| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0261/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/272 |
| Огноо | 2018-08-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/272
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч Ц.С-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******холбогдох эрүүгийн 1818005160320 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С-******* 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, Улаанбаатар төмөр з******* ажилтай, Дархан-Уул аймгийн******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С-нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг “Хараа” голын эрэг дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.С-нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг “Хараа” голын эрэг дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 19-ний өглөө Хонгор сумын Зулзагын голын “Эрэл” амралтад хамт олноороо амраад 06 сарын 20-ны өдөр Дарханд ирээд Т******* нартай “Хараа” голын эрэг дээр очсон. Бид бүгд согтууруулах ундаа уусан байсан бөгөөд ******* над руу агсам тавиад, архины шил шидэхээр нь миний уур хүрээд түүний нүүрэн тус газар нь гараараа цохичихсон. Тэгэхэд хамт байсан ажлын хүмүүс бид хоёрыг салгасан.
...эмчилгээний зардал, хохирол төлбөрт 1500000 төгрөг төлсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Гэмт хэргийн талаар Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5/,
-Хохирогч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 19-ний өглөө ээлжийн ажлаасаа бууж, ажлын хамт олноороо Хонгор сумын нутаг Зулзагын голын “Эрэл” амралтад очиж амарсан. Маргааш өглөө нь Дарханд орж ирээд “Хараа” голын эрэг дээр ажлын хэсэг хүмүүстэй ууж, идэж байхад манай ажлын С-гэх залуу намайг цохиж гэмтээсэн.
...Улаанбаатар хотод очиж 1500000 төгрөгөөр нүдний хагалгаанд орсон ба хагалгааны зардлыг С-төлсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/,
-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ажлын газрынхан Зулзагын голын “Эрэл” амралтад 06 сарын 19-ний өдөр амраад 06 сарын 20-ны өдөр ирсэн. Тэгээд Би ******* С-нарын хамт “Хараа” голын эрэг дээр очиж үргэлжлүүлэн ууж, идсэн. Манай ажлын газрын *******хоёр хоорондоо маргалдаж байснаа ******* нь С-руу архины шил шидэхэд *******зүүн шанаан тус газарт нь оносон. Тэгээд С-уурлаж очоод *******гийн нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиход нь Төгсжаргал бид хоёр салгаж, машинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 10-11/,
-*******биед зүүн нүдний ухархайн дотор доод хананы хугарал. тархи доргилт, хамрын таславчны мурийлт, нүүр ба баруун дал орчмын цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 688 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 19/,
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн гаргасан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 688 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. *******биед зүүн талын хоншоор яс, зүүн хацар ясны их бие, зүүн нүдний ухархайн дотор доод хананы хугарал. тархи доргилт, хамрын таславчны мурийлт, нүүр ба баруун дал орчмын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 322 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24-25/,
-Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, томографын шинжилгээ, эмнэлгийн хуудас /хэргийн 39-45/,
-Хохирогч Ч.******* болон шүүгдэгч Ц.С-нарын “...хохирол төлбөр төлсөн, ямар нэгэн гомдол саналгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтүүд /хэргийн 46,48,53-54/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч******* холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 322 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 24-25/ нотлогдож байх бөгөөд хохирогч Ч.******* нь эмчилгээ хийлгэсэн болон хохирол, төлбөртэй холбоотой баримтуудаа /хэргийн 39-45/ ирүүлсэн байна. Шүүгдэгч Ц.С-нь эмчилгээний зардалд 1500000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч*******гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.С-нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Малчин багийн нутаг Хараа голын эрэг дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* над руу агсам тавиад, архины шил шидэхээр нь миний уур хүрээд түүний нүүрэн тус газар нь гараараа цохичихсон.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/, гэмт хэргийн талаар Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5/, хохирогч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай ажлын С-гэх залуу намайг цохиж гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/, гэрч Ж.Тэлмэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С-уурлаж очоод *******гийн нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хэргийн 10-11/, “*******биед зүүн талын хоншоор яс, зүүн хацар ясны их бие, зүүн нүдний ухархайн дотор доод хананы хугарал. тархи доргилт, хамрын таславчны мурийлт, нүүр ба баруун дал орчмын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 322 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24-25/, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, томографын шинжилгээ, эмнэлгийн хуудас /хэргийн 39-45/, хохирогч Ч.******* болон шүүгдэгч Ц.С-нарын “...хохирол төлбөр төлсөн, ямар нэгэн гомдол саналгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтүүд /хэргийн 46,48,53-54/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.С-нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч******* үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч******* анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С- хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С- 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 500000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч******* үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч******* анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ