Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 301/ШШ2026/00102

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 301/ШШ2026/00102

Архангай аймаг

 

 

 

 

                                                                                                                                                   

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: У  хот, С  дүүрэг, 00 дугаар хороо, С-ын талбай 02, С  тауэр 8 дугаар давхарт байх Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймаг, Э сум, 00 дүгээр баг, Б 00 тоотод оршин суух Г.Г-д  холбогдох

 

428,073.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 295,245 төгрөг, зээлийн хүү 113,503.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,324.83 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 428,073.33 төгрөг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

            Хариуцагч Г.Г  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...хариуцагч Г.Г  миний бие Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Г.Г-д холбогдуулан 428,073.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 428,073.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Г.Г  нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 428,073.33 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөрт багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,492.19 төгрөгөөс 6,746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,746 төгрөг, хариуцагч Г.Г-аас 6,746 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 428,073.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г нь 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,492.19 төгрөгөөс 6,746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,746 төгрөг, хариуцагч Г.Г-аас 6,746 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Г.Г  нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР