Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2026/01758

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: **************, *******

Хариуцагч: ******* **************

2025 оны 09 сарын 02-ны өдрийн дугаар 10/15 Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Мөнгөнтуул, өмгөөлөгч Б.Отгончимэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Ононтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2025 оны 09 сарын 02-ны өдрийн дугаар 10/15 Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч нь уг тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлэнэ гэх заалтыг зөрчсөн. Хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшид нийцээгүй, хөрөнгө үнэлгээ хийснээс хойш үнэ нь өссөн. Дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авалгүй дуудлага худалдаа зохион байгуулахаар товлосон тул тогтоолыг хүчингүй болгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг хурааж битүүмжлэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу явагдсан, тогтоол хууль зөрчөөгүй хэмээн үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан.

5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 02-ны өдрийн дугаар ******* Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,992,896,834 төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийн газарт төлөхийг зөвшөөрч, Хурган мөнх ХХК барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрч, 2023 оны 05 сарын 05-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулий 49, 54 дүгээр зүйлд зааснаар барьцааны хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг шинжээч томилж тогтоолгосон үйл баримт тогтоогдож, талууд маргаагүй байна.

5.1. Хариуцагчаас 2023 оны 12 сарын 12-ны өдрийн албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч *******, өмчлөгч Хурган мөнх ХХК-нд хүргүүлж, 2025 оны 09 сарын 02-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөг нарт мэдэгджээ.

5.2. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 сарын 02-ны өдрийн дугаар 10/15 Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолд төлбөр төлөгч гомдол гаргасанг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 09 сарын 22-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2025 оны 10 сарын 01-ний өдрийн №******* албан бичгээр албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрлэх боломжгүйг албан бичгээр тус тус мэдэгдсэн байна.

5.3. Хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар бүлэгт зохицуулсан бөгөөд тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө,...-ийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна гэж тус тус зохицуулсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эд хөрөнгийн үнэлгээ хүчинтэй болсноор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулах нөхцөл бүрдэх бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 10 сарын 01-ний өдрийн №******* албан бичгээр албадан дуудлага худалдааны тогтоол нь тус хуулийн зохицуулалтад нийцсэн.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт Анхны дуудлага худалдааны дуудах үнэ...-ийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж тус тус заасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд үнэлгээчний тогтоосон үнэ 96,707,900 төгрөгийн 70 хувиар тооцон 67,695,530 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

6. Иймд Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 сарын 02-ны өдрийн дугаар 10/15 Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хууль зөрчөөгүй тул хариуцагч *******т холбогдох нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 сарын 02-ны өдрийн дугаар 10/15 Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА