2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2026/01753

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 29 191/ШШ2026/01753

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай, өөрийн байранд байрлах, *******-ний нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Голомт банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Хариуцагч Бадилхан овогтой Еркулан нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр банктай ЗГ/3005153491 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуул, 25,650,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээл авсан бөгөөд мөн 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ******* дугаарт гэрээг байгуулж, зээлийн хэмжээг 11,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдэлийг 18,973,040.25 төгрөг болгож, жилийн хүүг 21 хувь болгон тус тус зээл авсан болно. Хариуцагч ******* нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийг хүсэлт гарган авч байх үедээ оршин сууж байсан ******* дүүргийн 23-р хороо, ******* 30-р гудамж 16 тоот хаягт оршин суудаггүй нь Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар шийдвэрлэгдсэн болно. Иймд *******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Голомт банкны нэхэмжлэлтэй, *******ыг эрэн сурвалжлах хурлыг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-28/.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, төлөөлөгчөөр Э.Эрдэнэжаргал, Б.Батхишиг нарыг томилсон 2026-01-5-ны өдрийн 18/08/049 дугаартай итгэмжлэл /хх-3/, төлөөлөгчөөр Б.Энхтүвшинг томилсон 2024-7-26-ны өдрийн 317 дугаартай итгэмжлэл /хх-10, 13/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, 2022 оны 8-р сарын 25-ны өдрийн ЗГ3005153491 дугаартай зээл болон барьцааны гэрээ /хх-6/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-7-9/, хүү тооцооллын хүснэгт /хх-11-12/, Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дугаартай захирамж /хх-14/, эрэн сурвалжлуулах тухай хүсэлт /хх-19/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******ы оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-18/ баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-н Еркулан-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг шаардана гэж тодорхойлсон байна /хх-1, 19/.

 

2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2022 оны 8-р сарын 25-ны өдрийн ЗГ3005153491 дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаас үзэхэд ******* нь дээрх гэрээнд зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тиймээс шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШЗ2026/05078 дугаар захирамжаар *******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл ******* дүүрэг, 23-р хороо, ******* 30-р гудамжны 16 тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-18/.

 

5. Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,363,625 төгрөг гаргуулахаар дээрх лавлагаанд дурдсан хаягийн дагуу Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч ******* нь ******* дүүрэг, 23-р хороо, ******* 30-р гудамжны 16 тоотод бүртгэлтэй боловч оршин сууддаггүй болохыг багийн засаг дарга тодорхойлж, Солонгост байгаа гэх шуудангийн магадлагаа ирсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-14/.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь ******* дүүрэг, 23-р хороо, ******* 30-р гудамжны 16 тоотод бүртгэлтэй боловч оршин сууддаггүй болох нь хэрэгт авагдсан Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дугаартай захирамжаар тогтоогдож байна.

7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох УЧ94120616 регистрийн дугаартай, Молкы овогт *******-н Еркулан-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч Голомт банк ХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-28/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд УЧ94120616 регистрийн дугаартай, Молкы овогт *******-н Еркулан-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Голомт банк ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэжаргал /холбоо барих утас-88366315/-д мэдэгдэхийг ******* дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Голомт банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ