Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 137/ШШ2026/00108

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,560,340.15  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот С  дүүрэг ...-р хороо, .. тауэр .. тоотод байрлах П ББСБ ХХК /ХХД: ..., РД: .., утас: ..../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь манай компанитай 2024 оны 01 сарын 12-ны өдөр ...  дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 7901060296 зээлийн дансны дугаартай, 360,000 төгрөгийн п  зеро зээлийг 45 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4201455103 дансанд,

 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 7820632900 зээлийн дансны дугаартай, 1,456,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5300583132 банкны тоот дансанд

 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 7100263488 зээлийн дансны дугаартай, 2,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5300583132 банкны дансанд;

2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 7200011943 зээлийн дансны дугаартай, 1,890,000 төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 4201455103 банкны тоот дансанд

2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 7100070057 зээлийн дансны дугаартай, 7,320,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5300583132 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр Дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 239,999.50 төгрөг

- Үндсэн хүү: 9,941.89 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 66,196.47 төгрөг

- Нийт: 316,137.86 төгрөг

2. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 1,310,399.24 төгрөг

- Шимтгэл: 26,210 төгрөг

- Үндсэн хүү: 413,583.54 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 74,962.02 төгрөг

- Нийт: 1,825,154.80 төгрөг

3. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь

- Үндсэн зээл: 1,733,195.18 төгрөг

- Үндсэн хүү: 553,091.10 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 26,360.07 төгрөг

- Нийт: 2,312,646.35 төгрөг

4. 2024 оны 07 дугаар сарын 31-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 1,032,271.12 төгрөг

- Үндсэн хүү: 277,589.44 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 34,284.80 төгрөг

- Нийт: 1,344,145.36 төгрөг

5. 2024 оны 07 дугаар сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 5,717,196.09 төгрөг

- Үндсэн хүү: 1,914,598.98 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 113,960.71 төгрөг

- Нийт: 7,745,755.78 төгрөг

Иймд зээлдэгч Б.Б-ээс үндсэн зээлийн төлбөрт 10,033,061.13 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,168,804.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315,764.07  төгрөг, шимтгэл 26,210 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 13,560,340.15   төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум,..-р баг, .. тоотод оршин суух, Б  овогт Б-ын Б  /РД: .., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б-ын Б  нь П ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн 13,560,340.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,560,340.15 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн 13,560,340.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,560,340.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,752 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 112,876 төгрөгийг улсын орлогоос, үлдэх 50 хувь болох 112,876 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Б.Б  нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Э.Б