| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2026/00011/И |
| Дугаар | 146/шш2026/00023 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 146/шш2026/00023
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: *******************************************************нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************************** холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27 718 185.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч....................................... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
*************************нь нэхэмжлэгч ******************* 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/61062754 тоот Зээлийн гэрээ байгуулж 25 940 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн боловч гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул үндсэн зээл 25 800 000 төгрөг, хүү 1 888 191.5 төгрөг нэмэгдүүлсэн хүү 29 793.9 төгрөг, нийт 27 718 085.4 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *********************нь шүүхэд гаргасан тайлбартаа:
************* миний бие **************нэхэмжилсэн 27 718 085.4 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****************нь хариуцагч ***************************холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 718 085.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **************нь нэхэмжлэгч*********************нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 27 718 085.4 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч *******************нь нэхэмжлэгч *********************нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 27 718 085.4 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296 540 төгрөгийн зарим болох 148 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 148 270 төгрөг, хариуцагч ***************************** 148 270 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *************************** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА