Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2026/03619

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******. **************

Хариуцагч: *******,**************

Гэрээний үүргийн биелэлт 3,515,622.49 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч ************** нь хариуцагч А.*******т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 3,515,622.49 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нь А.******* нь цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж 2024 оны 07 сарын 28-ны өдөр 3,230,000 төгрөгийг 3,99 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт 3,515,622.49 төгрөг гаргуулна гэж шаардсан.

4. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

5. Хариуцагч А.******* нь **************-тай 2024 оны 07 сарын 28-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулж 3,230,000 төгрөгийг 3,99 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдэж авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, цахим зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зээлдэгч А.******* нь цахим зээлийн гэрээнд заасны дагуу зээл, түүний хүүг тогтоосон хугацаа, хуваарийн дагуу эргэн төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргийг хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүргээ тус тус биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй.

4.1. Хариуцагч А.******* оршин суух хаягтаа бүртгэлтэй, утсаар дуудах ажиллагааг хийхэд утсаа авдаггүй тул 2025 оны 08 сарын 15-ны өдрийн 11.00 цагт нэхэмжлэлийн хувийг эрх үүрэг тайлбарласан баримтын хамт ******* цахим хаягаар хүргүүлж, шүүх хуралдааны товийг 2026 оны 02 сарын 03-ны өдөр ******* цахим хаягаар хүргүүлэхэд шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар гардуулсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

5. Иймд хариуцагч А.*******ээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3,515,622.49 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **************-нд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А.*******ээс 3,515,622.49 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **************-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.*******ээс 71,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **************-д олгосугай.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА