| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00459/И |
| Дугаар | 146/шш2026/00028 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 146/шш2026/00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *********************** хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал, цэргийн алба хаасан хугацааг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэн-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******************* нь ажиллаж байсан байдал, цэргийн алба хаасан хугацаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
************************ миний бие нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд тууварчин, ачигч буулгагчаар, туслах ажилтнаар ажиллаж байсан.
Гэтэл тухайн үед ажиллаж хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Мөн миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэмэлт нотлох баримтууд бүрдүүлж байтал цэргийн алба хаасан хугацааг тогтоолгох шаардлагатай болсон. Намайг 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 030 дугаар ангид цэргийн алба хаасан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч************* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
****************** нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд оршин суудаг. 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05 өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд ачигч, буулгагч, тууварчин, туслах ажилтнаар ажиллаж байсан. Мөн 1984 оны 06 дугаар сарын 05 ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20 ний хүртэл барилгын цэргийн 030 дугаар ангид цэргийн алба хаасан. Эдгээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох, цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн гэдэг үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийг гаргасан. Нэмэлтээр барилгын цэргийн 030 дугаар ангид цэргийн алба хаасан хугацаагаа тогтоолгохоор лавлагаа авах гэтэл аавынх нь нэр Манлай гээд дутуу бичигдсэнээс болж нийгмийн даатгалаас заавал шүүхээр цэргийн алба хаасан болохоо тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандсан гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаартай лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай тогтоолын хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн зөвлөлийн 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн 1983 оны 10 дугаар сарын, 1990 оны 08 дугаар сарын 1991 оны 01 дүгээр сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбарууд, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн лавлагааны хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ************ ажиллаж байсан байдал, цэргийн алба хаасан хугацаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
****** нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд тууварчин, ачигч буулгагчаар, туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаартай лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай тогтоолын хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн зөвлөлийн 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн 1983 оны 10 дугаар сарын, 1990 оны 08 дугаар сарын 1991 оны 01 дүгээр сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбарууд, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт,
************* нь 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 030 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь
иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн лавлагааны хуулбар болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч ******************* ...********** бид 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас цэргийн албанд татагдаж 1987 оны 08 дугаар сард цэргээс хамт ирж байсан. Тухайн үед би барилгын цэргийн 022 дугаар ангид М.Батбаяр маань барилгын 030 дугаар ангид тус тус цэргийн алба хаасан. ************* нь ***************** гэдэг гэхдээ манай нутгийнхан************ л гэж дууддаг байсан. Бид хоёрыг цэрэгт татагдах үед ***************** аав ******** гэнэт бурхан болж, эхнэр нь төрж байсан. ********************* нь 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 030 дугаар ангид цэргийн алба хааж байсан... гэж, мөн гэрч ****************...Миний бие нь 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. **********нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд тууварчин, ачигч буулгагчаар, туслах ажилтнаар ажиллаж байсан... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ******************1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд тууварчин, ачигч буулгагчаар, туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******************** 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 030 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ******************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА