| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/30377/И |
| Дугаар | 197/ШШ2026/02337 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2026/02337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **************
Хариуцагч: ******* ******* Нийслэлийн шүүхийн **************
Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Хулан, хариуцагчийн төлөөлөгч Д.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн **************т холбогдох -ийн өмчлөлийн******* ******* ************** байрны В1 давхарт байрлах 2-, 2-, 2-, 2-, 2-, 2- дугаар байрны В1 давхарт байрлах -, тоотод байрлах тус бүр , талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нь ******* хотхон дүүргийн ******* богд уулын хормой орчимд байрладаг. Гэтэл үнэлгээчин , баруун талд буюу орчмын нутаг дэвсгэрт хамаардаг гэж хөрөнгийн байршилийг буруу тодорхойлж үнэлсэн. Мөн жишиг хөрөнгөөр дугаар хороонд байрлах сонгосон нь хуулийн үнэлж буй хөрөнгийн******* зүйн байршил, дэд бүтэц, барилгын зах зээлийн нөхцөл байдалд харьцуулах тохиромжгүй сонголтоос гадна үнэлгээний тайланд үнэлгээний байгууллага гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулаагүй нь хуулийн шаардлага хангасан гэж үзэх үндэслэлгүй гэж шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь хөрөнгийг ******* хотхоноор сонгосон, бичихдээ техникийн алдаа гаргасан. Гарын үсэггүй тайлан хүлээлцэж, хариуцагчид гардуулсан. Гэхдээ дараа нөхөж зуруулсан нь шийдвэр гүйцэтгэлийн материалд байгаа. Шинжээчийн үнэлгээ техникийн алдаатай, гарын үсэг тамгагүй тайлан хариуцагчид гардуулсан нь манай алдаа боловч тайлангийн үнийн дүн ижил гэж үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөр авагч, төлбөр төлөгч нар хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр Файн Эстимэйт ХХК-ийг томилж шинжээч 2025 оны 09 сарын 30-ны өдрийн үнэлгээний тайланд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 148,200,000 төгрөгөөр тогтоожээ.
5.2. Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин буюу Файн Эстимэйт ХХК-ийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, компанийн тэмдгээр баталгаажуулаагүй нь Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан Үнэлгээний хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг эрхэлнэ, 8 дугаар зүйлийн 8.4-т хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна гэж заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн шүүх хуралдаанд хариуцагчийн тайбарласан шинжээч дүгнэлтээ засахаа мартаж техникийн алдаа гаргасан, дүгнэлтийг шинжээчээр нөхөн зуруулсан гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь Хөрөнгийн үнэлгээний Файн Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан хөрөнгийн үнэлгээ бодитой байх, мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд энэ хуулиар болон олон улсын стандартаар тавигдах шаардлагад нийцсэн байх гэснийг зөрчсөн байна.
6. Иймд хариуцагч Нийслэлийн Шүүхийн **************т холбогдох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 1 дугаар зүйлийн 1.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Шүүхийн **************т холбогдох -ийн өмчлөлийн******* ******* ************** байрны В1 давхарт байрлах 2-, 2-, 2-, 2-, 2-, 2- дугаар байрны В1 давхарт байрлах -, тоотод байрлах тус бүр , талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Файн Эстимэйт ХХК-ийн 2025 оны 09 сарын 30-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА