Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2018/0377

 


“Н р” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, хариуцагч Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргын орлогч Г.Г, хариуцагч Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.Б нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Н р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:
   Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр:
   1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н р” ХХК-ийн Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Н р” ХХК-ийн “Д д у нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
   2 дахь заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.6, 25.1.7, 38 дугаар зүйлийн 38.1.5, 38.1.6, 48 дугаар зүйлийн 48.8, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н р” ХХК-ийн Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг даргад нарт холбогдуулан гаргасан “Н р” ХХК-ийн “Т х” нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст, мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 тоот шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э миний бие 2018 оны 04 сарын 27-ний өдөр хүлээн эс зөвшөөрч, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. “Н р” ХХК-ийн “Д д у” нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах
2. “Н р” ХХК-ийн “Т х” нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст, мөн Байгаль орчны нөлөөллийн Ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин Аялал жуулчлалын Яаманд гаргаж өгөхгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Нэг. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасныг баримтлан “Д д у” нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Засаг дарга нарт батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Гол үндэслэл нь “Н р” компани 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагч нарт хүргүүлсэн нь тогтоогдохгүй байна гэж үзсэн.
Орон нутагт шуудангаар явуулсан бичигт огт хариу өгдөггүй, тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргах хугацаа нь дөхөж байгаа зэргийг харгалзан бид ажилтан н.Д-аар Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон бусад холбогдох баримтуудыг биечлэн өгүүлсэн.
Ажилтан н.Д холбогдох материалыг авч ирж уулзсан гэдгийг хариуцагч нарын хэн аль нь мэдэж байгаа, шүүх хуралдаанд оролцсон Ургамал сумын Засаг даргын орлогч шүүхэд болон хуралдаанд мэдүүлэхдээ: “н.Д материалаа авч ирсэн, энэ материалтай танилцаад байгаль орчны мэргэжилтнээсээ мэдээллийг авсан. ...ашигт малтмалтай холбоотой асуудал дээр татгалзсан хариу өгсөн тул бичиг баримтуудаа үлдээх шаардлагагүй гээд буцаагаад аваад явсан” гэсэн, Дөрвөлжин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлд “...Н р компани нь хийсэн ажлын тайлан болон цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулахаар ирээд байна” гэснээс үзвэл 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг авч очсон гэдэг нь тодорхой юм. Харин Засаг дарга нар албан бичиг дээр нь гарын үсэг зураад бусад бичиг баримтыг хүлээж авахгүй, аваад яв гэсэн учраас буцаагаад аваад явахаас өөр аргагүй болсон. Албан бичиг дээрээ ч нэг тусгай зөвшөөрөл дээрээ Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, нөгөө тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар хүсэлт гаргаж, холбогдох баримтыг н.Д биечлэн танилцуулсан байгаа.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд: Албан тушаалтан нь: 1/иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах; 2/харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах тухай, 9 дүгээр зүйлд: 3.Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ, 12 дугаар зүйлд: 1.Төрийн бух байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ. Хол газраас ирсэн иргэнийг хүлээлгэлгүйгээр хүлээн авч уулзана, 2.Иргэдийг хүлээн авах байранд ирж амаар гаргасан өргөдөл, гомдлыг түүнийг хүлээн авах үүрэг бүхий ажилтан тэмдэглэн авч, тусгай бүртгэлд бүртгэнэ гэж зааснаас үзвэл өргөдлийг бүртгэх үүрэг нь албан тушаалтны үүрэг байна.
Засаг даргын орлогч нь материалаа авч ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, шүүхэд мэдүүлсээр байхад шүүх ирсэн бичгийн бүртгэлийг үндэслэн 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүргүүлсэн нь тогтоогдохгүй байна, хүргүүлээгүй учраас батлах боломжгүй байсан гэсэн дүгнэлт хийсэн нь гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Амьд хүн биечлэн авч очихоос өөр арга байгаагүй юм.
Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.6, 25.1.7, 38 дугаар зүйлийн 38.1.5, 38.1.6, 48 дугаар зүйлийн 48.8, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг баримтлан “Н р” ХХК-ийн “Т х” нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст, мөн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь жил бүрийн тайлан төлөвлөгөөг хүргүүлж байгаагүй гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д зааснаар Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дутуу ирүүлсэн мэдээ тайланг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд мөн хэрэгт авагдсан баримтаас харахад байгаль орчныг хамгаалах талаар сумдын удирдлагаас гаргаж байсан санал гомдол байхгүй зэрэг байдлаас харахад сумдын засаг дарга нар шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөөс татгалзах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд саад тотгор учруулах үндэслэлгүй юм.
Шүүхийн шаардсан баримт болгоныг явуулж байсан. Харин төлбөрийн баримтыг гаргуулахаар Төрийн санд хандсан талаар шүүгчид утсаар ярихад нь хэлж мэдэгдэж байсан. Гэтэл өөрт байгаа баримтаа гаргаж өгөөгүй мэтээр дурдсан нь үндэслэлгүй байна. Шүүлгэж байж 2 баримт олсон, Төрийн сангаас бусад баримтыг олоход цаг хугацаа хэрэгтэй гэсэн тайлбарыг Төрийн сан тавьсаар байгаа.
Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 тоот шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. “Н р” ХХК-ийн “Д д у” нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах,
2. “Н р” ХХК-ийн “Т х” нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст, мөн Байгаль орчны нөлөөллийн Ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин Аялал жуулчлалын Яаманд гаргаж өгөхгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Нэг. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасныг баримтлан: “Д д у” нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Засаг дарга нарт батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Гол үндэслэл нь “Н р” компани 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагч нарт хүргүүлсэн нь тогтоогдохгүй байна гэж үзсэн.
Орон нутагт шуудангаар явуулсан бичигт огт хариу өгдөггүй, тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргах хугацаа нь дөхөж байгаа зэргийг харгалзан бид ажилтан Д.Д-аар Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон бусад холбогдох баримтуудыг биечлэн өгүүлсэн.
Ажилтан Д.Д холбогдох материалыг авч ирж уулзсан гэдгийг хариуцагч нарын хэн аль нь мэдэжбайгаа, шүүх хуралдаанд оролцсон Ургамал сумын Засаг даргын орлогч шүүхэд мэдүүлэхдээ: “Д.Д материалаа авч ирсэн, энэ материалтай танилцаад байгаль орчны мэргэжилтнээсээ мэдээллийг авсан” гэснээс үзвэл 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг авч очсон гэдэг нь тодорхой юм. Харин Засаг дарга нар албан бичиг дээр нь гарын үсэг зураад бусад бичиг баримтыг хүлээж авахгүй, аваад яв гэсэн учраас буцаагаад аваад явахаас өөр аргагүй болсон. Албан бичиг дээрээ ч нэг тусгай зөвшөөрөл дээрээ Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, нөгөө тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар хүсэлт гаргаж, холбогдох баримтыг Д.Д болон Д.Э нар биечлэн танилцуулсан байгаа.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд: Албан тушаалтан нь: 1/иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах; 2/харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах тухай, 9 дүгээр зүйлд: 3.Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын усгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ, 12 дугаар зүйлд: 1.Төрийн бух байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ. Хол газраас ирсэн иргэнийг хүлээлгэлгүйгээр хүлээн авч уулзана, 2.Иргэдийг хүлээн авах байранд ирж амаар гаргасан өргөдөл, гомдлыг түүнийг хүлээн авах үүрэг бүхий ажилтан тэмдэглэн авч, тусгай бүртгэлд бүртгэнэ гэж зааснаас үзвэл өргөдлийг бүртгэх үүрэг нь Албан тушаалтны үүрэг байна. Гэтэл шүүх уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, өргөдөл гаргагч өөрөө бүртгүүлэх ёстой мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
Засаг даргын орлогч нь материалаа авч ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, шүүхэд мэдүүлсээр байхад шүүх ирсэн бичгийн бүртгэлийг үндэслэн 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүргүүлсэн нь тогтоогдохгүй байна, хүргүүлээгүй учраас батлах боломжгүй байсан гэсэн дүгнэлт хийсэн нь гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Амьд хүн биечлэн авч очихоос өөр арга байгаагүй бөгөөд амаар биечлэн гаргасан өргөдлийг ч бүртгэх үүрэгтэй байсан.
Хоёр. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хуудсанд тэмдэглэснээс үзвэл шүүх хариуцагч Дөрвөлжин, Ургамал сумдын Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийсэн тухай дурджээ. Гэтэл нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчид энэ тухай огт мэдэгдээгүй. Энэ нь: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “шүүхийн өмнө эрх тэгш байх”, 6 дугаар зүйлийн 6.2-т заасан Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ. 7 дугаар зүйлд заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна зарчмуудыг ноцтой зөрчсөн. Хэрвээ бид энэ тухай мэдсэн бол Ургамал сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан Эрдэнэцэцэгийн цахим шууданд үзлэг хийлгэх байсан. Учир нь 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр манай компанийн ажилтан Д.Э-ийн …@gmail.com цахим шуудангаас …@yahoo.com хаягаар бичиг явуулсан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Өргөдөл, гомдол гаргах хэлбэр: Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно” гэж хуульчилсан. Гэтэл өргөдлөө өгч бүртгүүлээгүй гэдэг нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон байгаа.
Гурав. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.6, 25.1.7, 38 дугаар зүйлийн 38.1.5, 38.1.6, 48 дугаар зүйлийн 48.8, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг баримтлан “Н р” ХХК-ийн “Т х” нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст, мөн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг Ургамал, Дөрвөлжин сумдын Засаг дарга нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
“Т х” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийг 2007 онд анх олгосон бөгөөд компани 2009 оноос хойш хайгуулын ажил идэвхтэй явуулж ирсэн. Уг талбайд хайгуулын ажил хийхэд нийт 1,029,941.5 /нэг тэрбум хорин есөн сая есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун/ төгрөг зарцуулсан. Энэ бол зөвхөн хайгуулын ажилд зарцуулсан зардал байгаа. Үүнээс гадна орон нутгийн хандив, тусламж, ажилчдын цалин хөлс, гэх мэт бусад олон төрлийн зардал гаргаж ирсэн. Манай компани гаднын хөрөнгө оруулалтгүй, зөвхөн өөрсдийн хөрөнгө мөнгийг чадан ядан хайгуулдаа зарцуулж ирсэн.
Манай үйл ажиллагааны талаар урд урьдын Засаг дарга нар бол мэдэж байгаа. Манай орон нутгийн удирдлагууд намын харьяаллаас шалтгаалан шинээр гарч ирсэн нь урд нь ажиллаж байсан албан тушаалтныхаа үйл ажиллагааг буруутгадаг, тэдний үед мэдэгдэж байсан үйл баримтыг мэдэн будлидаг нь ердийн үзэгдэл болжээ. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар орон нутаг хяналтаа тавилгүй яахав, гэхдээ Монгол улс төрийн байгуулалтын хувьд нэгдмэл улсын хувьд ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулахаар хуульчилсан, хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу Засгийн газрын шийдвэрээр олгосон.
Хариуцагч нарын тайлбараас харахад манай компанийг хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл байгаль орчинд хохирол учруулсан, нөхөн сэргээгээгүй орхисон тухай ямар нэгэн баримт нотолгоо, тодорхой зөрчлийн талаар огт дурдаагүй /учир нь огт байхгүй/ байхад шүүхээс тайлан ирүүлээгүй учир “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан” гэсэн тодорхойлолтыг гаргах боломжгүй, хэрвээ тайлан гаргаж дүгнүүлсэн байсан бол хариуцагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.6-д заасан баримт, 25.1.7-д заасан саналыг гаргах үндэслэлтэй гэж үзсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн мэдээ тайлан гаргах тухай 48 дугаар зүйлийн 48.5-д зааснаар Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дутуу ирүүлсэн мэдээ тайланг шаардах эрхтэй, мөн хэрэгт авагдсан баримтаар байгаль орчныг хамгаалах талаар сумдын удирдлагаас гаргаж байсан санал гомдол байхгүй байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 38.3-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум дүүргийн Засаг дарга нар энэ хуулийн 38.1.8-д тусгасан барьцаа хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулдаг. Манай компанид уг байршуулсан хөрөнгө нь нөхөн сэргээлтэд хүрэхгүй байна ч гэдэг юм уу, ямар нэгэн шаардлага мэдэгдэл ирүүлж байгаагүй юм.
Ургамал сумын Засаг дарга байхгүй тул санал, тодорхойлолт хийж өгөх боломжгүй, Дөрвөлжин сумын Засаг дарга нь Ургамал сумаараа эхлээд асуудлаа шийдүүл, тэднийг хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалан дараа нь бид шийднэ гэсэн хариултыг бидэнд өгч байсан /хурлын тэмдэглэл/ гэдгийг нэмж тэмдэглэмээр байна.
Шүүхийн шаардсан баримт болгоныг явуулж байсан. Харин төлбөрийн баримтыг гаргуулахаар Төрийн санд хандсан талаар Шүүгчид утсаар ярихад нь хэлж мэдэгдэж байсан. Гэтэл өөрт байгаа баримтаа гаргаж өгөөгүй мэтээр дурдсан нь үндэслэлгүй байна.
Дээр дурдсаныг харгалзан шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
                                                                              ХЯНАВАЛ:
   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Н р” ХХК нь Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумын нутагт орших “Т х” нэртэй газарт 5648 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 00000 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын ГУУКХ-ийн даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 140 дүгээр шийдвэрээр шилжүүлэн эзэмшсэн, мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумын нутагт орших “Д д у” нэртэй газарт 5695.48 гектар талбайд 00000 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлжээ.
Нэхэмжлэгч “Н р” ХХК-ийн захирал нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17/07, 17/08 дугаар албан бичгээр “2018 онд 00000 хайгуулын тусгай зөвшөөрлийн 12 жилийн хугацаа дуусч байгаа тул хугацаа сунгуулан хайгуулын ажлаа гүйцээх хүсэлттэй байгаа билээ. Та бүхэн бидний хүсэлтийг хүлээн авч манай ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сумын Засаг даргад хандан гаргажээ.
Дээрх “Н р” ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийг Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцээд татгалзсан хариуг өгсөн байна.
Харин нэхэмжлэгч “Н р” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сумын Засаг даргад холбогдуулан “Н р” ХХК-ийн “Д д у” нэртэй талбайд гүйцэтгэх 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ургамлал, Дөрвөлжин сумын Засаг даргад даалгах”, “Н р” ХХК-ийн “Т х” нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байгаа тодорхойлолтыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст, мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгөхгүй байгаа Ургамал, Дөрвөлжин сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох тодорхойлолтуудыг гаргаж өгөхийг Ургамал, Дөрвөлжин сумын Засаг дарга нарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
 Нэхэмжлэгч “Н р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан “...Ашигт малтмалын тухай хуульд заасан үүрэг, хариуцлагаа хангалтгүй биелүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг баримтлан “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг орон нутагтай харилцан боловсруулж, батлуулан мөрдөж ажиллаагүй, 3 жил тутамд сунгалт хийлгэн зөвшөөрөл олон нутгаас авах журмыг зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргасан” гэх тайлбар нь үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.4-д “энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх”, 38.1.5-д “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх” гэж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах үүргийн талаар, харин хуулийн 40 дүгээр зүйлд 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулах үүргийн талаар хууль тодорхойлсон байна.
Хэрэгт нэхэмжлэгч “Н р” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшсэнээс хойш “Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумын нутагт орших “Т х” нэртэй талбайд гүйцэтгэх 2015 онд байгаль орчин хамгаалах ажлын төлөвлөгөө”-г Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумын Засаг дарга болон Байгаль орчныг хамгаалах улсын байцаагч нараар батлуулсан, мөн  нотлох баримтаас өөр дээрх хуульд заасны дагуу Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумын нутагт орших “Т х” нэртэй талбайд 2012-2016 онд гүйцэтгэсэн геологи-хайгуулын ажлын тайлан, 2012-2013 онуудад байгаль орчин хамгаалах ажлын төлөвлөгөө”, Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумын нутагт орших “Д д у” нэртэй талбайн 2015 онд буюу эхний жилд гүйцэтгэх геологи- хайгуулын ажлын тайлан” гэх нотлох баримтууд авагдсан бөгөөд эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Н р” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан орчны менежментийн төлөвлөгөө болон тайлангаа “сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй юм.
Тодруулбал, нэхэмжлэгч “Н р” ХХК нь “Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумын нутагт орших “Т х” нэртэй талбайд гүйцэтгэх 2015 онд байгаль орчин хамгаалах ажлын төлөвлөгөө”-г Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумын Засаг дарга болон Байгаль орчныг хамгаалах улсын байцаагч нараар батлуулснаас өөрөөр тусгай зөвшөөрөл эзэмшсэнээс хойш Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумын Засаг дарга болон Байгаль орчныг хамгаалах улсын байцаагч нараар батлуулсан гэх хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, жилийн тайлангаа байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын “Н р” ХХК нь 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулахаар ирүүлсэн” гэсэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дүгээр албан бичиг зэргээр тус тус тогтоогдож байна.
Нэгэнт дээрх байдлаар нэхэмжлэгч “Н р” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, жилийн тайлангаа байгаль орчны хяналтын алба болон тухайн сумын Засаг даргад хүргүүлж батлуулж байгаагүй болох нь тогтоогдсон тул хариуцагч Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумын Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Дээрх дүгнэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
                                                                          ТОГТООХ нь:
   1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ      Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР