Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/46

 

 

Г.*******, Ү.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Г.Цогтмагнай /томилолтоор/,

Яллагдагч: Г.******* /цахимаар/,

Яллагдагч: Ү.******* /цахимаар/,

Яллагдагч Ү.Наранбямбын өмгөөлөгч: Х.Лхагвахүү /цахимаар/

Нарийн бичгийн дарга Г.Бямбажав нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж, хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/175 дугаартай шүүгчийн захирамжтай, Г.*******, Ү.******* нарт холбогдох 2302005510074 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцлээр 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Яллагдагч Г.******* нь нийтийн албан тушаалтан буюу Өмнөговь аймгийн ******* ******* ******* ******* ажиллаж байх хугацаандаа тус ******* ******* ******* Ү. *******тай үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д "энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг ******* Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ******* хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах", мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.

Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно", 38 дугаар зүйлийн 38.1-д "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана" гэснийг тус тус зөрчиж, Өмнөговь аймгийн ******* ******* Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/192 дугаартай захирамжаар "******* " ХК-д 40 жилийн хугацаатай 2,403,072 метр квадрат талбай бүхий газрыг уурхайн эдэлбэр ******* зориулалтаар олгосон байхад "******* " ХК-ийн Өмнөговь аймгийн ******* сум дахь салбарын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 09/а/73 дугаартай албан бичгээр ирүүлсэн "******* ХК-ийн уурхайн ахилт болон бусад бүтээн байгуулалтын төлөвлөгөөний байршилтай давхацсан тохиолдолд талбайг чөлөөлөх нөхцөлтэйгөөр хүчингүй болсон 35,07 га газрыг туслан гүйцэтгэгчээр ажиллах "" ХХК-д хуулийн дагуу шилжүүлэн өгч шийдвэрлэж өгнө үү..." гэх хүсэлтийг үндэслэн, тус ******* ******* ******* ******* ******* Ү.*******д "Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай" "Газар ашиглуулах тухай" захирамж боловсруулах талаар хууль бус үүрэг чиглэл өгч, Улмаар Өмнөговь аймгийн ******* ******* Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/50 дугаартай "Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай" захирамжаар "******* " ХК-д 38 жилийн хугацаатай 2,501,586 метр квадрат газрыг уурхайн эдэлбэр ******* зориулалтаар олгох, мөн өдрийн А/51 дүгээр "Газар ашиглуулах тухай" захирамжаар "" ХХК-д 351,507 метр квадрат бүхий газрыг 5 жилийн хугацаагаар үйлдвэр барилга байгууламжийн зориулалтаар тус тус олгох шийдвэрийг гаргаж "" ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2,284,795,500 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ү.******* нь нийтийн албан тушаалтан буюу Өмнөговь аймгийн ******* ******* ******* даамлаар ажиллаж байх хугацаандаа тус ******* Засаг дарга Г.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д "энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг ******* Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ******* хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах", мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т 'заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.

Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно", 38 дугаар зүйлийн 38.1-д "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. "Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана" гэснийг тус тус зөрчиж Өмнөговь аймгийн ******* ******* Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/192 дугаартай захирамжаар "******* " ХК-д 40 жилийн хугацаатай 2,403,072 метр квадрат талбай бүхий газрыг уурхайн эдэлбэр ******* зориулалтаар олгосон байхад "******* " ХК-ийн Өмнөговь аймгийн ******* сум дахь салбарын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 09/а/73 дугаартай албан бичгээр ирүүлсэн "******* ХК-ийн уурхайн ахилт болон бусад бүтээн байгуулалтын төлөвлөгөөний байршилтай давхацсан тохиолдолд талбайг чөлөөлөх нөхцөлтэйгөөр хүчингүй болсон 35,07 га газрыг туслан гүйцэтгэгчээр ажиллах "" ХХК-д хуулийн дагуу шилжүүлэн өгч шийдвэрлэж өгнө үү..." гэх хүсэлтийг үндэслэн Өмнөговь аймгийн ******* ******* Засаг дарга Г.*******гаас "Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай" "Газар ашиглуулах тухай" захирамж боловсруулах хууль бус үүрэг чиглэл өгснийг хүлээн авч хуульд нийцээгүй захирамжийн төсөл боловсруулан, улмаар Өмнөговь аймгийн ******* ******* Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/50 дугаартай "Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай" захирамжаар "******* " ХК-д 38 жилийн хугацаатай 2,501,586 метр квадрат газрыг уурхайн эдэлбэр ******* зориулалтаар олгох, мөн өдрийн А/51 дүгээр "Газар ашиглуулах тухай" захирамжаар "" ХХК-д 351,507 метр квадрат бүхий газрыг 5 жилийн хугацаагаар үйлдвэр барилга байгууламжийн зориулалтаар тус тус олгох шийдвэр гаргах боломжийг бий болгон "" ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2,284,795,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Нийслэлийн прокурорын ******* хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Ч.Батзориг нь Г.*******, Ү.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллагдагч Г.*******, Ү.******* нарт холбогдох эрүүгийн 2302005510074 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж,

Хэрэг прокурорт очтол яллагдагч Г.*******, Ү.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын ******* Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд хандан бичсэн эсэргүүцэлдээ: ...Шүүгчийн захирамжийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.*******, Ү.******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн ******* ******* Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/192 дугаартай захирамжаар “******* ” ХК-д 40 жилийн хугацаатай 2,403,072 метр квадрат талбай бүхий газрыг уурхайн эдэлбэр ******* зориулалтаар олгосон байхад “******* ” ХК-ийн Өмнөговь аймгийн ******* сум дахь салбарын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 09/а/73 дугаартай албан бичгээр ирүүлсэн “******* ХК-ийн уурхайн ахилт болон бусад бүтээн байгуулалтын төлөвлөгөөний байршилтай давхацсан тохиолдолд талбайг чөлөөлөх нөхцөлтэйгөөр хүчингүй болсон 35,07 га газрыг туслан гүйцэтгэгчээр ажиллах “” ХХК-д хуулийн дагуу шилжүүлэн өгч шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг үндэслэн, тус ******* ******* ******* ******* ******* Ү.*******д “Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай” “Газар ашиглуулах тухай” захирамж боловсруулах талаар хууль бус үүрэг чиглэл өгч,

Улмаар Өмнөговь аймгийн ******* ******* Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/50 дугаартай “Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар "******* " ХК-д 38 жилийн хугацаатай 2,501,586 метр квадрат газрыг уурхайн эдэлбэр ******* зориулалтаар олгох, мөн өдрийн А/51 дүгээр “Газар ашиглуулах тухай” захирамжаар “” ХХК-д 351,507 метр квадрат бүхий газрыг 5 жилийн хугацаагаар үйлдвэр барилга байгууламжийн зориулалтаар тус тус олгох шийдвэрийг гаргаж “” ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2,284,795,500 төгрөгийн хохирол учруулсан, мөн Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон.

Гэвч шүүхээс “шүүгчийн захирамжид дурдаагүй боловч шүүх хуралдаанаас хэлэлцүүлэгдсэн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримт цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй...” гэж буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна..” гэснийг зөрчсөн байна.

Учир нь хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг тогтоосон байхад шүүхээс буцаахдаа хэрхэн, яаж биелүүлэх, ямар ажиллагаа хийх талаар дурдаагүй байна.

2. Мөн шүүгчийн захирамжид яллах дүгнэлтэд гарсан “...Гэмт хэргийн улмаас ******* суурь үнэлгээ 2,284,795,500 төгрөгийн хохирол учруулсан, мөрдөн байцаалтын шатанд “” ХХК-д газар олгосон захирамжийг хүчингүй болгосон тул бусдад төлөх төлөгдөөгүй байна” гэж ойлгомжгүй бичигдсэн” алдааг зөвтгүүлэх шаардлага нь шүүхээс хэргийг прокурорт буцаах үндэслэл болж байна’’ гэжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өмнө талуудын гаргасан хүсэлт, гомдлоор болон шүүгчийн санаачилгаар зайлшгүй тогтоосон байх шаардлагатай хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж, мөн хуулийн 33,1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т -прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт”-ийг шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар тус тус хуульчилж өгсөн.

Яллагдагч Г.******* нь Өмнөговь аймгийн ******* ******* ******* ******* Ү.*******д “Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай”, “Газар ашиглуулах тухай” захирамж боловсруулах талаар хууль бус үүрэг чиглэл өгч, улмаар тус ******* Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/50 дугаартай Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар "******* " ХК-д 38 жилийн хугацаатай 2,501,586 метр квадрат газрыг уурхайн эдэлбэр ******* зориулалтаар олгох, мөн өдрийн А/51 дүгээр “Газар ашиглуулах тухай” захирамжаар “” ХХК-д 351,507 метр квадрат бүхий газрыг 5 жилийн хугацаагаар үйлдвэр барилга байгууламжийн зориулалтаар тус тус олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас “” ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2,284,795,500 төгрөгийн хохирол учруулсан, улмаар тус хууль бус шийдвэрүүдийг Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/03 дугаар “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд яллагдагч нар нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх асуудалд эргэлзээ бүхий, ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх асуудлыг бүрэн тогтоох боломжтой.

Гэтэл шүүх дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах процесс ажиллагаа нь шүүх хуралдаанаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн хянан шийдвэрлэх хуралдаан”-аар нөхөн гүйцэтгүүлэх гэж буй ажиллагаа бус харин шүүх хуралдааны өмнө түүний бэлтгэлийг хангаж буй ажиллагааны нэг ба дан ганц яллах дүгнэлтийн техникийн шинжтэй алдааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахгүй байх, оролцогч нарт хүндрэл, чирэгдэл учруулахгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, богино хугацаан явагдана гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахын тул түүнийг шүүх хуралдааны өмнө засуулах боломжийг олгон хуульчилж өгсөн ажиллагаа юм.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/175 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэж заасныг үндэслэн хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаар яллах дүгнэлтэд гарсан алдааг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-д “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл”-ийг яллах дүгнэлтийн хавсралтад тусгана гэж заасан. Гэмт хэргээс учирсан хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тодорхой байдлаар яллах дүгнэлтэд дурдаагүй байхад шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй. Мөн шүүгчийн захирамжид шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримт цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй гэж дүгнэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэг “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээ{- авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болсонтой холбоотой шүүхээс дүгнэлт хийсэн юм. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх дараах эргэлзээ бүхий үндэслэлүүд байсан юм.Үүнд:

1.Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/03 дугаартай “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” захирамжийг яллах дүгнэлтийн үндэслэл болгож, түүнийг шүүх хуралдаанаар шинжлэн судлуулахаар хавсаргасан. Тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар “” ХХК нь Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг захирамж хүчин төгөлдөр болоогүй. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 120/Ш32024/0053 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг гаргасан боловч түүнийг хэргийн оролцогч биш болохоор яллагдагч болон түүний өмгөөлөгч миний бие шүүхээс баталгаажуулсан хуулбарыг авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нотлох баримтаар тооцуулах, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар гарган өгч чадаагүй.

2. Яллах дүгнэлтэд яллагдагч нарыг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмших асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэх заалтыг зөрчсөн гэж дурдсан. Гэтэл Өмнөговь аймгийг Засаг дарга болон Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ******* дарга А.Энхманлайн илгээсэн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/496 дугаар хариу бичигт ******* кадастрын мэдээллийн санд уул уурхайн зориулалтаар олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газарт дуудлага худалдаа зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллана уу гэх хариуг өгчээ. Энэ нь яллагдагч нарыг “******* тавантолгой” ХК-ийн газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй, хууль зөрчсөн гэж яллах дүгнэлтийг үгүйсгэх баримтад мэдээлэл юм.

3. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/242 дугаар захирамжаар ******* ******* Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа явуулах тухай” А/42 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. Энэ захирамжаар бусдын эзэмшил буюу “******* тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан газарт дуудлага худалдаа зохион байгуулахыг цуцлах үүргийг ******* ******* Засаг даргад өгчээ.

Энэхүү захирамжийг төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулан нотлох баримтаар тооцуулан авч, шүүх хуралдаанаар шинжлэн судлах нь хэрэгт ач холбогдолтой байсан юм.

4. “******* тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн ******* сум дахь салбарын захирал Н.Эрдэнэхуягийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09/140 дугаартай шаардлагыг хүргүүлсэн байна. Уг шаардлагад “Өмнөговь аймаг болон “******* тавантолгой” ХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөх байгуулсан ЭТТ-2021/407 дугаартай гэрээний холбогдох заалтыг дурдаж, тус компанийн тусгай зөвшөөрөлтэй газарт ******* дуудлага худалдаа зохион байгуулахгүй талаар шаардлага хүргүүлсэн байна. Мөн өмнө нь ******* Засаг даргад 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шаардлага хүргүүлж байсан тухай дурджээ. Эдгээр баримтад ******* Засаг дарга “******* тавантолгой” ХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газарт, ******* дуудлага худалдаа зохион байгуулах эрх хууль болон гэрээгээр олгогдоогүй болохыг нотлох баримт болно.

Дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд нийцүүлж тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулан авч, эрүүгийн хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэн авах, тухайн эргэлзээтэй асуудал бүрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байсан. Иймд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хяналтын прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нийслэлийн прокурорын ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхжаргалын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №62 дугаартай эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/175 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Лхагвахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/175 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. М.Хатанзориг өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбартаа санал нэг байна. Тусгайлан гаргах санал байхгүй гэв.

Яллагдагч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Хатанзориг өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбартаа санал нэг байна. Өөр тайлбар байхгүй гэв.

Яллагдагч Ү.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

        Яллагдагч Г.******* нь нийтийн албан тушаалтан буюу Өмнөговь аймгийн ******* ******* ******* ******* ажиллаж байх хугацаандаа тус ******* ******* ******* Ү. *******тай үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д "энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг ******* Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ******* хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах", мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.

Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно", 38 дугаар зүйлийн 38.1-д "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана" гэснийг тус тус зөрчиж, Өмнөговь аймгийн ******* ******* Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/192 дугаартай захирамжаар "******* " ХК-д 40 жилийн хугацаатай 2,403,072 метр квадрат талбай бүхий газрыг уурхайн эдэлбэр ******* зориулалтаар олгосон байхад "******* " ХК-ийн Өмнөговь аймгийн ******* сум дахь салбарын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 09/а/73 дугаартай албан бичгээр ирүүлсэн "******* ХК-ийн уурхайн ахилт болон бусад бүтээн байгуулалтын төлөвлөгөөний байршилтай давхацсан тохиолдолд талбайг чөлөөлөх нөхцөлтэйгөөр хүчингүй болсон 35,07 га газрыг туслан гүйцэтгэгчээр ажиллах "" ХХК-д хуулийн дагуу шилжүүлэн өгч шийдвэрлэж өгнө үү..." гэх хүсэлтийг үндэслэн, тус ******* ******* ******* ******* ******* Ү.*******д "Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай" "Газар ашиглуулах тухай" захирамж боловсруулах талаар хууль бус үүрэг чиглэл өгч, Улмаар Өмнөговь аймгийн ******* ******* Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/50 дугаартай "Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай" захирамжаар "******* " ХК-д 38 жилийн хугацаатай 2,501,586 метр квадрат газрыг уурхайн эдэлбэр ******* зориулалтаар олгох, мөн өдрийн А/51 дүгээр "Газар ашиглуулах тухай" захирамжаар "" ХХК-д 351,507 метр квадрат бүхий газрыг 5 жилийн хугацаагаар үйлдвэр барилга байгууламжийн зориулалтаар тус тус олгох шийдвэрийг гаргаж "" ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2,284,795,500 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ү.******* нь нийтийн албан тушаалтан буюу Өмнөговь аймгийн ******* ******* ******* даамлаар ажиллаж байх хугацаандаа тус ******* Засаг дарга Г.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д "энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг ******* Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ******* хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах", мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т 'заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.

Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно", 38 дугаар зүйлийн 38.1-д "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. "Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана" гэснийг тус тус зөрчиж Өмнөговь аймгийн ******* ******* Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/192 дугаартай захирамжаар "******* " ХК-д 40 жилийн хугацаатай 2,403,072 метр квадрат талбай бүхий газрыг уурхайн эдэлбэр ******* зориулалтаар олгосон байхад "******* " ХК-ийн Өмнөговь аймгийн ******* сум дахь салбарын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 09/а/73 дугаартай албан бичгээр ирүүлсэн "******* ХК-ийн уурхайн ахилт болон бусад бүтээн байгуулалтын төлөвлөгөөний байршилтай давхацсан тохиолдолд талбайг чөлөөлөх нөхцөлтэйгөөр хүчингүй болсон 35,07 га газрыг туслан гүйцэтгэгчээр ажиллах "" ХХК-д хуулийн дагуу шилжүүлэн өгч шийдвэрлэж өгнө үү..." гэх хүсэлтийг үндэслэн Өмнөговь аймгийн ******* ******* Засаг дарга Г.*******гаас "Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай" "Газар ашиглуулах тухай" захирамж боловсруулах хууль бус үүрэг чиглэл өгснийг хүлээн авч хуульд нийцээгүй захирамжийн төсөл боловсруулан, улмаар Өмнөговь аймгийн ******* ******* Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/50 дугаартай "Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай" захирамжаар "******* " ХК-д 38 жилийн хугацаатай 2,501,586 метр квадрат газрыг уурхайн эдэлбэр ******* зориулалтаар олгох, мөн өдрийн А/51 дүгээр "Газар ашиглуулах тухай" захирамжаар "" ХХК-д 351,507 метр квадрат бүхий газрыг 5 жилийн хугацаагаар үйлдвэр барилга байгууламжийн зориулалтаар тус тус олгох шийдвэр гаргах боломжийг бий болгон "" ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2,284,795,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Нийслэлийн прокурорын ******* Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Ч.Батзориг нь Г.*******, Ү.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр:...Хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаартай яллах дүгнэлтийн ХАВСРАЛТ-ын 4-т “Гэмт хэргийн улмаас ******* суурь үнэлгээ 2,284,795,500 төгрөгийн хохирол учруулсан, мөрдөн байцаалтын шатанд “” ХХК-д газар олгосон захирамжийг хүчингүй болгосон тул бусад төлөх төлөгдөөгүй байна.” гэж ойлгомжгүй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-д “хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл”-ийг яллах дүгнэлтийн хавсралтад тусгана гэж заасантай нийцээгүй байх бөгөөд яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж заасны дагуу хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаартай яллах дүгнэлтэд гарсан дээрх алдааг зөвтгүүлэх шаардлага нь шүүхээс хэргийг прокурорт буцаах үндэслэл болно гэж үзэн яллагдагч Г.*******, Ү.******* нарт холбогдох эрүүгийн 2302005510074 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн прокурорын ******* Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхжаргал “хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн  6.10-т  заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хүсэлт гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт”-ийг шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хуулиар олгогдсон энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхад прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны техникийн шинжтэй алдааг засуулахаар мөрдөн шалгах ажиллагааны явцад  нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг  прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

         Иймд прокурорын “...шүүх дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах процесс ажиллагаа нь шүүх хуралдаанаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн хянан шийдвэрлэх хуралдаан”-аар нөхөн гүйцэтгүүлэх гэж буй ажиллагаа бус харин шүүх хуралдааны өмнө түүний бэлтгэлийг хангаж буй ажиллагааны нэг ба дан ганц яллах дүгнэлтийн техникийн шинжтэй алдааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахгүй байх, оролцогч нарт хүндрэл, чирэгдэл учруулахгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, богино хугацаан явагдана гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахын тул түүнийг шүүх хуралдааны өмнө засуулах боломжийг олгон хуульчилж өгсөн ажиллагаа юм...” гэх эсэргүүцлийн агуулга үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

       Түүнчлэн анхан шатны шүүх өмгөөлөгч М.Хатанзоригийн хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн боловч өмгөөлөгчийн хүсэлтэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж, яллагдагч Г.*******, Ү.******* нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/175 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

2. Яллагдагч Г.*******, Ү.******* нарт холбогдох 2302005510074 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

3. Яллагдагч Г.*******, Ү.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                            Т.ДЭЛГЭРМАА