Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 137/ШШ2026/00091

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х  банк ХК-ийн Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д, Э.Т нарт холбогдох зээлийн 50,266,935.52 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. байрлах, Х банк ХК-ийн Замын-Үүд салбар /ХХД: .., РД: .., утас:../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Д, Э.Т нар нь 2023 оны 05 дүгээр сарын 30-ний өдөр Х  Банктай 1390085011 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулалтаар; 2023 оны 09 дугаар сарын 05-нд худалдан авалтын гүйлгээний жилийн 18 хувийн хүүтэй, бэлэн мөнгөний гүйлгээнд жилийн 24 хувийн хүүтэй, 20,000,000 төгрөгийн зээлийн эрхийг ..данстай Кредит карт эзэмших гэрээ байгуулан авсан. Банк нь зээлдэгч Д-ын Д-ын Х Банк дахь..  дугаартай Дансанд 2023 оны 05 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөгийн олголт хийн шилжүүлсэн, 2023 оны 09 дугаар сарын 05-ны өдөр..тоот кредит картын дансанд зээлийн эрхийн хэмжээг үүсгэж тус тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. эвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2025 оны 09 дугаар сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 120 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн.

1390085011 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр .. дугаартай Ипотекийн гэрээ, ..  дугаартай Барьцааны гэрээ байгуулж, дараах хөрөнгийг барьцаалуулсан. Үүнд:

1. Дорноговь аймаг, Замын-Үүд сум, .. баг, ..байр .. тоотод байрлах .. нэгж талбарын дугаартай, .. тоот гэрчилгээний дугаартай 31.29 м.кв талбайтай нийтийн орон сууц;

2. Бага оврын автобус: .. маркийн цагаан өнгөтэй .. улсын дугаартай, .. маркийн автомашин;

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 5005685345 тоот зээлийн гэрээ, 1390085011 тоот зээлийн гэрээг үндэслэн 2026 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 45,833,333.43 төгрөг, зээлийн хүү 4,384,834.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,767.12 төгрөг, нийт 50,226,935.52 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 50,226,935.52 төгрөгөөс тооцож 409,085 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн болно.

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт Д-ын Д /РД: .., утас: ../,

 Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт Э-ийн Т /РД: .., утас: ../ нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.Д, Э.Т бид Х банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Х банкнаас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн болох 50,266,935.52 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Хэрэв төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дорноговь аймаг, Замын-Үүд сум, .. баг, ..  байр .. тоотод байрлах .. нэгж талбарын дугаартай, .. тоот гэрчилгээний дугаартай 31.29 м.кв талбайтай нийтийн орон сууц; Бага оврын автобус: .. маркийн цагаан өнгөтэй .. улсын дугаартай, .. маркийн автомашинаар хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Замын-Үүд салбар нь хариуцагч Д.Д, Э.Т нарт холбогдуулан зээлийн 50,266,935.52 төгрөг гаргуулахаар, хариуцагч нар нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д, Э.Т нар нь зээлийн 50,266,935.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Замын-Үүд салбар нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д, Э.Т нарт холбогдох зээлийн 50,266,935.52 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Дорноговь аймаг, Замын-Үүд сум, ..баг, .. байр .. тоотод байрлах .. нэгж талбарын дугаартай, .. тоот гэрчилгээний дугаартай 31.29 м.кв талбайтай нийтийн орон сууц; Бага оврын автобус: .. маркийн цагаан өнгөтэй ...  улсын дугаартай, ...  маркийн автомашинаар хангуулахаар хариуцагч нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,085 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 204,542.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 204,542.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Д.Д, Э.Т нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Э.Б