Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 301/ШШ2026/00044

 

 

 

 

 

 

 

                                                                                        301/ШШ2026/00044

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би

  Нэхэмжлэгч: у хот, с дүүрэг, .... дугаар хороо, с гудамж,  т-2, ..... тоотод байрлах “С инвестментс ББСБ” ХХК /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Архангай аймгийн Э сумын .... дугаар баг, Т хорооллын ... гудамжны .... тоотод оршин суух Х овогт Х-ийн О /РД:....../-д холбогдох,

  1,546,932.79 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч “С инвестментс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Х.О зээл, зээлийн үндсэн хүү нийт 1,546,932.79 төгрөгийг гаргуулж,  “С инвестментс ББСБ” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х овогтой О миний бие С инвестментс ББСБ ХХК-ийн 1,546,932.79 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад 1,546,932.79 төгрөгийг сар бүр 515,645 төгрөг төлж 3 сарын хугацаанд бүрэн төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С инвестментс ББСБ” ХХК нь хариуцагч Х.О-д холбогдох 1,546,932.79  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 1,546,932.79 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Х.О нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 39,701 төгрөгөөс 19,850.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 19,850.5 төгрөг, хариуцагч Х.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 19,850.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С инвестментс ББСБ” ХХКтус тус олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С инвестментс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,546,932.79 төгрөгийг хариуцагч Х.О 3 сарын хугацаанд сар бүр 515,645 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 39,701 төгрөгөөс 19,850.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 19,850.5 төгрөг, хариуцагч Х.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 19,850.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С инвестментс ББСБ” ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Х.О нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН