| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2026/00009/И |
| Дугаар | 301/ШШ2026/00073 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 301/ШШ2026/00073
| 2026 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 301/ШШ2026/00073 | Архангай аймаг |
301/ШШ2026/00073
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, Ч-тэй дүүрэг, 00 дүгээр хороо, бага тойруу, 00 тоотод байх, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Э сум, 00 дүгээр баг, Б 00 тоотод оршин суух Г.Б-д холбогдох
1,266,019 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 1,208,909.79 төгрөг, үндсэн хүү 48,581.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,527.68 төгрөг, нийт 1,266,019.31 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 422,006 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 422,006 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 422,006 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Г.Б-д холбогдуулан 1,266,019.31 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,266,019.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн 1,266,019.31 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 422,006 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 422,006 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 422,006 төгрөгийг тус тус хуваан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Г.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,350 төгрөгөөс 31,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 31,675 төгрөг, хариуцагч Г.Б-аас 31,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн 1,266,019.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 422,006 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 422,006 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 422,006 төгрөгийг хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,350 төгрөгөөс 31,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 31,675 төгрөг, хариуцагч Г.Б-аас 31,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Г.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР