| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00104/И |
| Дугаар | 137/ШШ2026/00090 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 137/ШШ2026/00090
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Г банк ХК-ийн Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн 18,438,794.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. төвд байрлах Г банк ХК-ийн Замын-Үүд салбар /ХХД: .., РД: .., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б /../ нь 2024 оны 05 сарын 06-ний өдөр Г банктай ЗГ1915150762 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай,
2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай,
2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай,
2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай,
2024 оны 06 сарын 08-ны өдөр 500,000 төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 22-ны 2,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай,
2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай,
2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 250,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай,
2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 400,000 төгрөгийн зээлийг жилийн дижитал цалингийн зээл авсан. Б.Б нь ЗГ1915150762 тоот зээлийн хугацаа 55 хоног, хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачлагчаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Б.Б төлүүлэхээр нэхэмжилж байна. Зээлийн төлбөр ЗГ1915150762
Үндсэн зээл: 17,913,654.94 төгрөг
Зээлийн хүү: 504,678.82 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү 9,960.95 төгрөг
Нотариат 10,500 төгрөг, нийт 18,438,794.7 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, ... тоотод оршин суух, И овогт Б-ы Б /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б-ы Б миний бие Г банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Г банкнаас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн болох 18,438,794.7 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК-ийн Замын-Үүд салбар нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн 18,438,794.7 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн 18,438,794.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн Замын-Үүд салбар нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн 18,438,794.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,144 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 125,072 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 125,072 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б