Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 301/ШШ2026/00061

 

 

 

 

 

 

                                                                                        301/ШШ2026/00061

 

 

 

         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

        баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ..... дугаар хороо, С тауэр, ..... дугаар давхарт байрлах “Т ББСБ” ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Э сумын .... дүгээр баг, Ц ....  тоотод оршин суух А.Х-д холбогдох,

457,953.81  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....... Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 327,880.11 төгрөг, үндсэн хүү 112,012.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,061.47 төгрөг, шимтгэлд 0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 457,953.81  төгрөгийг хариуцагч А-ийн Х-аас гаргуулах гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй А овогтой Х нь нэхэмжлэлийн дүнг бүхэлд нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ” ХХК нь хариуцагч  А.Х-д холбогдуулан 457,953.81  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 457,953.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,388.61 төгрөгөөс 7,194.30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 7,194.30 төгрөг, хариуцагч А.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 7,194.30 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д тус тус шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Х-д холбогдох 457,953.81  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,388.61 төгрөгөөс 7,194.30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 7,194.30 төгрөг, хариуцагч А.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 7,194.30 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН