| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00054/И |
| Дугаар | 137/ШШ2026/00086 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 137/ШШ2026/00086
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,977,615.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, .. төвд байрлах Г банк ХК-ийн Замын-Үүд салбар /ХХД: .., РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б нь 2024 оны 06 сарын 13-ны өдөр Голомт банктай ЗГ1915151780 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч Д.Б-т зээлээ хугацаанд төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 104 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа тул 16,977,615.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Улаанбадрах сум, ..-р баг, .. тоотод оршин суух, А овогт Д-ийн Б /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.Б би Г банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа зээлийн үнийн дүн 16,977,615.99 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,977,615.99 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь зээлийн 16,977,615.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,977,615.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,741.58 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 6,870.8 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 6,870.8 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Д.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б