| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0253/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/263 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/263
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Уламбаяр,
Шүүгдэгч Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818005630313 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, 1989 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Д******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б-нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сум “*******” багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Б-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б-нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сум “*******” багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Б-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед *******эгч манай эгчийг цохиж байхаар нь би салгах гэж очсон. Гэтэл *******эгчийн нөхөр ирээд манай эхнэрийг зодож байна гээд миний гараас татахаар нь түлхсэн боловч дахин хүрч ирээд намайг цохисон. Тэгэхээр нь би хохирогчийн нүүрэн тус газар нь цохисон. Гэтэл хохирогч миний араас цохих гээд ирэхээр нь түүнийг дэгээдэж унагасан. Тухайн үед бид голын хажууд байсан учраас хохирогч довон дээр унаж хүндэвтэр гэмтэл авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд эхнэр *******ийн ах дүү нар Улаанбаатар хотоос ирээд бид бүгд сумын урдхан талд байдаг голын эрэг гарцгаасан. Тэнд очоод бид бүгд архи, пиво ууцгаасан. Тэгсэн манай эхнэр *******өөрийн төрсөн дүү *******эхнэр ******* муудалцаад хамраас нь цус гарчихсан барьцалдаад байж байсан. Тэр үед*******ын эхнэрийн дүү болох Б-тэр хоёрыг салгаж байгаад уурлаад над дээр ирээд “чи муу эхнэрээ зохицуулж чадахгүй” гэж хэлээд миний нүүр рүү цохиод намайг газар унагаад өшиглөсөн. Тэр үед *******, ******* 2 ирж салгасан. Миний баруун мөрөөр хөндүүрлээд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эмнэлэгт очиж үзүүлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8/,
-Гэрч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хадмуудтайгаа гол явж архи, пиво ууцгааж байсан чинь хадам эгч *******, хүргэн *******той болон өөрийн дүү *******тай муудалцаад байж байхад *******намайг алгадсан чинь дүү Б- цаанаас ирээд “яагаад манай эгчийг алгадаж байгаа юм” гэж хэлээд******* газар дарсан байхад нь би “намайг яагаад алгадаж байгаа юм” гэж хэлсэн чинь миний гэдэс рүү хөлөөрөө жийсэн. Тэр үед******* нөхөр Б.Б- манай дүүгийн араас цохих үед дүү Б-эхнэрийгээ зохицуулж чадахгүй гээд Б-ыг түлхэж газар унагаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 11/,
-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 11-ны өдөр нөхөр******* болон хүүхдийнхээ хамтаар Улаанбаатар хотоос Шарынгол суманд ээж болон ах дүү нар дээрээ ирсэн юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн үед эгч*******ийн гэрт очиж хоол, цай идэж уугаад 2 шил архи, 3 ширхэг 2.5 литрийн пиво ууцгаагаад 18 цагийн орчимд голын эрэг явсан. Тэнд байхад манай хүргэн *******, дүү *******нар маргалдаж байгаад дүү *******нь бэр *******хэл амаар доромжлоод барьцалдаж авсан. Тэгсэн ******* гэх залуу “чи миний эгчтэй муудалцаж барьцалддаг юу юм бэ” гэхэд нь би очиж салгах гэж байхад түүний нөхөр Б- хажуугаар хүрч ирээд “чи миний эхнэр рүү дайрдаг юу юм бэ?” гэж хэлээд Б-той муудалцаж, барьцалдаад эхлэхэд нь дүү ******* бид 2 салгасан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,
-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид араас нь очоод миний авчирсан архи, пивийг ууж нилээн согтоод *******эгч манай хүргэн *******той мал яриад хэрүүл маргаан хийсэн. Тэгсэн ******* “явлаа” гээд явсан чинь түүний эхнэр******* “аятайхан ууж идэж чадахгүй юм” гэж хэлсэн чинь эгч *******бэр Гэрэлмаа руу хэл амаар доромжилж, дайраад тэр 2 барьцалдсан. Тэгсэн ******* дүү*******ирээд эгчийгээ салгах гэсэн чинь хажуунаас нь ******* нөхөр болох Б- босч ирээд та нар миний эхнэрийг дээрэлхлээ гэж хэлээд ******* барьцалдаж байгаад*******нь Б- ахыг түлхээд газар унагаасан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,
-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ******* баг *******тоотод өөрийн төрсөн эгч *******гийн гэрт өөрийн ах, дүү нөхрийнхөө хамт очиж цай унд ууцгаасан. Тэгсэн эгч ******* ах дүү нар ирсэн гээд 2 шил Улаанбаатар нэртэй 0.75 граммын архи гаргаад бид бүгд ууж дуусаад гол руу явцгаасан. Би гол дээр очоод өөрийн хүргэн *******той маргалдсан чинь миний төрсөн дүү ******* “гэр рүүгээ явлаа” гэж хэлсэн. Тэгсэн түүний эхнэр*******“та нар ууж идэж чадахгүй юм” гэж хэлэхээр нь би уурлаад бид 2 барьцалдсан. Тэгсэн бэр ******* дүү Д Б- ирээд эгчийгээ салгах гэсэн чинь хажуунаас нь манай нөхөр болох Б.Б- ирээд О******* дүү Б-ын араас татаад тэд муудалцаж байгаад Б-манай нөхрийг цохиж газар унагаад өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,
-“…Б.Б-ын биед баруун эгэмний холбоосны салалт, баруун хацар, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 744 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, үзлэгийн тэмдэглэл, рентген зураг /хэргийн 19-20/,
-Хохирогч Б.Б-ын “...Миний бие Д.Б-оос эмчилгээний зардалд 100000 /нэг зуун мянга/ төгрөг бэлнээр авсан тул надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү.” гэх баталгаа /хэргийн 57/ болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Д.Б-ын хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Д.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын биед “баруун эгэмний холбоосны салалт, баруун хацар, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хүзүүнд зулгаралт” бүхий гэмтэл учирсан /хэргийн 18/ бөгөөд шүүгдэгч Б-нь хохирогч Б.Б-од 100000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байна. Нөгөө талаас хохирогч Б.Б- нь “...надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэх баталгаа /хэргийн 57/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б-нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сум ******* багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Б-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирогч миний араас цохих гээд ирэхээр нь түүнийг дэгээдэж унагасан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/, хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б-тэр хоёрыг салгаж байгаад уурлаад над дээр ирээд “чи муу эхнэрээ зохицуулж чадахгүй” гэж хэлээд миний нүүр рүү цохиод намайг газар унагаад өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8/, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нөхөр Б.Б- манай дүүгийн араас цохих үед дүү Б-эхнэрийгээ зохицуулж чадахгүй гээд Б-ыг түлхэж газар унагаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 11/, гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нөхөр болох Б- босч ирээд та нар миний эхнэрийг дээрэлхлээ гэж хэлээд Болдоотой барьцалдаж байгаад*******нь Б- ахыг түлхээд газар унагаасан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 13/, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр болох Б.Б- ирээд*******дүү Б-ын араас татаад тэд муудалцаж байгаад Б-манай нөхрийг цохиж газар унагаад өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,”...Б.Б-ын биед баруун эгэмний холбоосны салалт, баруун хацар, зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэх 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 744 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, үзлэгийн тэмдэглэл, рентген зураг /хэргийн 19-20/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б-нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Б-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зургийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэснийг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б-450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Б-од үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Б-од анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зургийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ