| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2026/00010/И |
| Дугаар | 301/ШШ2026/00051 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 301/ШШ2026/00051
| 2026 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 301/ШШ2026/00051 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, Ч-тэй дүүрэг, Ж-ны гудамж, 45/1 тоотод байх М кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Э сум, 00 дугаар баг, Ц 00 тоотод оршин суух Ц.М-т холбогдох
199,231.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М кредит ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 79,923.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,307.95 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 199,231.24 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ц овогтой М миний бие нь М банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийг 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулах тул энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М кредит ББСБ ХХК хариуцагч Ц.М-т холбогдуулан 199,231.24 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 199,231.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Ц.М нь нэхэмжлэгч М кредит ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 199,231.24 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Ц.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,626.93 төгрөгөөс 3,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,313 төгрөг, хариуцагч Ц.М-аас 3,313 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М кредит ББСБ ХХК -д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М кредит ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 199,231.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.М нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,626.93 төгрөгөөс 3,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,313 төгрөг, хариуцагч Ц.М-аас 3,313 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ц.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР