүүлж байсан эсэх, бусад этгээдүүдийг шалгаагүй...” гэж гомдолд дурдажээ.
Хэрэгт .........ийн прокурорын 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 191 дүгээр тогтоолоор...яллагдагч Э.А- нарт холбогдох эрүүгийн 201526030310 дугаартай хэргээс сэжигтэн Т.Ш-, Д.Л-, З.Б-, Н.А- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хэргийг.../5хх 53-54/, мөн прокурорын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 213 дугаар тогтоолоор...яллагдагч Э.А- нарт холбогдох эрүүгийн 201526030310 дугаартай хэргээс яллагдагч БНХАУ-ын иргэн Хж-нион /Н-/-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан хэргийг...тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /5хх 55-58/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн, шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
3.4. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “...Австрали улсад хууль бусаар хоригдсон 6.2 жилтэй холбоотой асуудалд дүгнэлт хийж өгнө үү...” гэжээ.
Хэрэгт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 449 дүгээр захирамжаар ...Ё.Б-ийг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн сэжигтнээр цагдан хорих.../3хх 111/, 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 449А дугаар шүүгчийн захирамжаар...2015 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 17 хоног яллагдагчаар цагдан хорих.../3хх 113/, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 449б дугаар шүүгчийн захирамжаар...2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаагаар яллагдагчаар цагдан хорих.../3хх 118/, тус дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1195 дугаар захирамжаар...яллагдагч Ё.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн.../3хх135-136/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 85 дугаар шүүгчийн захирамжаар...Б- овогт Ё-ын Б-ийг интерполын үндэсний төв товчоогоор эрэн сурвалжилж олж баривчлан, баривчлагдсан өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорих...-оор /5хх 01/, 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 177 дугаар захирамжаар ...Ё.Б-ийг баривчлагдсан үеэс эхлэн цагдан хорих...-оор /6хх146/, Ерөнхий прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/272 дугаар прокурорын ... Ё.Б-ийг эрэн сурвалжлах ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч, тэрээр одоог хүртэл Монгол Улсад орж ирээгүй болох нь тогтоогдсон байх бөгөөд тус ажиллагаатай холбоотой баримтууд хавтаст хэрэгт бүрэн хавсаргагдсан, хэрэгт хяналт тавьж прокурорыг Ё.Б-ийг оргон зайлах нөхцөлийг бүрдүүлсэн, эрэн сурвалжлах ажиллагааг зориудаар удаашруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хохирогч С.Г-ын гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.../6хх 224-226/, гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шилжүүлэн авах зорилгоор байгаа газрыг нь тогтоолгож, эрэн сурвалжлуулах хүсэлт /4хх 195-198/, Интерполын шугараар ирүүлсэн хариу /4хх 200, 6хх 87, 6хх 122, 125, 7хх 73, 76-77/, Интерполын шугараар ирүүлсэн хүсэлт /4хх 202-203, 6хх 211, 212/, ярианы тэмдэглэл /4хх 207-208/, гэмт этгээдийг шилжүүлэн авах тухай хүсэлт /4хх 233-236, 6хх 94-97/, Монгол Улсын Хууль зүйн дотоод хэргийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичиг...тус яам Австралийн Холбооны улстай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, хорих ял шийтгүүлсэн этгээдийг харьяалах улсад нь шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй тул холбогдох баримт бичгийг буцаан хүргүүлж байна. Прокурорын тухай хуулийн 26.1, 26.1.2-т заасны дагуу Улсын ерөнхий прокурорт хандана уу...гэжээ. /6хх 92/, Австралын Засгийн гаар Дотоод хэргийн Яамны 2024 оны 7 дугаар сарын 25-нд ...Б- овогтой Ё- нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ёонга Хилл Цагаачдын хорих төд хоригдож байсан нь үнэн болно... /7хх 145/ гэсэн баримтууд хэрэгт авагджээ.
2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар бүлэгт заасан “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх ажиллагаа”-г хуульчилж, улмаар прокуророос шүүгдэгч Ё.Б-тэй холбоотой эрүүгийн хэргийн талаарх ажиллагааг хариуцан зохион байгуулах байтал прокурорын байгууллагаас үүнтэй холбоотой ямар ажиллагаа хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж хуульчилсан ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Ё.Б-ийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 35 хоног, 2024 оны 7 дугаар сарын 11-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 169 хоног, нийт 204 хоног цагдан хоригдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн Цагдаагийн ерөнхий газар Интерполын үндэсний төв товчооны албан бичигт...Монгол Улсын иргэн Монголын баривчлах шийдвэрийн дагуу Австрали улсад хоригдоогүй. …Тухайн иргэнийг саатуулсан тухай баримт бичгүүд нь бидний дотоод ажлын баримт бичигт тооцогддог тул нууцлалтай байдаг…” гэсэн байх тул Ё.Б-ийг Монгол Улсын шүүхийн шийдвэрээр энэ хэрэгт холбогдуулан Австрали улсад хоригдсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд “Гадаад улсад хоригдсон хугацааг эдлэх ялд тооцуулах” асуудлаар Прокурорын тухай хуулийн 26-29 дүгээр зүйл, 22-24 дүгээр зүйлүүдэд заасны дагуу зохих шатны прокурорт хандах эрхтэй болохыг магадлалд дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал дахин шинжлэн судлахгүй гэсэн ба энэ зохицуулалт Э.А- оногдуулсан хэргийн шүүхийн тогтоолыг шинжлэн судлахгүй гэсэн агуулгыг илэрхийлнэ...” гэж гомдолд дурджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1.1-д “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал”-тай холбогдох нотлох баримтыг дахин шинжлэн судлахгүй талаар заажээ.
Уг зохицуулалт нь эрүүгийн хэргийн ямар нэгэн үйл баримтыг өмнө нь гарсан, хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор тогтоосон тохиолдолд түүнд холбогдох баримтат мэдээллийг ахин хэлэлцэж үнэлэхгүй гэсэн агуулгыг илэрхийлж байх бөгөөд дээрх хэм хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д заасан “...яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчимд харшлахгүй болно.
Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй тул үүнтэй холбоотой нотлох баримтыг дахин магадлан үзэх нь ач холбогдолгүй юм.
3.6. Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...шүүгдэгчийг хэргийн материалтай танилцуулаагүй...” гэж гомдолд дурджээ.
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж, 2-т “мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтас хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж, 3-т “хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 5-ны өдөр “хэргийн материал танилцуулсан тухай” баримтад Ё.Б- нь танилцаж гарын үсэг зурсан /9хх 24/, мөн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Ё.Б-, түүний өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцуулахад Ё.Б- нь “Дараа танилцана” гэж бичиж тэмдэглэсэн байх ба түүнийг хэргийн материалтай танилцуулахыг мэдэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол гаргах эрхээр хангаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, хохирогч, бусад этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт сөргөөр нөлөөлж, тэдний хуулиар олгогдсон болон заяагдмал эрхийг ямарваа нэгэн хэлбэрээр хасч хязгаарласан, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Ё.Б- нь өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор Э.А- захиалга өгч, бүлэглэн амь хохирогч Г.А-ийг санаатай алсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутай болох нь хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байх ба анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.
4. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ё.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар “хүнийг захиалгаар, өөртөө эдийн, эдийн бусад ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж алсан” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь өнгөрсөн үйл баримтад гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх хууль зүйн ойлголт ба 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алах гэмт хэрэгт цаА-р авах ял оногдуулж болохоор заасан бол 2015 оны Эрүүгийн хуулиар Монгол Улсын цаА-р авах ялыг халж ялын төрөлд уг ялыг хуульчлаагүй болно.
Мөн гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулахаар хуульчилсан ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчид гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас багагүй, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон гэж үзнэ.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 131.188.600 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол”, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг”-т тооцно гэж хуульчлан тогтоосон.
Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт “үл хөдлөх эд хөрөнгөө хураалгасан 101,338,600 төгрөг, түрээсийн төлбөр 29,850,000 төгрөг, өмгөөллийн хөлс 8,000,000 төгрөг, нийт 139,188,600 төгрөг” нэхэмжилсэнг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хамаарах эсэх нь эргэлзээтэй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /9хх 142-145/, түрээсийн гэрээ /9хх 146-148/, Хаан банкны дансны хуулга /9хх 149-159/, орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /9хх 160-161/, хууль туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөр төлсөн баримт /163-165/ зэрэг баримтууд авагджээ.
Эдгээр баримтуудыг дүгнэхэд...Ланд-200 загварын автомашины зээл 141.338.600 төгрөгийн төлбөрт Хан-Уул дүүргийн ..........., 85 дугаар байрны 45 тоот 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн эсэх, нэгэнт орон сууцаа зээлийн төлбөрт шилжүүлсэн эсэх нь тодорхой бус байхад цаашлаад түрээсийн байранд амьдарсан...гэсэн асуудал хөндөгдөж байх тул давж заалдах шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ё.Б-, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Ц.Мягмарсүрэн, Ж.Г- нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 1232 дугаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ё.Б-ийн шийтгэх тогтоол гарснаас хойш энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцохыг магадлалд заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 1232 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Ё.Б- нь гадаад улсад хоригдсон хугацааг эдлэх ялд тооцуулах асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ё.Б-, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Ц.Мягмарсүрэн, Ж.Г- нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-ийн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 8 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 92 /ерөн хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТ-
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ