Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2026/00336

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: *******,,,,*******, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгон-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Наранчимэг, А.Батболд, А.Ануударь,

Хариуцагч: *******,*******,*******,*******,**************,**************ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,246,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгон-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 791,499 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 443,336 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 1,246,335 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Д.******* 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд: ХХК-аас нэхэмжилсэн 1,246,335 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгон-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,246,335 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул хариуцагч Д.*******оос 17,231 төгрөгийг, улсын орлогоос 17,231 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгон-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,246,335 (нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун гучин тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

74.5-д зааснаар хариуцагч Д.*******оос 17,231 (арван долоон мянга хоёр зуун гучин нэг) төгрөгийг, улсын орлогоос 17,231 (арван долоон мянга хоёр зуун гучин нэг) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА