Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 311/ШШ2026/00073

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, ......... сум, ...... баг, ..........., ........... байр, .......... тоотод байрлах, “................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Завхан аймаг,  ........... сум, ........ баг, ЗХ ........... айлын .. давхар ..тоотод оршин суух хаягтай, ............гийн ............д  холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 4,905,902 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны  12 дугаар  сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “..............” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 4,905,902  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч В.............. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ............. ХХК-ийн нэхэмжлэлтэй В..............д холбогдох 4,905,902 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “..................” ХХК нь хариуцагч  В...................д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,905,902 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “.................” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 4,905,902 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч В................ нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “.................” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,446  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  В.............ээс 46,723 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 46,723 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 93,446 төгрөгийг нэхэмжлэгч “.............” ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч “............” ХХК-ийн  нэхэмжлэлтэй В..............д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 4,905,902 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч В............... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар “...............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,446 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  В...............ээ 46,723     төгрөгийг, төрийн сангийн орлогоос 46,723  төгрөгийг тус тус гаргуулж, нийт 189,661 төгрөгийг нэхэмжлэгч “................” ХХК-нд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч В............... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

                                     ШҮҮГЧ                         Т.БАЛЖИННЯМ