| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00006/И |
| Дугаар | 137/ШШ2026/00089 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 137/ШШ2026/00089
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х банк ХК-ийн Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б, Б.У нарт холбогдох зээлийн 29,013,829.37 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. байрлах, Х банк ХК-ийн Замын-Үүд салбар /ХХД: .., РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Б, Б.У нар нь 2025 оны 02 дүгээр сарын 26-ны өдөр Х Банктай 1390091515 дугаартай зээлийн гэрээ байгуулж 33,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Д.Б -н Х Банк дахь .. дугаартай дансанд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 33,000,000 төгрөгийг зээлийн төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2025 оны 09 дүгээр сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 75 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. 1390091515 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1390091515-01 дугаартай Фидуцийн гэрээ, 1390091515-02 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:
1. Зүтгүүр - ... улсын дугаартай, .. маркийн, 2012 онд үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгөтэй, .. арлын дугаартай, 2. Чиргүүл - .. улсын дугаартай .. маркийн 2019 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгөтэй, ..арлын дугаартай
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1390091515 тоот зээлийн гэрээг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 27,500,000.04 төгрөг, зээлийн хүү 1,497,675.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,153.43 төгрөг, нийт 29,013,829.37 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах,
2. Хариуцагч нар нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 29,013,829.37 төгрөгөөс тооцож 303,019 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн болно.
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Х овогт Д-ын Б /РД: .., утас: .../,
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Х овогт Б-ы У /РД: .., утас: ../ нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч овогт Д.Б, Б.У бид Х банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хас банкнаас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн болох 29,013,829.37 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Хэрэв төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Зүтгүүр - .. улсын дугаартай, .. маркийн, 2012 онд үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгөтэй, .. арлын дугаартай, .. улсын дугаартай .. маркийн 2019 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгөтэй, .. арлын дугаартай чиргүүлээр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Замын-Үүд салбар нь хариуцагч Д.Б, Б.У нарт холбогдуулан зээлийн 29,013,829.37 төгрөг гаргуулахаар, хариуцагч нар нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б, Б.У нар нь зээлийн 29,013,829.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Замын-Үүд салбар нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б, Б.У нарт холбогдох зээлийн 29,013,829.37 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Зүтгүүр - .. улсын дугаартай, .. маркийн, 2012 онд үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгөтэй, .. арлын дугаартай, .. улсын дугаартай .. маркийн 2019 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгөтэй, .. арлын дугаартай чиргүүлээр хангуулахыг хариуцагч Д.Б, Б.У нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,019 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 151,509.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 151,509.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Д.Б, Б.У нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б