Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 301/ШШ2026/00136

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 301/ШШ2026/00136

Архангай аймаг

 

                                                

 

 

                                                 

 

 

                               

                                     301/ШШ2026/00136

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                    

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, 00 дугаар хороо, 00 тауэр 00 давхар 00 тоотод байх Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: А аймаг, Х  сум, 00 дүгээр баг, Ж  гэх газарт оршин суух Г.Г /РД:.../-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “1,742,474 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А /цахимаар/,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учралзаяа нар оролцов.

Хариуцагч Г.Г-т шүүх хуралдааны товыг цахим хаягаар хүргүүлсэн, хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тайлбар гаргасан, тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд нэг шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх зохицуулалт зэргийг тус тус харгалзан хариуцагч Г.Г-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.                                                                                                                                                                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Г ББСБ” ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компанид хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 110198 тоот “ Цахим зээлийн эрх нээх гэрээ”-г байгуулж, 2022 оны 07 сарын 06-ний өдөр 400,000 төгрөгийг 8,7%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээ болон “Г аппликейшн”-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байгаа нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 болон 3,2,2 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үүргээ ноцтой зөрчиж байна. Иймээс 2025 оны 11 сарын 19 байдлаар нэхэмжилсэн дүнг хариуцагчаас гаргуулж өгнө үү....” гэжээ.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Г.Г нь зээл авах хүсэлт гаргаж 2021 оны 12 сарын 21-ний өдөр 110198 тоот “ Цахим зээлийн эрх нээх гэрээ”-г байгуулж, 400,000 төгрөгийг 8,7%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээ болон “Г аппликейшн”-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй...”  гэв.  

2.  Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах

- улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

- Салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ,

- Нэгжийн зөвшөөрлийн гэрчилгээ,

- 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 110198-01 дугаар цахим зээлийн эрх нээх гэрээ,

- зээлийн график

- “ГББСБ ХХК-ийн итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.   

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Г ББСБ” ХХК нь хариуцагч Г.Г-т холбогдуулан “1,742,474 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

Г ББСБ ХХК болон, Г.Г нар нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 110198-01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 400,000 төгрөгийг 8,7 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай, зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.   

Гэрээний талууд хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ харилцаанд хамаарч байна.  

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний эргэн төлөх хуваарь болон зээл төлөлтийн дансны хуулгаар хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 400,000 төгрөг, зээлийн хүү 1,139,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,507 төгрөг, нийт 1,742,474 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч Г.Г-аас 1,742,474 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ГББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Г ББСБ ХХК-ийн хариуцагч Г.Г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байна.

Шүүх Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч Г.Г-ын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр цахим шууданд мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг зэрэг 5 хуудас бүхий баримтыг илгээсэн байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т “...Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ...” гэж,

754 дүгээр зүйлийн 754.2-т “...Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар , өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ...”, “...75 4.4-т “...Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно...” гэж тус тус заасан тул хэргийг хариуцагчийн эзгүйд тусгай журмаар хянан шийдвэрлэсэн болно.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-аас 44,130 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

          Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Ганбаяраас 1,742,474 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-аас 44,130 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Д.ОРХОНТАМИР