Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 301/ШШ2026/00033

 

 

 

 

                                                                                      301/ШШ2026/00033

 

                                                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Ө сумын Б, ... дүгээр багт оршин суух, Н овогт Н-ийн М  /ИБД:...../-ийн хүсэлттэй, 

            Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Н.М нь мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. 

           

1.1 Хүсэлт гаргагч Н.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.М миний бие 1975 онд төрсөн. Одоо малчин. Тэтгэвэр тогтоолгон авах нас болоод байна. Би 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Ө сумын Б  багийн “Овоо-шонт” гэх газарт хувийн малаа маллаж байсан. Малын А данс архиваас гарахгүйгээс болж мал маллаж байсан байдал оргүй хохироход хүрээд байна. Би малчнаар тэтгэвэрт орох гэсэн боловч малын А данс гарахгүйгээс болж нийгмийн даатгалаас мал маллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхэд хандан мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Ө сумын Б  багийн “Овоо-шонт” гэх газарт 1995 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс ..... оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М нь 8 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн Ө сумын Б багийн Ц  гэх газарт амьдарч байгаад, 1996 онд М.М-тай гэр бүл болсон. 1997 онд анхны хүүхэд нь төрсөн. Тэр цагаас хойш гэр бүлээрээ малаа маллаж өнөөдрийг хүрсэн. Н.М нь малчнаар тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч нотлох баримт дутуу, малын А данс байхгүй гэсэн  учраас шүүхэд хандсан. Ажиллаж байсан байдлаа тогтоолгож тэтгэвэрт орох гэж байгаа. 1995 оноос 2000 оны хооронд өөр орон нутагт шилжилт хөдөлгөөн хийгээгүй, Архангай аймгийн Ө сумандаа л амьдарсан гэв.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд: 

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

                -       Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны .... дугаар сарын 06-ны өдрийн ...тоот албан бичигт: ... Та өргөдөлдөө 1995-2000 онуудад мал маллаж байсан тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Таныг 1995-2000 онуудад малчнаар ажилласныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ гэсэн,

                - Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ...тоот албан бичигт: ... Та 1995-2000 онд мал маллаж байсан тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоолгох өргөдөл гаргасан байна. Иймд Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье гэсэн,

                 - Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн .... тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Ө сумын Б  багийн 1995-2000 малын А данс шилжиж ирээгүй тул М-ийн М-ын лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

               - М.Я, М.Л    нарын төрсний гэрчилгээний хуулбар,

  • Н.М ийн ......... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
  • Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Архивын ...... дугаар лавлагаа,   

              - Архангай аймгийн Архивын тасгийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .... дугаар малчин даатгуулагчид олгох архивын лавлагаанд: Архангай аймгийн Ө сумын Б  багийн малчин өрхийн тэргүүлэгч /ОР:...../ М-ийн М мал маллаж байсан хугацаа 2001 оноос 2011 он хүртэлх, бүртгэгдсэн малын тоо 2001 он-бүгд нийт-68, 2002 он бүгд нийт- 71, 2005 он бүгд нийт-75, 2011 он бүгд нийт-103 гэсэн,

  • Архангай аймгийн Ө сумын Б  багийн Засаг даргын 2025 оны 10

дугаар сарын 16-ны өдрийн 204 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн Намнан овогт Мөнхтуяа нь 1991 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хооронд аав ээжтэйгээ хамт амьдарч малчин байсан нь үнэн болно гэсэн, 

              - Монгол Улсын хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын лавлагаа /Үндэсний төв архивын 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 03-02/6541 тоот лавлагаа/-д: Өрхийн тэргүүн Ж ургийн овогтой М-ийн М эрэгтэй, 1974 оны 11 сард төрсөн, 36 настай, малчин, эхнэр Н ургийн овогтой Н-ийн М 1975 оны 01 сард төрсөн, 35 настай, малчин м-ын Я 1997 оны 08 сард төрсөн, 13 настай, хүү М-ын Л 2002 оны 02 сард төрсөн, 6 настай гэсэн,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны .... сарын 17-ны өдрийн ...тоот лавлагаа/-д: М-ийн М эрэгтэй, 1974 оны 12 сард төрсөн, 25 настай, эрэгтэй, Н-ийн Мөнхтуяа 1975 оны 01 сард төрсөн, 24 настай, эмэгтэй, М-ын Яндаг 1997 оны 08 сард төрсөн, 2 настай, эрэгтэй гэсэн,

- Жадамба овогтой М-ийн М-ын нас барсны гэрчилгээний хуулбар,

- 6521000238, 6521000239 нэгж талбарын дугаартай М.Манлайжавын газар эзэмшлийн гэрчилгээний хуулбар,

 

2.2 Хүсэлт гаргагчийн  хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

              -Гэрч С.М-ын шүүхэд өгсөн “Би 1979 онд 9 дүгээр ангиа төгсөөд цэргийн албанд татагдаж байсан. Цэргээс ирээд Архангай аймгийн Ө сумын Бадрал нэгдлийн Азарга бригадад худгийн моторчноор,  1984 оноос эхлэн Архангай аймгийн Ө сумын Бадрал нэгдлийн Б  бригадын нярваар 1990 он хүртэл ажиллаж байсан. Тэгээд би 1990 оноос хойш буюу нэгдэл хувьчлагдсанаас хойш хувийн малаа маллаж байна. Намайг Архангай аймгийн Ө сумын Бадрал нэгдлийн Б  бригадын нярваар ажиллаж байх үед буюу 1986 онд Н.М  нөхөр болох Н.Манлайжавтай гэр бүл болон Архангай аймгийн Ө сумын Б  багийн Өвөр Ц  гэх газарт мал маллаж байсан. Н.М нь одоог хүртэл тус нутагтаа мал маллан амьдарч байгаа. Харин манайх Архангай аймгийн Ө сумын Б  багийн Ар Ц  гэх газарт нь нутаглагдаг байсан. Манайх Н.М ийн аавынхтай айл, саахалт байдаг байсан. Би Н.М-ийнхаар байнгын орж гардаг, нэг нутаг усны хүмүүс одоог хүртэл малаа маллаж байгаа тул Н.М  1986 оноос эхлэн одоог хүртэл мал маллаж байгаа талаар сайн мэдэж байна. Н.М нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Н.М нь хувийн малаа маллаж байхдаа Архангай аймгийн Ө сумын Б  багаас өөр тийшээ шилжиж байгаагүй” гэх мэдүүлэг,

                -Гэрч  Б.Пүрвээгийн шүүхэд өгсөн “Би 1996 оноос 2004 он, 2008 оноос 2012 хүртэл Архангай аймгийн Ө сум Б  багийн Засаг даргаар, 2004 оноос 2008 он хүртэл Архангай аймгийн Ө сумын Засаг даргаар, 2013 оноос 2019 он хүртэл Архангай аймгийн Ө сум Б  багийн Байгаль хамгаалагчаар  ажиллаж байсан. Намайг 1996 онд Архангай аймгийн Ө сум Б  багийн Засаг даргаар томилогдоход Н.М нь Н.Манлайжавтай шинээр гэр бүл болон аав, ээж ах дүү нарын хамт Архангай аймгийн Ө сум Б  багийн Овоо болон Өвөр Ц  гэх газарт мал маллан амьдарч байсан. Би Архангай аймгийн Ө сум Б  багийн Засаг дарга байсан тул байнгын багийн иргэдтэйгээ холбоотой, Н.М-ийнхаар орж гарч, малчдын өдөр тутмын аж ахуй болон ахуй амьдралтай нь танилцаж, шаардлагатай тусламж, дэмжлэг хэрэгтэй хүмүүсийг тодорхойлж, багийн хурал цуглааныг зохион байгуулдаг байсан. Ингэж ажиллаж байх үед Н.М нь нөхрийн хамт мал маллаж байсан бөгөөд багаас зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан. Н.М нь мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Иймд би Н.М  1996 оноос одоог хүртэл Архангай аймгийн Ө сум Б  багт хувийн малаа маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, 

           

            2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд: 

            

  • Н.М ийн 1991 оны 06 дугаар сараас  2000  оныг дуустал нийгмийн

даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн .... тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- М.Я-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,

-  М.Я-ийн ХААТР-11 маягтад: эхийн Н М, халх, дунд боловсролтой, гэр бүлийн байдал- гэрлэсэн, нийгмийн бүлэг-малчин, ажилладаг байгууллага-Б  багт, эрхэлдэг ажил-малчин, 1997.09.19 гэсэн,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.М ийн Архангай аймгийн Ө сумын Б  багт 1995 оны ... дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны ... дугаар сарын ....-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

 

                - Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны .. дугаар сарын 06-ны өдрийн ...тоот албан бичиг,

                - Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны .... дугаар сарын 23-ны өдрийн ...тоот албан бичиг,

                 - Архангай аймгийн Ө сумын Б  багийн Засаг даргын 2025 оны ...

дугаар сарын 16-ны өдрийн ... тоот тодорхойлолт,

                - Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны ... сарын 17-ны өдрийн ...тоот/ лавлагаа,

                - Гэрч С.М, Б.П нарын мэдүүлэг,

                - Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны ... дугаар сарын 26-ны өдрийн ... тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

    -  М.Я-ийн ХААТР-11 маягт зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Н.М нь Архангай аймгийн Ө сумын Б  багт 1995 оны ... дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны ... дугаар сарын ...-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдал тогтоогдож байна. 

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Н.М ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н овогт Н-ийн М-г Архангай аймгийн Ө сумын Б  багт 1995 оны .... дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны ... дугаар сарын .....-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.М ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН