| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Раднаасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 197/2025/27910/И |
| Дугаар | 197/ШШ2026/00334 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2026/00334
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ,,,,*******, хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхболд, П.Батчулуун,
Хариуцагч: *******,*******,*******,*******,**************,**************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 10,029,980.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн 9,801,283.23 төгрөг, зээлийн хүү 225,329.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,367.88 төгрөг, нийт 10,029,980.24 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Н.******* 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд: ХК-аас нэхэмжилсэн 10,029,980.24 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрөс 2,320,000 төгрөгийг төлсөн. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 10,029,980.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,320,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул хариуцагч Х.*******ээс 87,715 төгрөгийг, улсын орлогоос 87,715 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэгч хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй, хариуцагч 10,029,980.24 (арван сая хорин есөн мянга есөн зуун наян төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,320,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.5-д зааснаар хариуцагч Х.*******ээс 87,715 (наян долоон мянга долоон зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 87,715 (наян долоон мянга долоон зуун далан тав) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА