| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0276/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/288 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/288
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 1818004960310 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг *******018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******1970 оны 07 дугаар сарын *******3-ны өдөр Өвөрхангай аймгийн *******суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн******* суудал гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн О******* дугаар багийн төвийн байрны гадна иргэн*******эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал ******* дугаар багийн төвийн байрны гадна иргэн *******эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай суманд овоо тахилгын наадам болсон юм. Тэр өдөр машинд сууж байтал *******согтуу хүрч ирээд агсам тавиад байхаар нь би машинаас буугаад ******* цохисон. Тэгсэн *******газар унахаар нь би нэг өшиглөсөн.
...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ” гэх мэдүүлэг
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5-6/,
-Хохирогч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Орхон сумын Энхтал ******* дугаар багийн өдөрлөг, Өгөөмөр уулын тахилга наадам болсон юм. Наадам 19 цагийн орчим дуусаад би гадуур архи ууж явж байгаад шөнө *******3 цагийн орчим багийн төвийн гадаа ******* ахтай тааралдсан юм. Тухайн үед би согтуу байсан болохоор яг юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байгаа юм. Нэг мэдэхэд ******* ах миний дух руу ташуураар цохиод би газар байсан хагархай шилэн дээр цээжээрээ унаад шилэнд зүсэгдсэн юм. Намайг газар унасны дараа ******* ах миний зүүн талаас нүүр, гар, цээж, хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан. Тэр үед ******* ахын хүү ******* салгаж байсан. Тэгээд нэг мэдэхэд би эмнэлэг дээр оёдол тавиулж байсан юм.
...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/,
-Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Энхтал багийн төвийн өдөрлөг, тахилга наадам болсон юм. Орой нь *******3 цагийн орчим би *******ахын гэрээс аав *******ыг авсан. Багийн төвийн гадна ******* ах согтоод унасан байхаар нь аав бид хоёр машинд суулгаад хөдлөх гэж байтал *******ах согтуу ирээд” та нарын морь уядаг гэж юу байдаг юм, та нар болоогүй шүү.” гэж агсам тавиад манай машиныг өшиглөөд авсан юм. Тэгсэн чинь аав уурлаад машинаас бууж *******ахыг гартаа барьж байсан ташуураар толгой руу нь нэг удаа цохиж унагаад дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөөд авсан юм. Тэгэхээр нь би салгаад аавыг аваад явсан. *******ах хэвтээд үлдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,
-Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******018 оны 06 дугаар сарын 17-ны орой Дарханд ээжийндээ ирэхэд *******дух болон цээжиндээ оёдол тавиулсан байдалтай сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна, ямар ч байсан ******* ах намайг газар унагааж байгаад дээрээс өшиглөөд байсан. Тэр үед хажууд нь ******* ахын хүү *******оо байсан.” гэж хэлсэн. Тэгэхээр нь уур хүрээд сэтгэлийн хөдлөлөөр Цагдаад өргөдөл гаргасан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 1*******/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 14/,
-“…*******биед дух, цээжний хэсгийн шарх, зүүн нүдний зовхи, цээжний зүүн тал, зүүн бугалганд цус хуралт, баруун хацар, цээж, хэвлийн хэсэг, зүүн бугалганы зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх *******018 оны 06 дугаар сарын *******0-ны өдрийн 659 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн *******1/,
-“Би шүүгдэгч *******тай эвлэрсэн, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хохирогч *******гаргасан баталгаа /хэргийн 39,49/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******эрүүл мэндэд “дух, цээжний хэсгийн шарх, зүүн нүдний зовхи, цээжний зүүн тал, зүүн бугалганд цус хуралт, баруун хацар, цээж, хэвлийн хэсэг, зүүн бугалганы зулгаралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох *******018 оны 06 дугаар сарын *******0-ны өдрийн 659 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн *******1/ нотлогдож байх бөгөөд хохирогч Б.*******нь “би шүүгдэгч *******тай эвлэрсэн, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх баталгаа /хэргийн 39, 49/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч *******аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
*******. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь *******018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал ******* дугаар багийн төвийн байрны гадна иргэн *******эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******согтуу хүрч ирээд агсам тавиад байхаар нь би машинаас буугаад ******* цохисон. Тэгсэн *******газар унахаар нь би нэг өшиглөсөн. ” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5-6/, хохирогч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг мэдэхэд ******* ах миний дух руу ташуураар цохиод би газар байсан хагархай шилэн дээр цээжээрээ унаад шилэнд зүсэгдсэн юм. Намайг газар унасны дараа ******* ах миний зүүн талаас нүүр, гар, цээж, хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/, гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгсэн чинь аав уурлаад машинаас бууж *******ахыг гартаа барьж байсан ташуураар толгой руу нь нэг удаа цохиж унагаад дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөөд авсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 10/, гэрч Б.Намуунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******018 оны 06 дугаар сарын 17-ны орой Дарханд ээжийндээ ирэхэд *******дух болон цээжиндээ оёдол тавиулсан байдалтай сууж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 1*******/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 14/,“…*******биед дух, цээжний хэсгийн шарх, зүүн нүдний зовхи, цээжний зүүн тал, зүүн бугалганд цус хуралт, баруун хацар, цээж, хэвлийн хэсэг, зүүн бугалганы зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.” гэх *******018 оны 06 дугаар сарын *******0-ны өдрийн 659 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн *******1/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.*******-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч *******т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******т анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.*******, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч**************т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 500000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч *******т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******т анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн *******-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ