| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/05748/И |
| Дугаар | 192/ШШ2026/00958 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2026/00958
2026 01 20 192/ШШ2026/00958
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * хороолол, * байр, * тоотод оршин суух, *-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, * гудамж, * тоотод оршин суух, *-д холбогдох
Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, *ХХК-ийн хувьцааны 76 хувь буюу * хувьцааг буцаан шилжүүлэн авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, гэрч * гэрч *, *, орчуулагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч * нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие * овогтой * нь анх 2013 оны 10 дугаар сард *улсад сонингийн газарт ажиллаж, хэлний бэлтгэл төгсөөд 2016 оны 6 дугаар сард Монголдоо ирсэн. *улсад ажиллаж амьдрах хугацаанд * гэдэг Солонгос хүнтэй танилцаж найз нөхдийн харилцаатай болсон. Монголдоо ирсний дараа 2017 онд *хэлний сургалтын *төвийг байгуулж ажиллаж эхэлсэн. Тэр үеэс * гэдэг хүн Монголд ирэх болгондоо надтай уулздаг байсан. Орчуулга хийх, хүмүүстэй уулзах, хоолонд орох гэх мэт харилцаатай байсан. 2020 оны 01 дүгээр сард * гэдэг хүн надад хамтран ажиллах санал тавьсан. Надад хэлсэн үг: "*, би чамайг *д байхаас мэднэ. Чи *хэлэндээ сайн, сонин тараах ажилдаа сайн байсан болохоор чамтай хамтарч компани байгуулмаар байна. *гэдэг компани байгуулаад *гэдэг *хэлний сургалтын төвийг байгуулъя. *улс руу сургалтын визээр сонин тараах ажлын нөхцөлтэйгээр Монгол залуучуудыг зуучилмаар байна. Чиний сонин тараасан туршлага байгаа болохоор зааж сургахад амар байх. Монголд олох ашгийг чи хариуцаад *д олох ашгийг би хариуцна болох уу" гэж санал тавьсан. Түүний саналыг би хүлээн авч хамтран ажиллахаар болоод 2020 оны 01 дүгээр сард *нэртэй компанийг байгуулж, * хөрөнгө оруулж компаний 24 хувийг, би өөрийнхөө *гэдэг сургалтын төвөө *болгож тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж компаний 76 хувийг эзэмшиж ажиллаж эхэлсэн.
Анх манай компани баруун 4 замын * төвийн 6 давхарт * тоотод үйл ажиллагаагаа явуулж байхад түүний оруулсан хөрөнгө оруулалт нь 2020 оны 6 сараас 2021 оны 3 сар хүртэлх түрээсийн төлбөрийг * гэдэг хүн төлсөн, бас ширээ сандал авах мөнгө өгсөн. Мөн миний өмнөх сургуулийн ширээ сандал байсан. Тухайн үед Корона вирусын үе байсан болохоор сургалтын төвийн ажлууд их хүнд байсан. 7 хоног, 14 хоногоор амрах, хичээл тасалдаж сурагчгүй үеүд их байсан учир 2021 онд оюутан зуучлалаар явуулж чадаагүй. Сурдаг 16 орчим сурагчтай, сургалтын сарын төлбөр 150,000 төгрөг байсан. 2022 оны 4 дүгээр сард нөхцөл байдал арай дээрдэж 14 хүүхэд зуучилж *улс руу явуулсан. Нэг хүүхдээс 4 сая төгрөг орчим зуучлалын хөлс авч *компани 2022 оноос ашигтай ажиллаж эхэлсэн.
Тэр үед Т.* /миний 76 хувьцааг одоо авсан байгаа хүн/ цагийн багшаар * гэдэг хүний танилцуулгаар орж ирсэн. Тэгээд цаашдаа намайг ажлын хариуцлагагүй, архи ууж ажлаа тасалдаг гэх мэт шалтгаанаар байгууллагын дансыг Т.*д 2023 оноос эхлэн хариуцуулсан Энэ үеэс эхлэн байгууллагын орлого зарлага дансны асуудлыг Т.* болон * гэдэг 2 хүн л удирдаж эхэлсэн. Намайг орлого зарлага асуухаар * гэдэг хүн болохоор чи мэдэх шаардлагагүй гэж хэлдэг. Т.* болохоор * гэдэг хүнд тайлан тавьж байгаа. Чи * гэдэг хүнээс асуу гэж хэлдэг болсон. *компаний хувьд 2023, 2024, 2025 онуудад 200 орчим хүүхэд *улс руу зуучилж явуулсан болно. Миний компаний * хувьцаагаа Т.* шилжүүлсэн шалтгаан бол *-ийн хэлснээр * бол сургалтын төв ажлуулах хүн биш, хэт*й зөөлөн, сурагчидтай найз болдог, уурлаж загнаж чадахгүй байна тийм болохоор компанийхаа ажлыг түргэн шуурхай, чанартай болгох үүднээс Т.*д өөрийн хувьцаагаа шилжүүлчих, шилжүүллээ гээд *компаний удирдлага бол Т.* гурвуулаа байна, чиний байр суурь юу ч өөрчлөгдөхгүй, хоолны газар болон сургалтын төвөөс өөр ажлуудыг хариуцуулна гэж амаар гэрээ хийсэн. Бас архи ууж, ажлаа тасалдаг *зочидтой уух үед *компанийг хааж чадна гэх мэтчилэн агсан тавьсан, архи уухаараа зогсож чадахгүй гэх зэрэг шалтгаанаар хувьцаагаа шилжүүл гэж хэлсэн.
Хувьцаа бол юу ч биш зүгээр цаас, * бол миний хувьд хамгийн чухал Монгол хүн, анхнаасаа *г байгуулж хамт байсан гэж хэлсэн болохоор би дотроо "За би бас асуудал алдаа гаргасан болохоор энэ нь дээр юм байна. Хувьцаагаа шилжүүллээ гээд *доторх миний байр суурь нэр хүнд өөрчлөлт байхгүй юм байна гэж бодоод, компанийхаа үйл ажиллагааг улам сайжруулна гэж итгэж 2025 оны 01 дүгээр сард Бэлэглэлийн гэрээгээр өөрийн * хувьцаагаа шилжүүлсэн. Шилжүүлэх үед ямар ч мөнгө хувьцааны ногдол ашиг аваагүй. Гэтэл компаний * хувьцаагаа шилжүүлсний дараанаас олон өөрчлөлт гарч, анх хэлсэн амлалтандаа хүрэхгүй, Т.* болон * нар нийлж намайг удаа дараа гомдоосон үйлдэл хийсээр байгаа учир өөрийнхөө Т.*д шилжүүлсэн * хувьцаагаа буцаан авах хүсэлтэй байна. Үүнд:
1. Захирлын нэмэгдэл гээд сар болгон 250,000-300,000 төгрөг авдаг байсан нь дөнгөж хувьцаагаа шилжүүлж өгсөн 2025 оны 1 сараас эхлээд больсон.
2. 2025 оны 3 сард *компанийг надад хэлж мэдэгдэлгүйгээр нүүлгэсэн.
3. **хэлний сургалтын төвийн фэйсбүүк хуудсыг би анх нээсэн. Гэтэл тэр фэйсбүүк хуудаснаас надад хэлэлгүйгээр намайг хассан.
4. *сургалтын төв Багануур хавьцаа мод тарьсан. Би тэр модыг *эс авчирж тарьж ургуулсан болно. 2025 оны 4 дүгээр сард мод услахаар явахдаа мөн адил надад мэдэгдээгүй.
5. Манай ажлын багш төрсөн. Түүнийг эргэж очихдоо надад мэдэгдээгүй.
6. 2025 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 10-ны хооронд * гэдэг хүн Монголд ирсэн. Ингэхдээ надтай 6 дугаар сарын 9-ний өдөр уулзаж, 1 цаг гаруй ярилцсан. Өмнө нь ирэхэд нь би тосч гадуур явахад нь дагуулж явдаг байтал хэлж ярихгүй ирж, буцахаасаа өмнө уулзаж байгаа нь их хөндий байгаа бөгөөд одоо хувьцаагаа шилжүүлсэн болохоор гэж байгаа юм шиг санагдсан.
7. * гэдэг хүнтэй 6 сарын 9-ний өдөр уулзаж ярилцахад "Анхнаасаа би байгаа болохоор сонингийн тэтгэлгээр оюутнуудыг явуулсан, чи мөнгө гаргаагүй, чи удирдагч биш, би хөрөнгө оруулагч би бүгдийг шийднэ, чиний юм байхгүй. Чамд 2025 оны 12 дугаар сар болтол цалинг чинь өгнө. Тэгээд чи өөрийнхөө сайн чадах юм аа хий" гэх мэт ярьсан нь миний үүсгэн байгуулаад 5 жилийн турш цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл гаргасанг үл тоож ярьсан нь маш их гомдоход хүргэсэн. Дүгнээд хэлэхэд 2020 оны 01 сард өөрийн байгуулсан компанийхаа * хувьцааг яг 5 жилийн дараа Т.*д шилжүүлсэн. Шалтгаан нь компаниа сайжруулж, үйл ажиллагаагаа тогтвортой болгоно, компаниа групп компани болгоно гэж зорилго тавин * болон Т.* нарт итгэж, өөрийн 5 жилийн өмнө үүсгэн байгуулж, хөлс хүчээ зарцуулан өдийг хүргэсэн компанийхаа сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж байна гэж бодон Т.*д шилжүүлсэн боловч дөнгөж шилжүүлж өгсөний дараагаас *, Т.* нар хуйвалдан ярилцаж тохиролцсон амлалтандаа хүрэхгүй, надад мэдэгдэлгүйгээр ажиллаж, илт намайг компаний үйл ажиллагаа болон хамт олноос гаргахаар шахаж эхэлсэн нь бүр анхнаасаа Т.* нь *-тэй үгсэн тохиролцож, миний * хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч намайг компаниас гаргах санаатай байсан гэж үзэж маш их гомдолтой байна.
Иймд дээрх үйл явдал нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч буюу Т.* нь бэлэглэгч буюу намайг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн*бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү.
Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. 2020 оны 01 сард Солонгос улсын иргэн * гэх хүнтэй *сургалтын төв байгуулсан. Компанийн зорилго нь сургалтын төв байгуулж Монгол оюутнуудыг *улсад сонины тэтгэлгээр суралцуулах зорилгоор нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэр үед би өөрийн үүсгэн байгуулсан байсан *сургалтын төвийг Ирохо болгож тусгай зөвшөөрөл, нэр, хаягийг өөрчилж тухайн үед удирдах албан тушаалтны нэрийг өөрчилж өөрийнхөө нэрийг оруулж *сургалтын төвийн үйл ажиллагааг бий болгож эхэлсэн. Тухайн үед Коронагийн үе байсан. 2020-2021 он маш хэцүү үе байсан. Тэр үед Солонгос улсын иргэн * нь сургалтын төвийн нэг жилийн түрээсийн төлбөрийг төлж харилцан тохиролцсоны үндсэн дээр ашгаа хуваах, хувьцаа байгуулна гэж эхэлсэн байдаг. Ингэж явсаар Т.* гэх хүн 2022 оны үед цагийн багш, туслах багшаар ажилд орсон. Тухайн үед *ийн орчуулагч *той хамтарч ажилладаг байсан.
Бид нар хувьцааны ноогдол ашиг нэг ч авч үзээгүй. Тухайн үед нь би хууль нь ямар байдгийг нэг ч судалж үзээгүй, тэр хүнд 100 хувь итгэсэн. 2020 оноос хойш намайг дэмжээд явж байгаа хүн гээд маш итгэлтэйгээр Т.*д хувьцаагаа шилжүүлье гэдэг журмаар шилжүүлсэн. Би хуулийнхаа дагуу нотариат дээр очиж Т.*д * хувьцаагаа бэлэглэлийн гэрээгээр нэг ч төгрөг, эд хөрөнгө, автомашин зэргийг авалгүйгээр шилжүүлсэн. Угаасаа Т.*д хувьцаа байсан надад байсан ялгаагүй бид нэг компани, нэг хамт олон бид сайн ажиллаж байгаа гэсэн утгаар шилжүүлсэн. Үүнээс хойш *гийн дотоод үйл ажиллагаа болоод гадуур үйл ажиллагаа гээд бүр юманд намайг оролцуулахаа больсон. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ гомдсон шалтгаануудаа бичсэн байгаа. Тэр үед би хувьцаа эзэмшигч, би энийг шийднэ гэж ерөөсөө бодож байгаагүй. Тэр хоёр хүнд итгээд бид зөв байгаа, манай хамт олны уур амьсгал сайхан байгаа гэдэг утгаар явдаг байсан. Т.*д намайг хувьцаагаа өгснөөс хойш сар хагасын дараа компанийг нүүлгэсэн. Бүхэл бүтэн 5 жил үйл ажиллагаа хамт явуулчхаад компанийг нүүлгэлээ шүү гэж хэлсэн бол би ойлгох байсан. Огт тийм зүйл болоогүй. Компанийн дотоод үйл ажиллагаанд оруулахаа больсонд гомдолтой байгаа. Дээрээс нь манай сургалтын *луу илгээж байгаа оюутнуудын тоо илт багассан.
Бид нар сургалтын төлбөрөөр ашиг олдоггүй, зуучлалын хөлсөөр ашиг олдог учраас тэр нь багассан. Өнгөрсөн оны 07 дугаар сар хүртэл надад цалин өгсөн. 08 сараас хойш надад цалин өгөөгүй. Миний орлогын эх үүсвэрээс намайг холдуулсан. Энэ хооронд би 06 сард шүүхэд гомдол гаргасан байсан. Та нар намайг гомдоосон тул би буцаад хувьцаагаа авна гэж Т.*д хэлэхэд би чамд өгч болно гэхдээ энэ * та хоёрын асуудал учраас * шийднэ гэж өөрөөсөө холдуулсан ч би маш тодорхойгоор Та хэд намайг гомдоосон. Нэгдүгээрт 03 сард надад мэдэгдэлгүйгээр компанийг нүүлгэсэн нь намайг гомдоох шалтгаан болсон. Дээрээс нь *компанийн фэйсбүүк пэйжээр дамжуулан суртчилгаагаа хийдэг байсан. Би тэр пэйж хаягийг нэг ч лайкгүй байх үед нь өөрөө нээж, хөгжүүлээд явдаг байсан. Т.* ажилд орсноос хойш чатанд хариу өгөх, пост хийх зэргээс хамаараад админ болгосон. Гэтэл хувьцаа шилжүүлсний дараа намайг пэйж хуудаснаас гаргасан байсан гэж хэлэхэд уучлаарай би мэдэхгүй байна гэх тодорхойгүй тайлбар өгсөн. Бүүр сүүлд нь сонсоход *тай одоо харьцаад хэрэггүй, одоо *д байхгүй учраас бид нар шийднэ гэх мэт тиймэрхүү зан гаргаж байгаа нь гомдоох шалтгаан болсон.
Би 2013 оны 10 сард *явсан 6 оюутны нэг нь би мөн. Гэхдээ *д очоод өөрийн цалингаас сар болгон сургалтын төлбөртөө суутгуулдаг байтал надтай нийлээд 6 оюутныг Монгол буцаана гэж ярьсан. Тэр бол цаад сонины компанийн асуудал. Тэр үед * гэдэг хүн тусалж байгааг тухайн үед мэдээгүй. н.* бол надтай хамт явсан найз. Энэ хүн яагаад намайг тоочиглоод надтай найзалж нөхөрлөсөн бэ гэвэл нэгдүгээрт би н.*аас *хэлний мэдлэг сайтай, хоёрдугаарт сонинд хураасан туршлага сайн, сонины сайн ажилтан гэж магтуулдаг байсан. би ирцээ 99,6 хувьтай төгссөн. Дээрээс нь миний хамаатан садан, ар талыг сайн мэддэг байсан учраас хэзээ нэгэн цагт намайг ашиглах зорилгоор надтай ойрхон байдаг байсан. Намайг зуучилсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой болохоос надад туслаач гэж хүсэлт тавиагүй. Хариуцагч талын өмгөөлөгч үнэн, үнэн зүйл хэллээ. Гэхдээ би архи уугаад, агсан согтуу тавиад, хүн ална, эмэгтэй хүнтэй зүй бусаар харьцдаг зүйл байхгүй. Хариуцагч хэрэгтэй холбоогүй зүйл ярьж байгаа нь гомдмоор санагдаж байна. Би чинь тийм архичин хүн билүү гэж өөрийгөө бас бодлоо.
Хувьцаа нь дээр өөрийнхөө сургалтын төвийн нэрийг Асахигаас *болгоогүй худлаа ярьж байна гэж байна. * надад санал тавиад короногийн үед ажиллаад явж байсан нь үнэн. Бүтэн 2 жилийн турш зүгээр цалин өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Тэр хүн бүтэн жилийн түрээсийн төлбөрийг төлөөд явж байсан нь үнэн. Дээрээс нь тодорхой хэмжээний тавилга аваарай гэж мөнгө өгч байсан нь үнэн. Ковид-19-ийн үед 8 оюутантай сарын 150,000 төгрөгөөр явдаг байсан. Тэр хүүхдүүд маань явах үедээ тухайн үеийн ханшаар 3,000,000-4,000,000 төгрөг төлж байсан. Даанч ковид-19-ийн улмаас *улс хилээ хаагаад 6-8 сарын өмнөөс бэлддэг хүүхдүүд явж чадаагүй. Тэр болгоны эцэг эхтэй уулзах гэх мэт бүх асуудлыг би зохицуулдаг байсан. Оюутнуудтай нийлж архи уусан гэж байгаад би тодорхой тайлбар хийхийг хүсэхгүй байна. Тэр оюутнууд очоод сайн явах үгүй нь хамаатай болохоос биш *д очоод ямар байдлаар ажиллах, орчныг нь яаж бэлдэх зэргийг тодорхой тайлбарладаг. Мөн * гэдэг хүн өөрөө бас архи, дарс сайн уудаг. Т.* ч мөн уудаг. Би тэр хоёртой архи ууснаараа би муу нэртэй тэр хоёр намайг уулгаж байгаад харлуулж ярьж байгаа юм шиг санагдлаа. Тэрийг гомдол дээрээ оруулахгүйгээс хойш. Мод тарихад, хүн төрөхөд хүний сэтгэлийн асуудал гэж байна. Өмнө нь тийм зүйл байгаагүй. Намайг *компанид ажиллаад, хувьцаагаа Т.*д өгөөгүй байхад хагас сайн, бүтэн сайн байсан ч тийм юм боллоо, ингэе тэгье гэж хэлдэг байсан.
Т.* удирдах ажилтан, бүх зүйлийг удирдлагадаа авчхаад ажлын хамт олны группийг хүртэл дур мэдэн өөрчилчхөөд автоматаар хасагдсан гэж хэлээд уучлал гуйсан. Буцаад намайг ор гэхэд нь би орохгүй ээ энэ дээр гомдолтой байгаа учраас шүүхэд хандана гэж хэлээд хүсэлт явуулахад нь би аваагүй. Тэр групп дээр мод услахаар явна, завтай хүн байна уу, цалин өдрийн 50,000 төгрөг нэмэлтээр өгнө, хоол даана гэх мэтчилэн ажлын бус цагийн үйл ажиллагааны дээр тийм арга хэмжээ авдаг. Тэр группээсээ намайг хасчхаад намайг оруулаагүй байж би яаж тэр мэдээллийг авах вэ. Дээрээс нь миний цалинг өгөөд ар гэрийг маань бодсон гэж байна. Тэр бол * өөрөө хувьцаагаа шилжүүлээд өгчих, чи удирдлагын түвшинд байна зэргээр намайг сэнхрүүлж, шахаж миний хувьцааг шилжүүлж авсны дараа ийм үйлдлүүд гаргасанд гомдсон. Хэрвээ би муу ажилласан бол гүйцэтгэх захирлын албан тушаалаа өөрөө өгөх байсан. Харин хувьцаагаа шилжүүлж өгөхийг ойлгоогүй. Тэр үед компанийн хувьцаа ямар үнэ цэнтэй байдаг юм. Хувьцаагаа яагаад хүнд өгөхгүй байх ёстой юм ойлголтгүйг далимдуулж , хэлсэн амласанаасаа зөрсөн. Одоо бөөнөөрөө сайхан, би л нэг хойд гэрийн хар овоо гэдэг нь болж байна. Гэрчүүдээс асуулт асуухаар тодорхой болох байх. Намайг хувьцаагаа шилжүүлэхийг шаардаж тулгадаг байсан нь хоолны газар нээн надад хариуцуулна гэж байсан ч хоолны газраа олоод, дотоод заслыг нь хийгээд, дотор будаг хийж, ширээ сандал өөрчилж байхад би гар бие оролцож байсан ч шал өөр хүний нэр дээр буюу орчуулагчаар ирсэн *гийн нэр дээр компани байгуулсан. Тэр үед хүртэл компани байгуулж байна шүү, чам дээр хувьцаанаас нь өгье, чи тийм юмыг нь хариуц гэж ерөөсөө хэлээгүй. Тэгсэн хэр нь намайг оролцоогүй гэх шалтгаанаар тайлбарлаж байгаа нь гомдолтой байна. Би н.* багш төрөөд эд нар гэрт очсоны дараа сүүлд мэдээд ажлынхаа хүнээс асуухад Т.* багш битгий хэл, одоо байгаа бүрэлдэхүүнээрээ явъя гэсэн гэж хэлэх зэрэг нь гомдох шалтгаан болж байгаа. Огт танихгүй нэг сарын өмнө орж ирсэн хүн бол би ингэж ярихгүй. Тэр хүнтэй 2-3 жил хамт ажилсан. Бараг хамаатан садан, эгч дүү шиг хүн байхад хувьцаагаа өгсний дараа ингэж хандаж байгаа нь гомдоох шалтгаан болсон.
Мод бол яагаад услахад чухал вэ гэвэл манай өвөөгийн *эс авчирсан мод. Би өөрөө авчирч тарьсан юм. н.* гэдэг хүн манай найз. н.*ийн аав, ээж нь *д ирэхэд нь би тосож авч байсан нь үнэн. Энэ хүний ярьж байгаа нь үнэн. Би найзуудтайгаа очиж мод услангаа очсон. Дагуулж очсон найзууд маань зураг авдаг хүмүүстэй очсон. 100 хувь миний таньдаг хүмүүс биш. Тэд нар архи ууж жаахан асуудал гаргасан. Өглөө нь бид зүгээр инээлдээд, хоол хийж идээд явсан. н.*ийн аав надруу их залгадаг. Хүрээд ирээч ээ, хонь аваад яваарай гэдэг. н.*ийн аав бид хоёр ийм хэмжээнд хүрсэн гэдгийг нэг талаас нь хараад өрөөсгөл яриад байна. Хувьцаагаа бэлэглэснээс хойш яагаад чи одоо юу хийж байна, дажгүй юу, нийгмийн хариуцлагын хүрээнд чи ирээд мод тарихад туслах уу гэж нэг ч холбогдоогүй. Намайг фэйсбүүкээс хассаныг сүүлд мэдээд хэлэхэд тийм юм болсон байсан гэхэд нь би шүүхэд хандаж албан ёсоор хувьцаагаа буцааж авна. Тийм учраас би чиний хүсэлтийг хүлээж авахгүй гэж хэлсэн. Сонсоод суухад эвгүй юм байна. *д хүний хавирга хугалсан гэж * ярьж байна. Тэр үед * өөрөө тэнд байгаагүй, байсан юм шиг ярьж байна. Би зүгээр баярлалаа гээд тэврээд тавьсан. Тэгэхэд настай хүн байсан болохоор чанга тэвэрсэн байх магадлалтай. Гэхдээ тэр хүн дараа нь надад гомдол гаргаагүй. Дараа утсаар ярихад асуудалгүй, наад хүмүүс чинь сүртэй ярьж байгаа юм гээд инээгээд л ярьдаг. Шүүх хурал дээр хүмүүсийн байгаа байдал, бодит байдал өөр болдог юм байна. Би аймар их нүгэл хийсэн энэ хүмүүс юу ч хийгээгүй. Т.* хүртэл согтуугаар автомашин бариад би цагдаа дуудаж аргалж өгсөн удаа байгаа. Би тийм зүйл огт яриагүй. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэснээс хойш асуудал ярьж байхад дандаа өмнөх асуудал ярьж байна гэв.
2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар хийе. Иргэний хуульд ноцтой гомдоосон ийм, тийм үйлдлийг ноцтой гомдоосон үйлдэл гэж ойлгоно гэдгийг тодорхой заасан зүйл байхгүй. Бэлэглэгч өөрийг нь гомдоосон ноцтой үйлдэл гэдгийг өөрөө тодорхойлж болно гэж үзэж байгаа. Хариуцагч нь *ыг нэхэмжлэлд дурдсан гомдоосон үйлдлүүд байгаа. Энэ үйл баримтуудад оролцуулсан, оролцуулахаар мэдэгдсэн, хамт олны үйл ажиллагаа болох гэж байна гэдгийг мэдэгдсэн гэдэг үйл явдлуудад маргадаггүй. Гомдсон гэх үндэслэлд дурдагсан үйл явдлуудыг нэхэмжлэгчид мэдэгдэх шаардлагагүй, мэдэгдэх үүрэггүй гэсэн хариултыг хариуцагч өгсөн байдаг. Тухайн үед нэхэмжлэгчийг үйл ажиллагаанд оролцуулаагүй нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Хариуцагч болсон үйл явдлуудыг өөртөө ашигтай байдлаар юу ч гэж тайлбарлаж болно. Энэ дээр хэдэн тайлбар хэлэхгүй бол нэхэмжлэгч анх удаа шүүх хуралдаанд оролцож байгаа тул сандраад зарим зүйлийг орхигдуулаад байна. *, * нар адил тэгш эрхтэйгээр гурвуулаа захирал гэх байр суурьтай явна. Чиний захирал гэдэг байр суурь чинь хэзээ ч өөрчлөгдөхгүй, энэ бол зүгээр цаас гэж ойлгуулаад бэлэглэлийн гэрээгээр үйл ажиллагааг жигдрүүлье, хурдацтай ажлуулдаг байя, эмэгтэй хүн илүү нягт нямбай байж чадна тийм учраас гарын үсэг зурах *йг нь олгоё гэдэг байдлаар ярилцаад бэлэглэлийн гэрээг хийсэн байдаг. Тэгш эрхтэйгээр харилцан тохиролцсон учраас үүний дагуу захирлуудын авдаг нэмэгдлийг ч гэсэн авах эрхтэй гэж үзэж байна. Мэдээж компанийн аливаа ашигтай шийдвэр гаргах нь удирдлагуудын багын асуудал. Гэтэл *т компанийг нүүлгэх талаар мэдэгдээгүй, үйл ажиллагаанд биечлэн явуулаагүйд нь гомдож байгаа юм. Ажилчдын нэгдсэн групп чатад хүсэлт явуулсан гэдэг талаар нотлох баримт байхгүй. Шинэ групп нээгээд одоогийн хамт олныг оруулна гэдэг байдлаар *ыг оруулахаас татгалзсан, одоо ч гэсэн * компанийн мэссенжер чатад байхгүй талаар гэрч нар нотлосон. Мод тарих үйл ажиллагаанд оролцуулаагүй гэдэг дээр энэ ажиллагаанд оролцох, шаардахыг хүсэх нь зохимжгүй гэж байна. Энэ бол шаардах, хүсэх биш түүнд зүгээр мэдэгдэх ёстой байсан. Аливаа хамт олон олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, тэдэнд мэдэгдэх, боломжтой бол оролцоорой, боломжтойг оролцуулах арга хэмжээг авах нь энгийн харилцаа. Энгийн харилцаанаас *ыг хассан байгаа нь *ыг санаатайгаар гадуурхаж байгаа хэлбэр. Энэ мэт ёс зүйгүй харилцааг гаргаж байгаа нь нэхэмжлэгчийг ноцтой гомдооход хүргэсэн.
Мөн нэхэмжлэгчийг *компанид ажиллах боломжгүй болгож, цалин хөлсийг олгохгүй байгаа нь түүнийг амьжиргааны эх үүсвэрээс санаатай салгаж ажил, орлогогүй болгосон нь ноцтой үйлдэл гэж үзэж байна. Энэ бол хүнийг ноцтой гомдоох хангалттай шалтгаан. Хүн авч байсан цалингаа авахгүй байгаад ирэхээр өдөр тутмын наад захын хэрэгцээг хангах боломжгүй болж эхэлж байгаа юм. Энэ хүн чинь дахиад ар гэр, эхнэр 2 хүүхдээ тэжээнэ. Хүнийг амьдрах аргагүйд хүргэж байгаа нь гомдох ноцтой шалтгаан. Тэгсэн мөртлөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд яваад байдаг. Бодит цалин хөлс авдаг байсан дансаар нь огт гар дээр нь хэрэглээнд зарцуулах цалин хөлсийг олгоогүй. Энэ нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгал төлөөд байгаа гэдэг нь улсад болон шүүх хуралдаан дээр түүнд цалин хөлсийг олгож байгаа мэтээр ойлгуулах нь ёс зүйгүй үйлдлийн нэг жишээ. Т.*д * хувьцаа шилжүүлэн өгснөөр хойш компанийн үйл ажиллагаа огцом муудаж, *дах хамтарч ажилдаг байгууллагад *компанийн нэр хүнд унасан. Үүнийг дагаад *ын өөрийн болоод түүний ажил хэргийн нэр хүнд *д хамтарч ажиллаж байсан байгууллагад түүний нэр хүнд давхар унаж байгаа нь гомдоож байгаа ноцтой шалтгаан болно. Дээрх үйл явдлыг яагаад Т.*д хамааруулж тайлбарлаад байна гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дахин дахин хэлээд байна. Энэ бол *ын өөрийн сэтгэлийн асуудал. Өөрөө хүрч ирээд үйл ажиллагаанд оролцох боломжтой байсан мэтээр ойлгуулаад байгаа юм. Энэ компанийн хамт олны уур амьсгал ямар байх, компанийн нэр хүнд ямар байх ажил хэргээ хэрхэн явуулж байгаа нь тухайн байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа удирдлагатай шууд холбоотой асуудал. * хувьцаа өөрийн эзэмшилдээ авсан Т.* нь чухал үүрэг хүлээсэн удирдах албан тушаалтан гэж ойлгогдож байна. Энэ нь Т.* гэрээнд заасан үүргээ хариу тайлбартаа өгсөн байсан. Бэлэглэлийн гэрээний 1.2 дах хэсэгт заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаж байгаа гэж тайлбар өгсөн байдаг. Энэ заасан үүргээ биелүүлээгүй нь *ыг ноцтой гомдоосон үйл явдал болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гомдоод байгаа үйл баримтад хариуцагч өөрт нь ашигтай байдлаар юу ч гэж тайлбарлаж болно. Гэхдээ энэ үйл явдлууд нь нэгэнт бодитойгоор болоод өнгөрчихсөн үйл явдал, баримт. Ийм үйл явдлууд болсон * оролцоогүй гэдэг дээр маргахгүй. Хариуцагч тал ч өөрсдөө оролцуулаагүй гэсэн байр суурьтай байгаа. Дээрхээс дүгнэхэд Т.* нь *ын хамт олон болоод нийгэмд эзлэх байр суурь, өөрийнх нь болон ажил хэргийн нэр хүндэд нь халдсан сөргөөр нөлөөлсөн үйлдэл хийсэн байна. Өөрийг нь гомдоосон ноцтой үйлдлийг бэлэглэгч тал өөрөө тодорхойлох боломжтой хуулийн зохицуулалт гэж ойлгож байна. Бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй хийгддэг гэрээ ч бэлэг хүлээн авагчаас гаргасан ёс зүйгүй, хууль бус үйлдэл эсвэл гэрээний анхны зорилго биелэгдээгүй тохиолдолд хуулийн дагуу хүчингүй болгох боломжтой байдаг.
Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч * болон хариуцагч Т.* миний бие 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн*дугаар бүртгэлийн дугаартай гэрээгээр ямар нэгэн болзол, тусгай нөхцөлгүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулсан болно. Нэхэмжлэлд дурдагдсан агуулгад тодорхой тайлбар хийхийн тулд *компани байгуулагдсан үеийн нөхцөлийг товчхон бичье. Нэхэмжлэгч * нь Солонгос улсын иргэн *-тэй хамтран компани байгуулсан гэх боловч хөрөнгө оруулалт буюу тухайн компанийг 100 санхүүжүүлсэн хүн нь * бөгөөд тэрээр итгэлцлийн үндсэн дээр компаний 76 хувийг *т эзэмшүүлсэн байдаг. Нэхэмжлэлд дурдсан "*гэдэг сургалтын төвөө *болгож тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж компаний 76 хувийг эзэмшиж ажиллаж эхэлсэн" гэсэн нь худал буюу өөрөөр хэлбэл *ын *сургалтын төв нь *компани байгуулагдсан түүхтэй огт хамааралгүй болно. Миний мэдэж байгаагаар * нь *сургалтын төвд ажилласны дараагаар Мори-Эйт *хэлний сургалтын төвд ажиллаж байсан. Тухайн үед оюутнуудтайгаа сургалтын төвийн байранд согтууруулах ундаа хэрэглэж ажлаас гарсан гэж сонссон.
Иймд *компани нь *сургалтын төвтэй огт холбоогүй байгууллага болно. Түүнчлэн нэхэмжлэлд "Анх манай компани баруун 4 замын * төвийн * давхарт * тоотод үйл ажиллагаагаа явуулж байхад түүний оруулсан хөрөнгө оруулалт нь 2020 оны 6 сараас 2021 оны 3 сар хүртэлх түрээсийн төлбөрийг * гэдэг хүн төлсөн, бас ширээ сандал авах мөнгө өгсөн. Мөн миний өмнөх сургуулийн ширээ сандал байсан. Тухайн үед Корона вирусийн үе байсан болохоор сургалтын төвийн ажлууд их хүнд байсан" гэх агуулгатай холбоотойгоор тодотгож тайлбар хийхэд, анх байгуулагдсан цагаас нь эхлэн * бүх зардлыг төлж байсан буюу байрны төлбөрийг байнгын * гэдэг хүн төлсөн төдийгүй ширээ сандал авахаас авхуулан бүх зардлыг гаргасан болох нь үнэн юм. *ын хувьд өөрийн өмнөх сургуулийн ширээ сандал гаргасан гэдэг нь худал болно. Мөн түүнчлэн *ын хэлж байгаачлан Корона вирусийн үед буюу 2020, 2021 онд ковидоос шалтгаалж үйл ажиллагаа зогсож, алдагдал хүлээж, сургалтын төв үйл ажиллагаа огт явуулахгүй 2 жил шахам болоход *т * өөрийн хувиасаа сар бүр цалин өгч ирсэн бөгөөд ажлаа хийхгүй өнөөдрийн хүртэлх хугацаанд цалинг нь үргэлжлүүлэн өгсөөр байгаа билээ. Түүнчлэн үйл ажиллагаа явагдаж тогтворжсон үе буюу 2023 оноос эхлэн жилд хоёр удаа *т * урамшуулал өгсөн байдаг. Түүнчлэн * нь *т компани байгуулахаас өмнө тусалж дэмжиж явсан буюу *улсад суралцаж байхад нь сургалтын төлбөрийг батлан дааж төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгаанаар нутаг буцах гэж байхад нь болиулж төлбөрийг нь зохицуулж өгсөн удаатай. Энэ мэтчилэн *т * удаа дараа итгэл үзүүлж ирсэн байтал тэрээр компаний үйл ажиллагаа доголдуулан хариуцлага алдаж согтууруулах ундааны зүйл олон дахин давтамжтай хэрэглэж элдэв ааш авир гаргахын зэрэгцээ ёс зүйн алдаа гаргаж суралцагч оюутантай хамт сургалтын байранд архи согтууруулах ундааг хэрэглэсэн үйлдэл удаа дараа давтагдсан байдаг.
Түүнчлэн *д архи ууж согтуурсан үедээ агсам тавьж түүнийг сүрдүүлж дарамтлахын зэрэгцээ, биед нь халдаж байсан удаатай. Энэ мэтчилэн ёс зүйгүй үйлдлүүдийг тэвчиж ирсэн * хариуцлагатай, ёс зүйтэй болгох үүднээс Т.* надад гүйцэтгэх захирал болохыг санал болгосон. Иймд компаний 76 хувийг анх итгэл хүлээлгэж удаа дараагийн хариуцлагагүй үйлдэлд нь уучлал үзүүлсний эцэст *тай * ярилцаж Т.* надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болно. * болон * хоёр хэлэлцэж надад 76 хувийг шилжүүлэх болсон гол шалтгаан нь *, * болон миний бие 2025 оны 01 дүгээр сарын 13 өдөр уулзсан бөгөөд энэ үед * нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүлдээ * болон надад хандаж "Өнөөдрийг хүртэл намайг уучилж ирсэнд баярлаж байна. Би дахиж ёс зүйн алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна. Дахиж ажилдаа хариуцлага алдахгүй. Амлалтаа зөрчсөн тохиолдолд компаниас өөрийн хүсэлтээ гарч, компаний үйл ажиллагаанд огт оролцохгүй байхаа амлаж байна. Надад нэг л боломж олгочих" гэж хэлсэн.
Гэтэл тэрээр нэг долоо хоногийн дараа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж надад ёс зүйгүй үйлдлүүд гаргасан. Энэ бүхний дараагаар * *т амлалтаа зөрчсөн одоо дахиж чухал ажлуудыг хариуцуулж чадахгүй гэдгээ ил*йлсэн бөгөөд тэд хамтдаа ярилцаж * нь надад бэлэглэлийн гэрээгээр компаний 76 хувийг өгөхөөр санал болгоход нь би зөвшөөрсөн болно.
2. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, эд хөрөнгө шилжүүлсэн бол бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийгдсэнээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ, тодорхой эд хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ гэж Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2, 276.3, 276.4-т тус тус зохицуулсан Т.* миний хувьд *ын 76 хувийг өөртөө авахыг зөвшөөрсөн. *ын нэхэмжлэлд дурдсанчлан түүнийг гомдоож хохироох үйлдэл миний бие огт хийгээгүй бөгөөд өөрийн хүлээсэн үүргийн хүрээнд өмнөх ажлаа хариуцлагатай хийхийг чухалчилж өдийг хүрсэн. Харин эсрэгээр * нь удаа дараа согтуурсан үедээ агсан тавьж элдэв зүй бус үгээр намайг доромжилж байсан удаатай. Нэхэмжлэлд дурдсан гомдоосон гэх агуулгад тайлбар гаргах нь: Үүнд:
1) Захирлын нэмэгдэл гээд сар болгон 250,000-300,000 төгрөг авдаг байсан нь дөнгөж хувьцаагаа шилжүүлж өгсөн 2025 оны 1 сараас эхлээд больсон" гэх агуулгад тайлбар хийхэд, миний бие Т.* нь *компаний гүйцэтгэх захирлын ажлыг хариуцаж ажиллаж эхэлсэн бөгөөд ажлын хариуцлага алдаж удаа дараа ажилдаа ирэхгүй байхад нь ч цалинг тогтмол тавьж ирсэн. Түүнчлэн * нь 2025 оны 1 сараас ажилдаа огт ирэхгүй болсон бөгөөд өөрийнх нь цаг завд тохируулан ажиллуулах боломжийг олгосон ч ажилдаа ирээгүй. Энэ хугацаанд ч сарын цалинг тогтмол компаниас өгч байсан.
2) 2025 оны 3 сард *компанийг надад хэлж мэдэгдэлгүйгээр нүүлгэсэн гэсэн нь тайлбар хийх шаардлагагүй асуудал гэж үзэж байна. Учир нь тэрээр компаний үйл ажиллагаанд оролцдоггүйн дээр тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд тусалж дэмжиж ирээгүй. Түрээс өндөр байраа сольж боломжийн үнэтэй өөр байрыг түрээслэх нь компаний удирдлага, хамт олны хувьд чухал шийдвэр байсан.
3) "**хэлний сургалтын төвийн фэйсбүүк хуудсыг би анх нээсэн. Гэтэл тэр фэйсбүүк хуудаснаас надад хэлэлгүйгээр намайг хассан" гэсэнд мөн дэлгэрэнгүй тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. Байгууллагын фэйжийг идэвхжүүлэх зорилгоор "boost" фэйсбүүк орчинд хийхэд миний бие үндсэн админ болох шаардлага үүссэн. Намайг админ болоход * болон бусад хоёр админы эрхтэй хүмүүс хасагдсан байсан. Энэ нөхцөл байдлыг буюу фэйсбүүк хуудаснаас *ыг санаатай хасаагүй гэдгээ түүнтэй 2025 оны 6 сарын 16 өдөр уулзахдаа өөрт нь хэлсэн удаатай. Би *ыг болон бусад хоёр админыг хасагдсан байгааг мэдээд үндсэн админаар болгох хүсэлтийг *т явуулсан байдаг.
4) *сургалтын төв Багануур хавьцаа мод тарьсан. Би тэр модыг *эс авчирч тарьж ургуулсан болно. 2025 оны 4 дүгээр сард мод услахаар явахдаа мөн адил надад мэдэгдээгүй" гэсэнд тайлбар хийхэд, Т.* миний бие *т мэдэгдэх үүрэг хүлээгээгүй. Мод услах нь сайн дурын ажил байсан бөгөөд *ыг явахыг шаардах, хүсэх нь зохимжгүй.
5) "Манай ажлын багш төрсөн. Түүнийг эргэж очихдоо надад мэдэгдээгүй" гэх асуудал дээр ч Т.* миний бие мэдэгдэх үүрэг хүлээсэн хүн биш болно. Хүн төрөхөд баяр хүргэх эсэх нь тухайн хүний хувийн асуудал гэж үзэж байна.
6) "2025 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 10-ны хооронд * гэдэг хүн Монголд ирсэн. Ингэхдээ надтай 6 дугаар сарын 9-ний өдөр уулзаж, 1 цаг гаруй ярилцсан. Өмнө нь ирэхэд нь би тосож гадуур явахад нь дагуулж явдаг байтал хэлж ярихгүй ирж, буцахаасаа өмнө уулзаж байгаа нь их хөндий байгаа бөгөөд одоо хувьцаагаа шилжүүлсэн болохоор гэж байгаа юм шиг санагдсан" гэсэн асуудалд мөн л Т.* миний хувьд тайлбар хийх шаардлагагүй. * болон * гэх хоёр хүний хоорондын харилцаанд миний бие тайлбар хийх нь зохимжгүйн дээр боломжгүй болно. Гэхдээ миний мэдэж байгаачлан * нь *т чин сэтгэлээсээ олон удаа түүнд итгэл хүлээлгэж, хүлцэнгүйгээр түүний ёс зүйгүй үйлдлүүдийг уучилж ирсэн. * * надад ийм байдлаар хандаж байна гэж *улсад байгаа хамтран ажилладаг Ли багшид хэлэхэд Ли багш сонсоод гомдож уйлсан байсан. Учир нь *т *, Ли багш хоёр их итгэл хүлээлгэж ирсэн. Тиймдээ ч одоо хүртэл түүнийг ажил хийхгүй байхад нь цалинг нь он дуустал өгүүлж байгаа болно.
7) "* гэдэг хүнтэй 6 дугаар сарын 9-ний өдөр уулзаж ярилцахад, Анхнаасаа би байгаа болохоор сонингийн тэтгэлгээр оюутнуудыг явуулсан, чи мөнгө гаргаагүй, чи удирдагч биш, би хөрөнгө оруулагч би бүгдийг шийднэ. Чиний юм байхгүй Чамд 2025 оны 12 дугаар сар болтол цалинг чинь өгнө. Тэгээд чи өөрийнхөө сайн чадах юм аа хий" гэсэн гэх агуулгад Т.* миний бие мен л тайлбар хийх шаардлага нь зохимжгүй гэж үзэж байна. Миний мэдэж байгаа зүйл бол * олон удаагийн ёс зүйгүй, хариуцлага алдсан үйлдлээрээ хамт олноо болон *ийг гомдоосон явдал юм.
Түүнчлэн компаний дүрмийн Дээрх агуулгуудыг дүгнэх нь: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн гэж байгаа. Гэтэл дээрх агуулгад бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл надад огтхон ч байхгүй гэж үзэхээр байна. Бэлэглэгчийг гомдоосон үйлдэл нь бэлэглэгчийн болон түүний өмч, эрүүл мэнд, амь насыг хохироох асуудал эсвэл хохироохыг завдсан үйлдлийн хүрээнд бэлэглэгчид учирсан хохирол, хор уршигт гомдоосон гэдэг асуудал яригдана. Түүнчлэн * болон * гэх хоёр хүний хоорондын харилцааны асуудлыг бэлэглэлийн гэрээтэй холбох хууль зүйн үндэслэл байхгүй, бэлэглэлийн гэрээтэй хамаагүй гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээний 1.2-т заасны дагуу хариуцагч Т.* миний бие гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлсэн, нэхэмжлэгч *ын тодорхойлсон түүнийг гомдоосон гэх асуудлууд бүгд үндэслэлгүй бөгөөд би өөрөө дангаараа компанийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхгүй. Компанийн дүрмийн дагуу гүйцэтгэх захирлын үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Хариуцагч Т.* миний бие нь бэлэглэгчийн ноцтой гомдоогоогүй тул гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно.
Иймд иргэн *ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Би өөрөө *д суралцаж байсан. *д сонины тэтгэлэг бол нэлээн том давуу тал олгодог тэтгэлэг юм. Ингээд Монголд сургалтын төв байгуулаад тэрийгээ цэгцлээд хүүхдээ явуулдаг байвал зүгээр юм байна гэсэн шийдэлд хүрсэн.
*гэдэг компанийн нэрийг өөрчилсөн асуудал дээр * өөр компанийн нэр өөрчилж яваагүй, шинээр компани байгуулсан. Би ойлгохдоо * Монгол талын үйл ажиллагааг дэмжиж төлөөлөгч байдлаар явна гэсэн. *т итгэсний үндсэн дээр компани байгуулах асуудлыг хурдан шийдээд өгье гэж ярьсны үндсэн дээр хамтарч ажиллаж эхэлсэн байгаа юм.
* сургалтын төвийн үйл ажиллагаа доголдуулсан буюу үйл ажиллагаа жигдэрүүлж чадахгүй байсан. Гэтэл *сургалтын төвд цагийн багшаар ажиллаж байсан Т.*ийг Нисэхэд ажиллаж байхад нь * дуудаж сургалтын үйл ажиллагааг жигдлээд өгөөч, хариуцлагатай байх хэрэгтэй байна гэж дуудсаар байгаад ажлаас нь гаргаж үндсэн ажилтан болгосон байдаг. Т.* виз мэдүүлэх зэрэг бүхий л ажлыг хариуцсанаар үйл ажиллагаа нь жигдэрч эхэлсэн. Үйл ажиллагаа жигдрээд явж байхад нэхэмжлэгчтэй холбоотой асуудал нь тодорхой хэмжээнд оюутнуудтай зүй бус харилцаа үүсгэсэн, сургалтын үйл ажиллагааг доголдуулсан асуудал яригдсан ч зүгээр цалин аваад явж байсан. 2024 оны 11 сард хувьцааг Т.*д шилжүүлэх яриа гарсан. Тэр үед Т.* үгүй ээ, би өөрийнхөө хийх ёстой ажлыг хийгээд явж байя гэж хэлээд татгалзсан байдаг. 2025 оны 01 сард * нь Т.*д хувьцааг шилжүүлж ав гэж хэлсэн. Энэ хүсэлтийг Т.* хүлээж авсан. Яагаад гэвэл тодорхой хариуцлагатай ажил хийвэл цалин нэмэгдэх учраас хүлээж авсан.
*, *, Т.* нарыг дунд олон асуудлууд байдаг. Энэ дундаа * нь Т.*тэй зүй бусаар харьцдаг байсан. Эмэгтэй хүн гэдгээр нь элэг барьж, элдэв янзаар хэлж байсан. *ийг согтуу үед нь боож байсан гэх мэт асуудлууд байсан. Мөн олон удаагийн амлалт өгч байсан юм билээ. Хариуцлагатай байна, дахиж асуудал гаргахгүй гэх мэт амлалт өгч байсан. Ингэж явсаар хувьцааг шилжүүлж Т.*д хариуцлага ирсэн. Т.* ажлаа үргэлжлүүлээд явж байхад энэ өдрөөс эхлээд * нэг ч удаа ажилдаа ирээгүй байдаг. Өөрөөр хэлбэл урьд ч гэсэн 7 хоногт 2,3 удаа хичээл орох байдлаар аль болох чөлөөтэй явуулж байсан ч бүр огт ирэхээ больсон байдаг. Сая өөрөө хэлж байна. 07 сар хүртэл миний цалинг өгч байгаад зогсоосон гээд. Тэр хооронд нэг ч ирээгүй байдаг. Ирэхгүй байхад нь л цалинг нь өгдөг байсан. Яагаад гэвэл 2 хүүхэдтэй, өмнө нь хамт олон байсан гэдэг утгаараа энэ хүнийг бодоод цалинг нь сул өгч байсан. Урьд нь ч гэсэн үйл ажиллагаанд огт оролцоогүй, үйл ажиллагааг жигдэлж явж чадаагүй учраас Т.* ирж тэр хариуцлагатай ажлыг хийж, виз мэдүүлэх ажлыг зохицуулж өгсөн байдаг. Миний гол тайлбар бол нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой өөрөөр хэлбэл ноцтой гомдоосон гэх үндэслэлд тайлбар өгье гэж бодож байна.
Хариу тайлбар дээр бичээгүй ч Багануурт байдаг мод тарьсан газар нь *, * нарыг танилцуулсан гэх н.*ийн аав, ээж нь байсан. Модыг ганцхан * тариагүй, хамт олноороо нийлж тарьсан. Энэ айлд мод тарьсны дараа * тэр айлд очиж гэрийн эзэнд агсан согтуу тавих зүй бус үйлдэл гаргасан байсан. Би энийг дэлгэрэнгүй ярих хэрэггүй байх гэж бодож байна. Дээрээс нь Т.* бид мод тарих гэж байна та явах уу гэж хэлэх үүрэг хүлээсэн юм байхгүй. Н.*ийн аав бол *т тодорхой хэмжээний харилцааны үед гомдсон зүйл байдаг юм билээ.
* Монголд ирэхдээ *ыг дуудахаа больсон гэх асуудал нь * болон * нарын хоорондын харилцааны асуудал. Дээрээс нь *ийн хувьд *ыг маш олон удаа уучилсан. Үйл ажиллагаагаа явуулахгүй, тодорхой хэмжээний ёс зүйн зөрчил гаргаж байхад нь *хүний төлөвшил баримталж харьцсан байдаг. *ын гаргасан үйлдэл, авир ааш мөн сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргасантайгаар холбоотой * *харьцдаг хүмүүстээ хэлэхэд ялангуяа тэтгэлгээр явсан оюутнуудыг хүлээж авдаг сургуулийн багшид хэлэхэд уйлсан байдаг. * танд яаж ингэж хандаж чадаж байна гэдэг байдлаар. Энэ бол хүний итгэлийг эвдсэнтэй холбоотой өөр харилцаанууд яригдах байх. Гол асуудал нь Т.* гэдэг хүн гомдоосон уу үгүй юу гэдэг дээр төвлөрч байгаа юм.
Гол хэлэх гээд байгаа санаа нь бэлэглэлийн гэрээ байгуулсан. Т.*д хүсэлт тавихад нь эхлээд татгалзсан ч дараагийн удаа хүлээн зөвшөөрч тодорхой хариуцлага үүрээд одоог хүртэл ажлаа хийгээд явж байна. *ыг гомдоосон зүйл байхгүй. Тэр дундаа ноцтой гомдоосон нь тогтоогдохгүй байна.
Гомдоох гэдэг нь нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, амь насанд шууд учирсан хохирол хор уршиг. Ноцтой гэдэг нь энгийн харилцаанаас давсан зүйл. Өөрөөр хэлбэл бодитой хор уршгийн асуудал яригдана. Гурван үндсэн агуулга буюу шалгуур яригдана. Үйлдэл нь бэлэг хүлээн авагчаас эхлээд гарсан байх ёстой буюу бэлэг хүлээн авагч маань энэ хүний нэр хүнд, алдар хүнд, амь, нас нэр хүндэд заналхийлсэн бодитой үйлдэл гаргасан байх ёстой. Дараагаар нь үйлдэл нь бэлэглэгч рүү шууд чиглэсэн байх ёстой.
Ийм шууд чиглэсэн үйлдэл огт хийгээгүй. Үйлдлийн ноцтой шинж тогтоогдсон байх ёстой. Нотолсон шинж нотлогдсон зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл зодсон, доромжилсон, санаатайгаар нэр төр, алдар хүндэд нь халдаж, эрүүл мэнд, амь насанд нь заналхийлсэн зүйл байхгүй байгаа юм. Ноцтой гомдоосон гэдэг нь хувь хүний хоорондын харилцааны асуудал энэ дээр яригдахгүй. Энэ бол тодорхой эрх зүйн асуудал гэдэг хүрээнд анхаарч, харгалзаж үзээсэй гэж бодож байна. Ялангуяа Т.*тэй холбоотой биш *тэй холбоотой асуудлуудыг ярьж байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай нийцэхгүй байна гэж харж байна.
Нийгмийн даатгалыг *ын бодож л төлсөн асуудал байгаа юм. Цалинг нь зогсоосон шалтгаан шүүхэд өгсөн байсан. Нийгмийг төлөөд байсан нь дундуур тасалдах вий гэсэн асуудал яригдаж байгаа юм. Энэ сургалтын төвийг авч явах, хамгийн том гүйцэтгэгч хүн нь гэрчээр оролцсон * гэдэг хүн юм. Энэ хүн нь *чуудтай гол харилцаа холбоогоо хариуцдаг. * гэдэг хүний нэр хүнд унасан гэдэг асуудал яригдаад байна. Энэ дээр бол өөрөө өмнө нь хэд хэдэн удаа зүй бус үйлдэл гаргаж *талдаа ч Монгол талдаа ч гэсэн тодорхой хэмжээнд өөрөө нэр хүндээ унагаасан юм байна лээ. Ганцхан энэ сургалтын төвөөс биш өөр сургалтын төвөөс хамтарч ажиллаж байсан юм байна лээ. Тэр хүмүүстэйгээ ингээд янз янзын харилцаатай болоод дууссан гэж би ойлгосон. Залуу хүний хувьд цаашдаа ч гэсэн анхааруулж хэлэхэд гэрчээр орж ирсэн 2 хүүхдээс янз янзын юм асуусангүй. Таны харилцаа учраас. Дараа дараагийн удаа анхаарах зүйлс анзаарагдсан шүү. Бид нар яг хэрэгтэй ач холбогдолгүй гэдэг утгаар нь нэг их юм ярьмааргүй байна.
Өөрөө үйл ажиллагаагаа жигдэлж авч явж чадаагүй, Т.*д бүх ачаагаа үүрүүлж бэлэглэлийн гэрээгээр хувьцаагаа шилжүүлсний дараа хууль зүйн хувьд ноцтой гомдоох гэдэг агуулгад багтахгүй үндэслэлээр эргүүлж авна гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд:
1.Нэхэмжлэгчээс итгэмжлэл, компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ, *компанийн дүрэм, *ХХК-ийн гэрчилгээний хуулбар, мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ, гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлт, бүртгэлийн гэрчилгээ сунгах тухай хүсэлт, **хэлний сургуулийн харилцаатай холбоотой тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дансны хуулга зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
2.Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, *ын цалингийн хавсралт, *ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар Young Kee /*/, * нараас гэрчийн мэдүүлэг, *ХХК зэргээс баримт бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч * нь 2025 оны 06 сарын 16-ны өдөр Т.*д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, *Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г ...бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн... гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, компанийн Т.*д шилжүүлэн өгсөн *ХХК-ийн * хувьцааг буцаан шилжүүлэхийг шаардсан. Хариуцагч Т.* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. *ХХК /рд:*-ийг *ын *, *e нар 2020 оны 01 сарын 13-ны өдөр аялал зуучлал эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулан, компанийн хувьцааны 76 хувийг *ын *, 24 хувийг * эзэмшигчээр, *ыг гүйцэтгэх захирлаар бүртгүүлэн Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан Компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
*ХХК нь *нэртэй *хэлний сургалтын төвийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байсан, уг сургалтын төвийн үйл ажиллагааг мөн * удирдан эрхэлж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогддог.
Дээрх үйл баримтын талаар талууд маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
4.Улмаар нэхэмжлэгч *, хариуцагч Т.* нар *Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ- тус тус байгуулж уг гэрээгээр * нь *ХХК-ийн хувьцааны 76 хувь буюу * хувьцааг нэгж хувьцаа бүрийн үнэ нь 100,000 төгрөг, Т.*д шилжүүлж, уг хувьцааны хувьд ногдох компанийн эрх үүргийг шилжүүлэн өгөхөөр тохиролцон, гэрээг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулан улсын бүртгэл хийгдсэн нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
5.Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлнэ. Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ. Иймд *Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3 дахь хэсэгт нийцсэн байна.
6.Бэлэглэлийн гэрээний дагуу * хувьцаа болон түүнд ногдох компанийн эрх үүргийг шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргадаггүй.
Харин уг бэлэглэлийн гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацаанд бэлэг хүлээн авагч, бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ * захирал хувьцаагаа Т.*д шилжүүлэхийг намайг шаардаж, шахаж байсан. Улмаар хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлэн өгснөөс хойш надтай илт харьцахаа больж, * захирал Монголд ирэхдээ надад хэлэхээ байсан, мөн намайг сургалтын төвийн үйл ажиллагаанд оролцуулахаа больсон тухайлбал хамт ажилладаг байсан багш Чимгээг төрөөд гэртээ хүүхдээ асрах чөлөөтэй байхад хамт олноороо эргэхэд намайг дуудаагүй, байгууллагаараа Налайхад мод тарьсан байсныг услахад намайг оролцуулаагүй, байгууллагын ажилчдын фээсбүүкийн мэссэнжэр чатаас намайг хассан зэргээр надтай харьцахаа больж үйл ажиллагаандаа оролцуулахаа больсон нь бэлэглэгчийг гомдоосон үйлдэл мөн гэж тайлбарладаг.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, *сургалтын төвийн үйл ажиллагааг удирдаж байхдаа * архи уун согтуурч урьд нь хамтран ажиллаж байсан *улсын харилцагч байгууллага болон Монгол дахь * гээд хүний гэр бүлийн эцэг эхэд агсам тавьж байсан. * өөрөө ажилдаа ирэхгүй байсан учраас бид мод тарих болон ажилтнаа эргэхэд түүнийг оролцуулах боломжгүй байсан. Бид шүүхэд хандах хүртэл цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийн 2025 оны 10 сар хүртэл төлсөн. Өөрөө сайн дураараа хамт ажиллаж байсан хүнийгээ хүн ёсны хувьд эргэчих боломжтой, мод тарьсан газар очоод арчилгаа хийх боломжтой байсан ч *ийн аавынд очиж агсам тавьсан учраас дахин очоогүй. Эдгээрт * буруугүй, нэхэмжлэгчийг гомдоосон үйлдэл гаргаагүй, ихэнх шаардлагын үндэслэл *д хамааралгүй * захиралд хамааралтай тайлбарыг гаргаж байна... гэж тайлбарлан маргаж байна.
7.Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд ...цаашид компанийн үйл ажиллагааг үргэжлүүлэн авч явах бүрэн боломжтой тул бэлэглэсэн гэж заасан ба компанийн үйл ажиллагаанд хэрхэн, яаж ямар байдлаар оролцохоор тохиролцсон, хувьцааг хүлээн авагч * нь бэлэглэгчийг ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр хэрхэн гомдоосон болохыг нэхэмжлэгч баримтаар нотолж чадахгүй байна.
8.Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч * нь бэлэг хүлээн авагч талаас бэлэглэгчийг гомдоох ямар ноцтой үйлдэл хийсэн болохыг тодорхойлж заагаагүй, мод тарихад мэдэгдээгүй, ажилтнаа эргэхэд дуудаагүй, компанийн өөрийн хөтөлж байсан фэйж хуудсыг ашиглах боломжгүй болгосон, ажилчдын дотоод чат группээс хассан, Солонгос хувьцаа эзэмшигч *, * нар нь гадаадаас ирээд уулзахдаа дуудахгүй, мэдэгдэхгүй, компанийн үйл ажиллагаанд оруулахгүй болсон зэрэг шалтгаан нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа ч энэ нь ноцтой үйлдэл мөн эсэхийг тодорхойлох шаардлагатай юм.
Өөрөөр хэлбэл бэлэг хүлээн авагчийн зүгээс бэлэглэгч рүү чиглэсэн буюу гомдоосон үйлдэл хийсэн, уг үйлдэл нь ноцтой байгаа тохиолдолд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл бүрдэнэ.
9.Хариуцагч энэ нь бэлэглэгчийн ноцтой гомдоосон үйлдэл биш түүнийг ажилдаа ирэхгүй байсан ч цалинг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан, Д.* компанийн үйл ажиллагаанд өөрөө оролцохоо больсон, зарим зүйлс дээр өөрөө санаачилгаагаа оролцох боломжтой байхад оролцоогүй, Т.* дээрх үйлдлүүдийг санаатайгаар хийгээгүй, зарим үйлдэл өөрт хамааралгүй гэж татгалзаж байна.
10.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, талуудын тайлбарыг нотолсон бичгийн баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд * тус компани, сургалтын төвд ямар ажил албан тушаал эрхэлж байсан, ажил албан тушаалаа хэдий хугацаанаас ямар үндэслэлээр ажиллаагүй, ажиллах боломжгүй болсон, компанийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох үүрэгтэй байсан, хэрхэн оролцох боломжгүй болсон зэрэг үйл баримтыг нотолсон баримтыг талууд шүүхэд ирүүлээгүй.
Нэхэмжлэгч *ын Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг баримтаар 2025 оны 10 сарыг хүртэл түүний нийгмийн даатгалын шимтгэл *ХХК-иас төлөгдсөн нь тогтоогддог. Энэ талаар талууд маргадаггүй.
11.Шүүх хуралдаанд хариуцагч талын хүсэлтээр оролцсон гэрч *e мэдүүлэхдээ ...*сургалтын төвийг анх үүсгэн байгуулсан шалтгаан нь тэтгэлгийн оюутнуудын төлөө үүсгэн байгуулсан. ...Үнэхээр эдийн засгийн хувьд боломжгүй, гадаад руу явах гээд явж чаддаггүй мөрөөдөл нь болсон залуучуудын хувьд энэ бол боломжийг нь нээж байгаа сургалтын төв. Миний хувьд хэн нь энэ компанийн захирал байна уу, хэн нь энэ компанийг авч явах нь тийм чухал зүйл биш. Залуу хүмүүсийг дэмжихийн тулд бүгдээрээ нэг цул баг болоод ажиллах ёстой..., ...*ын хувьд согтууруулах ундаанаас болж олон асуудал үүсгэж байсан..., ... согтуу байх үедээ алдаа гаргахад нь миний зүгээс анхааруулж хэлэхэд би дахиж ийм алдаа гаргахгүй гэсэн. Дахиад ийм алдаа гаргавал би өөрийн биеэр *гаас гарна гэж хэлсэн. Архины асуудлаас болоод ганц надад түвэг учруулаагүй. Эргэн тойрны өөр хүмүүст түвэг учруулдаг байсан. Т.*ий хувьд ч гэсэн маш түвэгтэй байсан. Сүүлд өөрийнхөө зүгээс Т.*д би болино гэж хэлээд би ч гэсэн өмнө хэлж байсан амлалтаа санаад биелүүлж байгаа юм байна гэж бодсон..., ... яагаад би Монголд ирэхдээ заавал *т мэдэгдэх ёстой юм бол. Ажил дээрээ байх ёстой хүн байхгүй байхад би тэр хүнд заавал мэдэгдэх шаардлага байхгүй..., ... одоогийн *нь Т.* байгаа учраас байгаа. Миний хувьд *чухал биш, тэтгэлгээр явж байгаа суралцагч нар маань чухал... гэх мэдүүлэг, нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсог гэрч * мэдүүлэхдээ ...*сургалтын төвийн фээсбүүк группийн админ өөрчлөгдөхөд бүх гишүүд хасагдаад эргүүлэн нэмэхдээ *ыг хассан, одоо байхгүй байгаа, ... мессенжер шинэ групп үүсгэсэн тул байхгүй..., ...Зочдыг дайлахад *гаас мөнгө гардаг байсан эсэхийг мэдэхгүй байна. * зочид руу хараал хэлдэггүй байсан..., ... намайг 2022 онд ажилд ороход сургалтын үйл ажиллагааг * хариуцаж байсан..., ... Т.* захирал болсноос хойш * сургалтын үйл ажиллагаанд хэсэг орж байсан санагдаж байна..., ... мэдээж эхний 2 жил байгууллагаа гэхээс илүү гэр бүл шиг ажилладаг байсан. Сүүлд асуудлаас болсон ч юм уу *ыг сургалтын үйл ажиллагаандаа дуудахгүй байсан үе байсан. Энэ нь дээр гомдсон байж магадгүй... гэв.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрч * шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ...би *ХХК-д 2022 оны сүүлээс эхлээд одоог хүртэл ажиллаж байгаа, *хэлний багш, зарим тохиолдолд *жолооны хичээл ордог..., ...н.* багшийн шинээр төрсөн хүүхдийг эргэхэд..., ...мод услахаар Багануур дүүрэг рүү явахар * хамт яваагүй. Байгууллагаас мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Хамт явъя гээд л явцгаасан..., ...Т.* тухайн үед явахдаа *гаараа явъя гээд явж байсан..., ...* намайг *явснаас өмнө 2024 оны сүүлээс үйл ажиллагаанд оролцохоо больсон. *, * нарын хооронд зөрчилдөөнтэй байдал ажиглагдаагүй... гэж мэдүүлсэн.
Дээрх гэрч нарын мэдүүлгээр мөн бэлэглэгчийн гомдоосон ноцтой үйлдэл гаргасан нь нотлогдон тогтоогдохгүй байна.
12.Нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдаж буй бэлэглэгчийг гомдоосон гэх зарим үйлдэл буюу * захирал Монголд ирэхдээ намайг дууддаг байсан ч дуудахаа болиод *ийг дууддаг болсон, хамт олноороо мод услахад дуудаагүй, байгууллагын ажилтнаа эргэхэд оролцуулаагүй гэх зэрэг үйлдэл нь бэлэг хүлээн авагчийн тухайд бэлэглэгч рүү тухайлан чиглэсэн үйлдэл гэж үзэх боломжгүй, харин компанийн 24 хувийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн *e-ийн үйлдэлтэй хамааралтай, мөн байгууллагын нийт ажилчдад хамааралтай үйлдэл гэж үзэхээр байна.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч дээрх эрхээ хэрэгжүүлж холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтууд талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
14.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.* нь нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул *ын нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэн *Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-гээр хүчингүй болгож, *ХХК-ийн хувьцааны 76 хувь буюу * хувьцааг буцаан шилжүүлэн авах *ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжийг хариуцуулдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т.*д холбогдуулан *Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгож, *ХХК-ийн хувьцааны 76 хувь буюу * хувьцааг буцаан шилжүүлэн авах тухай *ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН