Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 308/ШШ2026/00086

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:С сум *-р баг,З гудамж *** байранд орших, С сумын З Д Т Г нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.О-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Х.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ССЗДТГ нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Оыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч ССЗДТГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн У.О нь сумын З д 20**2 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **** дүгээр захирамжаар С сумын * дугаар баг, С.Д-* гудамжны ** тоот хаягт 660м2 газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Гэвч тухайн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ зориулалт бусаар ашиглаж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд дээрх иргэнтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлд хяналт тавих мэдэгдлийг хүргүүлсэн боловч хаяг дээрээ оршин суудаггүй учир мэдэгдэлийг хүлээн авах боломжгүй байна. Гэрээнд бичигдсэн У.О-ын *************дугаарын утасруу удаа дараа холбогдсон боловч "тийм хүн байдаггүй" гэх хариуг өгч байсан. Иргэн У.Отай байгуулсан №**************** дугаарын гэрээнд бичигдсэн албан ёсны хаягийн дагуу шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч оршин суух хаяг нь тодорхойгүй гэх шалтгаанаар буцаж ирсэн. Мөн тухайн эрх олгосон газарт нүүрс худалдах, савлах үйлчилгээг эрхэлж байгаад иргэдээс гомдол санал удаа дараа ирүүлж, тухайн үйл ажиллагааг зогсоохыг шаардаад байгаа билээ. Иймд тухайн орчинд амьдарч буй иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, №************* гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор У.О-ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс:Д аймгийн С сумын З д т г 20**.12.16-ны ******* дугаартай албан бичиг,Д аймгийн С сумын З д т г 20**.12.16-ны ******* дугаартай албан бичиг,Д аймгийн С сумын -р багийн З д 20**.12.15-ны ******* дугаартай тодорхойлолт,Д аймгийн С сумын З д т газрын улсын бүртгэлийн гэрчилгээ,Д аймгийн С сумын З д Иргэн У.О-т мэдэгдэл хүргүүлэх тухай 20**.11.20-ны ********* дугаартай албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч С сумын З д т Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Оыг ...сумын З д 20** оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ***** дүгээр захирамжаар С сумын * дугаар баг, С.Д-* гудамжны *** тоот хаягт 660м2 газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмших эрхтэй болсон тухайн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ зориулалт бусаар ашиглаж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд дээрх иргэнтэй байгуулсан гэрээг гүйцэтгүүлэх зорилготой эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Оыг нь Д аймаг С сум *-р баг Т *** тоот хаягт оршин суудаг гэх ба дугаарын утастай, уг хаягтаа оршин суудаггүй тул эрэн сурвалжлуулах шаардлагатай байна гэх тайлбарыг үндэслэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж,

мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар ССЗДТГ нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар У.О-ыг/РД:*********/ эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар ССЗДТГ нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Д.НАРАНЦЭЦЭГ