| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2026/00022/И |
| Дугаар | 301/ШШ2026/00035 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 301/ШШ2026/00035
301/ШШ2026/00035
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, ... дүгээр хороо, Б .... тоотод байрлах Х лизинг ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Э сумын ... дүгээр баг, Б хорооллын ... дугаар гудамжны ...тоотод оршин суух Б овогт Г-ийн Ж /....../-т холбогдох,
743,661.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х лизинг ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд зээлдэгч Г.Ж-аас нийт 743,661.54 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г овогтой Ж нь Pc mall-оос А.05 утас аваад Х лизинг ээ хийгээгүй тул нэхэмжилсэн 743,661.54 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгавар болгоно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Х лизинг ” ХХК нэхэмжлэлтэй хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х лизинг ” ХХК нь хариуцагч Г.Ж-т холбогдуулан 743,661.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 743,661.54 төгрөг гаргуулах тухай шаардлагыг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Г.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 34,934 төгрөгөөс 17,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 17,467 төгрөг, хариуцагч Г.Ж-аас улсын тэмдэгтийн хураамж 17,467 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х лизинг ” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х лизинг ” ХХК-ийн нэхэмжилсэн 743,661.54 төгрөгийг хариуцагч Г.Ж 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 34,934 төгрөгөөс 17,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 17,467 төгрөг, хариуцагч Г.Ж-аас улсын тэмдэгтийн хураамж 17,467 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х лизинг ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Г.Ж нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН