Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/273

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч Г.Д-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818003340245 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д-/РД:*******/, 1991 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дархан-Уул аймгийн******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Д-нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ноос 2018 оны 04 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Д*******дүгээр байрны орцонд иргэн******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Д-нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ноос 2018 оны 04 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын *******байрны орцонд иргэн******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн өдөр ******* бид 3 ******* машинд архи ууцгаасан. Архи ууж дуусаад би ******* гэрт нь оруулж өгөх гээд явсан. Харин ******* машиндаа суугаад үлдсэн бөгөөд би *******ийн гэрт ороод сууж байснаа санаж байна. Нэг мэдсэн би орцонд *******тэй юм яриад зогсож байсан. Тэгээд би*******г одоо харь гэж хэлээд цээж рүү нь нэг удаа түлхсэн.  Тэгсэн чинь ******* хойшоо 2 алхаад шатны уруу унаж босоод яваад өгсөн.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг явдал болсон өдөр *******ийн төрсөн өдөр болж бид хоёр 1 шил архи уусан. Тэгсэн******* “гадаа манай найз ирчихлээ, хоёулаа гарч машинд архи ууя” гэж хэлсэн. Тэгээд *******, ******* бид 3 машинд 2 шил архи хувааж уусан. Архи ууж дуусгаад *******ийн орц руу ороод  нэг давхар өөд өгсөж байхад Д-намайг шат руу түлхэж унагаад дээрээс 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд Д-шууд гарч яваад би *******ийн гэрт ороод шууд унтсан.

...миний 3 шүд унаж, 4 шүд хугарсан. Нэг шүд хийлгэхэд хамгийн доод үнэ нь 2000000 төгрөг болно. Тиймээс ******* 8000000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 4/,

 

-Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Би *******тэй гэртээ архи уугаад сууж байхад Д-миний утас руу залгаад уулзахаар болж, ******* бид 2 ууж байсан архиа аваад гадагш гарч ******* машинд *******, ******* бид 3 архи уусан юм. Архиа ууж дуусгаад манай гэрт орохоор болж машинаас бууцгаах үед миний гар утас дуугараад би 30 орчим минут утсаар яриад орц руугаа ороход Д-надтай зөрж гарсан бөгөөд надад “******* сая хүмүүстэй зодолдоод би салгаад гараад явж байна” гэж хэлсэн юм. Тэгээд намайг гэрт ороход ******* орон дээр  цаашаа хараад хэвтэж байсан бөгөөд манай дүү ******* надаас “******* нүүр яасан юм бэ?” гэж асуухаар нь би “мэдэхгүй” гэж хэлэхэд ******* надад “******* хэлэхдээ таныг мэдэж байгаа гэж хэлсэн шүү дээ” гэж байсан. Тэгээд би унтаад маргааш өглөө нь босоход ******* нүүр зулгарсан, 3 шүд нь унасан байсан. Тэгээд урд шөнө чамайг гадаа утсаар ярьж байхад Д-намайг зодсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 11/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хэргийн 14-15/,

 

-“…Э.******* биед 3 шүдний мултрал, 4 шүдний хугарал, тархи доргилт, нүүр, чихний дэлбэн, зүүн өвдөгний зулгаралт, хүзүүний зүүн тал, нүүрний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр буюу 25 хувиар алдагдуулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 468 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17/,

 

-Гэрч Б.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнө 05 цагийн үед хаалга тогшихоор нь онгойлготол ******* ах гаднаас согтуу, үүдэн 2 шүд нь уначихсан, нүүр чихэн дээрээ шалбарсан байдалтай орж ирсэн. Би ******* ахыг харчхаад түүнээс яасан талаар асуухад “*******эгч чинь мэднэ” гээд унтаад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 30/,

 

-Гэрч З*******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...иргэн *******г үзэхэд толгой өвдөнө, дотор муухайрна, уруул өвдөнө, шүднүүд хөндүүрлэж өвдөнө, нүүр хорсоно гэсэн зовиуртай байсан. Үзлэгээр дээд, доод уруул хавдсан, дээд төвийн 2 шүд, зүүн хажуугийн дээд үүдэн шүд мултарч унасан, буйл хавдаж хөхөрсөн, унасан шүдний буйлнаас цус гарсан байсан. Зүүн дээд соёо шүд, баруун дээд хажуугийн үүдэн шүд, зүүн доод үүдэн шүд, хажуугийн үүдэн шүд цөгцний түвшинд хугарсан байсан тул чих, хамар, хоолойн эмч болон гэмтлийн эмчид үзүүлж, рентгэн зураг авахуулахыг зөвлөж явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 32/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн ******* үзэхэд толгой өвдөнө, уруул өвдөнө,  шүднүүд хөндүүрлэж өвдөнө гэсэн зовиуртай байсан. Үзлэгээр нүүр, хүзүү зулгарч хөхөрсөн, дээд, доод уруул хавдсан, дээд 2 үүдэн шүд, зүүн хажуугийн дээд үүдэн шүд мултарч унасан, буйл хавдаж хөхөрсөн, зүүн дээд соёо, баруун дээд хажуугийн үүдэн шүд, баруун доод үүдэн шүд тус тус хугарсан, зүүн өвдөг халцарсан байсныг өвчтөний картанд тэмдэглэж, хэвлийн эхо, толгойн томограф, эмчийн эмчилгээ зөвлөж, хэвтэн эмчлүүлэх хуудас өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 34/,

 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 42-48/,

-Хохирлын талаарх баримтууд, гэрэл зураг /хэргийн 76-77/,

-Хохирол төлсөн баримт /хэргийн 105/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч******* эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч******* биед “3 шүдний мултрал, 4 шүдний хугарал, тархи доргилт, нүүр, чихний дэлбэн, зүүн өвдөгний зулгаралт, хүзүүний зүүн тал, нүүрний зөөлөн эдийн цус хуралт” бүхий гэмтэл учирсан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 468 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 17/ нотлогдож байх бөгөөд хохирогч Э.******* нь эмчилгээ хийлгэсэн болон хохирол, төлбөрт нийт 8 сая төгрөг нэхэмжилж байгаа боловч 162500 төгрөгийн баримт ирүүлснийг /хэргийн 76-77/ шүүгдэгч Г.Д-төлж барагдуулсан /хэргийн 105/ байна.

 

Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Д-нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ноос 2018 оны 04 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын *******байрны орцонд иргэн******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 4/, гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би унтаад маргааш өглөө нь босоход ******* нүүр зулгарсан, 3 шүд нь унасан байсан. Тэгээд урд шөнө чамайг гадаа утсаар ярьж байхад Д-намайг зодсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 11/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хэргийн 14-15/,“…Э.******* биед 3 шүдний мултрал, 4 шүдний хугарал, тархи доргилт, нүүр, чихний дэлбэн, зүүн өвдөгний зулгаралт, хүзүүний зүүн тал, нүүрний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо.” гэх 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 468 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17/, гэрч Б.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнө 05 цагийн үед хаалга тогшихоор нь онгойлготол ******* ах гаднаас согтуу, үүдэн 2 шүд нь уначихсан, нүүр чихэн дээрээ шалбарсан байдалтай орж ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 30/, гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...иргэн ******* үзэхэд толгой өвдөнө, дотор муухайрна, уруул өвдөнө, шүднүүд хөндүүрлэж өвдөнө, нүүр хорсоно гэсэн зовиуртай байсан. Үзлэгээр дээд, доод уруул хавдсан, дээд төвийн 2 шүд, зүүн хажуугийн дээд үүдэн шүд мултарч унасан, буйл хавдаж хөхөрсөн, унасан шүдний буйлнаас цус гарсан байсан. Зүүн дээд соёо шүд, баруун дээд хажуугийн үүдэн шүд, зүүн доод үүдэн шүд, хажуугийн үүдэн шүд цөгцний түвшинд хугарсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 32/, гэрч *******  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн ******* үзэхэд толгой өвдөнө, уруул өвдөнө,  шүднүүд хөндүүрлэж өвдөнө гэсэн зовиуртай байсан. Үзлэгээр нүүр, хүзүү зулгарч хөхөрсөн, дээд, доод уруул хавдсан, дээд 2 үүдэн шүд, зүүн хажуугийн дээд үүдэн шүд мултарч унасан, буйл хавдаж хөхөрсөн, зүүн дээд соёо, баруун дээд хажуугийн үүдэн шүд, баруун доод үүдэн шүд тус тус хугарсан, зүүн өвдөг халцарсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 34/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 42-48/, хохирлын талаарх баримтууд, гэрэл зураг /хэргийн 76-77/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Д-нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Г.*******ид үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Г.*******ид анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч**************ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч******* *******ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 500000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч ******* *******ид үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Г.*******ид анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь эмчилгээ хийлгэсэн талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ