Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 308/ШШ2026/00076

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, *-р хороо, Б т ***, Т банкны төв байр хаягт байрлах, Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, *-р баг, Ө хаягт оршин суух, Б овогтой Б-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,803,675.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.Б нь Т банкны **********************тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,500,000 төгрөг, хүүгийн өр 6,168,997.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134,677.47 төгрөг, нийт 26,803,675.31 төгрөгийг төлөөгүй байна. Зээлдэгч Б.Б нь үндсэн зээлд 900,000 төгрөг, хүүнд 7,004.82 төгрөгийг тус тус төлсөн. Иймд хариуцагч Б.Б-с зээлийн нийт төлбөр болох 26,803,675.31 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******************тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,500,000 төгрөг, хүүгийн өр 6,168,997.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134,677.47 төгрөг, нийт 26,803,675.31 төгрөгийг төлөөгүй байна. Зээлдэгч Б.Б нь үндсэн зээлд 900,000 төгрөг, хүүнд 7,004.82 төгрөгийг тус тус төлсөн. Иймд хариуцагч Б.Б-с зээлийн нийт төлбөр болох 26,803,675.31 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 26,803,675.31 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,803,675.31 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,021 төгрөгөөс 146,010.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 146,010.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 146,010.5 төгрөгийг хариуцагч Б.Б-с тус тус гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ