| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/01072/И |
| Дугаар | 301/ШШ2026/00060 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 301/ШШ2026/00060
301/ШШ2026/00060
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, .... дүгээр хороо, Э өргөн чөлөө, Э цамхаг ... тоотод байрлах “М” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Ц сумын И ... дугаар баг, ..... тоотод оршин суух Б-Ны Д-д холбогдох,
294,201.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...294,201.94 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: .... “М корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б овогтой Д нь .... тоот гэрээний үлдэгпдэл 294,201.94 төгрөгийг 2026 оны 01 сарын 14-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М корпораци” ХХК нь хариуцагч Б.Д-д холбогдуулан 294,201.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 294,201.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “М корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,476 төгрөгөөс 4,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 4,738 төгрөг, хариуцагч Б.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 4,738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М корпораци” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д-д холбогдох 294,201.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “М корпораци” ХХК хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч М корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,476 төгрөгөөс 4,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 4,738 төгрөг, хариуцагч Б.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 4,738 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М корпораци” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН