| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2026/00007/И |
| Дугаар | 301/ШШ2026/00134 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 301/ШШ2026/00134
| 2026 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 301/ШШ2026/00134 | Архангай аймаг |
|
| 301/ШШ2026/00134 | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймаг, Т сум, А багт оршин суух, Г.М /ИБД:.../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Т сум, М багт оршин суух Г.Д-д /РД:.../-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: үхрийн үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.М
Хариуцагч Г.Д
Гэрч: Ч.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учралзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.М нь 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч Г.М нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Г.М миний өмчлөлийн нас бие гүйцсэн сарлагийн хар тарлан эр үхэр 2023 онд А аймгийн Т сумын Мөрөн багийн иргэн Г.Д-ын үхэрт нийлсэн байсан. Үүнийг би тухайн үед мэдээд Г.Д-той Мөрөн багийн төвд уулзаж танай үхэр дотор миний сарлагийн хар тарлан эр үхэр нийлчихсэн байна, харж байгаарай гэж хэлсэн. Түүний дараа уг үхэрийг хэд хэдэн удаа тууж өөрийн үхэртээ нийлүүлсэн боловч тогтохгүй буцаад Г.Д-ын үхэртэй нийлээд, ижилсчихсэн байсан. Манай хоёрын гэр Ар даваатын давааны наана, цаана байдаг байсан. Тэгээд би тухайн үхрийг гүйгээд тогтохгүй болохоор нь Г.Дд захиад орхисон. Түүний дараа буюу 2024 оны 11 сард би тухайн үхрийг нутгийн ченж О-д 3.000.000 төгрөгөөр зараад мөнгийг нь авчихаад Г.Д-ын үхэрт байгаа үхрээ зааж өгөөд явуулсан. Тэгээд ченж Оыг уг үхэрийг авахаар Г.Д-ын гэрт очтол түүнд тухайн үхрийг төхөөрөөд хүнд өгөөд явуулчихсан гэж хэлсэн байсан. Энэ талаар О надад ирж хэлээд надаас үхрийн мөнгөө буцаагаад авсан. Би түүний дараа Г.Д-оос үхрийн мөнгөө авая гэхэд үхэр төхөөрч авсан хүн болох Г.Д-ын найз Ж гэх хүн надтай холбогдоод 1.200.000 төгрөг өгий гээд бид харилцан тохиролцолд хүрч чадахгүй өнөөдрийг хүрээд байх тул миний өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан Г.Дүгэрхорлоос үхрийн үнээ нэхэмжилж байна...” гэжээ.
3. Нэхэмжлэгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг үхрийг хүнээс худалдаж аваад тогтохгүй гүйгээд, Д-ийн үхэрт тогтохоор нь тэнд нь үлдээсэн. Г.Д-ыг эгчийнхээ үхэр гэж ярьж байхыг сонсоод би “Д ахаа тэр үхэр чинь миний үхэр шүү” гээд хэлж байсан. Тэгээд өвөл идэшний үед ченж н.О-д би 10-аад үхэр зарсан, тэр үхэрнүүдтэй хамт Д ахынд байгаа үхрээ зарж очоод авчих гээд явуултал Дүгээ ах уг үхрийг н.Ц гээд дүүдээ гаргаад өгөөд явуулчихсан байна гэсэн. Д-ийн эхнэр н.Ц эгчид танай үхэр гэж хэлсэн байсан, тэгэхээр би н.Ц рүү утсаар ярьсан чинь “өө энд нэг тийм үхэр байсан юм, тэгээд эргэлзэж эргэлзэж цохичихсон юм, эгч нь 1,300,000 билүү, 1,200,000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөгүй утсаа тасалсан. Тэр үхэр манай өөрийн үхэр биш. Миний ажилд ингэж төвөг удаж байгаа нь хэцүү байна, мэдсээр байж эд нар хуйвалдаад ийм асуудал гарсан байх гэж бодож байна. Уг үхрийг тухайн үед О гэдэг хүнээс өндөр үнээр авч байсан...” гэжээ.
4. Хариуцагч Г.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А аймгийн Т сумын А багт оршин суух Г-гийн М-ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Д надад хамаатуулан гаргасан үхрийн үнэ 3,000,000 төгргийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М-ын үхэр мөн гэж үзэх боломжгүй, Манай үхэрт хоёр жил шахам байсан. Манай үхэрийг харж байгаарай гэж огт хэлж байгаагүй. Үхрээ авч явж байсан удаагүй. Хэрвээ үхэрээ авч явж байсан ба үхэр нь үхэртээ тогтохгүй байсан бол угаасаа Г.М-ын үхэр биш гэсэн үг. Ижил сүргээсээ тасраад өөр айлын үхэрт ижилсэнэ гэж байхгүй. Тэгэхээр М-ын үхэр байх боломжгүй гэж үзэж байгаа. Харин 2025 оны 11 дүгээр сард идэшний үеэр А аймгийн Т сумын Мөрөн багийн иргэн Ж гэдэг хүн манайх зудны жил тарлан үхэрээ алдсан танайд байгаа үхрийг үзье гээд эхнэртэйгээ хамт ирж үзээд манай үхэр мөн чих нь цоорхой даавуу уясан гэж ярьж байсан. Тэгээд үхрийг үзээд мөн байна гээд гаргаж янзлаад аваад явсан....., Миний бие М-д хохирол төлөх боломжгүй, М-ын үхэр байлаа гэж бодоход буух эзэнтэй буцах хаягтай Жамц хариуцах байх гэж бодож байна.....” гэжээ.
5. Хариуцагч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “....Ж манай үхэр байна гээд манайд ирээд идшиндээ идчихсэн. Тэр үхэр манайд ирээд 2 жил болсон. Надад зарсан зүйл бол байхгүй. Зүгээр явж байгаад ийм зүйлд орооцолдчихлоо. Утас дугараад М 3,000,000 төгрөг нэхээд байна гэхээр нь гайхсан юм. Би чинь насаарааа хулгай хийж үзээгүй. Жамц ирээд манай үхэр гэхээр нь “биш ээ М-ийн үхэр” гэлтэй нь биш. Ж-ын эхнэр нь манайд ирж үзээд манай үхэр гээд өвөл идэшний үеэр аваад явсан... гэв.
6. Гэрч Ч.Д шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ “манай уг үхрийг шүдлэн байхад нь алдсан, үхрээ алдчихаад хүмүүсээс сурагласан, Г.Д-ыг сайн танихгүй, зүс таньдаг. Тэгээд Г.Д-оос танай тэр хавиар тийм үхэр харагдана уу? гэхэд “манай үхэр дотор 2, 3 юм байсан сайн мэдэхгүй байна, нэг эр үхэр байна” гэхээр нь би эхнэртээ хэлээд Г.Д-ынд тарлан үхэрний сураг гарлаа тийшээ очиж үзье гээд очсон чинь манай эхнэр мөн байна, даавууг нь яагаад сольчихсон юм бол гэсэн. Өмнө нь манайх 2, 3 үнээ алдахад чихэнд нь улаан даавуу уячихсан байгаад байсан, эрт тугалсан үнээ байсан чинь чихэнд нь улаан даавуу уяад тугалынх нь хүзүүвчийг сольчихсон байсан. Манай эхнэрийн дүүгийнх нь хүүхдүүд таниад олж ирж өгсөн. Чихнийх ухаар нь яг юм байна, содон болохоор нь би бага зэрэг гадарласан юм. Хүн эргэлзэхээр үхэр биш, би хөдөө нэг их байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна, чи очоод үзээдэх” гэсэн чинь манай эхнэр очиж үзээд мөн байна гэсэн. Улаан даавуу уясан үхрийг хүн ирээд асуувал надтай уулзаарай, сургийг нь гаргая гэж бид хоёр хэлээд явсан. Ямар хүмүүс нь манай үхрүүдийг аваад улаан даавуу уяад байдаг юм гэж бодоод. Тэгээд шүдлэн байхад нь алдаад хязаалан байхад нь олсон юм. Тэр жил зуд болоход эхнэр бид хоёр хот яваад ирсэн байсан юм. Би морь, мотоцикл унаж чаддаггүй. Тэгээд бид хоёр явж чадахгүй байж байгаад зуднаар эр үхрүүд гэдэс нь дүүрэхгүй үхээд байна гэхээр нь үхсэн байх гэж бодоод байж байсан чинь Г.Д-ынх төв рүү ороод ирсэн байхаар нь манай үхэр байна уу? гэсэн чинь байгаа гэхээр нь “хоёулаа явж чадахгүй юм чинь мал мах авдаг н.О гээд хүнд өгчих юмсан” гэж ярьж байсан юм. Хулгай хийсэн бол юу гэж хүнд өгөх вэ дээ. Хулгайн сэдэлтэй юм байхгүй. Нарийн зүйлийг нь манай эхнэр мэднэ. Би өөрөө ирэн очин байдаг гэв.
7. Нэхэмжлэгчээс:
- С овогт Г-ийн М-ын иргэний үнэмлэхний лавлагаа,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг гаргаж өгсөн.
8. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.М хариуцагч Г.Д-оос үхрийн үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нь доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
- Г.М миний өмчлөлийн нас бие гүйцсэн сарлагийн хар тарлан эр үхэр 2023 онд А аймгийн Т сумын Мөрөн багийн иргэн Г.Д-ын үхэрт нийлсэн байсан. Үүнийг би тухайн үед мэдээд Г.Д-той Мөрөн багийн төвд уулзаж танай үхэр дотор миний сарлагийн хар тарлан эр үхэр нийлчихсэн байна, харж байгаарай гэж хэлсэн. Түүний дараа уг үхрийг хэд хэдэн удаа тууж өөрийн үхэртээ нийлүүлсэн боловч тогтохгүй буцаад Г.Д-ын үхэртэй нийлээд, ижилсчихсэн байсан. Манай хоёрын гэр Ар даваатын давааны наана, цаана байдаг байсан. Тэгээд би тухайн үхрийг гүйгээд тогтохгүй болохоор нь Г.Дд захиад орхисон. Түүний дараа буюу 2024 оны 11 сард би тухайн үхрийг нутгийн ченж Од 3,000,000 төгрөгөөр зараад мөнгийг нь авчихаад Г.Д-ын үхэрт байгаа үхрээ зааж өгөөд явуулсан. Тэгээд ченж О-ыг уг үхрийг авахаар Г.Д-ын гэрт очтол түүнд тухайн үхрийг төхөөрөөд хүнд өгөөд явуулчихсан гэж хэлсэн байсан. Энэ талаар О надад ирж хэлээд надаас үхрийн мөнгөө буцаагаад авсан. Би түүний дараа Г.Д-оос үхрийн мөнгөө авая гэхэд үхэр төхөөрч авсан хүн болох Г.Д-ын найз Жамц гэх хүн надтай холбогдоод 1.200.000 төгрөг өгий гээд бид харилцан тохиролцолд хүрч чадахгүй өнөөдрийг хүрээд байх тул миний өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан Г.Д-оос үхрийн үнээ нэхэмжилж байна... гэжээ.
3. Хариуцагч Г.Д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
- А аймгийн Т сумын А багт оршин суух Г-гийн М-ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Д надад хамаатуулан гаргасан үхрийн үнэ 3,000,000 төгргийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М-ын үхэр мөн гэж үзэх боломжгүй, Манай үхэрт хоёр жил шахам байсан. Манай үхэрийг харж байгаарай гэж огт хэлж байгаагүй. Үхрээ авч явж байсан удаагүй. Хэрвээ үхэрээ авч явж байсан ба үхэр нь үхэртээ тогтохгүй байсан бол угаасаа Г.М-ын үхэр биш гэсэн үг. Ижил сүргээсээ тасраад өөр айлын үхэрт ижилсэнэ гэж байхгүй. Тэгэхээр М-ын үхэр байх боломжгүй гэж үзэж байгаа. Харин 2025 оны 11 дүгээр сард идэшний үеэр А аймгийн Т сумын М багийн иргэн Ж гэдэг хүн манайх зудны жил тарлан үхэрээ алдсан танайд байгаа үхрийг үзье гээд эхнэртэйгээ хамт ирж үзээд манай үхэр мөн чих нь цоорхой даавуу уясан гэж ярьж байсан. Тэгээд үхрийг үзээд мөн байна гээд гаргаж янзлаад аваад явсан....., Миний бие М-д хохирол төлөх боломжгүй, М-ынүхэр байлаа гэж бодоход буух эзэнтэй буцах хаягтай Жамц хариуцах байх гэж бодож байна... гэжээ.
4. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Г.Д-ын үхэрт өөрийн өмчлөлийн үхрийг захиж хэлээд үлдээсэн гэсэн тайлбарыг гаргадаг боловч хариуцагч нь уг үхрийг Г.М-ын үхэр болохыг мэдээгүй, Г.М захиж хэлсэн зүйл байхгүй гэж тус тус маргадаг.
5. Дээрхээс дүгнэвэл Г.Д-ын үхэрт айлын үхэр хэсэг хугацаанд байсан, уг үхрийг Ч.Д авч явсан үйл баримт талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч Г.М уг үхрийг хариуцагч Г.Д-д хариуцуулан үлдээсэн болохоо шүүхэд нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч тал хариуцагчид өөрийн өмчлөлийн гэх үхрийг хариуцуулж үлдээсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ нөхцөл байдлаа нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ тус тус биелүүлээгүй.
7. Хариуцагч Г.Д-ын үхэрт байсан уг үхрийг өөр хүн авч явсан байдлыг нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогддог, Г.М-ын нэхэмжилсэн үхрийн үнэ буюу 3,000,000 төгрөгийг хариуцагч Г.Д хариуцах үүрэггүй буюу тус хэргийн хариуцагч нь биш болох нь тогтоогдож байна.
8. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд Г.Д бус гэсэн үндэслэлээр хариуцагч Г.Д-оос үхрийн үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР