| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0068/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/262 |
| Огноо | 2018-08-02 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/262
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, Б.Содболд,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох *******дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* 1989 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр “*******” /*******/ гэх ховор ургамлын 102.16 кг үндсийг түүж бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр “*******” /*******/ гэх ховор ургамлын 102.16 кг үндсийг түүж бэлтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би “Эмийн ургамал авна” гэсэн зар зурагтаар явдаг байсан. Хилийг нь хэдэн төгрөгөөр авдаг талаар асуухад 5000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгээд би эмийн ургамал түүсэн. Гэхдээ энэхүү ургамлыг зохих зөвшөөрөлгүй түүж болохгүй талаар мэдээгүй. Би энэ ургамлыг өөр хүнд зарж борлуулсан зүйл байхгүй.
...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, учруулсан хохирлоо төлж барагдуулна. Одоогоор 300000 төгрөг төлсөн, үлдсэн хохирлыг төлж барагдуулах талаар хохирогчтой гэрээ хийсэн байгаа. Би өвчтэй ээжийгээ асарч, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Би ганцаараа ажил хийж ар гэрээ авч явдаг учир эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* нь Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг “*******” гэх газарт “*******” гэх ургамлыг тусгай зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэлтгэсэн байна. ******* нь ******* сумын Засаг даргатай 25530000 төгрөгийг 1 жилд 5800000 төгрөг төлөхөөр график байгуулж гэрээ байгуулсан. Гэрээний дагуу байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 13/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 14-17/,
-Эд мөрийн баримт хураан авах санал, прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /хэргийн 20-23/,
-“…Үнэлгээнд хамрагдсан дээрх газрын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 3500000 төгрөгөөр тодорхойлов.” гэх 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 31-32/,
-Гэрч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хэдэн жилийн өмнө хүмүүстэй хамт ургамлын үндсэнд явдаг байсан юм. Энэ жил наадмын дараа 7 дугаар сарын 15-ны үед ******* гэсэн дугаараас нэг эрэгтэй хүн залгаад “Дарханаас үндэс аваад хот руу явуулаад өгөөч, нэг тонн тутмаас нэг сая төгрөгийн хөлс өгье” гэж хэлсэн. Тэгээд би Хабитатад байдаг ******* буюу ******* гэх залуутай уулзаад “надад үндэс цуглуулаад өг, би тонн тутмаас 300000 төгрөг өгье” гэж хэлээд *******гаар 8 сарын эхэн хүртэл түүлгээд удалгүй ******* “үндсээ өөрөө авна, та нартай ажиллахгүй” гэж хэлээд больсон. Түүнээс хойш би *******гаас үндэс аваагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 41/,
-“******* /*******/ гэх ховор ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ нь 50000 төгрөг. 102.16 кг=5108000 төгрөг болно.” гэх ашигт ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ тооцсон дүгнэлт /хэргийн 46/,
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 164-165/,
-Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах тухай гэрээ /хэргийн 211-212/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
“*******” ургамал нь “Ховор ургамлын жагсаалт батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолын 350-д зааснаар ховор ургамлын ангилалд хамаарч байгаа бөгөөд тухайн ургамлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу аймаг, орон нутгийн засаг даргатай гэрээ хийсний үндсэн дээр бэлтгэдэг, 2017 онд ******* суманд ховор ургамал бэлтгэх гэрээ хийсэн иргэн, аж ахуйн нэгж байхгүй байсан болох нь хохирогч *******ийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *******ийг зохих зөвшөөрөлгүйгээр “*******” /*******/ гэх ховор ургамлын 102.16 кг үндсийг түүж бэлтгэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 5108000 төгрөгийн хохирол, нийт 25540000 төгрөгийн нөхөн төлбөр учирсан бөгөөд 5108000 төгрөгийн үнэ бүхий 102.16 кг “*******” /*******/ гэх ховор ургамлын үндсийг мөрдөн байцаалтын шатанд хурааж, ялзарч муудсан 11.365 кг үндсийг хасч, 90.79 кг ургамлын үндсийг хэргийн хамт ирүүлснийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна” гэж заасны дагуу хохирогч ******* нь шүүгдэгч *******өөс 25540000 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт 300000 төгрөгийг төлсөн байх тул байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрт 25240000 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж, Байгаль орчин, Уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр “*******” /*******/ гэх ховор ургамлын 102.16 кг үндсийг түүж бэлтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…энэ ургамлыг худалдаж авдаг компаниуд нь түүгээд ирвэл нэг килограммыг нь 5000 төгрөгөөр худалдаж авна гэсэн учир би түүсэн.” гэх мэдүүлэг, хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* ургамал нь байгалийн ховор ургамлын бүлэгт хамаардаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тэрхүү зөвшөөрлийг гаргадаг бөгөөд уг зөвшөөрлөөр аймаг, орон нутгийн засаг даргатай гэрээ хийсний үндсэн дээр бэлтгэдэг юм. 2017 оны байдлаар ******* суманд ховор ургамал бэлтгэх гэрээ хийсэн иргэн, аж ахуйн нэгж байхгүй.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 14-17/, эд мөрийн баримт хураан авах санал, прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /хэргийн 20-23/, эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 6 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хэргийн 26-28, гэрч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*******гаар 8 сарын эхэн хүртэл түүлгээд удалгүй ******* үндсээ өөрөө авна, та нартай ажиллахгүй гэж хэлээд больсон.” гэх мэдүүлэг /хэргийн 41/, ашигт ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ тооцсон дүгнэлт /хэргийн 46/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэж мэтгэлцэж байгаа боловч гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг их байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналын дагуу хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******өөс нөхөн төлбөрт 25240000 төгрөг гаргуулж, Байгаль орчин, Уур амьсгалын санд олгох үндэслэлтэй байх тул 3500000 төгрөгийн үнэ бүхий *******, *******, *******, *******, ******* нарын дундын өмчлөлийн Г-******* улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн *******тоотод байрлах 700.0 мкв талбайтай газрыг битүүмжилсэн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 6 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг /хэргийн 26/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, дээрх газрын үнээс *******өд ногдох хэсгийг нөхөн төлбөрт тооцон гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 140 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90.795 кг “*******” гэх ургамлын үндсийг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* *******ийг “д*******” гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******өд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 140 /нэг зуун дөч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасны дагуу шүүгдэгч *******өөс 25240000 /хорин таван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90.79 кг ******* ургамлын үндсийг улсын орлого болгож, 3500000 төгрөгийн үнэ бүхий *******, *******, *******, *******,******* нарын дундын өмчлөлийн Г-******* улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэг 3-67 тоотод байрлах 700.0 мкв талбайтай газрыг битүүмжилсэн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 6 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, дээрх газрын үнээс *******өд ногдох хэсгийг нөхөн төлбөрт тооцон гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ