| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2429003520004 |
| Дугаар | 2025/ДШМ/47 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/47
Н.*******, Т. нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Г.Цогтмагнай /цахимаар/
Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Г.Бямбажав нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолтой, Н.*******, Т. нарт холбогдох 2429003520004 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Н.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шөнийн 23 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.*******гийн эзэмшлийн *******-******* ӨМЕ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж эд хөрөнгийг нь гэмтээсний улмаас 780,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т. нь Өмнөговь аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н.*******этэй ээжийг нь зодож, хэл амаар доромжилсон гэх асуудлаас маргалдан түүний бие эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас тархины доргилт, хамар ясны хугарал, 11-р шүд 11/2 хугарал, 13, 21-р шүдний эмтрэл, доод уруул, эрүүний язарсан шарх, дээд уруулын салстын язрал, дух, зүүн шанаа, баруун өвдөг зулгаралт, баруун өвдөг, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Т.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Т.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ыг 450,000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч Н.******* нь хохирогч Б.*******д хохирол төлбөрт 760,000 төгрөг төлсөн. Хохирогч Б.******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Н.*******ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч иргэний нэхэмжлэгч Н.*******э нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шүүхээс шийдвэрлэхдээ миний гаргасан хохирол төлбөрийг нарийн судалж, тооцож үзэлгүй, хохирлыг гаргуулж шийдвэрлээгүйд гомдолтой байна.
Миний бие шүүгдэгч Т.од зодуулж, бас машинд нь дайруулж биедээ хүнд гэмтэл авсан ч шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэж гаргасан. Үүний улмаас эмчилгээний зардлыг өөрийн аав ээжээрээ 10 сая төгрөгийн зээл хийж, эмчилгээнд зарцуулсан.
Энэ талаарх баримтыг нэг бүрчлэн бүрдүүлээгүй ч нэлээд баримтыг бүрдүүлж, хэрэгт хавсаргасан. Уг хохирлыг гаргуулж шийдвэрлээгүй, хэлэлцэлгүй орхиж, дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бас миний сэтгэл санаанд учирсан хохирлыг хууль журмын дагуу тооцож шийдвэрлээгүйд гомдолтой байна.
Миний бие Т.од зодуулсны дараа, Б.*******гийн унаж явсан машинд дайруулж, биедээ улам их гэмтэл авсан, энэ байдлыг шалгаж тодруулах талаар хүсэлт өгсөн боловч энэ асуудлыг шийдвэрлээгүй. Эмчилгээ хийлгэх гэж ээж, ааваараа зээл хийлгэж, эмчилгээндээ зарцуулсан ба одоо зээлийн хүү бодогдон нэмэгдсээр байна.
Миний бие сэтгэлээрээ хохирсноос гадна эд мөнгөөрөө хохирчхоод байхад үүнийг шийдэж өгөөгүйд маш их гомдолтой байгаа тул ******* сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/76 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Н.*******ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх тул хохирогчийн гомдол үндэслэлгүй байна, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Н.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Т.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Т.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******э нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.
Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шөнийн 23 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.*******гийн эзэмшлийн *******-******* ӨМЕ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж эд хөрөнгийг нь гэмтээсний улмаас 780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн “...Би өмнө нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан. Өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад тухайн хэрэг болох үед миний унаж явсан тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж байсан хүнийг би харсан ба нэрийг нь Төрөө гэдэг юм байна лээ. Төрөө гэх залуу ямар ч байсан хэд хэдэн удаа чулуу шидсэн ба миний машины урд салхины шил цуурсан мөн урд капутны гол хэсэг зурагдаж хонхойсон, жолоочийн эсрэг талын урд цонх хагарсан, машины дотор талын дэлгэцийн доод талд чулуу онож асахаа байсан. Бас миний машины салоны дүпэн хүрээ зурагдсан байсан ба урд талын баруун, зүүн хаалганы ус борооны хаалт чулуунд цохигдож хагарсан. Тухайн хэрэг болох үед миний машинд миний хэлсэн эвдрэлүүд үүссэн ...гэсэн мэдүүлэг, /хх-н 28-р хуудас/,
Гэрч Э.ын “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед манай гэрт ******* бид унтах гээд байж байхад *******ийн дүү *******э *******ийн утас руу залгаад зодуулчихлаа Шижир дэлгүүр дээр ирээд ав гээд ярьсан тэгээд ******* бид хоёр байгаа газар нь очсон. Шижир дэлгүүрийн үүдэнд *******э хоёр найзтайгаа 3 лаа байж байсан. ******* зодсон хүмүүс чинь хаана байна гээд ******* *******ээс асуухад тэр приусийг дагаарай гээд хөдлөөд явсан ******* бид хоёр араас нь дагаж байхад 2-р сургуулийн баруун урд талд *******э зогсоосон. ******* зогсоосон машины зөв талынх нь хаалгыг татсан чинь шууд ухарсан ухарч байхад *******э толиноос зүүгдсэн. Хөдлөөд засмал руугаа орох хүртэл ухарсан тэгээд намайг нэг харсан чинь *******э засмал зам дээр хэвтэж байсан. ******* чулуу шиг зүйл шидэхэд ухарч байсан машины зөв талын урд талын цонх хагарах шиг болсон...” гэх мэдүүлэг, /хх-н 36-р хуудас/,
Гэрч Н.ын “...******* чулуу аваад машин руу шидсэн чинь түс тас гээд дуу гарсан...” гэх мэдүүлэг, /хх-н *******-р хуудас/ гэх мэдүүлгүүд, “ хөрөнгө үнэлгээ” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “874” дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 75-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Т. нь Өмнөговь аймгийн ******* сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н.*******этэй ээжийг нь зодож, хэл амаар доромжилсон гэх асуудлаас маргалдан түүний бие эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас тархины доргилт, хамар ясны хугарал, 11-р шүд 11/2 хугарал, 13, 21-р шүдний эмтрэл, доод уруул, эрүүний язарсан шарх, дээд уруулын салстын язрал, дух, зүүн шанаа, баруун өвдөг зулгаралт, баруун өвдөг, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.*******ийн: "...гудамж өгсөөд алхаж байсан чинь хар өнгийн машин ирээд зогссон. Машин дотроос нэг хүн машинд суучих гэсэн тэгэхээр нь би харих гэж байна гэсэн чинь жолоочийн буруу талын хойд хаалганаас нэг хүн бууж ирсэн. Машинд суучих гээд дахиад хэлэхээр нь би үгүй ээ гэртээ харих гэж хэлсэн чинь хар өнгийн машинаас дахиад нэг хүн бууж ирж байгаа харагдсан. Миний цамцнаас татаж эргэж өөр лүгээ харуулаад цохиж унагаасан. Машинаас бууж ирж байгааг нь харахад буржгар үстэй хүн байсан. Оргио гэдэг залуу нь намайг гүйцээнэ, алчий гээд байсан..." гэх мэдүүлэг /хх-н 19-р хуудас/,
Гэрч Б.ын “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найз надад хандан манай ээж, дүү хоёрыг хүн зодсон юм шиг байна гэсэн. Тэгээд ын гэрийн хажуухан талд гудамжных нь үзүүрт нэг залуу явж байтал ******* машинаа зогсоогоод машинаас буугаад нөгөө гудамжинд явж байсан залууг 2-3 удаа цохисон. ын дүү нь од хандан наад залуу чинь ээжийг элдвээр хэлээд нэг цохисон. Намайг бас алгадаж унагасан гэж хэлэхэд бид 3-ын араар тойроод нөгөө залуу дахиад 2-3 цохиод авса...” гэх мэдүүлэг /хх-н 42-р хуудас/,
Гэрч Б.*******гийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 20 минутад Өгөөмөр гавлууд ХХК-ийн хуралд суусан. Хурал дуусаад хадмындаа очсон 20 цаг 05 минутад ...ын гэрээс залгаад ээжийн сурч байгаа жолооны курст хамт сурдаг хүн ээжийг цохиж нүдээд хэл амаар доромжлоод байна гэсэн. Тэгээд ын гэрийн хажуухан талд гудамжных нь үзүүрт нэг залуу явж байсан. шууд машинаас буугаад эхлээд очоод заамдаж аваад хэд хэд цохисон. Бид нар дээр хүрч ирсэн ын дүү нь од хандан наад залуу чинь ээжийг элдвээр хэлээд нэг цохисон. Намайг бас алгадаж унагасан гэж хэлэхэд нөгөө залууг дахиад 2-3 цохиод тонгойлгож байгаад өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 45-р хуудас/,
Гэрч С.гийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...ын гэрээс залгаад ээжийн сурч байгаа жолооны курст хамт сурдаг хүн ээжийг цохиж нүдээд хэл амаар доромжлоод байна гэсэн. Тэгээд ын гэрийн хажуухан талд гудамжных нь үзүүрт нэг залуу явж байсан. шууд машинаас буугаад эхлээд очоод заамдаж аваад хэд хэд цохисон. ын дүү нь од хандан наад залуу чинь ээжийг элдвээр хэлээд нэг цохисон. Намайг бас алгадаж унагасан гэж хэлэхэд нөгөө залууг дахиад 2-3 цохиод тонгойлгож байгаад 1 өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 49-р хуудас/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн “520” дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 59-61-р хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүх Т.ын үйлдлийн улмаас хохирогч Н.*******эд учирсан хохирол, хор уршгийн талаар гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ийн гомдол үндэслэлтэй гэж дүгнээд, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.
Хэрэгт авагдсан хх-н 152 дугаар талд авагдсан нийт 82,031 төгрөг 25 мөнгө, хх-н 156 дугаар талд авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 8,200 төгрөг, мөн хуудасны ард хавсаргасан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 5,100 төгрөг, хх-н 158 дугаар талд авагдсан 2024 оны 11 дүгээр 15-ны өдөр төлсөн 78,000 төгрөг нийт 174,131 төгрөг 25 мөнгө нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан эм эмчилгээний зайлшгүй зардал үзэв. Эдгээр нь нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******э нь өөрийн эмчилгээнд зориулж эцэг эхээрээ банкнаас зээл авхуулсан 10,000,000 төгрөгийг авхуулсан тул дээрх үнийг гаргуулна гэж мэдүүлсэн боловч энэ мөнгийг өөрийн эмчилгээнд зарцуулсан нь нотлогдоогүй, мөн хх-н 153 талд авагдсан 507,111 төгрөг, хх-н 154 талд авагдсан 181,*******7 төгрөг, ар талд авагдсан 153,390 төгрөг, хх-155 талд авагдсан 217,230 төгрөг, хх- 156 талд авагдсан 68,900 төгрөг, хх-н 157 талд авагдсан 157,349 төгрөг, хх-н 158 талд авагдсан *******6,800 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Дээрх баримтуудад авагдсан хоол, хүнс, амттан худалдан авсан нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан зардлын нотлох баримтууд гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх ерөнхий болон тусгай хууль, дүрэм, журмаар хамгаалах ашиг сонирхлын хүрээ буюу ямар төрлийн хохирлыг нөхөн төлүүлэх, түүнийг үнэлэхээс хамаарч тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж баталгаажуулан заасан байна.
Монгол Улсын Их Хурлаас 20******* оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Энэ хүрээнд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж өөрчлөн найруулжээ.
Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль тогтоомжийг судалж үзэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн ******* дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан болно.
Үүнээс гадна Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн ******* дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар мөн журмын 2.2-т тодорхой тусгагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж хуульчлан тогтоожээ.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
Сэтгэцийн эмгэг гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “сэтгэцийн эрүүл мэнд” гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг гэж тус тус тодорхойлон заажээ.
Дээрх хуулийн заалтууд болон нэр томьёоны тодорхойлолтыг харьцуулан дүгнэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын талаар нэхэмжлээгүй боловч мөрдөгч нь хохирогчид сэтгэцийн эмгэг учирсан эсэхийг тогтоох боломжгүй байхад өөрийн үзэмжээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь Шүүх шинжилгээний тухай 20******* оны хуульд мэргэшсэн шинжээч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор заасан заалтыг зөрчсөн байна.
Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******э нь давж заалдах гомдолдоо сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх зүйтэй гэж дүгнэв.
Анхан шатны шүүх дээрх хууль, журамд зааснаар шинжилгээ хийхгүйгээр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй болжээ.
Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогч Н.*******-эрдэнийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолын
5 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Н.*******ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 467.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.оос эмчилгээний зардалд 174,131 төгрөг 25 мөнгийг гаргуулан хохирогч Н.*******эд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч Н.*******э нь шүүгдэгч Т.оос гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Н.*******, Т. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР