Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/261

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч *******/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******, 1981 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тархины шигдээс өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *******нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод иргэн *******гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *******дүгээр баг*******дугаар байрны ******* тоотод иргэн *******гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нөхөр******* нь гэртээ ирээгүй 2 хоносон юм. Би 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хайгаад нөхрийнхөө найз *******гийн гэрт очиход буйдан дээр нь цамцтай, доогуураа дотуур хувцастай эмэгтэй ухаангүй дээшээ хараад хэвтэж байсан, хажууд нь манай нөхөр сууж байхаар нь би уурлаад гараад явсан юм. Би ойролцоогоор 3 цагийн дараа *******гийн цонхоор харахад манай нөхөр, *******, тэр танихгүй хүүхэн гурав ямар ч хувцасгүй чармай шалдан байхаар нь гэрт нь ороод нөхөртөө “чи арай ч дээ” гэж хэлэхэд манай нөхөр зугтаад гараад явсан. Тэгэхээр нь тэр танихгүй эмэгтэйн нүүр лүү нэг удаа өшиглөж, 2 удаа алгадсан. Тэгэхэд тэр согтуу эмэгтэй миний үснээс зулгаахаар нь би баруун хөхнөөс нь хазаж тавиулсан.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Гар хүрсэн нь миний буруу. Хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группд байдаг, тогтсон ажил байхгүй зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5/,

 

-Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр найз*******ы гэр болох Дархан сумын *******дүгээр багийн*******дугаар байрны *******дүгээр орцны нойлын өрөөнд*******ы хамт байж байхад гаднаас найз нь орж ирээд бид 3 хамт сууж байхад тэр залуугийн эхнэр бололтой нэг хүүхэн орж ирээд намайг учир зүггүй цохиж зодоод, дээр гарч суучхаад толгой, цээж, гар, хөл рүү цохиж, хоолой боосон.

...Зүгээр байж байгаад огт танихгүй хүнд зодуулсандаа гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн гэрт найз *******гийн хамт 0,5 граммын “Ерөөл” нэртэй архи хувааж уугаад сууж байхад 16 цагийн үед миний найз******* орж ирээд бид гурав хамт архиа хувааж уучхаад******* бид 2 орон дээр, *******газраар унтсан. Тэгээд нэг сэрэхэд*******ын эхнэр манайд ороод ирчихсэн******* цохиж, зодоод байж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,

 

-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 17-ны орой******* бид хоёр шил архи хувааж уусан. Би архиндаа согтоод*******ы гэрт унтаад маргааш өглөө нь буюу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өглөө босоод******* бид хоёр дахиад шил архи аваад уусан. Тэгээд би согтоод цааш нь юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь манай эхнэр*******ы гэрт ороод ирчихсэн намайг барьж аваад цохиж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би өрөөсөн гуталтай байрныхаа хажууд явж байсан, тэгээд би гэртээ орсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,

 

- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 15/,

 

-“*******гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, салст, баруун хацар, хүзүү, баруун, зүүн хөх, цээжний хэсэг, зүүн дал, мөр, баруун бугалга, шуу, алга, зүүн гуя, шагай хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 555 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч *******ын хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн биед “тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, салст, баруун хацар, хүзүү, баруун, зүүн хөх, цээжний хэсэг, зүүн дал, мөр, баруун бугалга, шуу, алга, зүүн гуя, шагай хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд “...зүгээр байж байгаад огт танихгүй хүнд зодуулсандаа гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/ өгсөн байх боловч эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна.

Иймд холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *******нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *******дүгээр баг*******дугаар байрны ******* тоотод иргэн *******гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр танихгүй эмэгтэйн нүүр лүү нэг удаа өшиглөж, 2 удаа алгадсан. Тэгэхэд тэр согтуу эмэгтэй миний үснээс зулгаахаар нь би баруун хөхнөөс нь хазаж тавиулсан.” гэх мэдүүлэг, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5/, хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр залуугийн эхнэр бололтой нэг хүүхэн орж ирээд намайг учир зүггүй цохиж зодоод, дээр гарч суучихаад толгой, цээж, гар, хөл рүү цохиж, хоолой боосон.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг сэрэхэд*******ын эхнэр манайд ороод ирчихсэн Энхтуяаг цохиж, зодоод байж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/, гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг мэдсэн чинь манай эхнэр*******ы гэрт ороод ирчихсэн намайг барьж аваад цохиж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би өрөөсөн гуталтай байрныхаа хажууд явж байсан, тэгээд би гэртээ орсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 14/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 15/, “*******гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, салст, баруун хацар, хүзүү, баруун, зүүн хөх, цээжний хэсэг, зүүн дал, мөр, баруун бугалга, шуу, алга, зүүн гуя, шагай хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 555 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч *******ад 5******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5**************0 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *******хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* 5******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5**************0 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялын 5**************0 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч *******ад үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******ад анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь эмчилгээ хийлгэсэн талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ