Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 301/ШШ2026/00036

 

 

 

 

 

 

 

                                                                                    301/ШШ2026/00036

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би

  Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, Ж-28, .... тоотод байрлах “М Ю кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Архангай аймгийн Х сумын Т, ... дугаар багт оршин суух А.Б-т холбогдох,

258,124.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М Ю кредит ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... А.Б-аас  258,124.17 төгрөг гаргуулах гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ....“М Ю кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Б-т холбогдох иргэний хэрэгт хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу төлбөрийг 2025.12.22-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М Ю кредит ББСБ” ХХК нь хариуцагч А.Б-т холбогдох 258,124.17 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 258,124.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “М Ю кредит ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,393.72 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 4,196.82 төгрөгийг, хариуцагч А.Б-аас  4,196.82 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч “М Ю кредит ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М Ю кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б-т холбогдох 258,124.17 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “М Ю кредит ББСБ” ХХК хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “М Ю кредит ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,393.72 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 4,196.82 төгрөгийг, хариуцагч А.Б-аас  4,196.82 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч “М Ю кредит ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН