| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2026/00067/И |
| Дугаар | 301/ШШ2026/00116 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 301/ШШ2026/00116
| 2026 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 301/ШШ2026/00116 | Архангай аймаг |
2026 01 29 301/ШШ2026/00116
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би,
Нэхэмжлэгч: А аймаг, Х сум, Б баг, Д гэх газарт оршин суух Х.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймаг, Т сум, Х багт оршин суух Ч.Б , Б.Э нарт холбогдох
5,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хариуцагч Ч.Б , Б.Э нараас 5,780,000 төгрөгийг гаргуулж өгнө үү..” гэжээ.
Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...нэхэмжлэгч Х.Э миний нэхэмжлэлтэй хариуцагч Б , Э нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзаж байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Э нь Ч.Б , Б.Э нарт холбогдуулан 5,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б , Б.Э нар нь нэхэмжлэгч Х.Э нар нь харилцан тохиролцсон, нэхэмжлэгч Х.Э нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн. Уг нэхэмжлэгчийн хүсэлт тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Х.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,430 /нэг зуун долоон мянга дөрвөн зуун гучин/ төгрөгөөс 53,715 /тавин гурван мянга долоон зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 53,715 /тавин гурван мянга долоон зуун арван тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Э олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б , Б.Э нарт холбогдох 5,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Х.Э татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,430 /нэг зуун долоон мянга дөрвөн зуун гучин/ төгрөгөөс 53,715 /тавин гурван мянга долоон зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 53,715 /тавин гурван мянга долоон зуун арван тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Э олгосугай.
3.Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР