| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0254/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/268 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/268
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч Ч.Х- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******холбогдох 1818005410312 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х- /*******/, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн******* суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн******* сумын *******тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Х- нь согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргил” баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******,******* нарын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч .Х- нь согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргил” баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******,******* нарын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Я.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Шарын гол сумын Хайрхан багийн “Оргил” бааранд ороод нэг найзын хамт хоёр шил Боргио уусан. Тухайн газар сууж байсан нэг залуутай буруу ойлголцсоноос болоод хэрүүл маргаан үүссэн. Тэр залуучуудаас биеэ хамгаалаад ийм байдалд хүрсэн.
…Миний буруу, ийм хэрэг хйисэндээ маш их харамсаж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 04-ний орой найз *******, ******* нарын хамтаар хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй шөнийн цэнгээний газрын хажууханд замын наана байдаг 8 дугаар байрны гадаа 00 цагийн орчимд сууж байтал баарны гадаа Х- хүнтэй маргалдаад байх шиг байхаар нь би очоод ******* / Х-/ гэж дуудсан чинь мөн байсан. Тэгээд юу болсон талаар харах гээд очтол харанхуйд юу ч харагдахгүй байхаар нь одоо гэртээ харь гэж хэлээд би гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 7/,
-Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 04-ний орой 22:00 цагийн үед өөрийн түрээсэлдэг байрандаа найз ******* хамт 1 шил 0.5 литрийн “Хараа нэртэй архи хувааж уугаад дараа нь мөн хамт “Оргил” нэртэй шөнийн цэнгээний газарт орж “Соёрхол” нэртэй 0.5 литрийн 2 шил архийг хувааж уугаад бүжиглэж байгаад тэнд үйлчлүүлж байсан 2-3 залуутай муудалцаад барьцалдаж аваад байж байтал манай дүү ******* найз гэх Х- гэх залуу миний баруун суганы хэсэгт болон баруун гарны чигчий хурууны орчимд шилээр зүсээд цус гаргасан. Тэгээд Х- гэх залуу машинтай хүн дуудаад эмнэлэг рүү явж боолт хийлгэж, баруун суганы доод хэсэгт 4 оёдол, баруун гарны чигчий хурууны орчимд 3 оёдол тавиулсан. Өөр гэмтэл учраагүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 6, 12/,
-Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 04-ний орой 22:00 цагийн үед найз *******ын гэрт нь 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уугаад дараа нь мөн хамт “Оргил” нэртэй шөнийн цэнгээний газарт орж “Соёрхол” нэртэй 0.5 литрийн 2 шил архийг хувааж уугаад бүжиглэж байгаад тэнд үйлчлүүлж байсан 2-3 залуутай муудалцаж барьцалдсан. Тэгсэн Ч.Х- нь миний нурууны дал орчим шилээр зүссэн. Шилээр зүссэний улмаас миний нурууны дал орчмоос цус гарсан. Тэр үед Х- гэх залуу машинтай хүн дуудаад эмнэлэг рүү ******* бид хоёрыг авч яваад боолт хийлгэж оёдол тавиулсан. Хохирол төлбөрт 300000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хэргийн 14-15/,
-Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хэргийн 18, 24/,
-“…Н.******* биед зүүн далны орчмын шарх, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.*******ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 717 дугаартай шинжээчийн дүгнэлт / хэргийн 19/,
“...*******ын биед цээжний баруун талын болон баруун гарын 2-р хуруун дахь шарх, цээжний баруун хэсгийн зулгаралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 716 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 25/,
-Хохирогч *******,******* нарын гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /хэргийн 55-56/,
-Хохирогч нараас гаргасан баталгаа /хэргийн 58-59/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Ч.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч*******ийн биед “зүүн далны орчмын шарх, зулгаралт” бүхий гэмтэл учирсан /хэргийн 19/, хохирогч *******ын биед “цээжний баруун талын болон баруун гарын 2-р хуруун дахь шарх, цээжний баруун хэсгийн зулгаралтууд” бүхий гэмтэл учирсан /хэргийн 25/ бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Ч.Х-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ч.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******,******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 717, 719 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр /хэргийн 19, 25/ нотлогдож байх бөгөөд хохирогч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тодорхойлолт ирүүлсэн /хэргийн 55-56/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Ч.Х-гаас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ч.Х- нь согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргил” баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******,******* нарын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Я.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…миний буруу, ийм хэрэг хйисэндээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...баарны гадаа Х- хүнтэй маргалдаад байх шиг байхаар нь би очоод *******/ Х-/ гэж дуудсан чинь мөн байсан. Тэгээд юу болсон талаар харах гээд очтол харанхуйд юу ч харагдахгүй байхаар нь одоо гэртээ харь гэж хэлээд би гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 7/, хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х- гэх залуу миний баруун суганы хэсэгт болон баруун гарны чигчий хурууны орчимд шилээр зүсээд цус гаргасан.” гэх мэдүүлэг /хэргийн 6, 12/, хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Х- нь миний нурууны дал орчим шилээр зүссэн. Шилээр зүссэний улмаас миний нурууны дал орчмоос цус гарсан.” гэх мэдүүлэг / хэргийн 14-15/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хэргийн 18, 24/, “...Н.******* биед зүүн далны орчмын шарх, зулгаралт тогтоогдлоо.” гэх 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 717 дугаартай шинжээчийн дүгнэлт / хэргийн 19/, “ ...*******ын биед цээжний баруун талын болон баруун гарын 2-р хуруун дахь шарх, цээжний баруун хэсгийн зулгаралтууд тогтоогдлоо.” гэх 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 716 дугаартай шинжээчийн дүгнэлт / хэргийн 25/, хохирогч *******,******* нарын гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /хэргийн 55-56/, хохирогч нараас гаргасан баталгаа /хэргийн 58-59/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.Х- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ч.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Ч.Х-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ч.Х-д анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч*******Х-г 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* Х-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ч.Х-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ч.Х-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ