Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/265

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч Э-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, ******* 1996 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-нд *******ажилтай, Улаанбаатар хотын*******тоотод оршин суух бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* гэх газар нагац эгч *******ынд түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э-нь насанд хүрээгүй хохирогч ******* 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудалд бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э-нь насанд хүрээгүй хохирогч ******* 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудалд бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ******* 2017 оны 05 сард танилцаж, 6 сараас үерхэж эхлэн хэд хэдэн удаа уулзсан. 2017 оны 09 сарын 13-ны өдөр бэлгийн харьцаанд орсон. ******* нь жирэмсэн болсон талаараа надад хэлээгүй учраас би мэдээгүй.

...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Дахин ийм хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-12/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, төрөлтийн түүх, нярайн түүх /хэргийн 14-25/,

 

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед манай гэрт охин *******гийн маань сурдаг “*******” цогцолбор сургуулийн ******* бас нэг хүнтэй орж ирээд, ниймгийн ажилтан залуу “охин чинь сургуулийн дотуур байранд төрөөд хүүхдээ цонхоор шидсэн байна, та бид нартай хамт явах хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд нөхөр бид хоёрыг ******* залуу Дарханы Нэгдсэн эмнэлэг дээр авч ирээд эмнэлгийн ажилтантай уулзахад охинтой маань бид хоёрыг уулзуулаагүй. Түүнд хэрэгтэй байгаа ариун цэврийн хэрэглэл, ор хөнжлийн давуу, дотуур хувцас, хлад, тавчика зэргийг захисан. Би орой нь охинтойгоо эмнэлгийн өрөөнд нь орж уулзахад сэтгэл санааны хямрал ихтэй, ярьж чадахгүй уйлаад байсан. ******* хүмүүстэй 1-2 хоног огт юм яриагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа тайвшраад юм ярьж эхэлсэн. Болсон хэрэг явдлын талаар огт мэдээгүй ээ. Хэрэв жирэмсэн болсон талаар мэдсэн бол юу гэж ийм муухай зүйл хийлгэхэв дээ.” гэх мэдүүлэг /хэргийн 34-38/,

 

-Хохирол, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хэргийн 41-50/,

 

-Насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр намайг сургууль дээрээ хичээлтэй байхад Э-“би Дундговиос Дарханд ирсэн байна, миний төрсөн өдөр болж байна, уулзъя” гэж дуудсан. Тэгээд би сургуулиасаа гараад захын орчим ******* уулзсан. Тэгээд Э-бид 2 захын ойрхон байдаг “*******” зочид буудал руу хамт орсон. Э-зочид буудлын өрөөний мөнгийг төлөөд намайг дагуулж орсон. Э-гаднаас надад хоол авч ирж өгсөн. Ингээд Э-бид 2 харилцан зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон. Тухайн өдөр би******* 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Түүнээс өмнө би өөр хүнтэй бэлгийн харьцаанд огт орж байгаагүй.******* би бэлгийн харьцаанд орохдоо жирэмслэхээс хамгаалсан ямар нэгэн зүйл хэрэглээгүй.

...жирэмсэн болсон талаараа хэнд ч хэлээгүй. Учир нь би айгаад байсан юм. 2018 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн алдад миний нуруу өвдөөд 2 цаг орчим өвдөж байгаад би дотуур байрныхаа 00 ороход миний бэлэг эрхтэнээс шингэн зүйл гарсан. Шингэн зүйл бүр их гоожоод суултуур дээр суугаад нуруу гэдэс өвдөж байгаад би төрсөн. Надаас төрсөн хүүхэд маань эрэгтэй хүүхэд байсан ба хүүхэд төрсний дараа уйлаад байсан. Уйлаад байхаар нь би сандраад, айгаад хүнд төрснөө мэдэгдэхийг хүсээгүй учраас өмсөж байсан шортоо тайлж хүүхдийг ороогоод 2 давхарын коридорын цонхоор доош нь шидчихсэн.

...Э-намайг 14 настай сургуулийн сурагч гэдгийг мэдсээр байж надтай бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосонд гомдож байна. Намайг Э-жирэмсэн болгоогүй байсан бол би ийм байдалд хүрэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 52-55/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 07 цаг 39 минутын орчим гэртээ байхад манай сургуулийн жижүүр ******* над руу залгаад “сургуулийн цонхны доор дөнгөж гарсан ураг хэвтэж байна” гэж хэлсэн.

...би жижүүр, ******* нарыг дагуулаад очиж үзэхэд шар өнгийн зүйлээр жижүүр бүтээгээд тавьсан байсныг сөхөж харахад ураг хөдөлгөөнгүй байсан. Би *******д “Цагдаагийн байгууллагад мэдэгд” гэж хэлээд ямар хүүхэд төрсөн талаар мэдэх гээд байр луу орсон. Би ахлах ангийн дотуур байранд байдаг охидуудыг өрөөндөө цуглуулаад асуухад хэн төрсөн талаар ерөөсөө хэлэхгүй байсан. Би байрны багш*******  асуухад “******* байж магадгүй” гэж хэлсэн. Би *******г өөрийн өрөөнд ганцааранг нь үлдээгээд асуухад “би төрөөгүй” гээд байсан. Би “цагдаа дуудна” гэж хэлэхэд ******* “эмч ээ, би төрсөн юм” гэж хэлсэн. Би чиний бие зүгээр юм уу гэж асуухад зүгээр гэхээр нь чихийг нь хөвөнгөөр бөглөөд, толгойг нь боож буцалсан ус уулгаад эмнэлэг рүү авч очиж, төрх тасагт хэвтүүлсэн.

...Сургуулийн эмэгтэй сурагчидад 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охидын үзлэг хийгдсэн. Тухайн үзлэгээр ******* нь жирэмсэн гэдгийг мэдээгүй. Тус үзлэгийг би 2 дугаар төвийн эмч ******* хамтарч хийсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 56-58/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сургууль дээр 07:50 минутын орчим очсон. Эмч *******, жижүүр ******* нарын хамт няраа байгаа газар очиж хараад амьд эсэхийг асуухад жижүүр “амьгүй, би юмаар бүтээсэн” гэж хэлсэн. Тэгээд ургийг буцааж бүтээгээд хүүхдийн байцаагч уруу залгаж хэлсэн. Би өөрийн өрөөнөөс гараад эмчийн өрөө рүү орж байхад охидуудыг эмч өрөөнөөсөө гаргаж байсан. Миний хажуугаар гарсан охин******* хажуугийнхаа хүүхэд рүү “хэлье” гээд байсан. Би*******ээс “юу хэлэх гээд байгаа юм” гэж асуухад******* “багш аа, ******* төрсөн” гэж хэлсэн. Удалгүй Цагдаагийн алба хаагч нар ирээд хэрэг болсон газар үзлэг хийж байгаад хүүхэд амьсгалж байна гэж орилоод хүүхдийг аваад эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 61-62/,

 

-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өглөө эхнэр Маамуу, “*******” сургуулийн ******* нар миний ажил дээр ирсэн юм. Би юу болсон талаар асуухад эхнэр надад “охин ******* чинь сургууль дээрээ төрөөд цонхоор хүүхдээ шидсэн байна” гэж хэлсэн. Тэгээд ажлаасаа чөлөө аваад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг дээр очиход эмч нар оруулахгүй байсан. Би эхнэрийн хамт эмэгтэй хүний тос, живх, ариун цэврийн хэрэглэл аваачиж өгсөн. Би өөрийн дагавар охин *******г бие давхар талаар болон найз залуугийнх нь талаар ерөөсөө мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 65/,

 

-Насанд хүрээгүй гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ангийн охин ******* бид 2 нэг тасагт амьдардаг. Давхар орны дээр нь би, доор нь ******* унтаж амардаг. Шөнө унтаж байхад тасгийн хаалга дуугарах чимээ гарсан. Тэгээд бид нарыг унтаж байхад 06:30 минутын үед байрны багш ******* “босоорой” гэж орилоод бид босцгоож нойлын өрөө орсон. Тэгэхэд нойлын өрөөний хаалга, хана, шал цус болоод арилгах гэж арчсан шинжтэй байсан. Мөн хогийн саванд нилээн цус болсон цаас, ариун цэврийн хэрэглэл байсан. Нойлын өрөөнөөс гараад явж байхад 10 дугаар тасагт цус байна гээд хүүхдүүд орлихоор нь очоод цонхны тавцан дээр гарч зогсоод салхивчаар доошоо харахад 2 болон 1 давхарын цонхны тавцан цус болсон байсан мөн газарт улаан өнгийн цус мэт бөөгнөрсөн зүйл харагдаж байсан. Надад манай тасгийн ******* гэдэг хүүхэд “******* эгчийн хөл цус болсон байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 66/,

 

-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Э-надад хэлэхдээ би ******* ахын охин ******* бэлгийн харьцаанд орсон. Тэгсэн “******* надаас жирэмсэн болоод төрүүлсэн хүүхэд нь эмнэлэгт бие нь муу сэхээнд байгаа гэнээ” гээд сандарсан байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би сандраад төрөх дээрээс очиж асуухад жижүүр эмч нь “хүүхэд өндрөөс унасан.” гэх мэдүүлэг /хэргийн 85-87/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Манай саахалт айл болох *******ын охинтой эхнэрийн маань дүү Э-бэлгийн харилцаанд орж жирэмсэн болгосон талаар мэднэ. Э-өөрөө надад хэлсэн. *******, ******* 2 хүүхдүүдийн хамтаар байнга л сагс тоглож байдаг. Э-манайд 3 жилийн өмнөөс ирж амьдарч Чулуункарерт ажил хийж байгаа. Тиймээс *******г 16 нас хүрээгүй, сургуулийн сурагч гэдгийг Э-сайн мэдэж байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 88-90/,

 

-“Шинжилгээнд авагдсан нярай нь 39-40 долоо хоногтой, гүйцэд төрсөн эр хүйсийн нярай болно. Нярай эхээс төрөхдөө амьтай төрсөн байна. Нярай амьд төрсөн тохиолдолд задлан шинжилгээгээр уушиг цус дүүрэлттэй, цээжний хөндийг дүүргэсэн байна. Мөн “Галены” уушгины сорилд уушгийг усанд хийхэд хөвнө. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нярайн цогцост биеийн ерөнхий доргилт, гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун, зүүн чамархай ясны шугаман хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, зулай, дагз, духны суурийн хэсэг, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, уушгины цус хуралт, баруун чамархай, чихний ар хэсгийн цус хуралт, доод эрүү, зүүн хацар, нуруунд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай шууд үхэлд хүргэх хүнд гэмтэл болно. Талийгаачийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь амьд ахуй үед нь үүссэн байна. Нярай нь эхэс дотроо гүйцэд бойжсон 39-40 долоо хоногтой эр хүйсийн нярай байна. Энэ нь нярайн урт, биеийн жин, арьсан доорх өөхөн эд хангалттай хөгжсөн байдал, хамар чихний дэлбээний мөгөөрс бэхжсэн байдал, хумс хатуу, хурууны үзүүрт хүрсэн, төмсөг хуйхнагт буусан зэрэг шинж тэмдгээр харагдаж байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу өндрөөс унах үед үүсгэгдэх боломжтой.” гэх 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 92-95/,

 

-Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 99-104/,

 

-“ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S13588 THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Б.*******, ******* нар нь ургийн биологийн эцэг, эх байх боломжтой байна. Б.*******, ******* нар нь ургийн биологийн эцэг, эх байх магадлал 99.99% байна.” гэх 2018 оны 06 дугаар сарын 07-ны 5884 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 113-114/,

 

-“Насанд хүрээгүй ******* нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүүл болно. Дээрх хэрэг үйлдэхээс өмнөх сэтгэцийн ямар нэгэн эмгэг хямралд орж байсныг тогтоох боломжгүй байна. Насанд хүрээгүй ******* нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай болно. Насанд хүрээгүй ******* нь сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №53/18 /хэргийн 119/,

 

-*******гийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 131-132 /,

 

-Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 202-203/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******болон Э-нарын байгуулсан эвлэрлийн гэрээ /хэргийн 218/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Э-нь насанд хүрээгүй хохирогч *******г 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудалд бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 2783000 төгрөгийг хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нэхэмжилж, холбогдох баримтыг /хэргийн 41-50, 202-203/ гаргаж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 1000000 төгрөгийг бэлнээр төлжээ.

Шүүгдэгч Э-болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******нар нь хохирол төлбөрийн үлдэх хэсгийг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцож,  “Эвлэрлийн гэрээ” /хэргийн 218/ байгуулж ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******өөс 1783000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******нарт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Э-нь насанд хүрээгүй хохирогч *******г 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудалд бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ******* 2017 оны 09 сарын 13-ны өдөр бэлгийн харьцаанд орсон.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-12/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, төрөлтийн түүх, нярайн түүх /хэргийн 14-25/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* залуу “охин чинь сургуулийн дотуур байранд төрөөд хүүхдээ цонхоор шидсэн байна, та бид нартай хамт явах хэрэгтэй байна” гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 34-38/, хохирол, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хэргийн 41-50/, насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э-бид 2 харилцан зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон. ...Э-намайг 14 настай сургуулийн сурагч гэдгийг мэдсээр байж надтай бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосонд гомдож байна.” гэх мэдүүлэг /хэргийн 52-55/, гэрч М.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би “цагдаа дуудна” гэж хэлэхэд ******* “эмч ээ, би төрсөн юм” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 56-58/, гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******“багш аа, ******* төрсөн” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 61-62/, насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай тасгийн ******* гэдэг хүүхэд “******* эгчийн хөл цус болсон байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 66/, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 92-95/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 99-104/, “...Б.*******, ******* нар нь ургийн биологийн эцэг, эх байх магадлал 99.99% байна.” гэх 2018 оны 06 дугаар сарын 07-ны 5884 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 113-114/, хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 202-203/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э-нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******нь шүүгдэгч Б.*******өөс 2783000 төгрөг нэхэмжилж, эмчилгээ хийлгэсэн талаар бичгийн баримтууд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Э-нь 1000000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр төлж, үлдэх 1783000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сараас эхлэн сар бүр 300000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ /хэргийн 218/ байгуулсан байх тул шүүгдэгч Б.*******ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зохих хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлж барагдуулахаа сайн дураар илэрхийлсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зохих хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлж барагдуулахаа сайн дураар илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тэнссэн хугацаанд хохирол төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж барагдуулахыг шүүгдэгч Б.*******өд үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч **************ийг хохирогчийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч **************өд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тэнссэн хугацаанд хохирол төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж барагдуулахыг шүүгдэгч Б.*******өд үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******өд анхааруулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.*******өөс 1783000 /нэг сая долоон зуун наян гурван мянга/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар баг ******* гэх газар оршин суух насанд хүрээгүй хохирогч *******/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хорлоогийн Маамуу /МХ76092502/ нарт тус тус олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ