Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/266

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,   

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Н.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Б-/*******/, 1992 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн *******суманд төрсөн, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн *******тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суудаггүй /оршин суух тодорхой хаяггүй/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

-2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

-2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б-нь:

 -2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд Дархан-Уул аймгийн******* тоотод оршин суух иргэн ******* гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж “Monel” маркийн өнгөт зурагт хулгайлан авч, 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1******* тоотод оршин суух иргэн******* гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж, мөнгөн гинж 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, усан цэнхэр өнгөтэй сваровски шигтгээтэй хүзүүний гинж 1 ширхэг, 2 нүдний дуран /Герман/ зэрэг эд зүйлс хулгайлан авч 1380000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн******* тоотод оршин суух иргэн ******* гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол 1 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч 405442 /дөрвөн зуун таван мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Д******* тоотод оршин суух иргэн *******байшингийн цонхоор нэвтрэн орж, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, дөрвөлжин хээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос зэрэг эд зүйлийг хулгайлан авч 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

-Шүүгдэгч Н.Б-нь -2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд Дархан-Уул аймгийн*******тоотод оршин суух иргэн ******* гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж “Monel” маркийн өнгөт зурагт хулгайлан авч, 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух иргэн******* гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж, мөнгөн гинж 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, усан цэнхэр өнгөтэй сваровски шигтгээтэй хүзүүний гинж 1 ширхэг, 2 нүдний дуран /Герман/ зэрэг эд зүйлс хулгайлан авч 1380000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух иргэн ******* гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол 1 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч 405442 /дөрвөн зуун таван мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Д******* тоотод оршин суух иргэн *******байшингийн цонхоор нэвтрэн орж, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, дөрвөлжин хээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос зэрэг эд зүйлийг хулгайлан авч 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч*******шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би айлын гэрээс эд зүйл авсан нь үнэн учраас гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 2, 107, 165, 224/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 3-4, 108-115, 166-173, 226-228/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 5-7, 108-115/,

-Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 8-10/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 13/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 15-16/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 24-27/,

 

-Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн орчим гэрээ цоожлоод гарсан. Орой 18 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд манай монгол гэрийн үүдний амбаарын хаалганы цоож болон гэрийн үүдний цоожийг мөн эвдээд авчихсан байсан. Гэртээ орж үзэхэд гэрийн хойморт байсан 32 инчийн Монел маркийн зурагт алга болсон, гэрийн бусад эд зүйлсийг ухаж онгичсон байсан. Ингээд бид цагдаад хандсан юм

…Би алдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан. Надад өөр нэмж ярих зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-31/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 сарын 23-ны орой 18 цагийн орчим миний үеийн эрүүн дээрээ шивээстэй залуу орж ирээд надаас “танай ломбард 32 инчийн Монел маркийн зурагт барьцаанд авах уу? авах бол хэдэн төгрөгөөр авах вэ” гэж асуухад нь би “манайх зурагт авна, 32 инчийн зурагт бол 130 орчим мянган төгрөгөөр авна” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу “зурагтаа 150.000 төгрөгөөр тавимаар байна, хэд хонуулаад авна” гэж хэлсэн Тэгэхэд нь би “за яахав зурагтаа аваад ир, би үзье” гэж хэлээд явуулсан. Ингээд орой 22 цагийн үед ломбард хаах гэж байтал нөгөө залуу зурагтаа аваад ирэхээр нь харахад цагаан өнгийн хөнжлийн бололтой даавуунд боосон 32 инчийн LED дэлгэцтэй Монел маркийн зурагт байсан. Шалгаад хэвийн ажиллагаатай зурагт байсан тул би 150000 төгрөгөөр тооцож барьцаанд аваад зурагтыг боож ирсэн цагаан өнгийн даавууг нөгөө залууд өөрт нь өгөөд явуулсан. Тэр залуу яг гараад явсны дараа цагдаагаас миний утас руу залгаж 32 инчийн монел зурагт тавигдсан уу? гээд асуухаар нь би “дөнгөж сая нэг залуу тавиад гарлаа” гэж хэлээд араас нь гарахад тэр залуу цагаан өнгийн жижиг тэргэнд суугаад сумын захиргаа чиглэлд явсан. Манай ломбардны үүдний хажууд зурагт боож ирсэн цагаан даавуугаа тухайн залуу хаячхаад явсан байсан.

...тухайн залуугийн барьцаанд тавьсан зурагтыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөд барьцааны мөнгө болох 150000 төгрөгийг байцаагчаас хүлээн авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35/,

 

-Гэрч*******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 3 айлд хулгай орсон талаар жижүүрээс над руу утсаар мэдэгдсэн. Би ******* хамт гадуур биечилсэн сурвалжлага хийж яваад сэжиг бүхий 2 хүн явж байхаар нь дуудахад нэг нь зугтаж,  нөгөө хүнийг нь барьж авахад ******* гэх хүн байсан бөгөөд зугтсан хүний талаар асуухад Б-гэгч этгээд болох нь тогтоогдсон. Б-өмнө нь хулгайн хэргээр Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан тул түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж 22 цагийн орчим Дархан сумын ******* дугаар байрны хажуу талын автобусны буудал дээрээс шинэ Дархан чиглэлд явсан приус 20 маркийн машинд суугаад хөдөлж байхыг нь харсан. Ингээд араас нь яваад Дархан сумын ******* байрны ард талд байрлах зэм дээр гүйцэж очиж машиныг нь зогсоон *******барьсан юм. Тэгээд уулзахад хулгай хийгээд зурагтаа “Ачит-З” нэртэй ломбарданд тавьсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40/,

 

-Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны орой 20 цаг өнгөрч байхад гэртээ иртэл гэрийн хаалганы гадна цоожийг эвдээд онгойлгосон байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хулгай орсон байна гэж дуудлага өгсөн юм.

...ингээд гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж үзэхэд өөр алдагдсан юм байгаагүй. Тэгэхээр нь би ирсэн цагдаа нарт гэрт байсан ганц шил архи л аваад явсан байна, өөр зүйл алдагдаагүй учраас бид нарт гомдол санал гэх зүйл байхгүй, цагдаагийн байгууллагад шалгуулахгүй гэдэг хүсэлтээ өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 41-42/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны байдлаар 400000 төгрөг байна.” гэх 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 48-49/,

 

-Хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад ажлаасаа гэртээ ирсэн чинь гэрийн гадна талын хаалганы цоож байхгүй хаалга нь онгорхой байсан. Гэртээ ороход манай нөхрийн мөнгөн гинж 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, хоёр нүдний дуран 1 ширхэг, сваровски шигтгээтэй мөнгөн гинж 1 ширхэг зэрэг эд зүйлс байхгүй байсан. Би алдсан эд зүйлсээ олж авмаар байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 118-120/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь  2018 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 1380000 төгрөг байна.” гэх 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 131-132/,

 

-“Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөрийг Папилон санд хадгалагдсан сэжигтнүүдийн болон бусад хэргийн газраас олдсон гарын дардасуудтай тохирохгүй. 3,4 дэх асуултад хариулт өгөх боломжгүй.” гэх 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 137-140/,

 

-“Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр оношлогооны шинжилгээнд тэнцэнэ. Н*******өмсөж явсан гэх гутал нь хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинээрээ тохирч байна. Уг хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гэх гутлын мөр нь ******* өмсөж явсан гэх гуталны баруун талын өлмийн мөртэй тохирч байна.” гэх 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 144-147/,

 

-Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 сарын 20-ны өдөр манай дүү *******надруу залгаад манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би ах эгчтэйгээ хамт гэрт очсон чинь манай хашааны хаалга онгорхой гэрийн хаалга хаалттай байсан. Гэрт  орсон чинь манай ээжийн гоёлын хайрцаг гал тогооны ширээн дээр онгорхой байсан. Жижиг өрөөнд ортол хувцасны шкабны нэг хаалга нь онгорхой байсан. Манай гэрээс их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйл байхгүй байсан.

...Би алдсан зүйлсээ олж авмаар байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 176-177/,

 

-“Дээрх эд зүйлсийн үнэлгээ нь 405442 төгрөг болно.” гэх 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 187-189/,

 

-“Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр оношлогооны шинжилгээнд тэнцэнэ. *******өмсөж явсан гэх гутал нь хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинээрээ тохирч байна.” гэх 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 193-197/,

 

-“Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөр Папилон санд хадгалагдсан сэжигтнүүдийн болон бусад хэргийн газраас олдсон гарын дардасуудтай тохирохгүй. 3,4 дэх асуултад хариулт өгөх боломжгүй.” гэх 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 201-204/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 225/,

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 232-234/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 226-235/,

 

-Хохирогч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу хадам аавын гэр лүү нөхөр хүүхдүүдийн хамт явсан. Бид тэнд 3 хоноод 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр гэртээ иртэл гэрт хулгай орсон бололтой хамаг зүйл эмх замбараагүй болчихсон байсан. Манай гэрээс мөнгөн ээмэг 3 хос, мөнгөн бөгж 5 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 236-239/,

 

-Иргэний нэхэмжлэгч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан ******* нь 15000 төгрөгт Н******* /*******/ мөнгөн гинж, ээмэг, бөгж, зэрэг эд зүйлүүд барьцаанд авсан байна.

...барьцааны 15000 төгрөг, хүү 900 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 240-241/,

 

-Иргэний нэхэмжлэгч ******* “...Барьцааны 15000 төгрөг, хүү 900 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байгүй.” гэх баталгаа /1 дэх хавтаст хэргийн 242/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сум руу өвөө ******* гэр лүү гэр бүлээрээ яваад 2018 оны 04 сарын 24-ны өдөр ирсэн чинь манай гэрт хулгай орчихсон байсан. Тэгээд манай хамаатан талийгаач болоод Шарын гол руу яаралтай яваад өчигдөр цагдаад өргөдөл өгч чадалгүй өнөөдөр гаргаж байгаа юм. Манай гэрээс мөнгөн ээмэг 3 хос, мөнгөн бөгж 5 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 243/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны байдлаар 150000 төгрөг байна.” гэх 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 246-247/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Н.Б-нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд*******ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******өд 400000 төгрөгийн, хохирогч*******ьд 1380000 төгрөгийн, хохирогч *******т 405442 төгрөгийн, хохирогч *******д 150000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *******өд 400000 төгрөгийн, хохирогч*******ьд 1380000 төгрөгийн, хохирогч *******т 405442 төгрөгийн, хохирогч *******д 150000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /1 дэх хавтаст хэргийн 48-49/, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /1 дэх хавтаст хэргийн 131-132/, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /1 дэх хавтаст хэргийн 187-189/, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /1 дэх хавтаст хэргийн 246-247/ тус тус нотлогдож байна.

 

Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд “...Би алдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан. Надад өөр нэмж ярих зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-31/ өгсөн, хохирогч *******д хулгайд алдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 226-235/ байх тул шүүгдэгч*******аас хохирогч *******, ******* нарт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Харин хохирогч*******ьд учирсан 1380000 төгрөгийн, хохирогч *******т учирсан 405442 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч*******аас 1785442 төгрөгийг гаргуулж,*******ь, ******* нарт олгохоор шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч*******т 15900 төгрөгийн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэгч******* нь мөрдөн байцаалтын шатанд “...барьцааны 15000 төгрөг, хүү 900 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байгүй.” гэсэн байх тул /1 дэх хавтаст хэргийн 242/ шүүгдэгч*******аас иргэний нэхэмжлэгч*******т төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Н.Б-нь -2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух иргэн ******* гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж “Monel” маркийн өнгөт зурагт хулгайлан авч, 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн *******тоотод оршин суух иргэн******* гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж, мөнгөн гинж 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, усан цэнхэр өнгөтэй сваровски шигтгээтэй хүзүүний гинж 1 ширхэг, 2 нүдний дуран /Герман/ зэрэг эд зүйлс хулгайлан авч 1380000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух иргэн ******* гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол 1 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч 405442 /дөрвөн зуун таван мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Д******* тоотод оршин суух иргэн *******байшингийн цонхоор нэвтрэн орж, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, дөрвөлжин хээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос зэрэг эд зүйлийг хулгайлан авч 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 2, 107, 165, 224/,хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 3-4, 108-115, 166-173, 226-228/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 5-7, 108-115/, барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 8-10/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 15-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 24-27/, хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: гэрийн хойморт байсан 32 инчийн Монел маркийн зурагт алга болсон.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-31/, гэрч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...араас нь яваад Дархан *******ард талд байрлах зэм дээр гүйцэж очиж машиныг нь зогсоон******* барьсан юм. Тэгээд уулзахад хулгай хийгээд зурагтаа “Ачит-З” нэртэй ломбарданд тавьсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40/, “үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны байдлаар 400000 төгрөг байна.” гэх 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 48-49/, хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхрийн мөнгөн гинж 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, хоёр нүдний дуран 1 ширхэг, сваровски шигтгээтэй мөнгөн гинж 1 ширхэг зэрэг эд зүйлс байхгүй байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 118-120/, “үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь  2018 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 1380000 төгрөг байна.” гэх 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 131-132/, “*******өмсөж явсан гэх гутал нь хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинээрээ тохирч байна.” гэх 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 144-147/, хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрээс их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйл байхгүй байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 176-177/, дээрх эд зүйлсийн үнэлгээ нь 405442 төгрөг болно.” гэх 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 187-189/, “*******өмсөж явсан гэх гутал нь хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинээрээ тохирч байна.” гэх 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 193-197/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 225/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 232-234/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 226-235/, хохирогч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрээс мөнгөн ээмэг 3 хос, мөнгөн бөгж 5 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 236-239/, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрээс мөнгөн ээмэг 3 хос, мөнгөн бөгж 5 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 243/,  “үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны байдлаар 150000 төгрөг байна.” гэх 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 246-247/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Б-нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч*******т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б-нь энэ хэрэгт 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 103 хоногийг /1 дэх хавтаст хэргийн 55-56, 59, 2 дахь хавтаст хэргийн 21/ эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн хос пүүз, хар өнгийн савхин түрийвч, виза карт 1 ширхэг, оосортой түлхүүр 2 ширхэг, хар өнгийн чихэвчний хайрцаг зэргийг шүүгдэгч*******т буцаан олгож, парламент тамхи 1 хайрцаг /4 ширхэгтэй/, цоож 2 ширхэг, арматурын төмөр 1 ширхэг,  бахь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 42730 төгрөг, 1 ам доллар, зэргийг хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг тус тус дурдаж, шүүгдэгч*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******өд 400000 төгрөгийн, хохирогч*******ьд 1380000 төгрөгийн, хохирогч *******т 405442 төгрөгийн, хохирогч *******д 150000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******энэ хэрэгт 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 103 /нэг зуун гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч*******аас 1380000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын *******тоотод оршин суух хохирогч *******, 405442 /дөрвөн зуун таван мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж ******* тоотод оршин суух хохирогч ******* тус тус олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн хос пүүз, хар өнгийн савхин түрийвч, виза карт 1 ширхэг, оосортой түлхүүр 2 ширхэг, хар өнгийн чихэвчний хайрцаг зэргийг шүүгдэгч*******т буцаан олгож, парламент тамхи 1 хайрцаг /4 ширхэгтэй/, цоож 2 ширхэг, арматурын төмөр 1 ширхэг, бахь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 42730 төгрөг, 1 ам доллар зэргийг хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч*******эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ