Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 301/ШШ2026/00056

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 301/ШШ2026/00056

Архангай аймаг

        

 

 

 

 

   2026           01           16                                            301/ШШ2025/00056

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох

    тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: А аймаг, Э  сум, 2 дугаар багт байх “Х банк” А салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймаг, Х  сум, 1 дүгээр баг, Н-ны хашаанд оршин суух Ш.М  /РД:00/,

Хариуцагч: А аймаг, Х  сум, 1 дүгээр баг, Н-ны хашаанд оршин суух Э.Б  /РД:00/ нарт холбогдох

 

17,071,728.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” А салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч Ш.М, Э.Б нараас 17,071,782.55 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

            Хариуцагч Ш.М, Э.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч Ш.М, Э.Б нарт холбогдох Х банкны гаргасан 17,071,782.55 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бид 12  сарын хугацаанд хэсэгчлэн хувааж төлж барагдуулна.

2026 оны 02 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг,

2026 оны 03 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2026 оны 04 дүгээр сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2026 оны 05 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг,

2026 оны 06 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2026 оны 07 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2026 оны 08 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг,

2026 оны 09 дүгээр сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2026 оны 10 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2026 оны 11 дүгээр сарын 23-ний 1,422,648.5 төгрөг,

2026 оны 12 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2027  оны 01 дүгээр сарын 23-ний 1,422,648.5 төгрөгийг төлж барагдуулна...” гэжээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Х банк” А салбар нь хариуцагч Ш.М, Э.Б нарт холбогдуулан 17,071,782.55  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 17,071,782.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ш.М, Э.Б нар нь нэхэмжлэгч “Х банк” А салбарын нэхэмжилсэн 17,071,782.55  төгрөгийг 12 хуваан

2026 оны 02 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг,

2026 оны 03 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2026 оны 04 дүгээр сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2026 оны 05 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг,

2026 оны 06 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2026 оны 07 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2026 оны 08 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг,

2026 оны 09 дүгээр сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2026 оны 10 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2026 оны 11 дүгээр сарын 23-ний 1,422,648.5 төгрөг,

2026 оны 12 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг

2027 оны 01 дүгээр сарын 23-ний 1,422,648.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,309 төгрөгөөс 121,654.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 121,654.5 төгрөг, хариуцагч Ш.М, Э.Б нараас  121,654.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х банк” А салбарт олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х банк” А салбарын нэхэмжилсэн 17,071,782.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.М, Э.Б нар нь хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 23-ний 1,422,648.5 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 23-ний 1,422,648.5 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 23-ний 1,422,648.5 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 23-ний 1,422,648.5 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 23-ний 1,422,648.5 төгрөг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,309 төгрөгөөс 121,654.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 121,654.5 төгрөг, хариуцагч Ш.М, Э.Б нараас  121,654.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х банк” А салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ш.М, Э.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР