| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/00066/И |
| Дугаар | 308/ШШ2026/00074 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 308/ШШ2026/00074
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Тус шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.М-д холбогдох Мөнгөн төлбөрийн шаардлага гаргуулах тухай М ББСБ-ХХК нэхэмжлэлтэй хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М ББСБ-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч надад ****** төгрөгийг төлж эвлэрсэн тул ***** төгрөг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М ББСБ-ХХК , хариуцагч Х.М нар нэхэмжлэлийн шаардлага болох **** төгрөгийн хэмжээнд эвлэрч, 20** оны ** сарын **ны өдөр ***** төгрөгийг хариуцагч төлж, нэхэмжлэгч **** төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч М ББСБ-ХХК болон хариуцагч Х.М нар нь нэхэмжлэлийн шаардлагаас ***** төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*** төгрөгийн 50 хувь буюу *** төгрөгийг улсын төсвөөс, *** төгрөгийг хариуцагч - тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ