| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/41033/И |
| Дугаар | 197/ШШ2026/02339 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2026/02339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 15 дугаар од ,
Нэхэмжлэгч: 15 дугаар од , *******
Хариуцагч:******* дүүрэг 5 дугаар Үндсэн хуулийн гудамж 3 лах *******
Үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батмөнх, хариуцагчийн төлөөлөгч О.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч С., Т. нар нь хариуцагч *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргачлалыг зөрчиж таамаглалын шинжтэй үнэлгээ гаргасан гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь хөрөнгийн үнэлгээг тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, зах зээлээс бага үнэлэгдсэн гэх баримт гаргаж өгөөгүй хэмээн үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан байна.
5. ******* нь *******,*******,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 21-ний өдрийн дугаар ******* Эвлэрлийн гэрээ баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 2025 оны 08 сарын 14-ний өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025 оны 08 сарын 22-ны өдөр үүсгэж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 18 Дөрвөн улиралын цэцэрлэг -р ны хаягт лах 133,40 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 124 тоот хаягт лах 11,75 мкв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2025 оны 11 сарын 19-ний өдрийн дугаар 11/242 тогтоолоор Шинжээч томилж, шинжээчээс дээрх хөрөнгийн зах зээлийн үнийг 1,093,647,136 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 11 сарын 27-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж тайланг баримтаар хүлээлцсэн байна.
Энэ үйл баримтад талууд маргаагүй.
5.1. Хөрөнгийн үнэлгээчин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн 18 Дөрвөн улиралын цэцэрлэг -р ны хаягт лах 133,40 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 124 тоот хаягт лах 11,75 мкв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд зааснаар тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, зах зээлийн аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргаж хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцүүлэн гаргасан болох нь Хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.
5.2. Нэхэмжлэгч нь таамаглалын шинжтэй үнэлгээ гаргасан гэж тайлбарласан боловч орон сууц, авто зогсоолыг нь үнэлж үнэ цэнийг тооцохдоо өртгийн хандлага, зах зээлийн хандлагын аргыг хослуулан хэрэглэж үнэлгээнд ашиглагдсан орц мэдээллийн найдвартай, итгэлтэй байдалд дүн шинжилгээг хийж хоёр хандлагын нэг хандлагын аргаар үнэ цэнийг эцэслэн сонгох байдлаар үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон болох нь Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож, шинжээч нь хараат бусаар ойролцоо үл хөдлөх хөрөнгийг судалж дүгнэлтийг гаргасан байх тул тайлбарыг хүлээн авах боломжгүй.
5.3. Шинжээчийн дүгнэлт нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, шинжээчид Шүүх шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх, үүргийг тус тус танилцуулсан тул нэхэмжлэгчээс ирүүлсэн Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэ ханш, мкв-ын үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
5.4 Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, өртгийн хандлага, *******, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
6. Иймд хариуцагч *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч П., Т. нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 1 зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч П., Т. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА