Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/282

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818003080249 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,*******/, 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “*******” олон улсын их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн *******хэсгийн задгайд насанд хүрээгүй ******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн *******хэсгийн задгайд насанд хүрээгүй ******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Уураас болоод хохирогчийг цохисон нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай хүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр найзуудтайгаа заал авч тоглоно гэхэд нь би Баталионд байдаг эмээгээсээ талон аваад ирээрэй гэж захисан юм. Манай хүү нилээн орой заал тараад эмээгээсээ талоноо авах гэж яваад *******тай тааралдаж зодуулаад эмнэлэгт 01:00 цагийн үед хүргэгдсэн байсан. 02:00 цагийн үед над руу гэмтлийн эмч залгаж, би эмнэлэг дээр очиход манай хүүгийн хамарнаас нь цус гараад тогтохгүй, хөвөн чихүүлчихсэн, шоконд орсон байдалтай байсан. Одоогийн байдлаар нүд нь өөрчлөлттэй, хараа нь тогтож өгөхгүй байгаа, гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын өрөөнд манай хүүг эмчилж байгаад гэмтлийн тасагт шилжүүлж эмчилсэн. Тасгийн эмчилгээ хийгээд томографын зураг авахуулахад цус хуралттай, хамар чихүүлж, хугарч мурийсан байсан. Одоо нүд нь бүрэлзээд байгаа. Гэмтлийн тасагт эмчлүүлсэн эмчилгээний зардал 300000 төгрөг, томографын зураг авахуулахад 135000 төгрөг, нийт 435 000 төгрөг болсон. Энэ мөнгийг гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ*******намайг гараараа нэг удаа цохиод миний хамар гэмтсэн талаар мэдүүлсэн. Би одоо бодоод байхад андуурч мэдүүлжээ. Тухайн үед би *******той юм яриад зогсож байхад ******* нь *******г цохиж өшиглөж байснаа миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн юм байна. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би түүнийг гараараа цохисон гэж бодсон. Хэрэв гараараа цохисон бол миний хамар хугарч гэмтэхгүй байсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,

 

-Гэрч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчим би найз ******* уулзсан бөгөөд бид хоёр хамт явж байгаад 21 цагийн орчим Дархан сумын ******* дугаар баг Их сургуулийн гудамжинд явж байгаад 2,5 литрийн Боргио пиво хувааж уусан. Тэгээд 22 цагийн үед байхаа *******гийн гэрт*******гар утсаа авахаар очсон боловч эзгүй байсан. Тэгэхээр нь хөрш айл болох ******* гээд хүүхдийнд очиход *******, *******,******* нар байсан. Тэгээд**************д “чи миний гар утсыг яасан бэ? утсаа авъя” гэхэд “гадуур явж байгаад гээчихсэн байна лээ” гэхэд нь “миний гар утсыг олж өг” гээд түүний зүүн гарын булчин руу цохиод байхаар нь би гарч бие засчихаад ороод ирсэн чинь *******гийн ах ******* гээд залуу орж ирээд гэрт олуулаа бөөгнөрлөө гар гээд бид нарыг гаргасан.

... тэнд ******* гар утсыг нь хайж байснаа “олдохгүй юм байна” гэхэд*******түүнд “гар утсаа авъя, худлаа үнэн олж өгөх гэж байгаа юм шиг хайгаад байх юм” гээд уурлаад *******гийн бөгс рүү өшиглөсөн. Тэгээд түүний зүүн гарын булчин руу нь*******гараараа 2-3 удаа цохиод *******гийн нүүр рүү өшиглөх үед ******* түүний өшиглөлтөөс зайлсан чинь ******* нүүр рүү өшиглөж таарсан. Тэр үед******* нь *******гийн хажууд зогсож байсан юм. Ингээд*******ы хамарнаас цус гараад эхэлсэн чинь*******түүнээс “уучлаарай, ахын дүү би санаандгүй өшиглөчихлөө” гээд уучлалт гуйхад ******* өмсөж явсан фудболкоо ураад*******ы хамарнаас гарч байсан цусыг арчиж өгсөн. Ингээд бид дөрөв *******гийн гэрт очоод угаалтуурт нь*******ы нүүрийг угаалгаад*******түүнд “ахын дүү байж байгаарай” гэж хэлчихээд*******бид хоёр гадаа гарсан. Тэгсэн*******аа гэж хүүхэд ирээд *******гийн гэрт орчихоод*******г дагуулаад *******гийн гэр рүү орсон. Тэгээд *******  эмнэлэгт хүргэж өг” гээд хэлэхэд нь************* дагуулаад эмнэлэг рүү явсан юм. Би тэр өдөр *******гийн гэрт ******* ирэхийг хүлээгээд 02 цаг хүртэл байсан боловч ирэхгүй байхаар нь гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20-21/,

-Насанд хүрээгүй гэрч А.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгэхээр нь би юм дуугарахгүй байсан чинь “гар утас хаана байнаа” гээд миний зүүн гарын булчин руу цохихоор нь “гар утсыг чинь гүйж яваад гээчихжээ” гэсэн чинь******* руу явж очоод “яасан дүү” гээд түүний цээж рүү нь цохисон.

 ...миний гар утас гээсэн гэх талбай руу очоод хайсан боловч олдохгүй болохоор нь *******хажууд зогссон чинь “миний гар утас хаана байнаа, би заавал өнөөдөр гар утсаа авна шүү” гээд миний зүүн талын булчин руу цохиод миний хойноос бөгс хэсэг рүү өшиглөхөөр нь би*******ы хажууд яваад очсон чинь*******миний нүүр рүү өшиглөх гэхэд нь би бултахад*******ы нүүр рүү өшиглөж таарсан бөгөөд******* газар унасан. Тэгээд Баярбат, ******* хоёр түүнийг босгоход хамарнаас нь цус гараад байхаар нь би өмсөж явсан фудболкоо ураад*******д өгсөн. Тэгээд манай гэрт бид хэд очоод*******ы нүүрийг угаалгасан чинь нойлоос гарч ирээд цусаар бөөлжсөн. Тэр үед гаднаас******* орж ирээд “юу болов, алив гараад ир” гээд*******ыг *******гийн гэр рүү дагуулж орсон. Удалгүй*******аа,*******ыг дагуулж орж ирээд “*******хаана байна, энэ хүүхдийг эмнэлэг рүү дагуулж яв” гээд **************тай явуулсан. Тухайн үед*******манай гэрт хэвтэж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 22-23/,

 

-Хохирол төлбөртэй холбоотой эмнэлгийн орлогын баримт, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хэргийн 27-31/,

-Насанд хүрээгүй хохирогч ******* өвчний түүх /хэргийн 32-34/,

-“...хамрын нуруу хавдаж муруйсан, зүүн нүдний дээд болон доод зовхи хавдсан хавдартай.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 35/,

 

-“******* биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.******* учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 455 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 37/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******* биед “тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний цус хуралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул өсвөр насны шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 455 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 37/ нотлогдож байх бөгөөд эмчилгээний зардал, хохирол, төлбөртэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “эмчилгээний зардал 300000 төгрөг, томографын зураг авахуулахад 135000 төгрөг, нийт 435000 төгрөг болсон. Энэ мөнгийг гаргуулж авмаар байна.” гэж мэдүүлсэн байх тул  тул өсвөр насны шүүгдэгч *******, хууль ёсны төлөөлөгч *******нараас эмчилгээний зардалд 435000 төгрөг гаргуулж, хохирогч******* түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарт олгуулахаар шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр насанд хүрээгүй ******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Уураас болоод хохирогчийг цохисон нь үнэн.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би эмнэлэг дээр очиход манай хүүгийн хамарнаас нь цус гараад тогтохгүй, хөвөн чихүүлчихсэн, шоконд орсон байдалтай байсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/, насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нь *******г цохиж өшиглөж байснаа миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 12/, гэрч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******гийн нүүр рүү өшиглөх үед ******* түүний өшиглөлтөөс зайлсан чинь*******ы нүүр рүү өшиглөж таарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20-21/, насанд хүрээгүй гэрч А.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******миний нүүр рүү өшиглөх гэхэд нь би бултахад*******ы нүүр рүү өшиглөж таарсан бөгөөд******* газар унасан.” гэх мэдүүлэг /хэргийн 22-23/, хохирол төлбөртэй холбоотой эмнэлгийн орлогын баримт, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хэргийн 27-31/, насанд хүрээгүй хохирогч ******* өвчний түүх /хэргийн 32-34/,-“...хамрын нуруу хавдаж муруйсан, зүүн нүдний дээд болон доод зовхи хавдсан хавдартай.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 35/,“******* биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний цус хуралт тогтоогдлоо.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 455 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 37/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба өсвөр насны шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Харин өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул өсвөр насны шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ад ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч*******нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулахыг өсвөр насны шүүгдэгч *******ад үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ад хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд өсвөр насны шүүгдэгчийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч ******* үүрэг болгосугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.2, 510 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, хууль ёсны төлөөлөгч ******* нараас 435000 / дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч******* насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарт тус тус олгож, насанд хүрээгүй хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-т зааснаар өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ