Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/279

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э- холбогдох эрүүгийн 1818003580293 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******1975 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *******тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******тоотод насанд хүрээгүй ******* цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******тоотод насанд хүрээгүй ******* цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Б.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай бага хүүхдийг тэвэрч байгаад газарт унагаахад манай хүүхэд уйлаад, царай нь хөхөрч, ээрч муураад байсан юм. Би тухайн үед гартаа барьж байсан зүйлээрээ цохисон. Дараа нь харахад толгойд нь цохисон байсан.

...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ” гэх мэдүүлэг

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн дүүгийн хамт ногооны ажил хийж байхад хүргэн ахын хажуу айлын хүн “танай хүүхдийг хүргэн ах чинь зодсон байна” гэж хэлэхэд нь би хүргэн ах болох Э-ынд ирэхэд манай хүүхдийн толгойг хагалсан, хувцас хунар нь цус болсон байсан. Би хүүхдээ авч эмнэлэг яваад толгойд нь оёдол тавиулсан.

...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр зах дээрээс архи уусан байдалтай 18 цагаас 19 цагийн орчим гэртээ ирсэн. Тухайн үед би ногоотой шөл хийж, ******* охин******* манай бага хүү болох 2 ой 7 сартай ******* тэврээд зогсож байсан юм. Тэгээд хүү тас гэдэргээ саваад унасан байсан. Би гүйж очоод тэврээд авахад нүүр нь хөхрөөд, ээрээд уйлаад байсан. Тэгэхэд Э- “хөөе” гээд дуугарах шиг болсон чинь галын төмөр аваад*******гийн толгой руу цохисон байсан.*******гийн толгойноос цус гараад ирэхээр нь би сандраад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,

 

-Б.Э-ын согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 13/,

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 14-15/,

 

-Насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би Э- ахын гэрт дүү *******болон түүний хүүхдүүдийн хамт байсан юм. Би Э- ахын бага хүүхэд болох ******* тэвэрч байгаад унагаачихсан чинь ******* чангаар уйлаад байсан. Тэгтэл аав нь намайг хүүхэд газар унагаачихлаа гээд миний толгой руу галын төмрөөр цохисон. Тэгэхэд миний толгойноос цус гараад байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22/,

 

-“…*******ийн биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, хүзүүнд зулгаралт, зүүн хөх, бугалганы цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 500 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27/,

-Б.Э-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, компьютер томографт харуулсан эмнэлгийн дүгнэлт /хэргийн 45-46/,

-Өсвөр насны хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 60-61/,

-“Шүүгдэгч Б.Э-аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* гаргасан баталгаа /хэргийн 64/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******ийн эрүүл мэндэд “тархи доргилт, зулайн хуйхны шарх, хүзүүнд зулгаралт, зүүн хөх, бугалганы цус хуралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Э- холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 500 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 27/ нотлогдож байх бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.Э-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******тоотод насанд хүрээгүй ******* цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би тухайн үед гартаа барьж байсан зүйлээрээ цохисон. Дараа нь харахад толгойд нь цохисон байсан.” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би хүргэн ах болох Э-ынд ирэхэд манай хүүхдийн толгойг хагалсан, хувцас хунар нь цус болсон байсан.” гэх мэдүүлэг, зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э- “хөөе” гээд дуугарах шиг болсон чинь галын төмөр аваад*******гийн толгой руу цохисон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/, Б.Э-ын согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 13/,  хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 14-15/, насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* тэвэрч байгаад унагаачихсан чинь ******* чангаар уйлаад байсан. Тэгтэл аав нь намайг хүүхэд газар унагаачихлаа гээд миний толгой руу галын төмрөөр цохисон.” гэх мэдүүлэг /хэргийн 22/, “…*******ийн биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, хүзүүнд зулгаралт, зүүн хөх, бугалганы цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.” гэх 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 500 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Э- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Э- үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Э- анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э- 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Э- үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Э- анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ